УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, цаг үеийн асуудал хэлэлцсэн. Ингэхдээ бүлгийн гишүүдээ нэг дуутай, нэг үзэл бодолтой байлгахыг тулгасан бичигт гарын үсэг зуруулахаар намын дарга, УИХ-ын дарга, бүлгийн дарга нар гишүүдээ “дарамталжээ”. УИХ-ын дахь МАН-ын бүлэг 68 гишүүнтэй бөгөөд парламентын олонхыг бүрдүүлж байгаа. Тэгвэл МАН-ын удирдлагууд намын бүлгийн гишүүдээ нэг дуутай, зөвхөн намын бодлогыг хэрэгжүүлэх шаардлагыг тавьж, төсөл боловсруулж, үүндээ гарын үсэг зурхыг гишүүдээс шаарджээ. Гэвч МАН-ын бүлгийн зарим гишүүд уурлаж, намын бодлого чухал ч параментын эрхэд халдсан энэ үйлдэл байж болохгүй хэмээн гарын үсэг зурхаас татгалжээ.

МАН-ын бүлгийн гишүүдээр гарын үсэг зуруулсан төсөлд,
- Намын үзэл баримтлал, үнэт зүйл, үндсэн дүрэм, намын бүлгийн дүрэм, хуралдааны дэгийг чанд мөрдөж, дотоод эв нэгдлийг хангаж, намын их, бага хурал, намын даргын болон Удирдах зөвлөл, бүлгийн хуралдаанаас гаргасан улс төрийн шийдвэрийг 100 хувь дэмжин хэрэгжүүлэх, УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын хороо, дэд хороод, ажлын хэсэг, бүлгийн хуралдаанд хүндэтгэх үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд бүрэн суух
- 2024 онд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах төрийн бодлого, эрх зүйн орчныг цаг алдалгүй шуурхай бүрдүүлэхэд идэвхтэй ажиллаж, ирэх онуудын шат шатны ээлжит сонгуулиудад амжилттай оролцох бэлтгэлийг хангах, олон улсын геополитикоос үүдэлтэй эдийн засгийн хямралт байдлаас урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, хариу арга хэмжээний нөөц төлөвлөгөө, баялаг бүтээгчдийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх бодлого, эрх зүйн орчныг шуурхай бүрдүүлэх хүрээнд МАН-ын даргын тэргүүлэх Засгийн газрыг тогтвортой ажиллуулахад 100 хувь санал нэгдэж, бүх талаар дэмжлэг үзүүлэх болно гэжээ.
Энэхүү төсөлдөө бүлгийн гишүүдээр гарын үсэг зуруулж, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах зорилготой гэж МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал тайлбарласан. Мэдээж Засгийн газар тогтвортой ажиллах ёстой. Ялангуяа энэ цаг үед тогтвортой, хурдтай, шуурхай ажиллах ёстой нь үнэн ч парламентын гишүүдийнхээ эрхэд халдах нь өөрөө хэр зохимжтой вэ. 68-уулаа нэг дуутай, нэг л шийдвэр гаргаж, намын удирдлагын, намын даргын бүх шийдвэрийг дэмжээд яваад байвал парламентын ардчилал хаачих вэ. Парламент бол ард түмний төлөөлөл. Хэдийгээр нам парламентын гишүүдийг нэр дэвшүүлдэг ч сонголтыг ард түмэн хийдэг. Хэнээр өөрийгөө парламентад төлөөлүүлэх вэ гэдгээ Монголын ард түмэн өөрсдөө сонгодог сонгуулийн тогтолцоотой.
Гэтэл УИХ-д олонхыг бүрдүүлж, Засгийн эрхээ барьж, парламентын олонхыг бүрдүүлж байгаа нам нь парламентдаа чиглэл өгч, намынхаа гишүүдийг кнопчин болгохоор санаархаж байгаа нь өөрөө парламентын дархлаа руу нам халдаж буй хэлбэр юм.
Нөгөө талаар парламент бол Засгийн газрыг тогтвортой ажиллахад бус гүйцэтгэх засаглалын ажилд хяналт тавих үүрэгтэй. Засгийн газрын үйл ажиллагаа нийтийн эрх ашгаас хамгаалж байна уу, нэг хэсгийн эрхийг хамгаалж байна уу, иргэдийнхээ амьжиргааг хэрхэн шийдэж, ажилтай орлоготой байж, бизнесүүдээ дэмжиж, энэ улс орны эдийн засаг, нийгмийн амьдралыг сайжруулах учиртай. Харин парламент олон нийтийн төлөөллөөс бүрддэг учраас үүнид нь хяналт тавьж, ажилд нь дүн тавьж явдаг тус тусдаа бие даасан бүтцүүд юм.
Нам бол зүгээр л нэг төрийн бус байгууллага. Олонх болсон нам нь сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд л явдаг болохоос парламентын юу хийхийг зааж чиглүүлдэг, парламентын гишүүдийг удирддаг байгууллага огтоосоо биш.
Ингэж нам нь парламентынхаа үйл ажиллагаа руу, парламентынхаа гишүүдийн юу хийх, хийхгүйд, үг хэлэх, хэлэхгүй эрх чөлөөг нь хязгаарлаад эхэлбэл жинхэнэ утгаараа дарангуйлал руу гулсч байна гэсэн үг.
Дахин хэлэхэд парламент бол төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд ард түмэн төлөөллөө сонгодог. Дөрвөн жилийн хугацааны циклтэй сонгуулиа зохион байгуулж, олонх болсон нам нь төрийн ажиллагааг явуулж, цөөнх болсон нам нь төрийн үйл ажиллагаанд хяналт тавих сөрөг хүчний үүрэг гүйцэтгэдэг. Парламент бол ард түмний төлөөлөл
3,605.46






















































Нэргүй 2026-04-07 66.181.190.166
ХҮҮРЭНСҮГ ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛЫН АВИЛГАЧДЫН НЭГДСЭН НАМ ЗҮГЭЭР БАЙХАД ЗҮГЭЭР БАЙЛГААРАЙ… ПАРЛАМЕНТИЙН ЗАСАГЛАЛТАЙ УЛСАД ПАРЛАМЕНТЫН ЭРХ МЭДЛИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛГЛЭЛ МАФИ БОЛСОН БАЙНА
Засаглал аа гэж 2026-04-07 202.126.91.158
Дэлхийн зарим Удирдагчид Улс орноо Чулуун Зэвсгийн аваачиж бга бол МАНАй Засаг Мөнхөд 1921 дээр нь Байлгахын тулд Засаглана ХАХАХАХА…..
Нэргүй 2026-04-07 103.168.34.253
Үгүй дээ Хүрэлсүхийн захирах гэж бна.
Нэргүй 2026-04-07 103.229.121.109
Ажилчдаасаа болхоор нийгмийн даатгал энэ тэр гээд суутгаж авах болгоны ажил олгогч нар чинь тултал авдаг мөртлөө цааш улсад төлж дамжуулахыг нь өгөхгүй гэдийдэг эздийг нь завшуулах талдаа болж хувирсан уу
И 2026-04-07 103.229.122.39
зөвхөн намын бодлого явах юм бол гишүүнд сонгогдох хэрэг юу бгаам ? Үхэр Батжаргалаа байранд нь тавихгүй бол их будилуулнадаа!.
Нэргүй 2026-04-07 59.153.112.26
Намын бүлэг зөв шаардлага тавьсан байна.МАН-ын бүлэг нэгдсэн саналтай байвал УИХ -ын ажил улмаар засаг төрийн ажил цэгцэрч нааштай үр дүнд хүрнэ .
Зочин 2026-04-07 192.82.92.42
Нэг намаас сонгогдсон бол дагах л естойштээ!!! Парламент гэж дураараа аашлах газар биш!
Бүүүү Мэдэээээ 2026-04-07 202.126.90.62
мэдкү Монгол Залуус бүхнийг мэдэж чадаж бна бүтээж бна өндөр IQ-тай хурдан2 сурч бна л гэдэг гэтэл Улс Орон Амьдран бгаа Орчин бүрт нь Гэрэл Гэгээ нэг л Гийдэггүй нь Сонин……Монгол Залуус Монгол Компаниуд Монголчуудыгаа Хуурч хулхидаж зовоож байгаа Түмэн Кэйсүүд бнааа бна…….Яах ч ёстой юм бүүү мэдээээ…..
Нэргүй 2026-04-07 103.212.116.124
ер нь сонгодог зарчим нь өөрөө парламентийн зарчимтайгаа зөрөөд бгаа юм уу. нам сонгодог бол гишүүн сонгох хэрэг бга уу. гишүүн сонгодог бол нам хамаагүй байх ёстой юм уу
Нэргүй 2026-04-07 103.229.121.92
юү гэмээрч юм бэ дэн
Нэргүй 2026-04-07 66.181.184.62
арга барил нь дэндүү хоцрогдсон юм шиг ээ, үүнээс илүү зүйл санаачилж чадахгүй бол үнэхээр өрөвдмөөр хүмүүс юм аа даа,
Нэргүй 2026-04-07 202.126.90.62
Монголд Төрд ч , Хувийн Хэвшилд ч ДУНД ШАТНЫ УДИРДЛАГА МЭНЭЖМЭНТ ХОГ байгаа. Альч компанид Дунд Шатны мэнэжэрүүд хамгийн миа хүмүүс ажилладаг.
Dd 2026-04-07 103.168.34.243
Parliament dahi namiin bulging darga gedeg arai neg "aimag"-in dargiin hiideggui ajil bish bololtoi
Нэргүй 2026-04-07 202.126.88.146
Ямар муйхар санал албадлагаар ажилдаг гар вэ
Prius "30" 2026-04-07 202.9.46.109
38-ын бүлгэмийн өмхий хулгайч нар сөнөтүгэй!! 30-мандах болно!!!
зочин 2026-04-07 103.57.93.61
АН дотор байгаа гадаадын тавиул бүлэг луйварч хулгайчид л ёстой сөнөмөөр байна, Сонгогчдын саналаар буй болсон төр засгийн ажлыг огт хийлгэхгүй,,ямар ч чухал ажлыг дэмжихгүй,,зөвхөн саад тотгор, Үндэслэлгүй гүтгэнэ,Бусдын нэр төрийг бузарлаж байж төрийн эрхэнд гарах туйлын зорилготой, Ардчилагч болж олон ургач үзэл ,хүний эрх, эрх чөлөө гэж их ярьна, Тэгсэн атлаа өөрөөсөө өөр үзэл бодолтой хүмүүсийг үзэн ядна, Эдний дотор багахан ч ёс зүйтэй хүмүүс байна уу, Анх ийм л хүмүүс байсан,одоо хэвээр
Ахмад 2026-04-07 202.9.40.234
ПЭЭ Парламентийн засаглалтай гэчихээд, гишүүдийнхээ эрх чөлөөг боймлох гээд бддаг ямар учиртай юм бэ. Ардчлил гэжэнэ намд бхгүй болох юм бнао. Энэ Бүлгийн дарга гэж ёстой бүтэхгүй нөхөр…
Нэргүй 2026-04-07 43.242.242.59
Намын гишүүд нэг үзэл бодолтой байвал нам тогтвортой ойлгомжтой байдаг. Намынхаа эсрэг үйл ажиллагаа явуулаад байдаг гишүүнээс нам нь салвал өлзийтэй. Учир нь тэд араас хутга ш****г аюултай. МАН-ын нэрийн жагсаалтаар орж ирсэн Энхтүвшин шууд намынхаа эсрэг ажиллаж АН-ынхантай нэг тал болж олон үйлдэл хийхэв. Ямар сайндаа Бат-Амгалан гишүүн түүнийг намаас хөөж тухай ярьж байхав. Түгжил намд хэрэггүй. Нам өөрийнхөө ажлаа бусдаар заалгахгүй.
Нэргүй 2026-04-07 124.158.106.250
Ийм учраас л нам гишуудээ зев сонгож авах нь чухал. Хараад байхад, нам дамжсан хулгайчууд л намд ордог болохоос узэл бодлоороо нэгддэггуй юм.
Нэргүй 2026-04-07 66.181.180.32
Гишүүнийг эргүүлэн татах хууль чинь оджаргалын захиалгатай Ухаа худагийг төрд авах гэсэн нөхдийг сугалах зориулалттай гэх юм үнэн болов уу
Нэргүй 2026-04-07 103.229.122.138
Хөөрхий бүлгийн дарга бичиг үсгийн соёлгүй хүн юм ккк
Нэргүй 2026-04-07 66.181.176.254
Яасан хов живийн мэдээ вэ! Бизнесменүүдийн бузар булайг бичээч ээ!
Нэргүй 2026-04-07 103.212.116.80
Энэ коммунистууд ардчилалд ердөө суралцахгүй бололтой хэрэв бид эрхи баригчдын гаргасан шийдвэр болгоныг нь үг дуугүй дэмжээд байвал юуных нь ардчилал,олон ургалч үзэл юун ард түмнээ сонсох энэ бүгд нь үгүй болоод яваандаа тотилаторь дэглэм тогтож нөгөө хээл хахууль,хүнд сурталтай тэмцэх нь лөөлөө болоод жинхнээсээ хуйвалдаж идэж ууснаа нуугаад хулгай луйвар замаа алдах байлгүй тэгээд энэ нийгэмд шударга ёс тогтохгүй шүү
сонгогч 2026-04-07 202.9.47.62
ямарч улс оронд сонгуульд ялсан нам нь дураараа дургидаг….Ж: АНУ- г хар, 1 жилийн дотор хичнээн улсад дайн хийж, дэлхийд ямар гай тарьж байна…???
Зочин 2026-04-07 103.229.120.26
Улс төрийн шихжлэх ухааны мэдлэггүй сэтгүүлчид тайлбар хийдгээ болимоор Мэргэжлийн улс төр судлаачаар бичүүлж бай
Зочин 2026-04-07 103.229.120.26
Сэтгүүлч буруу тайлбарлаж байнаа Парламентын төлавшил намын төоөвшилтэй шууд холбоотой Намынхаа бодлогыг зарчмын хувьд дэмжиххгүй гишүүн тэрийгээ ил тод хэлж өолно Харин тэр намаа төлөөлөх эрхгүй өолно Члангуяа намынхаа саналаар жагсаалтаар орсон гишүүдэд бүр ч их хамаатай МАН ы энэ захидалд зарёмын асуудлаар нэгдмэл баых тухай л ярьсан байна Тэр нь тодорхой асуждлууд дээр шүүмжлэл хэлэхгүй гэсэн үг өишээ Бусхд намууд ч ингэж ажиллах естой юм
Нэргүй 2026-04-07 103.168.34.131
Ийм хүнд цаг үе тулсан үед хамгийн зөв зүйл хийж. Дэлхийн улс орнууд онц байдал зарлах тухай хөндөгдөж байхад энэ залхуу хувийн шуналаа дарж чаддаггүй, эрх ярихаас хариуцлагынтухай ойлголт ч байхгүй хэрүүлч монголчуудыг өөи яах юм бэ. 126 г 76 болго. Жарсаалтынхныг хас. Ард түмнээ боддоггүй арайл ..
Нэргүй 2026-04-07 66.181.182.184
МАН-ын улсаа удирдах бодлогыг дэмжиж олонх нь саналаа өгсөн атал сөргөлдлөх хүчин гүжирдлэгийн нэргүй материал цувуулсаар,,,,