Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Тойлогтын үзүүрт энэ оны нэгдүгээр сарын 11-нд живсэн Зил-131 маркийн автомашиныг тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид ар гэрийнхний хамт, нийт 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр, жижиг оврын экскаватор ашиглан татан гаргаж, эзэмшигчид нь хүлээлгэн өгчээ.
Тус автомашин 23 метрийн гүнд живсэн байсан бөгөөд аврах ажиллагааны хүрээнд 10 метр урт, 3.5 метр өргөнтэй мөсийг зүсэж, эргээс 90 метрийн зайнаас татан гаргасан байна.
Осол болсон хэсэгт хар, цагаан хил бүхий мөснүүд бутарч, мөсний зузаан 30–40 см, зарим хэсэгт орз ихтэй мөс 1–1.5 метр хүртэл овойж хөлдсөн байдалтай байсан тул татлага хийх техник аль ч талаас очих боломжгүй нөхцөл үүсчээ. Мөн автомашин хамраараа доош харсан, 10 куб метр хуурай түлээ ачиж явсан бөгөөд түлээний ар хэсэг мөсөнд хавчуулагдсан байв. Хар хил гэнэт хөдөлбөл машин бүрэн живэх эрсдэлтэй тул татан гаргах ажиллагааг түр хугацаанд хойшлуулаад байсан аж.
Хөвсгөл аймагт он гарсаар мөс цөмөрсөн 10 тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас 6 иргэн амь насаа алдсан байна.
Иймд цаг агаар дулаарч буй энэ үед иргэд, малчид, тээвэрчдийг гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
3,605.46






















































oogii 2026-04-02 66.181.182.184
ХӨВСГӨЛ ДАЛАЙН МӨСӨН ДЭЭГҮҮР ӨВӨЛ ЗОРЧИХЫГ БҮР МӨСӨН ХОРИГЛОХ ШААРДЛАГАТАЙ. УХАМСРЫН ДОРОЙГООС ОЛОН ОЛОН ГАМШИГ ГАРНА.
Нэргүй 2026-04-02 103.229.121.138
Ямар хариуцлагагүй жолооч вэ! Улсынханд дараа удаад л