niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 04:31 UTC Эх: https://news.mn/r/2860251/ c0df19096131ff3e… ← niitlelch.mn руу буцах

Ж.Алдаржавхлан: Аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэл болгоход анхаарна

Ж.Алдаржавхлан: Аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэл болгоход анхаарна

Ж.Алдаржавхлан: Аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэл болгоход анхаарна

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан яамныхаа албан хаагчидтай өчигдөр (2026.04.10) уулзлаа.

Тэрбээр соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарт Засгийн газраас баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлэх онцлох ажлууд болон салбарын хөгжлийн ерөнхий чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Мөн төрийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд яамны албан хаагч бүрийн үүрэг, оролцоо чухал болохыг онцлоод, цаашид салбарын хөгжлийг хурдасгахын тулд шинийг санаачлагч, шийдвэр гаргагч байх болно гэдгээ тодотголоо.

Түүнчлэн аялал жуулчлалыг Монгол Улсын тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхэд онцгой анхаарч, бодлогын түвшинд дэмжин ажиллахаа илэрхийлэв. ​Уулзалтын үеэр салбарын албан хаагчдын үгийг сонсож, цаашдын хамтын ажиллагаа, ажлын уялдааг хэрхэн сайжруулах талаар нээлттэй санал солилцов. Энэхүү уулзалт салбарын шинэчлэл, хөгжлийн зорилтуудыг нэгдмэл ойлголттой, шинэлэг арга барилаар эрчимтэй хэрэгжүүлж эхлэх суурь алхам болж байна гэж ССАЖЗЯ мэдээлэв.

Үндэсний номын сангийн шинэ салбарт зохион байгуулсан тус уулзалтад яамны Төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга нар болон 100 гаруй албан хаагч хамрагджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

Zochin 2026-04-11 202.21.116.2

nuhen jorlongoo shiidchih, tegeed boloo.

Avatar

Нэргүй 2026-04-11 85.118.165.32

!!!!!!! Хамгийн сайн с­­­­е­­­к­с б­­­ол­­­з­о­­о үйлчилгээнд т­­ав­­­та­­й м­­ор­­­и­л­­­но уу — Xdate.mom

Avatar

Зочин 2026-04-11 59.153.113.125

Нөгөө шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг энэ сайд нар шинэхэн дээрээ гоё2 юм их ярьнаа, тэгсхийж байгаад хөрсөн дээрээ буухаараа нэг янз болно оо, чаддаг чаддаггүй нь тос усаараа ялгараад, хэн болох нь танигдаад ирнэ дээ

Avatar

Зочин 2026-04-11 103.168.34.94

Монгол улсын хувьд Аялал жуулчлал тэргүүлэх чиглэл байж болохгүй.

Avatar

Одгэрэл 2026-04-11 66.181.182.38

Өөд нар харахгүй л байна шүү! Онгоцны тийз үнэтэй, ямар ч цeнзургүй дуртай нэг нь " Аялал"-ыг баруун солгойгүй явуулж 20-30нь Балид аялуулж хөтөч нь барьцаанд орсон ч байх шиг.Олны нэр барьсан өөрийгөө " Сэтгүүлчдийн нэгдсэн холбооных, Аялал жууочлалын мэргэжлийн холбооны сэтгүүлч гэж нэрлэсэн нэгэн2025 оны 2 сард 2 хүн Турк улсад холбооны нэр барьж аялуулаад өнөөдөр 2026.04.11 аялалын мөнгөө өгөхгүй холбоо барьсан утас нь ч байхгүй дотооддоо луйвардаад явж байна.Цэг тавих цаг болсон!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж