Нийгмийн даатгалын байгууллага 2025 оны ажлын үр дүнгээ төрийн байгууллагуудаар дүгнүүлж байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Архивийн ерөнхий газраас Нийгмийн даатгалын байгууллагад 2025 онд хийсэн Архивын улсын үзлэгийн дүнгээр 91 хувьтай дүгнэгдсэн байна. Харин Авлигатай тэмцэх газраас жил бүр дүгнэж зарладаг “Шударга байдлын үнэлгээ”-ний 2025 оны дүнгээр өмнөх оноос 4.2 оноогоор урагшилж, гурван байр ахиж 78.7 оноогоор 34 агентлагаас 15 дугаар байранд орсон байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Нийгмийн даатгалын байгууллагад 2025 онд хийсэн хяналт шалгалтын дүнгээр 88 хувийн үнэлгээтэй буюу бүрэн хангалттай гэж үнэлэгджээ. Харин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хийсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны мэдээллийн ил тод байдлын үнэлгээгээр 94.7 хувь, Төрийн албаны зөвлөлийн ёс зүйн хорооноос төрийн 34 байгууллагад 2025 оны “ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээ”-г хийж Нийгмийн даатгалын ерөнхий газар нь 71.2 оноо авч 34 агентлагаас 13 дугаар байрт орсон байна. Үндэсний аудитын газраас Төсвийн төвлөрүүлэн захирагчийн 2025 оны нэгтгэсэн тайланд аудит хийж "Өөрчлөлтгүй" буюу хамгийн сайн дүгнэлтийг өгчээ.
3,605.46



















































Холбоотой мэдээ