niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 05:07 UTC Эх: https://news.mn/r/2859115/ 5a2434bd3d29fa1e… ← niitlelch.mn руу буцах

Засгийн газар зургаан дэд сайдтай ажиллана

Засгийн газар зургаан дэд сайдтай ажиллана

Засгийн газар зургаан дэд сайдтай ажиллана

Шинэ Засгийн газарт зургаан дэд сайд үргэлжлүүлэн ажиллах нь ээ. Тодруулбал, Гадаад харилцааны дэд сайдаар Г.Амартүвшин, Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар С.Даваасүрэн, Сангийн дэд сайдаар О.Хулан, Батлан хамгаалахын дэд сайдаар Д.Баасандамба, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар Б.Мөнхтамир үргэлжлүүлэн ажиллахаар болж, эхнээсээ үүрэгт ажилдаа ороод байна.

Ерөнхий сайд Н.Учрал ерөнхий чиг үүргийн яамдын дэд сайд нарыг цомхотгохгүй гэж мэдэгдсэн. Тэр дагуу дөрвөн дэд сайд ажиллах нь тодорхой байсан бол нэмээд хоёр ч дэд сайд ажиллах нь.

Сануулахад, Г.Занданшатарын танхим өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 16 дэд сайд томилсон. Энэхүү томилгоог УИХ дахь Ардчилсан намын бүлгээс эсэргүүцэж, толгойноосоо эхлээд цомхон болох ёстой атал орон тоог нэмсэн нь буруу. Иймээс цомхотгох шаардлага тавьж байна гэдгээ мэдэгдсэн.  Тэгвэл шинэ Засгийн газар өмнөх танхимын дэд сайд нараас 60 хувийг нь цомхотгон 40 хувийг нь хэвээр үргэлжлүүлэн ажиллахаар болоод байна.

Дэд сайд нарын Хөрөнгө, орлогыг нь танилцуулъя.

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин

Түүний жилийн орлого нь 43 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 183 сая төгрөг.

Нийтийн эзэмшлийн нэг орон сууцтай нийт үнэлгээ нь  200 сая төгрөг. Автомашин, мал, газар, үнэт эдлэл, хадгаламжгүй. Харин 27 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн

Жилийн нийт орлого 108 сая төгрөг бол гэр бүлийн орлого нь 263 сая төгрөг. Нийтийн эзэмшлийн орон сууц хоёр, нэг зуслантай, нийт үнэлгээ 1.1 тэрбум төгрөг.

"Lexus, RX 350" автомашинтай, 35 сая төгрөгөөр үнэлсэн. 97 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол 138 сая төгрөгийн хадгаламжтай. 100 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй.

Сангийн дэд сайд О.Хулан

Түүний жилийн орлого нь 172 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 2.2 тэрбум төгрөг. Үүнээс хөрөнгө борлуулсны орлого нь 619 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.

Нийтийн эзэмшлийн орон сууц хоёр, нэг зуслантай, хоёр авто зогсоолтой. Үл хөдлөх хөрөнгийн нийт үнэлгээ нь 1.4 тэрбум.

"Toyota, Prius" маркийн автомашин нэг, туулах чадвар өндөр "Toyota, Land Criuser 300" маркийн автомашинтай. Нийт үнэлгээ 318 сая төгрөг. 15 үхэр, таван адуугаа 115 сая төгрөгөөр үнэлсэн. 89 саяын үнэлгээ бүхий эзэмших эрхтэй дөрвөн газартай. 90 саяын үнэт эдлэлтэй, 66 сая төгрөгийн хадгаламжтай. Мөн 344 саяын авлагатай бол 541 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ

Түүний жилийн орлого нь 17 сая төгрөг бол гэр бүлийн орлого нь 24 сая төгрөг.

Нийтийн эзэмшлийн нэг орон сууц, нэг автозогсоолтой. Нийт үнэлгээ нь 569 сая төгрөг. Автомашин, мал, газар, үнэт эдлэлгүй.  276 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир

Түүний жилийн орлого 240 сая төгрөг бол гэр бүлийн  орлого нь 10 сая төгрөг.

"Lexus, 570" маркийн нэг автомашинтай, үнэлгээ нь 236 сая төгрөг.  Мөн 54 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 90 сая төгрөгийн хадгаламжтай, 134 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, 40 сая төгрөгийн өв залгамжилжээ.

Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба

Түүний жилийн орлого нь 83 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 28 сая төгрөг.

Нийтийн эзэмшлийн нэг орон сууц, нэг авто зогсоолтой. Нийт үнэлгээ 167 сая төгрөг. "Toyota, Harrier" маркийн нэг автомашинаа 56 сая төгрөгөөр үнэлсэн.  Хурдан удмын хоёр адуу, зургаан үхэр, 20 хоньтой бөгөөд мал сүргээ 20 сая төгрөгөөр үнэлсэн. Мөн  30 саяын үнэт эдлэлтэй. Эзэмших эрхтэй 700м2 газартай,  өмчлөх эрхтэй 700м2 хоёр газартай, 8 саяар үнэлсэн. Хадгаламжиндаа 10 сая төгрөгтэй бол 30 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-06 66.181.176.254

Монголчууд санхүү, эдийн засгийн дэд сайд хийж байсан хүнд атаархдаг юм байна.

Avatar

Нэргүй 2026-04-06 66.181.190.166

ЗАНДАНШАТАРЫН ЗАСГИЙГ УНАГАСАН ГӨЛТГӨР ХАР АВИЛГАЧ ЭНХБЕРИЯ УЧРАЛЫН ЗАСГИЙГ ГУТААЖ БАЙНА

Avatar

Нэргүй 2026-04-06 66.181.190.166

МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ БОДЬ КОМПАНИ 600 САЯ ДОЛЛАРЫН ГАШУУН СУХАЙТЫН ТӨМӨР ЗАМ БАРИХ ЭРХИЙГ ЯАЖ АВСАН БЭ, ЯАЖ ГЭРЭЭНИЙ ҮНЭЭ 1,5 ТЭРБУМ ДОЛЛАР БОЛГОЖ ӨСГӨСӨН БЭ, ГЭРЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ ҮНИЙГ ЯАЖ ТОННЫГ НЬ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД БАЙХГҮЙ ХАМГИЙН ХЯМД 50 ДОЛЛАР БОЛГОСОН БЭ, НҮҮРСНИЙ ТӨЛБӨРӨӨ АЧИХ НЭРЭЭР ЯАЖ ҮНЭГҮЙ НҮҮРС ХЭДЭН ЗУУН ТЭРБУМ ТОННООР НЬ ХУЛГАЙГААР АЧСАН БЭ… НҮҮРСНИЙ ХУЛГАЙН СОНСГОЛООР ХЭНИЙГ ЗАХИАЛЖ УДИРДУУЛСАН БЭ, ХЭНЭЭР ХУЛГАЙН ХЭРГЭЭ ДАРАГДУУЛУУЛСАН БЭ,

Avatar

иргэн 2026-04-06 66.181.179.217

туул голын ажлаа зогсоогоочээ. 2027, 2028 оны сонгуулийн мөнгөө босгох гээд УБ иргэдийг усгүй үлдээхээр шийдсэн байна. Шууд Хятадын кармаанд оржээ. 1990 оноос хойших хамгийн том гэмт хэрэг: эх орноосоо уравсан

Avatar

Нэргүй 2026-04-06 103.212.119.242

Ерөнхий чиг үүрэг гэснээ цаг өнгөрөх тусам худлаа новшнууд

Avatar

Нэргүй 2026-04-06 103.229.122.178

Хөөрхий нөгөө send me location бхгүй болчихсон уу… хичнээн их баярлалаа даа хөөрхий

Avatar

Нэргүй 2026-04-06 66.181.160.27

Тун богино настай ЗГ . Долоон зүйдэлтэй \ дордохын 7 бүлэглэл \ , арван гурван нөхөөстэй \ цартай хулгайчид \ ЗГ шүү дээ …

Avatar

Сөрөг хүчин 2026-04-06 202.9.46.109

Сөрөг хүчнийхэн огцруулах гарын үсэг мүсэг цуглуулж давхихын ч хэрэггүй, 30÷38 аараа хуваагдаж дахиж нэг баахан хулгайн сенсаци дэгдээд өөрсдөө хэрэлдээд засгаа огцруулчихна дөө хулгайчууд..

Avatar

Нэргүй 2026-04-06 66.181.160.117

Батлан хамгаалах, Байгаль орчны яaм дэд сайдаар яадгийм?!! БХЯ-ыг манай Күүк л шахсан байхаа даа?? Харин Байгаль орчны яам. энэ жил дэлхийн том арга хэмжээтэй гэж байгаа бол бүр биш, түр томилохгүй юу даа?!

Avatar

Нэргүй 2026-04-06 66.181.160.117

БХЯ-ны Төрийн н.б. дарга нь мэргэжлийн цэргийн хүн байхад бас нэг офицерыг дэд сайд гэж давхардуулан тавих ямар ч шаардлагагүй!!!

Avatar

Учралын эхний манаралт 2026-04-06 202.9.47.5

Зоргоороо хуулиа зөрчих юмаа хуулиа барьж байгаа бол ерөнхий чиг үүргийн 4 яам байдаг, 2 нь алаг үзэлт үү шагнал уу яалт вэ. Лав хуулинд энэ 2 яам ерөнхий чиг үүрэгт хамаагүЙ

Avatar

Нэргүй 2026-04-06 202.21.107.14

хэ хэ хэлснээсээ 1 хоног тодор өөрчлөгдөж байна даа

Avatar

Иргэн 2026-04-06 157.15.6.120

Хэхэ Учралын засгийн газар бол 1990-ээд онд байсан "тохиролцооны дэлгүүр" юм шүү дээ, эднээс юу горьдох билээ

Avatar

ӨӨ ФАХАА 2026-04-06 66.181.181.29

ШУУД Л ХЭМНЭЭД ЧААЧИХ ЮМ ЯРИАЛ БАЙСАН ЭХНИЙ ӨДРӨӨЛ 4 ДЭД НЬ 6 БОЛООД ЧААЧЛӨӨ, ХАР ОНИГООНУУД

Avatar

Нэргүй 2026-04-06 59.153.112.125

ЭТТ-н захирал Ганхуяг анхны шүүх хурал дээр би шийтгүүлээд дарга та нар тамгатайгаа зүгээр үлдэж болохгүй гэж хэлсэн нь намдаа аа санхүүжжилт авчихаад МАН-ын дарга, ЕНБД нар та нар зүгээр үлдэж болохгүй гэж хэлсэн болж таараад байгаа юм.

Avatar

Нэргүй 2026-04-06 59.153.112.125

Амундра МАН-ын сонины дарга, Бодийн захирал гээд хоёр талд ажилласан байна.Тэр бүх уулзалтаа дүрс, дуутай бичлэг хийсэн байна.Амундра Б.Энхбаяр, Мөнх-Эрдэнэ хоёрыг гарцаагүй байдалд орууллаа гээд хүмүүс яриад байна.Учрал АБ, Амундра нарыг намаас хөөхөөр ярьсан нь Амундраг бичлэгүүдээ нийтэд дэлгэх, АБ уул уурхайн компаниас мөнгө авч намаа санхүүжүүлсэн тухай Хүрэлсүхэд хэлэх сэдэл өгсөн байж болох талтай юм.Учралын ЗГ-ын эмзэг цэг Б.Энхбаяр болж байх шигээ…

Avatar

Нэргүй 2026-04-06 66.181.190.166

НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ БОДЬИЙН АВИЛГАЧ ТАВИУЛ ТУЛГА ТОЙРСОН ХЭРҮҮЛЧ ЭНХБЕРИЯГИЙН ТАВИУЛ МӨНХЭРДЭНЭ АВИЛГАЧ БОДЬИЙН ХУЛГАЙН БАРИМТУУДЫГ УСТГАЧИХСАН УУ

Avatar

Нэргүй 2026-04-06 202.9.41.17

Монголчууд өөрсдөө Засгийн газраа тогтвортой ажлуулах дургүй ойр ойрхон огцруулдаг улсууд одоо яая гэхэв. Сөрөг хүчин бол засгийн газрыг огцруулж өөрсдөө нэр хүнд олж авахыг хүсдэг. бид байсан бол маш сайн ажиллах байсан гэж тархийг чинь угаадаг. Ер нь Засгийн газар нь ажлаа хийх завдал болохгүй огцроод байх нь улсын хөгжлийг хйош татна. Энэ засгийн газар ч мөн л удахгүй огцроно биз. Харин 4-р ээлжнийхэн яарч байгаа байх шүү нөхдөө.

Avatar

Нэргүй 2026-04-06 66.181.160.117

ЗГ огцрохыг галав юүлсэн мэт сүртэй хүлээж авах хэрэггүй: Японы ЗГ жилд хэд огцордог!!! Харин яамд нь сайдтай сайдгүй ажлаа тогтвортой явуулдаг л байх хэрэгтэй!!! Манай сайд нар мэргэжилтэн царайлаад яамны дотоод ажилд хутгалдан ордог учраас сайд мултрахад яам нь зогсдог, үүнийг л болиулах хэрэг,тэй!!!

Avatar

Нэргүй 2026-04-06 202.126.88.125

Дэд,жинхэнэ ч яахав одоо эдийн засаг элгээрээ хэвтэх нь тодорхой боллоо. Биднээс хамаарах ч юм байна хамаарахгүй ч бас байгаа. Одоо нөгөө муу нэрт Хүрэлбаатар л амь аврана зөвлөх болгоод зүтгүүлэхээс өөр хүн харагдахгүй л байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж