niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 06:11 UTC Эх: https://news.mn/r/2858123/ 0e834bb16fe1c849… ← niitlelch.mn руу буцах

Тэрслүү үг: Ах нараа бүгдийг нь явуулчих Н.Учрал аа!

Тэрслүү үг: Ах нараа бүгдийг нь явуулчих Н.Учрал аа!

Тэрслүү үг: Ах нараа бүгдийг нь явуулчих Н.Учрал аа!

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Н.Учралын зовлон эхэлж, танхимаа бүрдүүлж чадахгүй мунгинаж явна. Мунгинах ч юм байх уу нам доторх бүлэг фракциудынхаа барьцаанд орчихсон эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй, Засгийн газрынхаа насыг уртасгахын тулд хэнтэй нэг хөнжилд орох уу гээд толгой гашилж сууна.

Уг нь бол 40 дөхөж яваа залуу Ерөнхий сайд ч намынхаа ах нарын чагтанд ороод Засгийн газраа байгуулж чадахгүй сууна.

Монгол ардын нам сүүлийн гурван ч сонгуульд ялалт байгуулж, олонхоо бүрдүүлж, засгаа барьж байгаа ч энэ хугацаанд нийтдээ тав дахь Ерөнхий сайдынхаа нүүрийг үзэж байна. 2016 онд МАН ялалт байгуулаад Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулсан байдаг. Үүнээс нэг жилийн дараа У.Хүрэлсүхийн Засгийн газар, 2021 онд Л.Оюун-Эрдэнэ, 2025 онд Г.Занданшатарын Засгийн газар, 2026 оны гуравдугаар сард Н.Учралын Засгийн газрыг байгуулсан байдаг. Энэ бүх Засгийн газар огцрох шалтгаан ердөө л эрх мэдлийн хувиарлалт байв.

Өөрөөр хэлбэл, МАН засаг барих хугацаанд бүлэг фракцийн тэмцэл, эрх мэдлийн төлөөх тэмцэл байсан. Засгийн газар шинээр байгуулагдах бүрт нам доторх бүлэг фракциудын эрх ашгийг хангаж, засгийн газрын насаа уртасгах л тохироо хийгддэг байлаа.

Н.Учрал томилогдоод хоёр хонож байгаа ч намын ах нар нь “би тийм ч сайд, дарга” болно хэмээн зүтгээд, танхимаа бүрдүүлэхэд нь гацаа үүсгэв. Одоогоор нам дотор УИХ-ын даргыг томилсны дараа засгийн газраа байгуулах тохироо хийгдэж байна. УИХ-ын дарга дээр мөн л Н.Учралын намын ах нар оролцоотой байж, өөр өөрсдийн төлөөллөө суулгахаар хөшигний ард хөөцөлдөж сууна. МАН-д өрнөөд байгаа зодооныг харвал үе хоорондын буюу 70, 80-аад оныхны үе хоорондын зөрчил. Н.Учрал 80-аад оноо төлөөлөөд Ерөнхий сайд болчихсон нь өөрөө өөрийн чинь цаг ирснийг харуулав. Тэгвэл одоо жинхэнэ нам дотроо үе хоорондын тулаанд цэг тавъя гэвэл ах нараа л явуулчих хэрэгтэй.

Ах нартайгаа тохироонд орохгүй, шинэ залуучуудаар багаа бүрдүүлчих.

Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн "Эрх мэдлийг хэнтэй ч битгий хуваалцаарай" гэж хэлсэн нь энэ хугацаа бол чиний цаг гэснийг тодорхойлж байгаа юм. Тэгж байж улс төрд үе солигдож, бага ч гэсэн шинэ салхи орно. Тэгж байж Н.Учрал шинэ үеийн Засгийн газрын тэргүүн гэж түүхэнд бичигдэж чадна. Өөрийнхөө эрх ашгийг, өнөөдрийн эрх мэдлээ хойш хаяад жинхэнэ утгаар нь шинэ үе ирснийг сануулмаар, өөрийнхөө цаг үеийн эзэн баймаар байвал ах нартаа "БАЯРТАЙ"  гэж хэлээд УИХ дахь бүх намын шинэ залуучуудаараа танхимаа бүрдүүлж чадвал жинхэнэ утгаараа “GLOW UP”  болно.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-01 202.131.225.53

3 цагийн хэлхээсээр засаг бүрддэг юмаа

Avatar

болорсүрэн 2026-04-01 202.55.185.126

Гол нь МАН дотроо 30/38 гэж хуваагдаад 30 тал дээр нэмэх нь АН-ын 42 бойкот хийгээд байгаад учир байгаа юм биш үү.. 38 тал ИЗНН, ХҮН,Үндэсниы эвсэлтэйгээ нийлээд ч хууль батлах ирцндээ хүрэхгүй

Avatar

Нэргүй 2026-04-01 103.57.94.242

УЧРАЛ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛОХГҮЙ БОЛ АВИЛГАЧ ХӨГШЧҮҮЛ САЛАХГҮЙ

Avatar

зочин 2026-04-01 103.57.93.61

Ардчилагч гэх гадаадын тавиул бүлэг луйварч хулгайчид монголын төрөөр, монголын иргэдээр дэндүү тоглоом тохуу хийж байна, Яаж ч толгойг нь угааж болох, яаж ч үзэл бодлыг нь эргүүлж болох,яаж ч төр засгийг нь унагаж, эрх мэдлийг нь булааж,нийгмийн баялагыг нь тонож луйвардаж болох, , утсан хүүхэлдээ, мулгуу малууд, гэж үзэж байна, Гүттгэлэг доромжлол, дураар авирлалт, самуун дэгдээх оролдлог хирээс хэтрэлээ, Нэгийг бодох, улс орноо үл бүтэх этгээдүүдийн хорон явуулгаас аврах цаг ирсэн юм биш үү

Avatar

Buruu 2026-04-01 103.212.118.147

Teneg yum yarihaa bolih heregtei , yun ah nar yavuulah, ter ah nar ni ch amerik hyatadiin uls turchdiin hajuud nasaar bol batsaanuud baigaa. Odoo ah nar ni l ene turiig avch yavahgui bol uchral oyunerdene amarbayasgalan ene ter bol juldaj baina. yadaj baihad zaluu baij bolno hog s***r baigaad baigaad baih yumaa.

Avatar

иргэн 2026-04-01 66.181.180.191

УЧРАЛ ЧАДАХГҮЙ

Avatar

Буриад зон 2026-04-01 66.181.161.68

чадна аа буриадууд гал цогтой хүмүүс

Avatar

Нэргүй 2026-04-01 66.181.177.40

Мангарууд бүх 55- с дээш настай гишүүдээ сайд болгоод үз чадахгүй л дээ Монголчууд богино настай эрүүл биш урт удаан амьдрахгүй гээд хомсдол ихтэй дээ Дэлхийн бусад оронд эдийн шунал,физиологийн шунал байхгүй насныхнаар төрөө бариулдаг л даа Манайх мал аж ахуйн орон болхоор бүтэхгүй гэсэн сэтгэхүйтэй тийм үү

Avatar

Нэргүй 2026-04-01 66.181.182.184

Нямбаатар шиг туйлын ажил хэрэгч, шударга, ажлын төлөө төрсөн мэт дарга бүх шатанд дутагдаж байна. Эсрэгээр мохоожээнэ гэвүү Учрал гуай

Avatar

Нэргүй 2026-04-01 202.126.90.62

Улсын Төсөвт 1ч төгрөгийн нэмэргүй Аймгуудын троллууп хүртэл Туулд санаа зовж нтр. Аймгуудын мөнгөөр Туулын зам барьж байгаа биш ямар, Аймгуудын троллууд дутвал таарна

Avatar

Нэргүй 2026-04-01 66.181.161.68

чи өөрөө трол

Avatar

Зочин 2026-04-01 103.212.162.162

…хааш нь л турхираад хатгаад шургаад байгаан бол доо хөөрхий!

Avatar

За зайлаа 2026-04-01 202.9.46.90

Ах дүүгүй хавтгай хулгайчид, тарцгаа хувхай хулгайчдын нам засаг!!

Avatar

Ард 2026-04-01 49.0.139.222

Энэ МАН өөрийн үйл явцаа удирдах байлгүй. Хэн нэгний үг дагаж далдагнах, туршлагыг үгүйсгэх нь бага байдаг юм.

Avatar

Нэргүй 2026-04-01 202.9.40.187

Оюун-Эрдэний засгийн газар хамгийн удаан ажиллаж дээ. Оюун-Эрдэнэ эв нэгдлийг бодож ажил явуулах үүднээс хамтарсан засгийн газар байгуулж улсаа хөгжүүлэх 16 Мега төслийг боловсруулсан боловч Элбэгдоржийн талын хүмүүс болох Лодойсамбуу, Баярмаа, Тэмүүжин мэтийн хүмүүсийн хорлонтой явуулга, огцруулах акц зохион байгуулсны үр дүнд хамтарсан засгийн газар огцорч АН-ынхан засгийн газраас мултарсан. Монголын засгийн газар 1 жилээс илүүгээр ажиллаж болохгүй гэсэн хууль санаачилбал таарна

Avatar

Нэргүй 2026-04-01 202.179.11.230

Ah nertei hulgaich naraa zailuulah zorig baihgui l dee.

Avatar

Нэргүй 2026-04-01 202.126.91.204

залуу залуу гэж орилдог синдромоосоо одоо сал аа!!!! туршлагатай тулхтай зангарагтай хүмүүс ядаж алдаа онооны дэнсийг мэднэ. Юу ч мэдэхгүй гөлгөн амьтад хөнгөхөөн эргэж яаж төр улсыг самардагийг сүүлийн үеийн явлуудаас ханаталаа л харлаа шүү дээ !!!!!! Бусад улсуудын жишгээс ч хар л даа . Трампаас бусад нь улс орноо жинхэнэ хашир ухаанаар л хөгжүүлж байна шүү дээ !!!

Avatar

Цаг хугацааа ... 2026-04-01 202.70.43.34

Ан тгээл Оюукийг цагтаа Сайхан Залуу гэж цаасан малгай өмсгөөл залсан, тгээл өнөх нь хэдэн жилийн дараа нүүрсчин, сая долларын хулгайч болоод дууссан. Одоо энэ Учралын амьдрал бас юугаар дуусахыг цаг хугацаа харуулана даа хөөрхий

Avatar

Зочин 2026-04-01 103.229.123.51

Ерөнхий сайдаа зоригтой өөрчлөлт хийж УИХ-ын гишүүн бус залуучуудыг сайдаар томилоод урагшилбал яасан юм ?

Avatar

Засаг өөрөөө 2026-04-01 202.70.43.34

Ер нь өнгөрсөн 30 жил Нийслэлийг Засгийн Газар өөрөө л самарч ирлээ. Наад зах нь энэ 9-өөс дээш давхар Бетон ширэнгийн Зөвшөөрлийг Хот биш Засгийн Газар л өгч баталж ирсэн юм билээшдээ….Засаг өөрөө юм юманд хушуу хуруу хумсаа шигтгэх мөртлөө дараа нь хариуцлага хүлээдэггүй…Одоо Учрал нь “ Засаг юунд ч оролцохгүй” худлаа хуцах мөртлөө Нийслэлийн Орлогчооо Төрийн ордон дотор барьж аваад гөвшиж байх шиг ХАХАХААХ

Нийсэлд Хуулиар олгогдсон бүх эрхийг нь өгөөчэээ !!!!!

Avatar

xylgaichyyd officjjee NOBSH XIILE yleej ### ; 2026-04-01 103.212.117.59

Xot bish ZASGIIN GAZAP ugch batalcan.
Nuisleld Xyyliar olgogdson byx erxuig uguuchee.

Avatar

Баабар 2026-04-01 66.181.165.234

Хөгшчүүл бүгд явсан шүү., 30 гарсан гаруудаа хөгшчүүл гэж байгаа бол арай худлаа шүү

Avatar

Нэргүй 2026-04-01 103.57.94.242

80, 90 ОНЫХНЫ ЗАЛУУЧУУД ЧИНЬ АВИЛГАЧ ХӨГШЧҮҮЛИЙНХЭЭ ОЙМСНЫ ХАВЧУУРГА БАС АВИЛГАЧИД БОЛСОН ШҮҮ…………. 2000 ОНЫХНООС ОДОО АЖИЛД НЬ ОРУУЛ

Avatar

Нэргүй 2026-04-01 202.70.43.34

ХАХАХА МӨН ЯРИВААА МОНГОЛ ХҮН БҮГДЭЭРЭЭЭ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ УДАМТАЙ ХООЁ

Avatar

Нэргүй 2026-04-01 66.181.161.66

2000 оны нялх сэнгүмүүд төрд очих болж байна уу
бага шиг галзуурцгаа та нар 70 аад оныхон Болч бас яах вэ

Avatar

Зочин 2026-04-01 103.57.94.242

ХУУЧНЫ ҮЛДЭГДЭЛ АВИЛГАЧ ХӨГШЧҮҮЛЭЭ ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГААД ШҮХРЭЭР БУУЛГААД ЯВУУЛ………………………

Avatar

Нэргүй 2026-04-01 66.181.161.68

горьд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж