niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 06:11 UTC Эх: https://news.mn/r/2858118/ cf8f88833289823c… ← niitlelch.mn руу буцах

Хүүхдээр морь унуулж, хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлэв

Хүүхдээр морь унуулж, хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлэв

Хүүхдээр морь унуулж, хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлэв

Прокуророос хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв. Тодруулбал, иргэн Б.М, Е.С нар харилцан тохиролцож, Е.С-ийн 11 настай хүүхдээр уралдааны морь унуулж, сар бүр 500 мянган төгрөгийн хөлс олгохоор гэрээ байгуулжээ. Улмаар тус хүүхдийг 2024 оны дөрөвдүгээр сараас 2025 оны дөрөвдүгээр сар хүртэл хугацаанд Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хурдан морь унуулж, эрүүл мэндэд нь хохирол учруулахуйц хөдөлмөр эрхлүүлсэн байна. Хэрэг явдлын улмаас 2025 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хүүхдийг хориглосон цаг хугацаанд хамгаалах хэрэгсэлгүйгээр морь унуулахад мориноос унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирчээ. Иймд прокуророос уг үйлдлийг Эрүүгийн хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх”, мөн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт тооцон яллах дүгнэлт үйлдэж, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Хуулийн дагуу дээрх төрлийн гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ял оногдуулах боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-01 103.212.119.252

хуулиар хатуу хорихгүй бол болохгүй нь ээ

Avatar

Нэргүй 2026-04-01 103.9.90.101

ингээд дэлхийд гайхагддаг 4, 5 настай хүүхдүүд морь унадаг сайхан уламжлал үгүй болов оо, хөөрхий. Хятад санааны хожил

Avatar

Зочин 2026-04-01 59.153.114.29

Угтаа хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлдэггүй, эрүүл мэндэд нь хохирол учруулдаггүй уяач гэж байхгүй л дээ, бүх уяачид л асуудалтай, бүгд л хүүхэд боолчилсон, хүүхдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэгсэд, манай төр өнгө, мөнгөтэй уяачдын эрх ашгийг хүүхдийн эрх, эрх ашгаас дээгүүр эрэмбэлдгээс л үүссэн гажуудал, засахгүй л яваад байх юм даа, олон ч хүүхдийн амь нас, эрүүл мэндээр тоглож байх шиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж