niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 06:12 UTC Эх: https://news.mn/r/2858078/ b8857484e15db0f3… ← niitlelch.mn руу буцах

УИХ-ын дарга сонгогдтол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай төслийг хэлэлцэхгүй

УИХ-ын дарга сонгогдтол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай төслийг хэлэлцэхгүй

УИХ-ын дарга сонгогдтол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай төслийг хэлэлцэхгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.04.01/ хуралдаанаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай зохицуулалт туссан хуулийн төслийг хэлэлцэх байсан ч хойшлууллаа. Ерөнхийлөгчийн Тамгын газраас дээрх хуулийн төслийг УИХ-ын шинэ дарга сонгогдтол хэлэлцүүлгээс хойшлуулж өгөх хүсэлт гаргасан байна.  Иймээс төслийн хэлэлцүүлгийг хойшлуулаад байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД:
  • Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,
  • Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,
  • Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгасан.

Мөн УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгасан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж,” гэсний дараа “ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж,” хэмээн нэмж тусгасан юм.

МАН-ын дарга Н.Учрал Ерөнхий сайд болсон тул УИХ-ын даргыг шинээр тодруулах шаардлага үүсээд буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж