Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд дарга нарыг сонгох асуудлыг хэлэлцсэн бөгөөд хэлэлцүүлгийг маргааш дахин үргэлжлүүлэхээр болжээ. ҮБХ-аар Д.Амарбаясгаланг АН-ын ЕНБД-д нэр дэвшүүлсэн ч 153 гишүүн дэмжээгүй учраас АН-ын бүлгийн зөвлөх А.Батпүрэвийг нэр дэвшүүлсэн ч санал хураалт явуулалгүйгээр хурал завсарласан байна.
Үүнээс гадна ҮБХ-ны хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах журам танилцуулж, намын Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, бодлогын зөвлөлүүдийн бүтцийг батлах тогтоолын төслийг хэлэлцэх юм.
3,605.46






















































Холбоотой мэдээ