Бид Оюутолгойгоос улсын төсөвт хэдэн төгрөг орсон бэ гэдэгт анхаарал хандуулж ирсэн. Харин төрийн авдарт оролгүйгээр компаниас компанийн хооронд, хүнээс хүний гарт хүрч шингэдэг үнэ цэнийн талаар тэр бүр ярихгүй өдий хүрчээ. Зах зээлийн амьд харилцаагаар дамждаг энэхүү мөнгөн урсгалыг эдийн засагт “давалгаалсан нөлөө” гэж нэрлэдэг. Үржүүлэгчийн нөлөө гэх нь ч бий. Өөрөөр хэлбэл, томоохон бизнесүүд эдийн засгийг, амьдрал ахуйг хөдөлгөдөг жинхэнэ хөдөлгүүр гэдгийг илэрхийлдэг.
Судалгааны Mongolian Marketing Consulting Group (MMCG) компани нээлттэй мэдээлэл болон “Оюутолгой” компанийн Үндэсний статистикийн ерөнхий хороонд гаргаж өгдөг зарим тайланг ашиглан Оюутолгойн эдийн засагт үзүүлсэн үр нөлөөг 7.6 их наяд төгрөгийн үнэ цэнтэй буюу давалгаалсан нөлөөтэй гэж тооцоолон дүгнэжээ.
Энэхүү мөнгө эдийн засагт хэрхэн яаж бий болсныг MMCG компанийн гүйцэтгэх захирал Ч.Даваасүрэн тайлбарлав. Оюутолгойн Монгол Улсын ДНБ-д үзүүлэх нөлөө нь зөвхөн өөрийн шууд бий болгосон нэмүү үнэ цэнээр тодорхойлогдохгүй. Уурхайн үйл ажиллагаа ханган нийлүүлэгчдийн төлбөр, ажилчдын орлого, түүнээс зарцуулагдаж буй өрх гэрийн хэрэглээнд, үр хүүхдүүдийг боловсролоор бусад салбарт дамжин тархаж, нийт эдийн засагт илүү өргөн хүрээний нөлөө үзүүлдэг талаар дурдан үндсэн гурван сувгийг онцолсон. Шууд нөлөө: 2024 онд Оюутолгой үйлдвэрийн үйл ажиллагаанаас ДНБ-д шууд орж буй үнэ цэн нь 4.7 их наяд төгрөгт хүрчээ. Тус уурхай дээр 17 гаруй мянган монгол залуус дэлхийн түвшний техник технологийг удирдан ажиллаж, 215 мянган тонн зэс, 206 мянган унц алт үйлдвэрлэжээ. Тэдний авсан цалин хөлс, бүтээгдэхүүнээ борлуулаад улсад төлсөн 20 гаруй төрлийн татвар хураамж, ашиг зэрэг нь дотоодын эдийн засагт оруулж буй шууд хувь нэмэр юм.
Дам нөлөө: Уурхай бол өөрөө эдийн засгийн хамгийн том хэрэглэгч, худалдан авагч. Тэнд ажиллаж буй 17 гаруй мянган хүний хоол хүнс, ажлын хувцас хэрэглэл, унаа тээвэр, уурхайд хэрэглэгдэх бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг бусад ханган нийлүүлэгчдээс авч, туслан гүйцэтгэгчдээр гүйцэтгүүлдэг. “Оюутолгой” компани 2024 онд үндэсний 642 аж ахуй нэгжээс 3.1 их наяд төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авчээ. Тэдгээр ханган нийлүүлэгчдийн ажилчдадаа төлсөн цалин хөлс, улсад төлсөн татвар хураамж, өөрт үлдсэн ашиг зэрэг нь 1.4 их наяд төгрөгийн нэмүү үнэ цэнийг эдийн засагт бий болгосон байна. Дотоодын компаниуд өсөж хөгжиж, ажлын байр олноо бий болгож, сайжрах тусмаа том уурхайн үр өгөөжийг ахиу хүртэж, эдийн засагт оруулах хувь нэмэр нь нэмэгддэг.
Оюутолгой үйлдвэрийн 2024 оны үйл ажиллагааны жилийн тайлангаас харвал ханган нийлүүлэгчдийнх нь тоо 2023 онынхоос 8 хувиар, худалдан авалтын үнийн дүн 25 хувиар тус тус нэмэгджээ. Үндэсний ханган нийлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаа нь компаниуд Оюутолгойн стандартыг хангахын тулд өсөж хөгжин шинэчлэл хийж, технологио сайжруулж, ажилчдаа сургаж, бизнесээ өргөжүүлэн, олон харилцагчтай болоод байна. Тус уурхайгаас худалдан авалтдаа зарцуулсан нэг төгрөг бүр 0.296 дахин үржигдэж, эдийн засгийн “цусны эргэлт”-ийг тэтгэдэг.
Өдөөгдсөн нөлөө: Үүнийг товчхоноор хэрэглээнээс бий болсон эдийн засгийн үр өгөөж гэж ойлгож болно. Уурхайн ажилчид болон ханган нийлүүлэгч компаниудын ажилчид авсан цалингаараа орон сууц авч, дэлгүүрээс хүнсээ цуглуулж, үйлчилгээний салбарт мөнгөө зарцуулдаг. Байрны гадаах супермаркет, ресторан, үр хүүхдийнхээ сургалт хөгжилд зориулсан хэрэглээний төлбөрүүд нь ихэвчлэн эдийн засагт үй олноор ажлын байр бий болгодог жижиг, дунд үйлдвэрлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дансанд шууд очдог мөнгө юм. Гараас гарт хүрч, иргэдийн халаасанд шингэдэг энэхүү мөнгөн урсгал 2024 онд эдийн засагт 1.5 их наяд төгрөгийг бий болгожээ. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн ажилчдаар дамжин эдийн засагт шингэж буй 1 төгрөг бүр 0.32 дахин үржигдэж, нэмэгдэл үнэ цэнийг бий болгодог байна. Ажилчдын цалин хөлс, нийгмийн хангамж өндөр байх тусам хэрэглээгээр дамжсан энэхүү өдөөгдсөн нөлөө улам нэмэгддэг аж.

Дүгнэж хэлбэл, Оюутолгойн бий болгосон 1 төгрөг бүр зах зээлийн сувгаар дамжин компаниас компани, компаниас хүн, хүнээс хүнд дамжихдаа 1.6 дахин үржигдэн баялаг бүтээдэг бөгөөд 2024 онд 7.6 их наяд төгрөгийг Монгол Улсын ДНБ-д бий болгожээ. Сонирхуулахад, улсын хэмжээнд уул уурхайн салбарын үржүүлэгчийн нөлөө 1.7 байдаг бол Канад улсад 1.6 байдаг юм байна.
Эдийн засагт шингэсэн 7.6 их наяд төгрөг бол зөвхөн статистик биш, бидний халаасанд шингэсэн асар их боломж юм. Тэгвэл энэ хэр их мөнгө вэ?Орон сууц: 50 мянга гаруй өрхөд тус бүр 150 сая төгрөгийн ипотекийн зээл олгож, шинэ сууцанд оруулах боломжтой мөнгө.Боловсрол: Бага, дунд боловсролын салбарт зүтгэж буй 40 мянган багшийн сарын цалинг 4.5 сая төгрөгт хүргэж, тэдний нийгмийн баталгааг бүрэн шийдэж болно. Цаана нь дахиад илүү гарна. Эрчим хүч: Аймаг, хот бүрд "Бөөрөлжүүт"-ийнх шиг хүчирхэг цахилгаан станц эсвэл
- Эрүүл мэнд: Хорт хавдрын тусламж үйлчилгээний төрөлжсөн орчин үеийн эмнэлэг аймаг, хот бүрд барих санхүүгийн чадамж юм. Гэхдээ энэхүү 7.6 их наяд төгрөгийн нэмүү үнэ цэн бол төрөөс хуваарилдаг төсөв биш, харин таны бизнесийн захиалга, таны дэлгүүрийн борлуулалт, таны хүүхдийн сургалтын төлбөр болж буй зах зээлийн “амьд” урсгал гэдгийг ойлговол Оюутолгойн уурхай эдийн засагт хэр хэмжээний үр суулгасан нь тодорхой юм.
Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд эдийн засгийн араа улам эрчтэй эргэж, бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчид болон өрх гэр бүлүүдийн амьжиргаанд шинэ боломжуудыг тасралтгүй бий болгох нь ойлгомжтой. Бидний амьдралд үүссэн ийм хэмжээний бодит боломжийг ирээдүйн баталгаа болгох ухаан монголчууд биднээс хамаарах билээ.
3,605.46






















































Нэргүй 2026-04-09 202.126.91.18
ХӨӨЕ, барууныхан хүний , өөрийн нэг ч хүнд 1-цент ч ӨГӨХГҮЙ ЭЭ , эргүү тэнэг илжигээ , МОНГОЛЫН БАЯЛАГЫГ ТОНОЧИХООД , залуучуудыг нь боолчилсныхоо хөлсөнд угаадас өгч байна эргүү тэнэг илжигээ
Зочин 2026-04-09 103.168.34.94
Битгий ингэж худлаа х** урвагчдаа. Авлига, хуйвалдаанаар хувааж авч, гарын салаагаараа урсган гадагш зувчуулсан хөрөнгийг монгол улсад монголын ард иргэдийн амьдралд шингэсэн мэтээр гүтгэх нь гэмт хэргээ хохирогчийн тусын тулд хийсэн гэж ярьж байгаатай адил доромжлол шүү.
Уншигч 2026-04-09 202.55.191.130
Дотоодын олон аж ахуйн нэгж, компани, орон нутаг, иргэдийн амьдралд шууд, бодит нөлөө, хувь нэмэр үзүүлж байгаа төсөл дөө.
Нэргүй 2026-04-09 202.126.88.208
За битгий шаагаад байгаарай. Гадаадын хөрөнгө оруулагчид ногдол ашгаа аваад олон жил болж байхад бид өрөнд ороод давхар хүү төлөөд яваад байгааг юу гэх гээв.
Нэргүй 2026-04-09 66.181.178.166
ХАРИЙНХАН ГЭРТ ЧИНЬ ОРЖ ИРЭЭД АВДРАН ДАХЬ АЛТ МӨНГИЙГ ЧИНЬ ЗҮГЭЭР АВААД Л ГАДАГШ ЗӨӨЖ МӨНГӨ БОЛГООД БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ХАР УХААНААР БОД ДОО. БИДНИЙ БАЯЛГИЙГ ЗҮГЭЭР АВААД, БАС БИДНИЙГ ӨРӨНД ОРУУЛААД БАЙГАА. ЭНЭ ШУДАРГА ЯВДАЛ УУ????
Нэргүй 2026-04-09 66.181.178.210
Дөнгөж 7.6 их наяд л юм байна шд, Нянбактери 32 км замыг 2.3 их наядаар тавих гээд байхад, энэ жишгээр нь бол 100 км ч хүрэхгүй замын үнээр бараг айл өрх бүрт өгөөжөө өгч байгаа супер төсөл юм байна…
Нэргүй 2026-04-09 202.55.188.86
өгөөж өр хоёрын харьцааг харвал гоё тоо гарна
Нэргүй 2026-04-09 103.212.117.122
За зайлаа цаашаа. Юун иргэдийн хармаанд орох вэ??? Хамаг баялгийг нь ачиж цөлмөөд зогсохгүй улсаар нь бөөн өрөнд унагасан өндөр хүүтэй ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ-г магтан дуулаад байх шаардлагагүй шүү. Сэтгүүлчийн мэргэжлээ хэдэн халтар төгрөгөөр үнэлсэн бэ ЦЭЛМЭГ гуай???
Нэргүй 2026-04-09 66.181.191.172
дээдэх нохор огуулбэрийг арай олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагчын шавь биш биздээ.
Нэргүй 2026-04-09 103.212.116.254
206000 унц алт х 33гр = 6 798 000,0гр эсвэл энэ арай хэтэрхий бага тоо бна. Аль хэзээний 1500тн алт хулгайлчихсан. 7 их наяд энэ чинь 2 тэрбум амд. 17 жилийн хугацаанд уу. Эсвэл ганцхан 25 онд уу. Энийг Аудит оруулж шалгар хэрэгтэй.