niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 06:03 UTC Эх: https://news.mn/r/2858343/ c016468300384670… ← niitlelch.mn руу буцах

УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед халджээ

УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед халджээ

УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед халджээ

УИХ-ын гишүүн Г.Ганбаатарыг өнгөрсөн шөнө /2026.04.01/ гэрийнх нь гадна байхад үл таних этгээд биед нь халдаж, заналхийлсэн хэрэг гарчээ. Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн байна. Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ сарын 1-ний 23:05 цагт "Нэг залуу миний цээжин тус газар цохиод зугтчихлаа" гэх дуудлага бүртгэгдсэн. Шалгалтын явцад 32 настай, Б гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ УИХ-ын гишүүн Г.Ганбаатарыг байрныхаа орцонд явж байх үед цээжин тус газар нь нэг удаа цохисон болох нь тогтоогдсон. Хохирогч шүүх эмнэлэгт үзүүлэхээс татгалзсан. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу материалжуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар өнөөдөр /2026.04.02/ дээрх хэргийн талаар хэвлэлүүдэд мэдээлэл өгсөн юм.  Тэрбээр “Өчигдөр орой 23:00 цагийн орчимд гэртээ харьсан. Жолоочоо үүдэн дээрээс буцааж байр руугаа орж байхад орцны үүдэнд нэг танихгүй залуу зөрсөн. Тэр залуу зөрөхдөө хөөе гэж дуудаж цээжин тус газарт цохисон. Би өөрийгөө хамгаалах үүднээс тухайн залуутай барьцалдаж авсан. Энэ үед машиндаа сууж байсан хоёр залуу гарч ирж, салгаж цагдаад дуудлага, мэдээлэл өгч, нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн. Зугтсан залууг нэг хэсэг нь хайсан. Харин зарим нь надаас мэдүүлэг авсан. Цагдаагийн байгууллагаас 01:00 цаг өнгөрч байхад таны биед халдсан этгээдийг олсон гэсэн. Би тэр этгээдэд чи хүн андуурсан уу, юу болов гэхэд "чи зүгээр байгаарай, чамайг ална" гэж заналхийлсэн. Ямар нэгэн байдлаар тухайн хүний биед би гар хүрээгүй. Цагдаагийн байгууллагаас хотхоны хяналтын камерын бичлэгийг авсан" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-04-02 103.229.123.106

ийм гишүүн байдаг юмуу

Avatar

хүннү 2026-04-02 66.181.161.49

Энэ манай нийгмийн толь ш дээ. Зүгээр л танхайрсан байх. Хаа очиж Г. Ганбаатар гишүүн тулахтай хүн шүү. Хүний дургүй хүргээд байдаг хүн биш.

Avatar

зочин 2026-04-02 66.181.166.196

Ийм УИХ-ын гишүүн байдгийг би л лав мэдэхгүй юм байна, янз бүрийн санаа зорилготой халдлага гэж харахгүй л байна оо, зарим улстөрчид түр ч атугай олны анхааралд өртөж, өөрийгөө таниулах гэж дэмий юм сэтгэхийг ч алийг тэр гэх вэ дээ, кк

Avatar

Нэргүй 2026-04-02 66.181.187.156

УИХ ийн гишүүн гэж таних уу даа зүгээр л танхайрсан хүн байна даа

Avatar

Т1т 2026-04-02 202.9.46.90

Цөм цохиж унагаад утас түрийвчийг нь аваад явах хэрэгтэй, хулгайчийг дээрэмдэхэд нүгэл болохгүй.

Avatar

Нэргүй 2026-04-02 202.126.90.230

Ээ айхтар юм болж . Одоо тэгээд яах уу

Avatar

Болж 2026-04-02 202.9.46.90

Болж, хохь нь хулгайч!!

Avatar

зочин 2026-04-02 103.57.94.110

Улс төрийн сэдлээр бусдын биед халдаж хэрэг өдббж байгаа этгээдүүдийн хэргийг хүндрүүлж шийтгэл ногдуулж бай, Ийм хандлагыг хэрхэвч газар авахуулж болохгүй

Avatar

Нэргүй 2026-04-02 202.5.202.130

Чамайг ёстой хараа ч үгүй юм бн

Avatar

68 2026-04-02 202.9.46.90

Ийм гишүүн байдаг юмуу бас, огт харагдаж үзэгдээгүй юм байна. Нэг согтуу баачка хүн андуурсан юм байгаа биз, сүртэй хоолны сав бэ!!

Avatar

Нэргүй 2026-04-02 103.80.210.7

ийм гишүүн байдаг юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж