niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:21 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d1%83%d1%83%d1%80%d1%85%d0%b0%d 59098deb2f82e188… ← niitlelch.mn руу буцах

Уурхайн 60 метрийн гүнд нурангид дарагдсан иргэнийг аварлаа

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, “Баялагийн хонхор” гэдэг газар иргэн А-н бичил уурхайд нуралт үүсч,  нэг хүн налуу амны 60 метрын гүнд нурангид дарагдсан тухай дуудлагыг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01:48 цагт хүлээн авч Уул уурхайн аврах ангийн долоон албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тухайн өдрийн 02:45 цагт 39 настай, эрэгтэй, иргэн А-г аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө хэмээн
Онцгой байдлын ерөнхий газар мэдээлэв.