АХМАД ЖҮЖИГЧИН Б.ТУНГАЛАГТ АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛ ХҮРТЭЭНЭ

Монголын уран сайхны “Ичээнд нь”, “Хуучин сүмийн нууц”, “Шинэ үсгийн багш” гээд олон кинонд тоглож үзэгч олны танил болсон Монгол Улсын гавьяат жүжигчин, Монголын урлагийн ажилтны холбооны ерөнхийлөгч Б.Тунгалагт Ардын жүжигчин цол хүртээхээр болжээ. Тэрбээр 1956 оны Багшийн дээд сургуулийн Кино, драмын ангийн гурав дахь төгсөгч бөгөөд 1971-1981 Улсын эрдмийн театрт, 1981-2005 онд “Армийн театр” буюу “Орчин үеийн театр”-т жүжигчин, уран сайхны удирдаач, даргын ажлыг хийсэн байна. Мөн 2005 оноос хойш Монголын урлагийн ажилтны холбоонд ажиллаж байгаа аж.

Театрын урлагт 30 гаруй жил зүтгэхдээ 60 гаруй жүжгийн гол болон туслах дүрийг бүтээсэн бөгөөд Нина Заречная /Цахлай/, Розаура /Садар эрийг номхотгосон нь/, Эсмеральда /Парисын дарь эхийн сүм/, Гертруда /Гамлет/, Луйза /Хар санаа хайр сэтгэл/, Шунхуй хатан /Тэнгэрийн хүү/, Цэцэр хатан /Тамгагүй төр/ зэрэг олон дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч юм.

1991-1995 онд Соёл урлагийн их сургуулийн найруулагчийн ангид суралцан төгсөж, 1995 оноос найруулагчаар ажиллаж эхэлсэн Ц.Хүсэлбаатар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдахаар болжээ.
Тэрбээр театр, дэлгэцийн урлагт олон жил ажиллахдаа уран сайхны кино, жүжиг найруулж, зохиол бичихийн зэрэгцээ залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан байна. Түүний зохиолыг нь бичиж, найруулсан “Бор чоно”, “Бүтэлгүй новш”, “Зугтаарай”, “Ядуугийн зовлон”, “Сүүлчийн бүжиг”, “Сая долларын олз”, “Дурлалын сум”, “Аюултай харилцаа”, “Нинжин сэтгэл”, “Хиртээгүй сарнай”, "Дайрлага" зэрэг уран бүтээлүүд үзэгчдээс өндөр үнэлгээ авч байв.
Найруулагч Ц.Хүсэлбаатар хамгийн сүүлд өөрөө зохиолыг нь бичиж, найруулсан "Аавдаа хайртай" уран сайхны киногоо өлгийдөн аваад удаагүй байгаа юм. Тус киногоо өөрийн аав болох Гавьяат жүжигчин Ё.Цогт зориулан бүтээсэн байна.
Ш.ЭНХИЙН-ОДОД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛ ХҮРТЭЭНЭ


Монголын дуурийн баритон дуучин, Гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатарт Ардын жүжигчин цол хүртээхээр болжээ. Тэрбээр 2016 онд "Чингис хаан" одон хүртсэн бөгөөд Монгол Улсын болон Буриад Улсын гавьяат жүжигчин юм. Тэрбээр гурван хүүхэдтэй малчин айлын дунд хүү болон төрж, 2005 онд Төв аймгийн Зуунмод хотын "Хүмүүн" цогцолбор сургуулийг, 2010 онд Соёл Урлагийн их сургуулийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгсжээ.
Тэрбээр Цагдаагийн “Сүлд” чуулга, Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын Мариинский театрт болон Буриадын Дуурь, бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байна. Мөн 2011 онд М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны шилдэг баритон, Павел Лисицианы нэрэмжит тусгай шагнал, 2014 онд Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны тэргүүн байр, 2015 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, 2017 онд Би-Би-Си Кардифф Дэлхийн шилдэг дуучин шалгаруулах уралдааны шилдэг дуучин шагнал хүртсэн байна.
3,605.46






















































Холбоотой мэдээ