niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 05:32 UTC Эх: https://news.mn/r/2858909/ 2f7efa3a95a249a5… ← niitlelch.mn руу буцах

Сурвалжлага: Хотын дугаар шалгууртай болсноос автомашины борлуулалт буурчээ

Сурвалжлага: Хотын дугаар шалгууртай болсноос автомашины борлуулалт буурчээ

Сурвалжлага: Хотын дугаар шалгууртай болсноос автомашины борлуулалт буурчээ

Улаанбаатар хотын автомашины хамгийн том худалдааны төвүүдийн нэг бол "Да хүрээ" зах. Авто зах 1500 машины зогсоолтой. Машин авахаар төлөвлөсөн хүмүүс тус захаас өөрийн сонирхсон автомашины үнэ ханшийг судалдаг. Голцуу баяр наадмын үеэр болон ноос, ноолуурын цагаар хүний хөлд дарагддаг энэ захад ойрын өдрүүдэд хөл хөдөлгөөн алга. Бид өчигдөр /2026.04.05/14:00 цагийн орчимд тус захад очив. Хэдэн зуун машин “шинэ эзнээ хүлээн” эгнэсэн ч сонирхож үзэх хүн байсангүй. Захын худалдаа эрхлэгчид зарах автомашинаа өнгөлөн зүлгэж, хүний бараа харуулдан зогсоно. "Өдийд уг нь бужигнаж байдагсан. Энэ жил ёстой юм, юм давхцаж, эдийн засгийн хямрал, газрын тосны үнэ өссөнөөс болж, борлуулалт байдаггүй шүү" хэмээн машины ченжүүд ярих нь сонстоно.

Тус захад олон жил автомашины худалдаа эрхэлж буй Л.Алтанзулын хэлснээр, сүүлийн арваад жилийн хугацаанд автомашины үнэ тогтмол өсчээ. Үүнд татварын өөрчлөлт голлон нөлөөлдөг. Татвар нэмэгдэх бүрд зах зээлийн үнэ дагаад өсдөг аж.

Жишээлбэл, "Prius 30" загварын автомашин 2016 онд 17-18 сая төгрөгийн ханштай байсан бол татвар нэмэгдсэнээр энэ жил 24-25 сая төгрөгт хүрчээ.

Харин энэ жилийн хувьд машины үнэ мэдэгдэхүйц өсөөгүй гэнэ. Учир нь эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан худалдан авах чадвар буурч, борлуулалт муудсан нь үнийг барьжээ. Худалдаа эрхлэгчид автомашинаа Японоос дуудлага худалдаагаар авдаг. Үүнд гаалийн татвар, тээврийн зардал зэрэг олон зардал шингэдэг тул анхнаасаа өндөр өртгөөр орж ирсэн автомашины үнийг бууруулах боломжгүй. Зарим тохиолдолд борлуулалт огцом муудахад оруулж ирсэн үнээсээ доогуур зарахад ч хүрдэг аж.

Өмнө нь өдөрт нэг автомашин борлуулах нь хэвийн үзэгдэл байсан бол одоо сардаа нэгээс хоёр машин зарахад чамлахааргүйд тооцогдох болсон байна.

Түүнчлэн урьд нь наадам, шинэ жил, цагаан сар, ноолуурын улиралтай зэрэгтэй борлуулалт нэмэгддэг байсан бол сүүлийн жилүүдэд энэ нь бараг үгүй болсон. Өнөө жил нэг кг ноолуур 200 мянган төгрөгт хүрч малчид орлоготой болсон ч автомашины борлуулалт өсөхгүй байгааг ченжүүд онцлов. Хуучин ноолуур гарахтай зэрэгцэн малчид "Да хүрээ" захад ирж, автомашины худалдааг дэмждэг байсан бол өнөө жил малчид ч ирэхгүй байгаа аж.

Мөн иргэдийн дийлэнх нь автомашинтай болсон нь эрэлтийг бууруулах нэг хүчин зүйл болж буйг худалдаа эрхлэгчид онцолж байлаа.

Харин эрэлт харьцангуй тогтвортой байгаа нь "Toyota" брэндийн hybrid төрлийн автомашин аж. Түлшний хэмнэлт, ашиглалтын зардал багатай байдал нь хэрэглэгчдийн сонголтод нөлөөлдөг байна. Мөн автомашины худалдаа эрхлэгчидтэй холбоотой буруу ойлголт нийгэмд байдаг нь тэд  өндөр ашиг нэмж зардаггүй, орж ирсэн өртөг дээр бага хэмжээний нэмэгдэл шингээж борлуулдаг гэдгийг тайлбарлаж байв.

Зах зээлийн нөхцөл байдалд төрийн бодлого ч тодорхой нөлөө үзүүлжээ. Нийслэлийн дугаар олголтыг хязгаарлах шийдвэр гарснаар зарим худалдаа эрхлэгчид ихээхэн алдагдал хүлээсэн байна.

Хотын дугааргүй болсон хуучин автомашины борлуулалт буурч, зарим тохиолдолд орон нутагт авсан үнээсээ доогуур үнээр худалдах нөхцөл үүсчээ. Үүний улмаас худалдаа эрхлэгчид автомашин татан авалтын бодлогоо өөрчлөхөд хүрсэн байна.

Машины худалдаа эрхлэгч Н.Гэрэлбадрахын хэлснээр, наадмын үеэр борлуулалт нэмэгддэг ч сүүлийн жилүүдэд зуны улиралд бараг зогссон байна. Түүний хувьд сүүлийн нэг сарын хугацаанд огт автомашин зараагүй аж. 2024 оны арваннэгдүгээр сараас 10 жилээс дээш настай автомашинд Улаанбаатарын дугаар олгохоо больсон шийдвэр гарсан нь зах зээлд шууд нөлөөлж, дугаар авах боломжтой харьцангуй шинэ автомашины үнэ өсөхөд хүргэжээ. Үүнтэй холбоотой нийт борлуулалт буурсан байна. Мөн автомашины худалдан авалтын дийлэнх нь бэлэн мөнгөөр бус, банк бус санхүүгийн байгууллагын зээлээр хийгддэг болжээ. Зарим худалдан авагч хуучин автомашинаа урьдчилгаанд өгч, үлдсэн төлбөрийг зээлээр шийддэг ч ийм хэлбэрийн наймаанаас олох ашиг бага, ихдээ 500 мянган төгрөг орчим байдаг аж.

Харин Л.Мөнхсайханы хувьд хуучин оны автомашиныг ихэвчлэн орон нутгийн иргэд худалдан авдаг гэж үзэж байна. Одоогоор зах дээрх хамгийн хуучин автомашинууд 2012-2013 оных байгаа бөгөөд банк, ББСБ-ууд хуучин автомашинд лизинг олгох нь ховор болсон тул шинэ оны автомашины нийлүүлэлт нэмэгдэх хандлагатай болжээ. Тэрбээр автомашины бизнесийг эрсдэлтэй болсон хэмээн дүгнэж, долоо хоногийн ихэнх өдрүүдэд худалдан авагч бараг ирэхгүй, цөөн хэдэн өдөрт л ганц, хоёр хүн сонирхож ирдэг болсныг онцолсон юм. Мөн сүүлийн үед Хятадаас орж ирж буй автомашины борлуулалт нэмэгдэж, зарим газрууд урьдчилгаа төлбөр багатай нөхцөл санал болгож байгаа нь хэрэглэгчдийн сонголтод нөлөөлж байгааг дурдлаа.

Энэ салбарт шинээр орж ирсэн худалдаа эрхлэгч Б.Билгүүний хувьд худалдан авалт хэрэгцээт хэрэглээнд л тулгуурлаж байгаа бөгөөд сонирхлын журмаар машин авах явдал бараг байхгүй болсон гэж үзэж байна. Мөн шатахууны үнийн өсөлт нь хэрэглэгчдийн худалдан авах шийдвэрт сөргөөр нөлөөлж буй аж. Борлуулалтын хувьд hybrid төрлийн автомашинууд, тухайлбал Crown, Sai зэрэг загварууд залуусын дунд эрэлттэй байгаа бол өдөр тутмын хэрэглээнд Prius 20, 30 загварууд зонхилдог байна. Үнийн хувьд татвар, урсгал зардлын өсөлтөөс шалтгаалан бага зэрэг нэмэгдсэн ч зах зээлийн сул эрэлтээс шалтгаалан огцом өсөлт ажиглагдаагүй байна. Түүний хувьд ч сүүлийн сар гаруйн хугацаанд автомашин борлуулаагүй бөгөөд өмнө нь идэвхждэг байсан 3-4 дүгээр сарын борлуулалт энэ жил бараг байхгүй байгааг онцоллоо.

Цаашид автомашины үнэ өсөх хандлагатай байгаа талаар худалдаа эрхлэгчид ярьж байлаа. Тодруулбал, Японы экспортын татвар 5 хувиас 8 хувь болж нэмэгдсэн, тээврийн зардал өссөн зэрэг нь үүнд нөлөөлж байгаа аж. Тухайлбал, контейнер тээврийн үнэ өмнө нь 3100 ам.доллар байсан бол одоо 3600 ам.долларт хүрч, цаашид 4000 ам.долларт хүрэх төлөвтэй байна. Мөн Япон дахь дундын зардал буюу “поп” үнэ нэмэгдэж, нэг автомашинд ногдох зардал хэдэн зуун мянган төгрөгөөр өссөн нь зах зээлийн үнэд дарамт болж байгааг худалдаа эрхлэгчид онцолсон юм.

Нэг талаас эдийн засгийн хүндрэл иргэдийн худалдан авах чадварын бууралт, борлуулалтыг бууруулж байгаа бол нөгөө талаас татвар, тээвэр, бодлогын шийдвэрүүдийн нөлөө үнийн дарамтыг нэмэгдүүлсээр байна. Үүний дүнд зах зээлд идэвх буурч, худалдан авагч хүлээсэн худалдаачдын тоо нэмэгдсэн ч цаашдын үнийн өсөлтөөс зайлсхийх боломж хомс хэвээр байгаа аж.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БАТ-ЭРДЭНЭ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

Avatar

Поп 2026-04-06 66.181.188.14

поп гэж ямар ац нь байнаа fob байлгүйдээ нийтлэл бичих гэж а**х юмаа.

Avatar

Монгол улсын иргэн би. 2026-04-06 203.169.50.8

Наймаачид гэж байхгүй болгох хэрэгтэй зөвхөн тээврийн хэрэгсэл дээр кампаниуд ажилладаг болох хэрэгтэй яагаад гэвэл зарсан техникэд баталлагаа хийж өгдөг гадаадаас оруулж ирж байгаа авто машиныг гэрээ хийгээд үйлдвэрээс нь нийлүүлт хийдэг улсад татвараа төлдөг болгох хэрэгтэй . наймаачид зарим нь таш бага зарим нь бүүрч татвар төлж мэддэггүй байдаг. Үүнийг журмалж чадвал сая зөв горимондоо орно.

Avatar

Нэргүй 2026-04-06 202.126.90.66

Одоо авто засварлуу эртхэн орсон нь хожино шүү ченжүүдээ

Avatar

Нэргүй 2026-04-06 103.57.93.126

Замаар дүүрэн машин

Avatar

Зах зээл хангагдаж гүйцсэн 2026-04-06 202.9.46.109

Одоо бараг хүн болгон л болсон ч болоогүй ч нэг буруу рультэй япондоо актлагдсан юмтай болцгоосон. Зах зээл нь ханачихсан тул дахиж ийм ажил битгий хий, Солонгосоос газан соната моната олж ирэх ч хэрэггүй, тиймд одоо өөр ажил эртхэн бодоцгоо!

Avatar

Нэргүй 2026-04-06 59.153.114.152

Дугар хамагүи угааса АИЛ БОЛГОН 1-20#МАШИНТАИ

Avatar

Нэргүй 2026-04-06 103.111.68.2

үгүй нямба жил зааж машин оруулна гэснээс болж 3 жил машины импорт огцом өссөн одоол буцаад эдийн засгийн хэвийн байдалда орж байна

Avatar

Нэргүй 2026-04-06 103.168.34.68

mashin unasanaas bainga taxidsan ni iluu hyamd bolchood bna. bas neg mashind sanaa zovohgui amar

Avatar

Нэргүй 2026-04-06 122.201.19.174

hahahhah

Avatar

Зочин 2026-04-06 103.229.121.64

Дугаартаа биш ард түмэн машин авч чадахаа байсан. Иргэдийн орлого буурч, татвар дарамт ихэссэн гэж ойлгосон.

Avatar

Нэргүй 2026-04-06 122.201.20.153

Бараг бүх айл машинтай болцгоосон. Зах зээл ханасан дөө бараг

Avatar

dd 2026-04-06 122.201.28.193

mashinaa shinechleh ayan ornuuleh heregtei prius 20 ed naraa soliochee

Avatar

нэмдэг 2026-04-06 66.181.161.29

сард 1-2 машин зараад болоод л бна гэдэг бол нэг машин зарахдаа маш их нэмж зардаг болж таарах нь

Avatar

Нэргүй 2026-04-06 103.168.34.132

Та нар очиж Нямбаатартай яриач.

Avatar

Нэргүй 2026-04-06 59.153.112.125

ЯПОНТОЙ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА ГЭЭД БАЯРЛААД БАЙСАН ЧИНЬ ЯПОНЫ ХУУЧИН МАШИНЫ ХОГИЙН ЦЭГ МОНГОЛ БОЛСОН. ЯДУУ ОРНЫ ЯДУУ АРДЫН ЗОВЛОН ЮМ ДАА

Avatar

иргэн 2026-04-06 66.181.184.191

японы хуучин машин хятад шинэ машинаас илүү бдаг яагаад гэвэл хятад машины төмөр маш муу бүр маш муу шүү

Avatar

Нэргүй 2026-04-06 66.181.190.166

ТАТВАРАА ТӨЛЧӨӨД ГОНШИГНОО

Avatar

Нэргүй 2026-04-06 59.153.112.125

МАШ САЙН ҮЗҮҮЛЭЛТ БАЙЫНА

Avatar

Нэргүй 2026-04-06 59.153.112.125

НЯМБААТАРЫН ХОТЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХААР АВСАН АРГА ХЭМЖЭЭ САЙН ХЭРЭГЖИЖ БАЙЫГАА ЮМ БАЙНА. ХОТ МАШИНААР ХАХСАН. ОДОО МАШИН ХЭРЭГГҮЙ. МАШИН ЧИНЬ БОРЛОГДОХГҮй байгаа бол өөр салбарт ажиллацгаа. заавал японы хуучн машин зарж хотын түгжрэл, утаанд нэмэр болж хүний хааарааал идэх хэрэг юу байна.НЯМБААТАРЫГ ОГЦРУУЛАХ ХӨДӨЛГӨӨНИЙ ЭХЭНД ЭДГЭЭР МАШИНЫ ЧЕНЖҮҮД БАЫГАА ГЭЖ ХҮМҮҮС ЯРИАД БАЙГАА.

Avatar

Нэргүй 2026-04-06 202.9.46.49

Улс хотоос авч хэрэгжүүлж байгаа бодлого яааг сайхан хэрэгжиж байгаан байна. Автомашины илүүдэлд орсон чанарын шаардлага хангахгүй машин орж ирдэг хэдхэн чэнж ббсб монополддог энэ байдал ингэсгээд үгүй болох биз ээ

Avatar

Нэргүй 2026-04-06 202.126.89.56

машины чэнж нэртэй ямар ч орлогын албан татвар энэ тэр гаалын татвараас өөр ямар ч татвар төлдөггүй хүмүүсдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж