niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:22 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%bc%d0%be%d0%bd%d0%b3%d0%be%d 51365f3383d4e3c9… ← niitlelch.mn руу буцах

Монголчууд АНУ-д урт хугацаагаар ажиллах боломж бүрдэнэ.

Нэг жилийн хугацаанд Монгол улсын 20 мянган иргэн АНУ- руу аялах, амьдарч ажиллах зорилгоор виз мэдүүлсэн байна. Гэвч 50 хувьд нь виз олгосон талаар АНУ-ын Элчин сайдын яам мэдэгдсэн. Ирэх 11 дүгээр сараас хоёр улсын Засгийн газрын “Монгол иргэдийг АНУ-д урт хугацаагаар гэрээгээр ажиллах боломжийг олгохын тулд H2 хэмээх визний шинэ ангилал нэвтрүүлэх” гэж байна. Өөрөөр хэлбэл монголчууд АНУ-д ажиллах боломж бүрдэх юм.

Цаашид монголчууд визгүй АНУ-руу зорчихын тулд иргэд тус улсын хууль тогтоомжийг нь чанд мөрдөн хариуцлагатай аялаж, визний хугацаагаа хэтрүүлэх, хууль бусаар хөдөлмөр эрхлэх явдал арилбал Монгол Улс АНУ-ын “Визээс чөлөөлөх хөтөлбөр”-т хамрагдах нөхцөл бодитоор бүрдэх аж.