"NEWS" агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.
“ИРГЭДИЙН ОРЛОГЫГ ИНФЛЯЦИАС ХАМГААЛАХ ШИЙДВЭР ХЭРЭГТЭЙ”

Бид уул уурхайн салбараас олсон орлогоор л амьдарч байна. Энэ нь нэг талаасаа дэлхийн зах зээлийн үнэ ханш буурсан тохиолдолд манай орлого буурч эдийн засгийн хүндрэлтэй байдалд орох, эрсдэл өндөртэй гэсэн үг.
Нөгөө талаар өрхийн амьжиргааны түвшин улам хүнд байдалд орж байна. Нийслэлийн төвийн зургаан дүүрэг, 15 хүнсний зах худалдааны төвд гуравдугаар сарын 30-ны байдлаар хийсэн судалгаагаар хүнсний бараа бүтээгдэхүүний 20 нэр төрлийн үнэ тогтвортой, нэг бараа бүтээгдэхүүний буурсан, 12 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногоос өссөн байна.
Сүү, хонь үхрийн мах, төмс, дизель түлш, АИ95 бензин шатахууны үнэ өссөн байна. Нэг кг үхрийн цул мах гэхэд л 32 мянга, хонины мах 24-25 мянган төгрөгт хүрсэн байна.
Олон иргэд, өндөр настан, бага орлоготой хүмүүс өнөөдөр дайвар бүтээгдэхүүн, дотор махаар хоол хийж, амь зууж, өдөр хоногоо өнгөрөөж байна. Хүмүүсийн амьдрал улам л хүнд болж байна.
Одоо таны асуултад хариулья. Олон улсын геополитикийн хурцадмал байдал, ялангуяа Орос-Украйны болон АНУ, Израйл-Иран улсын хоорондын дайн нь дэлхийн эрчим хүчний зах зээлд бүтцийн өөрчлөлт авчирч, нийлүүлэлтийн тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байна. Манай улсын хувьд энэ шок дараах үндсэн дамжих сувгуудаар эдийн засагт нөлөөлж байна. Нэгдүгээрт, импортын үнийн суваг-инфляци. Монгол Улс шатахууны хэрэгцээнийхээ дийлэнхийг ОХУ-аас хангадаг /98 хувь/ учраас олон улсын зах зээлийн үнэ болон нийлүүлэлтийн тасалдал нь дотоодын үнийн түвшинд шууд дамждаг.
Хоёрдугаарт, шууд бус нөлөө. Шатахууны үнэ өсөх нь тээвэр, ложистик, үйлдвэрлэлийн өртгийг нэмэгдүүлж, улмаар өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг өсгөдөг. Энэ нь суурь инфляцийг тогтвортой өндөр түвшинд хадгалах эрсдэлийг бий болгодог.
Гуравдугаарт, бодит орлогын шахалт. Өрхийн орлого инфляцийн хурдыг гүйцэхгүй нөхцөлд хэрэглээ хумигдаж, дотоод эрэлт саарна. Манай улсын хувьд хүнсний зардлын жин өндөр ойролцоогоор 40 хувиас дээш байгаа нь инфляцийн мэдрэмжийг нэмэгдүүлж байна. Ийм нөхцөлд бодлогын хувьд бид богино хугацаанд үнийн шокыг зөөлрүүлэх татварын бодлого болон нөөцийн менежментийг онцгойлон авч үзэх, мөн цаашдаа нефьт, газрын тосны бүтээгдэхүүний импортын нэг улсаас хараат байдлыг зогсоох шаардлагатай. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
"ШАТАХУУНЫ ҮНИЙН ШОК ИНФЛЯЦАД ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛӨХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ"

-Сүүлийн үед дэлхий дахинд үүссэн нөхцөлөөс шалтгаалж газрын тосны үнэ өссөн нь олон улсад ямар нөхцөл байдал бий болгоод байна вэ?
-Иран, Израил, АНУ-ын мөргөлдөөний улмаас Иран Ормузын хоолойг хаасан байдалтай байна. Ормузын хоолой дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 30 хувийг бүрдүүлдэг тээврийн суваг. Нийлүүлэлтийн хувьд 30 орчим хувийн хомсдол үүсгэхээр дэлхийн эдийн засагт шокын байдал үүсээд байна.
Хамгийн хүнд шоконд орсон улс бол Хятад улс. Яагаад вэ гэхээр БНХАУ газрын тосоо Венесуэлээс авдаг байсан. Тиймээс БНХАУ-аас шалтгаалсан эдийн засгийн шок үүсэх нь гарцаагүй байна.
Нүүрс, зэс, түүхий нефть, газын түүхий эдийн зах зээлийн 50 хувийг дангаараа худалдан авдаг улс шүү дээ. Тиймээс инфляци нэлээн өсөх болов уу. Дизелийн үнэ 2-3 дахин өсчихлөө. Үүнийг дагасан суурь инфляцийн нөлөө манайд 2-3 сарын дараа мэдрэгдэх байх. Манайд 2-3 зах зээлээр дамжин үнийн шок мэдрэгдэх болов уу гэж бодож байна.
-Шатахуунаас шалтгаалан инфляци Монгол Улсад хэрхэн нөлөөлөхөөр байна вэ?
-Шатахууны үнэ өсвөл үйлдвэрлэгчдийн зардал маш их өснө. Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ авч явдаг уул уурхай, газар тариалан, тээвэр, барилга зэрэг салбар нь шатахуунаас өндөр хамааралтай. Ялангуяа газар тариалангийн улирал эхлэх гэж байна. Шатахуунаас хамааралтай уул уурхайн компаниудын ашиг буурна. Үйлдвэрлэгч нарын зардал өсөхөөр энэ нь зах зээлийн үнэд шингэнэ. Шатахууны үнээс үүдэлтэй шок инфляцад хэр өндөр, хүчтэй нөлөөлөх нь цаг хугацааны асуудал болоод байна.
-Үүний эсрэг төр засгаас ямар арга хэмжээ авах нь илүү үр дүнтэй байх бол?
-Олон улсын сайн жишгээр бол нөөц бүрдүүлдэг. Жишээлбэл, АНУ-ын хувьд 1970-аад онд хоёр удаа том шоконд орж байсан. Энэ үед маш том нөөцийн сан байгуулсан. Тэр нь Засгийн газрынхаа харьяа. Худалдан авалт, үлдэгдэл, зардлыг конгресс тусгай хуулиар баталдаг.
Үнэ өссөн үед нөөцөөсөө худалдаж, үнийг багасгадаг байсан. Гэхдээ манай улсын хувьд энэ арга хэмжээг авахад оройтсон. Нөөцийн сав, шатахуун хадгалах сав байгуулж амжихгүй байсаар шоконд тулж байна.
Тиймээс Казахстан, Өмнөд Солонгос зэрэг улсуудтай яриа хэлэлцээр хийх нь зөв байх. Нийлүүлэлтээ найдвартай байлгах талд анхаарч ажиллах нь зүйтэй гэж бодож байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина шүү.
"ШАТАХУУН 4500 ТӨГРӨГ БОЛБОЛ ИНФЛЯЦИ 11–15 ХУВЬ БОЛНО"

-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг хэд хэдэн үзүүлэлтээр тайлбарлъя. Инфляцийн төсөөлөлд тодорхой бус байдал өндөр байна. Хэдийгээр 2026 оны эхний хоёр сарын статистик үзүүлэлтээр инфляци 6.5 хувьтай гэж зарласан. Гэвч зах дээр махны үнэ 30 мянган төгрөг давж, шатахууны үнэ тодорхой хэмжээнд нэмэгдлээ. Тиймээс инфляци ирэх улирлуудад өсөх, ялангуяа хүнсний үнэд үзүүлэх нөлөө өндөр байх хүлээлттэй байна. Гадаад орчин болон газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр нэмэгдэж байгаатай холбоотой тодорхой бус байдал, эрсдэл маш өндөр байна.
Оюутолгой төсөл бүтээн байгуулалтын үе шатандаа байх үед их хэмжээний гадаад зээл авч, тэр нь Монгол руу капиталын орлого хэлбэрээр орж ирдэг байсан тул төлбөрийн тэнцлийн санхүүгийн дансанд эерэг нөлөө үзүүлж байсан. Харин 2026 оноос уурхайн хөрөнгө оруулалтын оргил үе дуусч, олборлолт тогтворжихын зэрэгцээ зээлийн үндсэн төлбөрийг эргэн төлөх үе шат эхэлж байна. Энэ нь урсгалын чиглэлийг эргүүлж байна гэсэн үг.
Өмнө нь гадаадаас орж ирж байсан мөнгө одоо эсрэгээрээ гадагш урсаж эхэлж байна. Тухайлбал, энэ жилд ойролцоогоор 2 тэрбум ам.долларын үндсэн төлбөр, дээр нь 693 сая ам.долларын хүү гадагш төлөгдөхөөр байгаа нь нийтдээ бараг 2.7 тэрбум ам.долларын валютын гарах урсгал бий болсон гэсэн үг.
Ингэснээр, экспорт өсөж байгаа ч санхүүгийн дансанд гарч буй энэ том хэмжээний төлбөр нь нийт төлбөрийн тэнцэлд дарамт үүсгэнэ. Өөрөөр хэлбэл, Оюутолгой валют “олдог” төсөл боловч нэгэн зэрэг валют “гадаадад гаргадаг” том эх үүсвэр болж хувирч байна. Нэг өгүүлбэрээр хэлбэл, Оюутолгойн экспортын өсөлт валютын орлогыг нэмэгдүүлж байгаа ч зээлийн үндсэн болон хүүгийн их хэмжээний төлбөр эхэлснээр тэр орлогын том хэсэг нь гадагш урсаж, төлбөрийн тэнцлийн санхүүгийн дансыг алдагдал руу түлхэж байна.
Оюутолгойн хувь нийлүүлэгчийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт 2027 онд 1.5 тэрбум ам.доллар, арилжааны зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт 1.1 тэрбум ам.долларыг төлөхөөр байгаа. Нийслэл болон банкуудын том дүнтэй гадаад өрийн эргэн төлөлтүүд 2027 онд хийгдэхээр хүлээгдэж байна.
Нийслэлийн гадаад бондын 500 сая ам.доллар, МИК-ийн бондын үлдэгдэл 160 сая ам.доллар болон банкуудын гадаад бондын 890 орчим сая ам.долларын үндсэн төлбөр төлөгдөх хуваарьтай.
Оюутолгой хувь нийлүүлэгчийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт 2028 онд 1.6 тэрбум ам.доллар, арилжааны зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт 756 сая ам.долларыг төлөх төлөвлөгөөтэй. Банкууд болон хувийн секторын гадаад өрийн эргэн төлөлтүүд 2028 онд мөн хүлээгдэж байна. Хөгжлийн банкны бондын үндсэн төлбөр 500 сая ам.доллар болон банкуудын гадаад бондын 460 орчим сая ам.долларын үндсэн төлбөр төлөгдөх хуваарьтай байгаа. Өөрөөр хэлбэл, их өрүүд төлөгдөх хугацаа хаяанд иржээ.
Төлбөрийн тэнцэл өнгөрсөн гурван жилд ашигтай гарсан боловч ирэх оноос алдагдалтай гарах төсөөлөлтэй байна. Урсгал дансны алдагдал ирэх жилүүдэд үргэлжлэн өндөр хадгалагдах бол Оюутолгойн хөрөнгө оруулалт буурах, гадаад зээл, бондууд болон худалдааны зээлийн томоохон төлбөрүүд хүлээгдэж байгаатай холбоотой 2026-2028 онд нийтдээ 1.9 орчим тэрбум ам.долларын алдагдалтай гарах төлөвтэй байна. Ийнхүү валютын гарах урсгал нэмэгдэх нь валютын нөөц буурах, валютын ханш сулрах болон инфляци эрчимжих дарамт бодитоор үүсээд байна.
Төсөв тодотгох нь цаг хугацааны асуудал болсон. Энэ оны эхний хоёр сарын дүнгээр харахад татварын орлого нь 2024 оны эхний хоёр сартай харьцуулахад нэг их наяд төгрөгөөр сох дутсан харагдаж байна. Бүр тодорхой хэлбэл, 2024 оны хоёр сард татварын орлого 4.8 их наяд төгрөг байсан бол энэ онд 3.6 их наяд төгрөг байна. Төсвийг бүрдүүлэгч аж ахуй нэгж, иргэдийн орлогын албан татвар өмнөх оныхоос 109 тэрбум 2024 оныхоос 750 тэрбумаар дутаж байна гэдэг аюулын харанга. Энэ бүхэн дээр Ойрхи Дорнодын дайнтай холбоотой гадаад орчин эрс хүндэрчихлээ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
"НДШ-ИЙН ӨРТЭЙ 6042 КОМПАНИЙН БИТҮҮМЖИЛСЭН ДАНСЫГ НЭЭСЭН"

-Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 111 дүгээр тогтоол батлагдан хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлд тодорхой арга хэмжээнүүд авч эхлээд байна. Энэхүү тогтоол батлагдахаас өмнө нийгмийн даатгалын байгууллагын зүгээс нийт 6042 аж ахуйн нэгж, байгууллагын арилжааны банк дахь харилцах дансыг битүүмжилсэн байсан.
Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Банкны тухай хуульд заасан эрх зүйн зохицуулалтын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй аж ахуйн нэгжүүдэд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд дээрх 6042 байгууллагын дансны зарлагын гүйлгээг хааж, битүүмжилсэн байсан гэсэн үг. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн нийт өр төлбөрийн хэмжээ 155 тэрбум төгрөгт хүрсэн байсан.
Засгийн газрын тогтоолын дагуу эдгээр аж ахуйн нэгжүүдийн дансыг нээсэн. Үүний тулд бүх арилжааны банкуудад албан бичиг явуулдаг. Аж ахуйн нэгжүүд хүсэлт явуулах шаардлагагүй. Нийгмийн даатгалын байгууллагт хаагдсан гэх бүртгэлтэй байгаа дансуудыг нээх хүсэлтийг арилжааны банкуудад хүргүүлснээр данс автоматаар нээгдэх юм. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
“ХҮҮХДЭЭ ШҮҮМЖЛЭХГҮЙ, БУСАДТАЙ ХАРЬЦУУЛАХГҮЙ, ЯРИЛЦАХ НЬ ЧУХАЛ”

-Сургуулийн орчин (анги хамт олон, багшийн хандлага) дээрэлхэлтийг бий болгодог тохиолдол байдаг уу. Мөн сошиал медиа, контент (TikTok, Facebook гэх мэт) дээрэлхэх зан төлөвийг өдөөдөг үү?
-Сургуулийн орчин болон сошиал медиа нь дээрэлхэлт үүсгэх, дэмжих, эсвэл бууруулах маш хүчтэй нөлөөтэй. Анги, хамт олны уур амьсгал эерэг байвал дээрэлхэлт багасна. Олон жижиг бүлэглэлтэй эв нэгдэлгүй байвал дээрэлхэлт үүсэх эсвэл нэмэгдэх эрсдэлтэй байдаг. Багшийн хандлага дээрэлхэлтэд чухал нөлөөтэй. Багш сурагчидтайгаа хүндэтгэлтэй, ялгаварлан гадуурхалтгүй харилцах нь чухал. Мөн багш анги хамт олноо анзаарахгүй, үл тоох хандлагатай байвал дээрэлхэлт нэмэгдэнэ. Харин дээрэлхэлтийг анзаардаг зохих хэмжээний хариуцлага тооцдог бол дээрэлхэлтийг буруулахад дэмжлэг үзүүлдэг.
Сошиал суваг хэрхэн хэрэглэж байгаагаас дээрэлхэлт нэмэгдэх эсвэл буурах нь хамаарна. Өөрөөр хэлбэл, хүүхдийн хэрэглээнээс хамаарна. Энгийнээр тайлбарлавал сургууль дээрх орчин дээрэлхэлтийн суурь, сошиал медиа түүнийг хурдасгагч нь болдог. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
"АРТИСТУУД БИДЭНД АЛДАА ГАРГАХ ЭРХ БАЙХГҮЙ"

-Хамгийн анх шивээс хийлгэхэд гэрийнхэн нь яаж хүлээж авсан бэ, хэдэн настай байхдаа анхны шивээсээ хийлгэж байв?
-Би чинь 18 нас хүрээгүй байхдаа л анх шивээс хийлгэж байсан. Тухайн үед аав ээжээсээ, би шивээс хийлгэж болох уу гэхээр манай аав, ээж хоёр "арьсыг чинь өвчинө шүү л" гэдэг байсан. Тэгэхээр нь ер нь нэгэнт хийлгэсэн байхад яав л гэж бодоод найзуудтайгаа хамт шивээс хийлгээд. Тэгээд гэртээ яваад орсон, аав, ээждээ харуулсан чинь айхтар зодож бариагүй жаахан л загнасан. Тэгээд л тэрнээс хойш бага багаар нэмсээр байгаад одоо биеийнхээ 90 гаруй хэсэгт шивээстэй болсон.
Магадгүй манай гэрийнхэн намайг оюун санааны хувьд өөрчлөгдчихөөд энэ хүн ийм зүйл хийгээд яваад байна уу гэж бодсон байхыг үгүйсгэхгүй. Гэтэл хүүхэд нь мөрөөрөө ажлаа хийгээд яваад байхаар ойлгосон байх. Энэ миний хүүгийн дуртай зүйлийн нэг юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд огт юм хэлээгүй харин ч дэмждэг болсон. Тэгээд би боддог юм, би ямар шивээс хийлгэсэн гээд буруу замаар ороод л муу хүн болчихсон биш дээ. Ер нь хүн, хүний юу гэж хэлэхээс үл хамаараад өөрийнхөө дуртай зүйлийг хийж байх ёстой юм байна гэж. Харин эхнэртэйгээ танилцах үед биеийнхээ нэлээд хэсэгт шивээс хийлгэсэн байсан. Тэр үед өөрийгөө аймар лаг гэж боддог байсан шүү. Тухайн үед бас гангараа байлаа. Манай эхнэр муу хүн гэж бодоогүй байх аа. Гэхдээ миний шивээс чинь энгийн хүнийхээс их битүү болохоор хадмуудаасаа жаахан санаа зовж байсан. Бас нэг зүйл нь зун гадуур явахаар хүмүүсийн хандлага их онцгүй байдаг байсан. Тэрнээс их санаа зовж, муухай мэдрэмж авах гээд байдаг байсан. Одоо бол гоё. Би гоё л харагдаж байгаа. Хүмүүсийн юу гэж бодохоос санаа зовохоо больсон. Тэглээ ч хүмүүсийн хандлага маш гоё болсон.
-Яагаад заавал шивээсийг Монголд хөгжүүлье гэж бодсон бэ. Хэзээнээс энэ санаагаа хэрэгжүүлж эхэлсэн. Тухайн үед хүмүүсийн хандлага ямар байв, одоо шивээсний тухай хүмүүсийн ойлголт өөрчлөгдсөн үү?
-Шивээсийг Монголд хөгжүүлье гэдэг санааг анх Солонгост байхдаа бодож олсон. 2018 онд гэрээгээр Өмнөд Солонгос улс руу ажил хийхээр яваад тэнд байхдаа гэр бүлээсээ хол гурван жил жаахан хэцүү байсан л даа. Тэгээд хоёр дахь жилээсээ эхлээд л би ер нь нутагтаа очоод юу хийж болох вэ гээд бодож эхэлсэн. Гэхдээ би өөрийнхөө дуртай зүйлийг хийх хэрэгтэй, дээрээс нь тэр зүйл маань хүмүүст сайхан мэдрэмж, эерэг энерги түгээдэг, түүнээс би өөрөө урам зориг авдаг байх ёстой юм байна гэж бодсон. Миний хувьд 20 орчим жил бие дээрээ шивээс хийлгэсэн хүн байхгүй юу. Тэгээд л надтай хамгийн ойр, миний дуртай зүйл шивээс байсан. Тухайн үед чинь Монголд шивээс төдийлөн хөгжөөгүй. Дутуу зүйл маш их, засаж сайжруулах зүйл ч их. Дээрээс нь хамгийн хэцүү нь шивээстэй хүмүүсийн талаар, шивээсний талаар монголчууд үнэхээр ташаа ойлголттой байсан. Тэгээд л 2021 онд Монголд ирээд хүмүүсийн буруу ойлголтыг залруулъя, урлаг талаас нь хөгжүүлье гэж шийдээд 2022 онд "B tattoo parlour" студиэ байгуулсан. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
3,605.46






















































Нэргүй 2026-04-11 85.118.165.32
))))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-11 103.212.117.139
Монголчууд аа, та нар Оросуудаас ба Хятадуудаас үүрд хараат гэдгээ санагтун!
Ха 2026-04-11 124.158.106.87
Ямар ч улсад стратегийн бараа гэж байдаг. Монголд газраас ухаж байгаагаа стратеги гэчихээд бусдыг нь орхигдуулж бна. Монголчуудын ерген хэрэглээний мах, гурил, бензин, дизель тулш стратегийн бутээгдэхуун учир тер энэ дээр маш анхаарах естой. АНУ гэхэд нефтийг стратегийн бараа гэж узээд 1975 онд гадагшаа борлуулахыг хориглож байгаад саяхан челеелсен. Канад зэс, зэсийн баяжмалд маш их анхаардаг. Тэгэхээр монгол улсын хувьд махыг хэт ихээр экспортод гаргахгуй, стратегийн бараа гэж узэх естой.