niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 05:05 UTC Эх: https://news.mn/r/2859232/ 8b2cf3c25465bd92… ← niitlelch.mn руу буцах

Like-нд “дурласан” ТӨР

Like-нд “дурласан” ТӨР

Like-нд “дурласан” ТӨР

Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд, парламент, парламентын гишүүд сошиалаар ажлаа хийдэг болоод удаж буй. Бүр Монголын төр сошиал харж байгаад шийдвэр гаргаж байсан нь ч бий. Төрийн ажил олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой гэдэг дээр бүгд л санал нийлнэ. Гээд бүх дарга нар рийл, постер хийж өөрсдийгөө рекламдах нь гоё харагддагүй.

Гоё харагдуулахын тулд таны ойр орчны, туслах, зөвлөхүүд чинь л шэйр, комментын баг ажиллуулдаг болохоос долоон буудлын Должин эмээ, Увс аймгийн Давст сумын малчин Дондог бид нар лав гоё рийл, гоё зураг “шахсан” постерыг чинь огтоосоо сонирхдоггүй шүү.

Монголчуудын бараг л 90 орчим хувь нь фэйсбүүк болон сошиал хэрэглэдэг. Энэ хэрээр сошиал хэрэглээ нэмэгдэж, залуучууд нь инстаграмм, тикток зэрэг видео пормат руу хошуурч байгаа нь улстөрчдийг гоё рийлээр өрсөлддөг болгож буй. Гэхдээ нийт хэрэглэгчдийн мэдээлэл авах, бодит мэдээлэлд итгэх итгэл нь хэзээд л хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа нь бодит үнэн. Учир нь сошиал дагасан хөөс, үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл дунд төөрөлддөг ч сонголт хийх, эсвэл чухал шийдвэрүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс авдаг. Улстөрчид өөрийнхөө рийл, постер, гоё видеогоо дийлэнхдээ бүүстэлдэг. Бүүстэлнэ гэдэг нь нас, хүсч, харьяаллаар нь ялгаж хүнд хүргэхийн тулд доллар төлнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зөвхөн фэйсбүүкт зориулж мөнгө зарцуулдаг гэсэн үг. Гэвч бодит байдал дээр тэдний энэ хүслийг ард иргэд үнэн бодит мэдээлэл, ард түмэнд хэрэгтэй шийдвэр гэхээс илүү хэлбэр, царай төрхийг нь тогтоогоод өнгөрөх нь элбэг. Дээрээс нь манай улстөрчдийн халаасаар дүүрэн гоё нэртэй фэйж хуудсууд, тролл баг бий. Олон дагагчтай, элдэв гоё үгээр дагагчаа нэмдэг фэйж хуудсуудад өөрийн мэдээллээ түгээх, харин тролл баг буюу өөрийгөө дэмжчигчдээр коммент бичүүлэх, шэйрлүүлэх зэргээр ажилладаг арга барилтай.

Улстөрчдийн зөвхөн сошиалд зарцуулсан мөнгийг тооцоод үзвэл тоолж барахгүй тоо гарна. Саяхан УИХ-ын гишүүн П.Санзориг улстөрчдийн сошиал мэдээгээ бүүстэлдэг учраас үүнийг нь зохицуулах хуулийг боловсруулж байгаа талаараа илэрхийлсэн. Хууль боловсруулах явцад хийгдсэн судалгааг хийсэн бөгөөд "Meta Ad Library Report" буюу метагийн бүх платформоор явж байгаа зар сурталчилгаануудыг харж болох сангийн мэдээлэлд тулгуурлажээ.

 Судалгаанд дурдсанаар 2020 оны наймдугаар сараас нийгэм, улс төр, сонгуультай холбоотой 56 906 төлбөртэй сурталчилгаа фэйсбүүк платформ оруулж, 2,238,838 ам.доллар буюу 8 тэрбум төгрөгийг Монгол Улсаас төлсөн байдаг.

Түүнчлэн арилжааны банкууд иргэн, аж ахуйн нэгжүүдийн гадаад төлбөр тооцоог  олон улсын картын сүлжээ болон свифт төлбөрийн системээр дамжуулан гүйцэтгэдэг бөгөөд Монголбанк арилжааны банкуудаас зөвхөн свифт системээр  дамжин хийгдэж буй  тавин мянган ам.доллараас дээш дүнтэй гадаад гүйлгээний мэдээллийг хүлээн авдаг байна. Тус мэдээнд,

Мета Платформ компанийн түнш байгууллагуудаас тус компани руу 2023 оноос  хойш 12.1 сая ам.долларын  үйлчилгээний төлбөрийг шилжүүлсэн талаарх мэдээлэл бүртгэгджээ.

Энэ нь төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох, олон нийтэд  мэдээлэх гэхээсээ илүүтэйгээр хувь хүний сурталчилгаа, зарим тохиолдолд улс төрийн зорилгоор хуурамч мэдээллийг түгээж олон нийтийг төөрөгдүүлэх замаар иргэний мэдэх эрхийг зөрчих, цаашлаад улс төрийн үйл ажиллагаанд шударга бус өрсөлдөөнийг бий болгож байна гэж хууль санаачлач онцолжээ. Тиймээс ямар нэг арга хэмжээг авахгүй байх, одоо байгаа нөхцөл байдлыг хэвээр үлдээх нь улс төр дөх шударга бус өрсөлдөөн, иргэний үнэн бодит мэдээлэл олж авах эрхийг хангах зорилгод чиглэгдэхгүй гэж тодорхойлжээ. Энэ хуулийг парламентаар хэлэлцүүлэх эсэх нь улстөрчдөөс хамаарна. Тэд өөрсдийгөө гоё харагдуулахаас татгалзана гэдэг юу л бол. Гэхдээ ингэж байж гадагшаа урсах мөнгийг хязгаарлах, валютын нөөцөө хамгаалах гээд Монгол Улсад л хэрэгтэй.

Төрийн ажлыг олон нийтэд хүргэхдээ заавал улстөрчийн дүрс гаргаж, гоё зурагтай постер шахахаас илүү иргэдэд хэрэгтэй ямар шийдвэр гаргаж байгаа нь чухал. Мэдээж улстөрчид рийлээрээ, постер, лаг видеогоороо өрсөлдөөд явж болно. Үүнийг буруутгах гэсэнгүй. Гэхдээ  бүүстэнд, тролл багт, олон гоё нэртэй фэйжүүдэд зарцуулж байгаа тэр олон мянган ам.доллар чинь татвар төлөгчдийн мөнгөнөөс гарах учиргүй. Зөвхөн таны халааснаас гарах учиртай юм шүү, улстөрчид өө.

Ш.ЧИМЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-07 103.212.117.206

SEXSEET VANXANDI BOOW XXN BOOW XELEERE DOLOOJ ALNI SEKSDEX ANUSDI80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж