niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 04:34 UTC Эх: https://news.mn/r/2859921/ 4cf4076b6eb408f6… ← niitlelch.mn руу буцах

Б.Баярмагнайг ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо

Б.Баярмагнайг ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо

Б.Баярмагнайг ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо

Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 08-ны ээлжит хуралдаанаар Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг чөлөөлж, оронд нь М.Баярмагнайг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Тэгвэл Зам, тээврийн сайдын 2026 оны А/99 дүгээр тушаалаар Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон М.Баярмагнай өнөөдрөөс /2026.04.09/ үүрэгт ажилдаа орсон байна.

М.Баягмагнай нь 1997 онд Румын улсын Бухерист эдийн засгийн академи, Австрали улсын Баруун Сидней Их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй, бизнесийн ухааны магистр аж.

Ажлын туршлага:

  • 1999-2005 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, маркетингийн газрын захирал
  • 2005-2006 онд Лондонгийн Сэргээн босголт, хөгжлийн банкны төв азийн газарт ажилтан;
  • 2006-2008 онд Худалдаа хөгжлийн банкны Жижиг, дунд байгууллагын захирал;
  • 2009-2011 онд Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн захирал;
  • 2011-2012 онд Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга;
  • 2012-2016 онд “ЮП” компанийн дэд захирал;
  • 2016-2019 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга;
  • 2019 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга;
  • 2019-2020 онд ЗГХЭГ-ын дэд дарга;
  • 2020-2024 Эрчим хүчний яамны дэд сайд;
  • 2025 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга;
  • 2025-2026 оны 4 сар хүртэл Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч;
  • 2026 оны 4 дүгээр сараас Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-09 203.169.50.241

Супер амьтан байхнээ. Ваа, Яам яам хэсээд л,

Avatar

Монгол 2026-04-09 202.126.88.89

нөгөө нэг төрийн яамд, агентлаг, албан газруудын сэлгэн зугаалж мёрит зарчмаар нэг ч ажиллаагүй цүнх баригчдын л нэг байна шүү
зам тээврийн яаманд ямар гай тарих бол

Avatar

Нэргүй 2026-04-09 210.148.94.144

Яам яам сэлгэдэг их л том артай, анхнаасаа ЖДҮ-гээс эхлээд томчуудын юмыг зохицуулж ирсэн гар харагдаж байна.

Avatar

Зочин 2026-04-09 203.23.199.2

Нэг яамнаас нөгөө яаманд арай л биш ээ. Шударга төр засаг хаана байна

Avatar

Зочин 2026-04-09 103.212.119.144

Төрийн нарийн нь тэр их авилга авч байхад сайд нь хаана байсан байх уу. Хариуцлага тооцдоггүй юм уу

Avatar

Нэргүй 2026-04-09 202.72.243.182

ЖДҮ байсан байна даа бодмоор л юм хөөрхий бялуу мялуу хүртэж байгаа юм бол уу үгүй юм бол уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж