niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 05:32 UTC Эх: https://news.mn/r/2858892/ af1984f157ac85c3… ← niitlelch.mn руу буцах

“Учралын баяр” гэгдэх шинэ Засгийн газар

“Учралын баяр” гэгдэх шинэ Засгийн газар

“Учралын баяр” гэгдэх шинэ Засгийн газар

Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэх Засгийн газар бүрэлдэх мөчөөсөө эхлэн олны доог тохуу, шүүмж хүртлээ. Элдэв сөрөг тодорхойлолт зүүснээр шинэ Засгийн газрын бүрэн эрх эхлэв. Хамгийн эхэнд “Ял наймаалцсан Засгийн газар” гэх ноцтой тодорхойлолт олны орой руу тас хийтэл оров. МАН-ын дотоод хагарлын нэг том дүр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнээс эхлээд УИХ-ын хэд хэдэн гишүүн Н.Учрал сайд нараа танилцуулах торгон мөчид “Ял наймаалцсан” гэж хэлсэн. Энэ нь “Голомт”-оос их хэмжээний ам.долларын хишиг хүртсэн гэх Б.Энхбаярыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар, нүүрсний дуулианд хамгийн их нэр холбогдсон талаас “Шударга ёсны сайд”-аар С.Амарсайханыг томилуулж дөнгөсөнтэй холбоотой дүгнэлт байлаа. Ерөнхийдөө Засгийн газрын “шинэ” гэгдэх хуучин бүрэлдэхүүн бүхэлдээ ил зодооныг дарах гэсэн далд тохироо байсныг илтгэсэн. Бүтэн жилийн турш үргэлжилсэн улс төрийн зодооны дүнд эрх баригч “68-ын бүлэг” дотор ял хийгээгүй хүн үлдээгүй болж таарсан. Ингэснээр “Гэмт хэргээр барьцаалж, наймаалцсан Засгийн газар бүрдлээ” гэдэг тодорхойлолтыг тэд өөрөө өөрсдөдөө өгсөн. Тиймээс л идэж уусан хэргүүдээрээ бие биеэ барьцаалж, хагарч бутарсан “68-ын бүлэг” эв зүйгээ олохоор сайдын суудал наймаалцсаныг улс төрийн хүрээнд “Учралын баяр” хэмээн тодорхойлов.

ХУНТАЙЖ, ГҮНЖ ТЭРГҮҮТЭЙ ӨВ ЗАЛГАМЖЛАГЧИД ЭРГЭН ИРЭВ

“Учралын баяр”-ын үр дүнд МАК-ын Н.Номтойбаяр бизнесийнхнээс, “Гацуурт” компанийн Ч.Номин найзын хүрээлэл, “Оюуны ундраа”-гийн С.Амарсайхан бүлэглэлийнхээ нөлөөгөөр Засгийн газарт эргэн ирэв. Мөн Э.Батшугар аавынхаа зүтгэлээр яам сэлгэн үлдсэн бол Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир гэх мэт дүрүүд МАН дахь цөөнхийн бүлэглэлээ төлөөлөн сайдын суудалд заларлаа. Тэд Засгийн газарт гавьяа байгуулахгүй шигээ гай ч тарихгүй зөвхөн тус тусын фракцынхаа эрх ашгийг гүйцэлдүүлээд сууж байхад хангалттай. Шаардлагатай гэж үзвэл Н.Учралаас хамгийн түрүүнд урвах нөхөд. Ийнхүү шинэ дүрүүд орж ирж нэмэгдсэнэр эрх баригч “68-ын бүлэг”-ийн тал нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сайд хийж үзэв.

ААХИЛАХЫГ НЬ САЙД ХИЙЖ, АЧААГ НЬ АРД ТҮМЭНД ҮҮРҮҮЛНЭ

Ажлаа өгсөн Ерөнхий сайд Г.Занданшатарт учиргүй үнэн ч гэдгээ андгайлж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас гулсан үлдэж байсан хэд хэдэн сайд энэ удаад  ч улирсан. Ерөнхийлөгчийг хаана ч явсан хормойноос нь зүүгддэг тэднийг Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрынхаа насжилтыг бодож танхимдаа багтаав. Түүнээс биш хэзээ ч, хэний ч ар нуруунаас хутгалж мэдэх тэднийг өмнөх Засгийн газрынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх замын хань гэж үзэн сонгоогүй нь ойлгомжтой. Нэрийг нь дурдалтгүй бүгд мэддэг болсон нөгөө л хэд.

“Бодлогын тогтвортой байдал” гэж өөрсдийгөө тодорхойлсон тэд дахин томилогдох мөчдөө дэлхийн дайн тулаан, геополитик ярин, зовлон тоочиж, нүхээ ухаж эхэлснийг анзаарсан биз. УИХ-ын гишүүд ч тэдний амны уншлага энэ ярианы сэдвийг хөндөхөд, “Дэлхийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан шатахуун түлш, бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэнэ. Бид юу ч хийж чадахгүй” хэмээн шууд хэлж байна билээ.

Уг нь ард иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөл хэмээн тэднийг сайдаар томилсон боловч “Аахилахыг нь сайд хийж, ачааг нь ард түмэнд үүрүүлнэ” гэх утгатай зүйлсийг хэнэг ч үгүй хэлсэн.

Зарим нэг нь бүр Covid-19 цар тахлын үеийнх шиг хяналтгүй мөнгө цацаж, хулгай хийх хууль санаачилж батлуулна гэсэн шүү. Нөгөө түгжрэлийг бууруул гэхээр автомашин унахыг нь хорилочихлоо гэдэг шиг асуудал яриад байгаа. Энэ мэтээр улирсан сайд нар гео улс төрийн эдрээт энэ үед Н.Учралд нэмэр болохоосоо илүүтэй нэрмээс л болно. Толгойноос нь Covid-19-ын хуулиас давах зүйл гарахгүй гэдэг нь батлагдаад байгаа. Тэд энэ мэт яриагаараа У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ Г.Занданшатар гэдэг өмнөх гурван Ерөнхий сайдын толгойг эргүүлж чадсан гээд бод. Хуучин сайд нараас юу ч хүлээгээд хэрэггүй бөгөөд тэд сайдын суудлаасаа уначихалгүй тогтвортой суухыг хүсэгчид. Ийм төрлийн улстөрчид хүнд үед гал барьж, эрсдэл хүлээх нь юу л бол.

НЭГ ЖИЛИЙН НАСТАЙ ЗАСГИЙН ГАЗАР

Өнгөрсөн хоёр жилд гурван удаа Ерөнхий сайд, Засгийн газрын бүрэлдэхүүнээ шинэчилсэн эрх баригчдын дунд Н.Учралын Засгийн газар бүрэлдэхээс ч өмнө ийм таамаг явж байсан. Одоогоос жилийн дараа буюу 2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ байдлаараа эрх баригч МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан тохиолдол тэр алдааг шинэ Ерөнхий сайд Н.Учрал залуу насаараа хааж үүрнэ. Оронд нь Н.Учралд хамгийн ойр шадарлаж байгаа ах нарынх нь дундаас  дараагийн Ерөнхий сайд тодорч, 2028 оны УИХ-ын сонгуульд МАН-ыг толгойлон оролцох дүр зураг бий. Ийм л уур амьсгал дунд хуучирсан суурин дээр “шинэ” Засгийн газар бүрэлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

Ард 2026-04-06 49.0.139.222

Томилгоо нилээд бодож, муухай харагдуулж байгаа нь абан тушаал, эрх дархын төлөө ажилласан хэсэг хүмүүс, түүхэн хүмүүс боллоо доо, зарим хүний хүссэнээр, засаг их муу байвал энгийн бидэнд хүнд. Энэ жижиг улсын төлөө эрвийх дэрвийхээрээ хамтармаар даа. Жинчид явж л байна, жингэр боргож л байна гэх үг бий. Шинэ хүмүүс хичээгээрэй. Сайн болтухай.

Avatar

Нэргүй 2026-04-06 66.181.182.71

Маш сул ЕС-тай боллоо. Зориггүй рулчгар гэдэг нь эхнээсээ харагдлаа. Нөгөө 505 хуудасыг нь одоо нэхье дээ… өөр зүйл хүлээлтгүй. Энэ цагийн залуусыг шуналыг нийгэм даахгүй бололтой…

Avatar

Нэргүй 2026-04-06 66.181.181.29

НЭЭРЭЭЛ МАН-Ы ЭНЭ ХЭДЭН ОРКУУДЫН ШУНАЛЫГ МОНГОЛ ДИЙЛЭХГҮЙН ДЭЭ

Avatar

Нэргүй 2026-04-06 202.72.243.182

Зам тэврийн сайдын хувийн хэвшлийн төмөр замын компаниуд УБТЗ-д өчнөөн өртэй Эрх ашгийн зөрчил үүсэх үү гэсэн асуултад хариулт:

Хуулиар:
Албан тушаалтан өөрт хамааралтай асуудлаас татгалзах (recusal) ёстой
Хөрөнгө, орлогоо ил тод мэдүүлэх үүрэгтэй
Хэрэв энэ шаардлагыг зөрчвөл:
сахилгын арга хэмжээ
албан тушаалаас чөлөөлөх
бүр эрүүгийн хэрэг ч үүсч болно

Avatar

Нэргүй 2026-04-06 66.181.160.117

Үндсэн хуулиар Ерөнхий сайдад кабинетаа өөрөө мэдэж байгуулах бүрэн эрх олгосон боловч хэрэг дээрээ МАН Ерөнхийлөгч хоёр их нөлөөлж байна!!!

Avatar

Нэргүй 2026-04-06 103.212.116.80

Хулгайч луйварчдаар дүүрсэн энэ засгийн авилгалтай тэмцэжшударга ёсыг тогтоох асуудал худлаа болж,ард иргэдийн амьдрал улам хүнд болохоор боллоо,эхнээсээ бараг бүрэлдээгүй байхдаа л шатахууны үнийг нэмээд түүндээ хаа байсан дайныг буруутгаад өөрсөд дээрээ авч ирээд наачихлаа бас чоно борооноор гэгчээр дулаан цахилгааны үнийг чөлөөллөө ч гэх шиг эднээс горьдох юм үгүй боллоо.Яаж хулгайгаа нуух нь л эд нарт чухал болохоос ард түмний амьдрал түй ч хамаагүй болжээ

Avatar

Зочин 2026-04-06 202.126.88.179

эх орныхоо газар нутгийг ЗАРСАН ХУЛГАЙЧ ЭХ ОРНООСОО УРВАГЧ ОЮУНЭРДЭНИЙ ХОРТ САНАА , ХЭЛСЭН ҮГ ҮЙЛДЭЛ ХЭСЭГ ХҮМҮҮСЭД ЭХ ОРОН, ГАЗАР НУТГААС МИНЬ ҮНЭТЭЙ ЮМУУ ЮУ БОЛООД ӨНГӨРСӨН БАЛАРСАН ОЮУНЭРДЭНИЙГ ТАХИН ШҮТЭЭД БАЙГАА ЮМ БЭ????БИДНИЙ ӨВӨГ ДЭЭДЭС МИНЬ ХАЛУУН АМЬ,БҮЛЭЭН ЦУСААРАА ЭНЭ ГАЗАР НУТГИЙГ ХОЙЧ ҮЁДЭЭ ҮЛДЭЭСЭН ЮМ ШҮҮ.ХАА НЭГ ЗОЛБИН ХУЛГАЙЧ ЭХ ОРНЫ МИНЬ ГАЗАР НУТГААС ЗАРАХ ЁСГҮЙ ШҮҮ.

Avatar

Зочин 2026-04-06 202.126.88.179

ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ХОРЧИН ХОРТ МОГОЙ ОЮУНЭРДЭНИЙ ХЭЛСЭН ҮГ ТИЙМ ЧУХӨЛ ЮМ УУ

Avatar

Нэргүй 2026-04-06 66.181.177.245

х***а гэж хятадуудыг дуудаад байдаг монголчуудад зориулж Хятадууд барааныхаа үнийг нэмэх хэрэгтэй

Avatar

Тэнгэр 2026-04-06 66.181.178.33

Замын хэрэгтэй хэрэггүй ноход ,жингэрүүд хуцаж л байг хөгшин, залуу, эр, эм хорт могойнууд дайрч л байг Учралаа дүү минь тэдний хоосон хорт үгийг тоолгүй юу чадахаа ард түмэндээ харуулж урагшаа харж эрчимтэй дайчин ажиллаж ард түмэн улс орноо сэв хийтэл өөд нь тхтаад босгоод өгөөрэй. Чи чаднаа!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2026-04-06 202.179.11.230

Dandaa urvagch Dulzengees burdsen, oligarhuudiin zasag. Yu ch hiihgui, hulgai hiiseer duusna. Delgersaihaniig tumur zamaa duusgah baih goridono.

Avatar

Батаар 2026-04-06 202.21.124.29

Ухрах засгийн газар

Avatar

Нэргүй 2026-04-06 66.181.190.166

БОДЬИЙН НҮҮРСНИЙ ХУЛГАЙН АВИЛГАЧ ХАЛТАР ХАР ЭНХБАЯРЫН ГОШНОГО ЦААШАА ЗАСГИЙН ГАЗАР БОЛЛОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж