niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 05:01 UTC Эх: https://news.mn/r/2859540/ c09045ee77553bd3… ← niitlelch.mn руу буцах

АН: ҮБХ-ны 378 гишүүний 59 хувь нь 39 хүртэл насны залуучууд

АН: ҮБХ-ны 378 гишүүний 59 хувь нь 39 хүртэл насны залуучууд

АН: ҮБХ-ны 378 гишүүний 59 хувь нь 39 хүртэл насны залуучууд

НЭМЭЛТ:

Ардчилсан намын ХVIII Их хурал үргэлжилж байна. Шинээр сонгогдсон Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага Үндэсний бодлогын хорооны гишүүдэд Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ардчилсан намын дарга асан Л.Гантөмөр, УИХ-ын дарга асан З.Энхболд нар батламж гардуулав. Сонгуулийн үр дүнд сонгогдсон 378 гишүүний 59 хувь нь 39 хүртэл насны залуучууд байна.
Ташрамд дурдахад, намын дунд шатны байгууллага болох аймаг, дүүргүүдийн намын хорооны гишүүдийн 4250 суудлын төлөө 7000 гаруй гишүүд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж 70 шахам хувь нь анх удаа сонгогджээ.

НЭМЭЛТ: 

О.Цогтгэрэл: Шударга төрийг бий болгож, хүчирхэг эдийн засгийг хөгжүүлнэ

Ардчилсан намын Их хурлыг нээж, тус намын дарга О.Цогтгэрэлийн хэлсэн үгийг товчлон та бүхэнд хүргэе.


Ардчилсан нам сүүлийн гурван сарын хугацаанд “нээлттэй, цэгцтэй” шинэчлэлийг бүх шатандаа хэрэгжүүлж, дотоод бүтэц зохион байгуулалтаа шинэчилж чадлаа. 230 мянга орчим гишүүн шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, залуусын оролцоо эрс нэмэгдэн, намын дунд болон дээд шатанд шинэ үеийн манлайлагчид олноор гарч ирсэн нь энэ шинэчлэлийн гол үр дүн боллоо. Мөн намын үйл ажиллагааг дижитал хэлбэрт шилжүүлэх эхлэлийг тавьж, оролцоог илүү нээлттэй болгож байна.

Энэхүү шинэчлэлийн үр дүнд Ардчилсан нам цаашид нээлттэй, цэгцтэй, дижитал, бодлоготой гэсэн дөрвөн тулгуур зарчимд суурилан хөгжих зорилгоо тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн сонгуульд оролцдог бүтэц биш, бодлого боловсруулж хэрэгжүүлэх чадвартай улс төрийн хүч болохыг зорьж байна.

Гэвч Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал амаргүй байна. Дэлхий дахинд геополитик, эдийн засгийн тогтворгүй байдал нэмэгдэж, их гүрнүүдийн өрсөлдөөн ширүүсч буй энэ үед Монгол Улс гадаад зах зээлээс өндөр хамааралтай, дотоод засаглалын сул дорой байдлаас үүдэн олон эрсдэлтэй тулгарч байна.

Сүүлийн 10 жилд авлига, хулгай газар авч, төрийн оролцоо хэт тэлж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрээгүй, ядуурал, тэгш бус байдал нэмэгдсэн гэж дүгнэж байна.

Ийм нөхцөлд Ардчилсан нам эрх баригчидтай эвлэрч хамтрах бус, хүчтэй сөрөг хүчин байж хяналт тавих, даган дуурайх бус тэмцэх, дасан зохицох бус шинэчлэх байр суурийг баримтална гэж мэдэгдэж байна. Мөн өнгөрсөн хугацаанд өөрсдөө хангалттай бэлтгэл хийгээгүй, бодлогоо сайн таниулж чадаагүйгээ хүлээн зөвшөөрч, шинэ арга барилаар ажиллах шаардлагатайг онцолжээ.

“Ардчиллын шинэ тэмүүлэл”-ийн хүрээнд шударга төрийг бий болгож, өмчийн эрхийг хамгаалсан хүчирхэг эдийн засгийг хөгжүүлэх, хүн бүрт тэгш боломж олгосон нийгмийг цогцлоох, үндэсний эрх ашгийг дээдэлсэн бодлого хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлж байна.

Энэ зорилгод хүрэхийн тулд эдийн засгийн өсөлтийг хурдасгах, парламент дахь суудлаа нэмэгдүүлэх, намын дэмжигчдийн тоог өсгөх зэрэг тодорхой зорилтуудыг тавьж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн дараалсан улс төрийн ялалтад хүрэхээр төлөвлөж байна. Мөн 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх 100 реформ, Засгийн газрын эхний 100 хоногт хийх 10 ажлыг багтаасан “10/100” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ зарлалаа.

Ингэснээр Ардчилсан нам өөрийн шинэчлэл дээр тулгуурлан улс орноо шинэчлэх “шинэ тэмүүлэл”-ийг эхлүүлж байгаагаа илэрхийллээ.

Ардчилсан намын ХVIII Их хурал эхэллээ

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор өнөөдөр /2026.04.08/ эхэллээ. Тус Их хуралд сум, аймаг, нийслэл, дүүргээс сонгогдсон нийтдээ 1800 төлөөлөгч оролцож байна. Намын дунд шатны байгууллага болох аймаг, дүүргүүдийн намын хорооны гишүүдийн 4250 суудлын төлөө 7000 гаруй гишүүд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж 70 шахам хувь нь анх удаа сонгогдож буй залуусаар Ардчилсан нам хүрээгээ тэллээ.
Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Их хурлыг нээж хэлсэн үгэндээ “Анхан шатнаас эхлүүлэн бүх түвшиндээ бүрэн шинэчлэгдсэн Ардчилсан нам яваагүй зам, очоогүй оргилдоо хүрэх шинэ тэмүүллийг тээн өнөөдөр энд хуралдаж байна. Энэ их хурал бол өнгөрснөө дүгнэж, хүрэх ирээдүйгээ цэгнэх ёстой ажил хэргийн хурал, олон ялалтаа угтах шинэ замын эхлэлийн хурал юм.
Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ. Харин Монгол Улс эдгээр өөрчлөлтийг тусган авах бус улам бүр ухран гүн намагт шигджээ. Засаглалын тогтолцоо зарим талаараа хэдийнээ ялзарсан байна. Ашигт малтмалын нөөц баялгийг хувааж идэж, хусмаар нь сонгуулийг худалдаж авдаг улс төрийн бүлэглэл 10 гаруй жил хяналтгүйгээр төрийг барьсан болохыг бид өнөөдөр тэдний дотоодын тэмцлээс харж байна.
Ардын намын дарга нар авлигыг энгийн хэм хэмжээ болгож, “Би их идсэн, чи бүр их идсэн” гэж эрээ цээргүйгээр ил цагаан ярьцгаадаг боллоо.
Хулгай, худлын өмнө хууль цааз бөхийсөн 10 жил өнгөрчээ. Төгрөгөөр биш ам.доллараар, саяар биш тэрбум, их наядаар тэдний хулгай хэмжигдэж байна. Эх орны баялгийг төрийн нэрээр нийгэмчилж, иргэдэд очих ёстой хэсгийг эх орончийн, даргын нэрээр хувьдаа завшжээ. Өнгөрсөн 10 жилд эдийн засаг төржиж, эрх мэдэл төв рүү тасралтгүй төвлөрсөн. Үр дүнд нь бүхнийг дарга мэддэг, даргын гарын үсгээр шийдэгддэг улс болсон. Энэ 10 жилд иргэдэд эдийн засгийн өсөлт очоогүй. Бизнесүүдийн орлого ашиг өсөөгүй. Орон нутагт эрх мэдэл, төсөв санхүү ч хангалттай хүрээгүй. Харин ордон дотор Ардын намын дарга нарын зарцуулах төсөв нэмэгдсэн. Үр ашиггүй, үлгэрийн олон төсөл хөтөлбөрүүд ихэссэн. Эдийн засаг дах 10 төгрөг тутмын 8 нь төрөөр, төсвөөр, тусгай зөвшөөрлөөр зохицуулагдсан намын хяналттай эдийн засгийн бүтэцтэй болсон.
Ардын амьдрал уруудсан, даргын тансаглал хэтэрсэн 10 жил аанай өнөөдөр ч үргэлжилж байна. Үнэндээ өнгөрсөн 10 жилд авлига, хулгай л цэцэглэн хөгжсөнөөс өөр юу ч Монголд өөдлөн дээшилсэнгүй ээ. Идэр есийн хүйтэнд хөлдчихгүй юм шүү гэж залбирч, эмнэлэг, колонкийн оочир норм мэт хэвшиж, цалин тэтгэвэр нэмээч гэж хааяа хий орилохоос өөр үйл явдалгүйгээр Монгол оршиж байна.
Эдийн засаг өсөлтгүй, хүртээмжгүй хэвээр байна. Иргэдийн амьжиргаа муудсаар, ядуурал, ажилгүйдэл дээр ахиц сайжралт гарсангүй. Эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, татвар, нийгмийн даатгалын реформ, шинэчлэлүүд хүлээгдсээр.
Хэзээ мөдгүй тэсрэх дарьтай торх халсаар л байна. Бүтээмж, экспорт, хөгжил гэх үгсийн хүч сульдаж, хулгайч, авилгачийн тухай ший үзэгдэлд нийгмээрээ автсаар, дундаж давхарга агшиж ядуурлын ангал руу гулсан унасаар байна. Ийм мафижсан засаг, авлигажсан тогтолцооноос бид шударга ёс, хөгжил дэвшил, хүний төлөө бодлого хүлээх утгагүй.
Ийм нөхцөлд Ардчилсан намын сонголт бол дуугүй сууж хамтрах биш хүчтэй цөөнх байж хянах. Даган дуурайх биш тэмцэх. Дасан зохицох биш шинэчлэх явдал юм. Бид 36 жил тэмцээд тэмцээд дангаараа олонх болсонгүй, дараалан ялсан ч үгүй, давхарлан бүх шатанд ялаа ч үгүй гэх “бодит” үнэн бас бий. Энэ бол та бид гэрийн даалгавраа хангалттай хийгээгүйн үнэлгээ гэж би ойлгодог. Бодлого, хөтөлбөрөө цэгцтэй төлөвлөж тайлбарлаж, хийх ажлаа хангалттай сурталчилж, хүрээ оролцоогоо хүссэнээрээ нэмж, үе хоорондын холбоосоо сайн хийж чадаагүйн “шийтгэл” гэж боддог. Тиймээс шинэ арга зам, шинэ тэмүүлэл хэрэгтэй. Ардчиллын шинэ тэмүүллийн суурь нь Шударга ёс юм. Шударга ёс зөвхөн үг биш. Шударга ёс бол эрх мэдлийн тэнцвэр. Тиймээс 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль бол хуульт ёсыг сэргээх, ардчиллын институцийг аврах чухал тулаан байх болно” хэмээв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-04-08 103.212.119.144

Нас залуу байлаа гээд яадаг юм, хамгийн гол нь сэтгэл зүрх, эх оронч үзэл байхгүй бол бүгд Элбэгдорж, Сайханбилэг хоер шиг л болно

Avatar

зочин 2026-04-08 59.153.114.102

хулгайч коммунист дарангуйлагчид дахин амилж хөрөнгөлөг шинэ шулам болж босч ирээд улс орныг ум хумгүй идэж ууж, хахаж цацан галзуурч буй энэ үед АН дахин сэргэж боловролтой, мэдлэг, соёл, ухамсартай залуучуудаар хүч сэлбэн ард түмний эрх чөлөө, хувийн өмч, хүний эрхийг хамгаалахаар гарч ирж байгаад туйлын их баяртай байна амь тавьж буй данхан толгойтой, эрлэгээс эргэн ирсэн зүсэн зүйлийн буг чөтгөрийн үүр болсон МАН-д эрүүл хүн нэгч байхгүй, бүгд буг чөтгөр шүү, хэнд нь ч итгэх боломжгүй

Avatar

Дөкө 2026-04-08 202.9.41.77

Цогтгэрэл бол худөлч н**ш. Харах царайны

Avatar

Зочин 2026-04-08 202.9.47.101

Залуучуудыг гаргана гээд л худалдаад байсан хийж гийгүүлсэн юу байнаа.Баахан төрөөр тэжээлгэсэн баячууд л бий болоод байгаа ш дээ.Бусад орнуудыг хар дандаа хөгшчүүл байгаа биз з

Avatar

Зочин 2026-04-08 66.181.187.243

АН сонгуульд ялна гээд итгэцэн дүрвэгсэд нь буцаж ирж цусалхаа хүлээгээд байж ядаж нойр нь хүрэхгүй бга бхдаа

Avatar

Зочин 2026-04-08 66.181.187.243

ккк адилхан МАНАН бж хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэж эд нарыг л хэлдэг бх

Avatar

Зочин 2026-04-08 103.229.123.88

Сайхан худлаа шоу хийх юм аа! Хамаатан садан, ажилчидаа хүчээр оруулчаад ялна гэж боддог юм байхдаа. Өрөвдөлтэй юм аа

Avatar

Бат Үүл 2026-04-08 66.181.183.242

Энд тэндхийн бөөн би чаднаууд цуглуулаад сонгуульд ялж Шамбалын орон бүтээх юм байхаа

Avatar

Нэргүй 2026-04-08 103.229.123.29

Эби , Батүүл , Эрдэнэ , Дорлигжав , Баярцогт , Баабар , Гончигдорж мэтсийн СҮНСНҮҮД , ЭмСиЭС – -ийн ТЭЖЭЭВЭРҮҮДээс л сонгуулиуд ыйн өмнө салцгаагаарай – ээ дээ , захих юм л энэ шүү … Тэгсэн цагт бол УЛНЫхан нь хөгнөөтэй хурга байсан ч – хөг өө чирсэн ухна байсан ч ДЭМЖИНЭ ээ ….

Avatar

Нэргүй 2026-04-08 103.168.34.132

Дотоод сонгууль дээрээ царцаа нүүлгэж, бөөн мөнгө тараасан гээд нэр дэвшигчид нь шүгэл үлээгээд байдаг. 27, 28 онд бат ялна л гээд үхэлдэцгээгээд байгаа юм уу даа? Зорилго нь аргаа зөвтгөхгүй гэдэг шиг авилгал худал хуурмаг дээр босч ирсэн систем нийгэмд шудрага ёсыг тогтоож чадах болов уу?

Avatar

Нэргүй 2026-04-08 66.181.191.172

хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж мартсан эх ороноосоо урвагчыг хэзээ намаасаа хоож гаргах бэ?С.Зориг агсаныг хэн захиалж алуулсан бэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав тэгээд ?????????

Avatar

Иргэн 2026-04-08 122.201.20.153

Ээ дээ хэцүү дээ. Эрх мэдэл өгөөд засаг бариулбал Ардчилал гэж хийрхэж явдаг зүгээр сумын нэг ажилгүй архичнаас авхуулаад шат шатандаа албан тушаал нэхэж, 2012-2016 оных шигээ идэж уух аяныг эрээ цээргүй эхлүүлж юм юм л болно доо. Үгүй үнэхээр тэр байдлаа даван туулчихсан цэгцтэй шударга нийгмийн төлөө бол ч болно л доо. Гэхдээ л итгэхэд хэцүү. Н.Алтанхуяг нар юу болгож хаяихаад юу яриад яваа билээ.

Avatar

Нэргүй 2026-04-08 43.242.242.59

Луйварчдын нам цаашаа. Та нар улс орны хөгжлийг хойш татсаар ирсэн. Хэрүүлийн бузар болцгоосон хүмүүс бол АН-ынхан мөн гэж олон хүн ярьдаг. Улс орноо бодохгүй ганцхан намынхаа эрх ашгийн төлөө явцгаадаг нь үнэн. Эд нарын хийдэг ажил нь Монголын засгийн газрыг ойр ойрхон огцруулах явдал юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж