“Оюутолгой” ХХК-ийн зүгээс хаягдал усны дүгнэлт гаргуулах болон усны аудит хийлгэх тухай албан бичгийг Усны газарт ирүүлсэн талаар өнөөдөр /2026.04.01/ тус компанийн Байгаль орчны менежер Т.Самданжигмэд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Оюутолгой” компанийн зүгээс эхний ээлжид ус ашиглуулах дүгнэлтээ улиралдаа багтаан Усны газраар батлуулах, улмаар уг дүгнэлтэд үндэслэн хаягдал усны дүгнэлт гаргуулах хүсэлтээ өнөөдөр албан ёсоор хүргүүллээ. Дүгнэлт гарсны дараа хаягдал усны бохирдлын хэмжээ, түүнд ногдох төлбөрийг тодорхойлох боломж бүрдэх юм.
“Оюутолгой” компани усны хэрэглээгээрээ дэлхийн ижил төрлийн зэсийн уурхайнуудтай харьцуулахад гурав дахин бага үзүүлэлттэй. Тухайлбал, нэг тонн хүдэр боловсруулахад олон улсын дундаж 1.2 тонн ус ашигладаг бол “Оюутолгой” компани 0.4 тонн ус ашигладаг бөгөөд энэ нь дэвшилтэт технологи, ялангуяа усны дахин ашиглалтын системтэй холбоотой. Үйлдвэрлэлд ашигласан усныхаа дунджаар 87 хувийг дахин ашиглаж, үлдсэн 13 хувь нь ууршилт болон хаягдлын даланд шингэх байдлаар алдагддаг" гэлээ.
Түүнчлэн говийн бүсийн усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлж байна гэх олон нийтийн болгоомжлолыг үгүйсгэж, уурхайн үйл ажиллагаа эхэлснээс хойш орон нутгийн малчдын худгийн усны түвшин, чанарт тогтмол хяналт хийж ирсэн бөгөөд дорвитой өөрчлөлт ажиглагдаагүй, хэлбэлзэл нь улирлын шинжтэй, олон жилийн дундаж түвшинд хадгалагдаж байгаа гэдгийг онцолсон юм.
Усны төлбөрийн тухайд, компанийн зүгээс ус ашигласны төлбөрийг бүрэн төлж ирсэн бөгөөд зөвхөн 2025 онд 25 тэрбум төгрөг, 2013 оноос хойш нийт 218 тэрбум төгрөгийг төлсөн байна.
Харин ус бохирдуулсны төлбөрийг өмнө нь төлөөгүй шалтгааныг 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний татвар тогтворжуулах заалттай холбон тайлбарлаж, 2012 онд батлагдсан уг төрлийн төлбөрийн хуульд хамрагдахгүй гэж үзэж ирсэн гэв.
Харин одоо Монгол Улсын Засгийн газрын зүгээс уг төлбөрийг төлүүлэх байр суурь илэрхийлсэнтэй холбогдуулан компанийн зүгээс хууль, журмыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, хаягдал усны дүгнэлт гаргуулах хүсэлтээ өгөөд байгаа аж. Цаашид Усны газраас лабораторийн шинжилгээнд үндэслэн бохирдлын хэмжээ, төрөл, түүнд ногдох төлбөрийг тогтоох бөгөөд одоогоор тодорхой дүгнэлт гараагүй, процессын шатандаа яваа юм.
3,605.46





















































Нэргүй 2026-04-01 66.181.187.156
хөлсний ажилчин минь усны мөнгө бишээ байгаль бохирдуулсан ус бохирдуулсан мөнгө нэхээд байна манайх шиг имй орон хаанач байхгүй эсвэл зүгээр араад өрөнд орж байгаль бохирдуулж байхаар зүгээр л хойч үедээ үлдээе
Нэргүй 2026-04-01 124.158.123.242
Хүний юм хэлэлгүй авсан хүмүүс олонхидоо аваагүй л гэдэг дээ…
зочин 2026-04-01 66.181.160.45
Ингэж ингэж Рио Тинто нь "ГАРЛАА" гэж шаавал Монголчууд ёстой амаараа шороо үмхэнээ .. Оронд нь Орос Хятадуудаас өөр хэнч ирэхгүй шдэ.. Оросууд бол манай дарга нарыг цонхоор шиднэ, харин Хятадууд манай дарга нарыг мөнгөөр цутгана …жирийн ардууд ам нь ангалзаад л хоосон хоцорноо…
Нэргүй 2026-04-01 103.11.194.254
Рио тинто гарлаа гээд хятад хөрш маань давхиад ороод ирэх байхоо
Зочин 2026-04-01 66.181.176.145
Усны газрын дарга гэж мануухай байна, Худлаа ярихаас цаашгүй, өдий болтол яагаад төлбөрөө авдаггүй юм, Тэр хулгайчид хариуцлага тооцох хэрэгтэй
Бодит байдал 2026-04-01 103.57.92.56
ус бохирдуулсаны төлбөрөө 2012 оноос хойш өдий болтол төлөөгүй байгаа чинь залилан хийж байгаагаас ялгаагүй.
зочин 2026-04-01 66.181.176.44
Санданжигмэдээ чи МУИС-ийн биологи төгссөн, ан амьтан судлаач хий, усны асуудал чамд огт хамаагүй сэдэв шүү дээ.
Нэргүй 2026-04-01 66.181.187.76
Ийм тэжээвэр гөлөгнүүд дандаа Монголынхоо эсрэг хэдхэн ногоон цаасны барьцаанд дуугах юм даа.
инженер 2026-04-01 103.229.123.103
Чаддаг юм бол Гүний хоолойн ус хэдэн метр доош суусныг хэлчих. Бид 10 метр доош суусан гэж сонслоо. Үнэн үү. ОТ усыг хаагаад гэрээ хэлцлээ хийе. 3-4 дахин эрдэсжилттэй ус гэлээ. Наад усыг чинь шүүгээд ууж болно. Бараг л ямар ч хэрэггүй ус гэж ярих нь дөхлөө. Говьд бол ийм ус ч гэсэн алт мөнгөнөөс илүү үнэтэй.
Нэргүй 2026-04-01 66.181.187.156
хөлсний ажилчин болохоор хамгаалах тухай л ярина даа н**ш
Нэргүй 2026-04-01 59.153.114.89
Ямар төсөлд эхлээд тоглоомны дүрмээ тохирно биздээ? Тэр нь Хөрөнгө оруулалтын гэрээ байдаг. Бүх хүнд нээлттэй гэрээ уншаад олон юм ярьж хүн доромжилвол үндэслэлтэй байна. Мэдлэгийнхээ хүрээнд ярих юм
сонгогч 2026-04-01 202.9.46.39
Оюутолгой Гүний хоолой хэмээх газрын доорх ордоос усаа татагддаг нь говийн гүний усны нөөцөд яагаад нөлөөлөхгүй гэж??? энэ чинь 1 л эх үүсвэр юм биш үү?
Нэргүй 2026-04-01 59.153.114.89
ундны усны газраас 100м хүртэл байдаг бол ОТ-н ашиглаж байгаа ус нь унданд ашиглах боломжгүй ус юм.
Нэргүй 2026-04-01 103.57.95.180
чонотой нийлсэн гэрийн нохой маш хөнөөлтэй
Нэргүй 2026-04-01 202.21.105.17
Юу ч ойлгохгүй оркууд улс эх орны тусгаар тогтнолд аюултай