niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-24 04:35 UTC Quelle: https://news.mn/r/2859789/ 177faf4639039133… ← zurück zu niitlelch.mn

Монголын эдийн засаг 5 хувиар өсөх төлөв танилцуулав

Монголын эдийн засаг 5 хувиар өсөх төлөв танилцуулав

Монголын эдийн засаг 5 хувиар өсөх төлөв танилцуулав

Дэлхийн банкнаас “Монголын эдийн засгийн тойм” тайланг өнөөдөр /2026.04.09/ танилцуулж, эдийн засгийн ойрын төлөвийг тодорхойллоо. Тайланд дурдсанаар 2026 онд Монгол Улсын эдийн засаг 5 хувийн өсөлттэй байх төсөөлөлтэй байна. Энэ нь 2025 оны 6.8 хувийн өсөлтөөс буурсан үзүүлэлт боловч харьцангуй тогтвортой, боломжийн өсөлт гэж үнэлжээ. Өсөлт саарах гол шалтгаан нь уул уурхайн салбарын өндөр өсөлт 2025 онд нэг удаагийн шинжтэй байсан явдал юм.

Тухайлбал, Оюутолгой уурхайн баяжмал дахь алтны агууламж нэмэгдсэнээр уул уурхайн өсөлт огцом нэмэгдсэн бол 2026 онд энэ үзүүлэлт буурч, салбарын өсөлт саарах төлөвтэй байна.

Хөдөө аж ахуйн салбарын хувьд өмнөх жилүүдийн зудын хүндрэлээс сэргэсэн эерэг нөлөө 2025 онд хүчтэй мэдрэгдсэн бол 2026 онд сэргэлт үргэлжлэх ч өмнөх шиг өндөр өсөлт үзүүлэхгүй, эдийн засагт харьцангуй бага хэмжээний дэмжлэг үзүүлэхээр байна. Харин барилгын салбарын идэвхжил нэмэгдэх хүлээлттэй байна. Томоохон бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа нь энэ салбарын өсөлтийг дэмжихээс гадна барилгын материал болон бусад бараа, үйлчилгээний импортын эрэлтийг нэмэгдүүлж, улмаар худалдаа, үйлчилгээний салбарын өсөлтийг тэтгэхээр байна.

Иймд ойрын 2–3 жилд худалдаа, үйлчилгээний салбар эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх төлөвтэй байгаа бөгөөд дунд хугацаанд өсөлт жилд дунджаар 5.5 орчим хувьтай байх төсөөлөл гарчээ.

Худалдаа, үйлчилгээний салбарын гол хөдөлгөгч хүчин болох дотоодын эрэлт нь өрхийн хэрэглээ болон төрийн хөрөнгө оруулалтаас бүрддэг. 2026 онд өрхийн хэрэглээ өсөлттэй хэвээр байх ч энэ өсөлтийн хурд саарах хандлагатай байна. Учир нь инфляцийн түвшин өндөр хэвээр байгаа нь иргэдийн бодит худалдан авах чадварыг бууруулж байна. Өмнөх жилүүдэд эрчимтэй өсөж байсан нэрлэсэн цалингийн өсөлт саарах төлөвтэй байгаа нь өрхийн орлогын өсөлтийг хязгаарлана. Нөгөөтэйгүүр, мөнгөний бодлогын хүрээнд хэрэглээний зээлийг хумих бодлого хэрэгжиж байгаа нь банкны салбар дахь зээлийн өсөлтийг сааруулж, өрхийн хэрэглээг санхүүжүүлэх боломжийг багасгаж байна. Иймээс орлого болон санхүүжилтийн аль аль талаас өрхийн хэрэглээ аажмаар сулрах төлөв ажиглагдаж байгааг тайланд онцолжээ. Төрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь эдийн засгийн өсөлтийг тодорхой хэмжээнд дэмжихээр байна. Харин хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хувьд нөхцөл байдал харьцангуй хоёр талтай байна. Нэг талаас, банкууд сүүлийн жилүүдэд бизнесийг дэмжих чиглэлээр зээлийг илүү түлхүү олгож ирсэн нь аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт хэлбэрээр эерэг нөлөө үзүүлнэ. Нөгөө талаас түлш, шатахууны үнийн өсөлт үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байгаа нь бизнес эрхлэгчдийн хувьд дарамт болж байна. Үүний улмаас аж ахуйн нэгжүүдийн хувьд үйл ажиллагаагаа тэлэх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломж харьцангуй хязгаарлагдмал хэвээр байх төлөв ажиглагдаж байгааг дурдлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

Avatar

Бууралт 2026-04-09 202.9.46.181

50 хувийн бууралт явагдана гэвэл арай үнэнд ойртоно!

Avatar

Нэргүй 2026-04-09 202.70.43.34

Төр нь Төр шиг, Сургууль, Эмнэлэг цэцэрлэг нь цэцэрлэг шиг, Хэвлэсэн Ном нь Ном шиг, Нийслэл, 21 аймгууд нь Зам харгуй Дэд бүтэцүүдтэй, Ард Иргэд нь Орон сууцтай, Цөмөөрөө Ажилсаг Хичээнгүй Сайн Нийгэм байгуулахын тулд ХҮН НЬ ХҮН ШИГ болмоор бна доо эхлээд. Компаниуд нь Ард Иргэддээ Хулхиддаггүй баймаар бна ядаж, Барилгын Компаниуд Байр орон сууц барих нэрийдлээр Ард Иргэдийг залилж хохироох нь гунигтай………..

Avatar

Нэргүй 2026-04-09 202.55.188.33

эдийн засаг өссөнч махны үнийн өсөлтийн 30% иргэдийн халаасыг хоосолдог

Avatar

Нэргүй 2026-04-09 103.168.34.156

Эдийн засаг өсөөд байдаг ард түмний амьдрал унаад байдаг хаанаа учир нь байнаа аан?! Тэгэхэд 1, 2 хувь өссөн орнуудын иргэдийн амьдрал дагаад өсөөд байх юм

Avatar

Нэргүй 2026-04-09 202.126.90.101

Монголын эдийн засгий өсөлт ихэнхи хувь нь шууд гадагш гардаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж