Худалдаа Хөгжлийн Банк "ХАРИУЛТАА ХАДГАЛЪЯ – ҮРЖДЭГ САР" урамшуулалт хөтөлбөрөө үргэлжлүүлэхээр боллоо. Тус хөтөлбөр нь харилцагчдадаа санхүүгийн дарамтгүйгээр хуримтлал үүсгэх боломжийг бүрдүүлдгээрээ онцлог.
Тус хөтөлбөр 2025 онд 25 мянган төгрөг цуглуулаад + 25 мянган төгрөгийн урамшуулал өгөх хэлбэрээр амжилттай хэрэгжсэн билээ. Тэгвэл 2026 онд "ХЯЛБАР ХУРИМТЛАЛ – ХАРИУЛТАА ХАДГАЛЪЯ" үйлчилгээгээр 26 мянган төгрөг цуглуулаад + 26 мянган төгрөг урамшуулал авах боломжтой. Тус хөтөлбөр нь гуравдугаар сарын турш хэрэгжсэн бөгөөд энэ дөрөвдүгээр сард ч үргэлжлэхээр боллоо.
ХАРИУЛТАА ХАДГАЛЪЯ гэж ямар үйлчилгээ вэ?
Тус үйлчилгээ нь та бидний багадаа цуглуулдаг байсан хариулт мөнгийг л өнөөгийн үед тохируулж автоматжуулсан сонголт юм. Та хүүхэд байхдаа аав ээжийн захиасаар дэлгүүр гүйчхээд хариулт мөнгийг нь өөртөө авч үлддэг байсан гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ тэр үед томчуудын мөнгөнөөс хариултыг нь хадгалдаг байсан бол одоо өөрийнхөө мөнгөний хариултыг өөртөө хадгалах юм.
Жишээ нь, Та өглөө кофе шопоос 7,500 төгрөгөөр дуртай кофегоо худалдаж авлаа. Хариултаа хадгалах дүнгээ 1000 төгрөгөөс давахгүй байхаар тохируулсан гэж бодъё. Энэ тохиолдолд та кофены мөнгөө төлөх үед данснаас тань 8,000 төгрөг хасагдана. 7,500 төгрөг төгрөг нь кофены төлбөр, 500 төгрөгийн задгай хариулт нь таны хадгаламжийн данс руу автоматаар шилжих юм.
Хариулт хадгалах дүнгээ мөн л өөрийн сонголтоор буюу 1000, 2000, 3000, 4000, 5000 төгрөг давахгүй байхаар хүссэнээрээ тохируулчихна. Хялбар байгаа биз?
Урамшуулалт хөтөлбөрт хэрхэн оролцох вэ?
Хариултаа хадгалъя үйлчилгээ нь төлбөрийн картаараа хийсэн худалдан авалтын хариулт дүнг хадгаламжийн данс руу тань автоматаар хадгалдаг. Тиймээс та хөтөлбөрт хамрагдахын тулд заавал дараах зүйлс хэрэгтэй.
- TDB онлайн апп ашигладаг байх.
- ХХБ-нд 6 ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжтай байх. Хэрвээ байхгүй бол TDB онлайны данс хэсгээр хадгаламжийн шинэ данс нээх
- ХХБ-ны төлбөрийн карттай байх. Бритто эсвэл Мастер карт байж болно. Хэрвээ байхгүй бол TDB онлайн ашиглан шинээр захиалах
- TDB онлайн ашиглан Хялбар хуримтлал – Хариултаа хадгалъя үйлчилгээг сонгон бүртгүүлнэ. Ингэхдээ дээр дурдсанчлан өөрийн хэрэглээнд ашиглах картын дансаа, 6 ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данстай холбох юм.
Урамшууллын 26,000 төгрөгийг яаж авах вэ?
Дээрх зааврын дагуу бүртгүүлснээр харилцагч та картаараа ямар нэгэн төлбөр тооцоо хийх бүрд хариулт мөнгө хадгаламжийн дансанд тань цуглах болно. Цуглуулсан нийт дүн 26 мянган төгрөг хүрвэл урамшууллын 26 мянган төгрөгийн таны хадгаламжийн дансанд тань банк нэмж өгөх юм.
Долоо хоногийн лхагва гараг бүр өмнөх долоо хоногт шалгуур хангасан харилцагчдын мөнгийг хадгаламжийн данс руу банк шилжүүлнэ. Урамшууллын дүнг сард нэг удаа олгоно.
Урамшуулал хэзээ дуусах вэ?
- 2026.04.01-2026.04.30-г дуустал
Хялбар хуримтлалын үйлчилгээг өмнө нь ашигладаг харилцагчдын хувьд:
Мэдээж та ХХБ-нд зургаа ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжтай байх хэрэгтэй.
Ингээд дараах жишээнүүдээс өөрт тохирохыг сонгож үйлчилгээний дүн болон төрлөө нэмэгдүүлснээр урамшуулалд хамрагдах боломжтой.
Хялбар хуримтлал үйлчилгээ нь лөрвөн төрлийн сонголттой.
- Хариултаа хадгалъя
- Өдөр бүр хуримтлуулъя
- Орлого бүрээс хуримтлуулъя
- Тогтмол хуримтлуулъя
Жишээ нь:
- Хариултаа хадгалъя бүртгэлийн дүнг 1,000 төгрөг байхаар сонгосон байгаа бол 2,000 төгрөг , 2000 төгрөг байгаа бол 3000 төгрөг болгох гэх мэтээр 5,000 төгрөг хүртэл нэмэгдүүлж оролцох боломжтой.
- Хариултаа хадгалъя үйлчилгээг 5,000 төгрөгөөр сонгож ашигладаг байсан бол нэмж өдөр бүр хуримтлуулъя үйлчилгээг дурын дүнгээр сонгон оролцох боломжтой.
- Хариултаа хадгалъя үйлчилгээг 5,000 төгрөгөөр сонгож ашигладаг, мөн давхар өдөр бүр хуримтлуулъя 1,000 төгрөг байхаар сонгосон байгаа бол 2,000 төгрөг , 2000 төгрөг байгаа бол 3000 төгрөг болгох гэх мэтээр 5,000 төгрөг хүртэл нэмэгдүүлж оролцох боломжтой.
- Хариултаа хадгалъя болон өдөр бүр хуримтлуулъя хоёулаа 5,000 төгрөгөөр тултал сонгож ашигладаг бол Тогтмол хуримтлуулъя, Орлого бүрээс хуримтлуулъя үйлчилгээний аль нэгийг нэмж сонгосноор оролцох боломжтой.
- Хэрэв та аль хэдийнээ дөрвөн төрлийн сонголтыг бүгдийг нь ашигладаг бол шууд оролцох боломжтой.
Гуравдугаар сард хэрэгжсэн ‘Үрждэг сар’ хөтөлбөрөөр урамшуулал авсан харилцагчид дээрх байдлаар дахин оролцох боломжтой.
ХХБ-ны харилцагч биш, гэхдээ хөтөлбөрт оролцмоор байна уу?
Та яг одоо энэ линкээр http://onelink.to/7g5ndx дарж шинэ харилцагчаар бүртгүүлээд, "TDB ONLINE" татаад оролцоорой.
ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ.
3,605.46






















































Холбоотой мэдээ