niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 06:13 UTC Эх: https://news.mn/r/2857993/ e6462a2485d5f3f0… ← niitlelch.mn руу буцах

ХОМ: Ерөнхий сайд Н.Учрал 5 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй

ХОМ: Ерөнхий сайд Н.Учрал 5 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй

ХОМ: Ерөнхий сайд Н.Учрал 5 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй

Улсын Их Хурлын 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн ээлжит хуралдаанд оролцсон 107 гишүүний 88 нь буюу 82.2 хувийн саналаар Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон. Мөн Монгол Ардын Намын XXXI их хурлаар түүнийг намын даргаар сонгосон юм.

Тэрбээр УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Засгийн газрын бүрэлдэхүүнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга зэрэг албан тушаал хашиж байсан туршлагатай. Мөн Г.Занданшатарын танхимд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байв.

Ингээд Ерөнхий сайд Н.Учралын Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө, орлогын хураангуйг танилцуулж байна.

Ерөнхий сайд Н.УЧРАЛ:

  • Өөрийн орлого: 1 тэрбум 784 сая төгрөг
  • Гэр бүлийн орлого: 47 сая төгрөг
  • Хөрөнгө борлуулсны орлого: 1 тэрбум 972 сая төгрөг
  • Орон сууц, барилга байгууламж: 5 тэрбум төгрөгийн үнэ бүхий хоёр авто зогсоол, үйлчилгээний зориулалттай нэг барилга, хоёр зуслангийн байшин, хоёр нийтийн орон сууцтай
  • Тээврийн хэрэгсэл: 965 сая төгрөг
  • Мал, аж ахуй: 60 сая төгрөг
  • Газар: 150 сая төгрөг
  • Үнэт эдлэл: 85 сая төгрөг
  • Дансны үлдэгдэл: 2 тэрбум 178 сая төгрөг
  • Бэлэн мөнгө: 7 сая төгрөг

Түүнчлэн "Их Засаг олон улсын их сургууль" ХХК, "Массив трейд" ХХК, "Грийн Ланд групп" ХХК, "Рояал Академи" ХХК, "Гоц жаалууд цэцэрлэг" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК-д хувьцаа эзэмшдэг. Нийт гурван тусгай зөвшөөрлийн эрх эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-01 59.153.86.156

үхлээ, хатлаа гээд л бараг хандив мандив шаагаад байсан биз дээ? одоо тэр мэрийгээ буцаагаад өгөөч

Avatar

Жидүү 2026-04-01 202.9.46.90

ЖДҮ санг тоноод мөнгийг нь хувийнхаа ББСБ-аар эргэлдүүлэн хүүлж баяжаад авсан. Урааны төсөлийг лоббидож гадны компаниас хэдэн тэрбумаар шагнуулсан. Дээр үед эцэг нь Тээврийн товчооны хажууд жорлон ажиллуулдаг байсан. Шээхэд 1 хүн 20 төгрөг, баахад 100 төгрөг гээд л суудаг байлаа.

Avatar

зочин 2026-04-01 103.57.93.61

АН-ын баячуудын хөрөнгө үүнээс ч их байгаа биз,,Тэд зах зээлийн анхны төрийг толгойлсон, Өмч хувьчлал хэрэгжүүлсэн, Хувьчлал гэх хэнд ч хэрэггүй хоосон цаасаар иргэийг хуурч нийгмийн өмчийн ихэнхийг өөрсдөө луйвардсан Үнэгүйдүүлж байгаад л идэцгээсэн, Монголын анхны баячууд тэдний дундаас төрсөн -,Мөлжлөгийг 30 жил хэрэгжүүлж байна,Одоо манай бүх баялаг хэдхэн хүний гарт орлоо,Зах зээлийн үед хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс л төрийн золоо атгадаг бичигдээгүй хуультай бололтой юм,

Avatar

зочин 2026-04-01 103.57.93.61

Гэхдээ Нямосор гуай түүний хүүхдүүд зах зээлийн үеийн хуулийн дагуу амжилттай ажиллаж хөрөнгөжиж чадсан б**х шүү, Энэ олон жил болж байхад эднийг,хууль зөрчсөн ямар нэг хэрэгт холбогдлоо гэж би л лав огт сонгоогүй, Ийм хууль дээдэлж баяжсан хүмүүс МАН дотор олон бий, Бүх баячуудыг луйварчид гэж хэлж арай болохгүй Хилсдүүлэг болно Харин АН дотор бол голдуу луйварч хулгайч үл бүтэх этгээдүүд ихэнх нь мэт харгадаад байдаг, Бусад рүү дайрана давшлана Үндэслэлгүй гүтгэнэ доромжлоно,Улаамцайм шунана

Avatar

Нэргүй 2026-04-01 202.126.90.62

Монгол улс Доктор, Магистёруудыхаа тоогоор Дэлхийд Тэргүүлэх улс дааа……хахаха

Avatar

Зочин 2026-04-01 103.229.123.106

тэрнээсч баян

Avatar

Зочин 2026-04-01 66.181.183.43

5-гаа 20 болгоод л огцрох байх даа.

Avatar

Бадарч тахар 2026-04-01 66.181.190.187

Ямар ч байсан Данх шиг анхнаасаа гуйлгачин биш юм байна ! Данх шиг өлөнтөхгүй юм шиг байна !

Avatar

Нэргүй 2026-04-01 66.181.187.94

баячууд…

Avatar

Нэргүй 2026-04-01 103.229.121.38

Энэ Учрал баян байж яагаад төрийн албан хаагч болсон юм бэ? Монголын орон сууцныхан ба хаусныхан хүмүүс өөрсдийг нь дууриана гэж бодоод, албаар буруу юм хийдэг. Үүнийг томрох галзуу өвчин гэж нэрлэдэг буюу delusional superior mentality гэдэг юм. Учрал СЭМҮТ-д үзүүлэх болжээ.

Avatar

48 2026-04-01 103.212.117.59

# ;

Avatar

Нэргүй 2026-04-01 59.153.87.54

МАН зайл

Avatar

Хотын уугуул иргэн 2026-04-01 66.181.179.97

Гэр бүлийн бизнесээр мөнгөтэй болсон хүн бол одоо энэ албанд очоод мөнгөнд нэг их шунахгуй байх гэж бодож байна. Харин гудамжнаас өлөн нөхөр орж ирвэл ёстой идэж уух биз. Тиймээс Учрал бол ажлаа урьтал болгох, яг тохирсон хүн гэж бодож байна. Цаг хугацаа харуулах биз….

Avatar

Нэргүй 2026-04-01 103.145.234.19

Хүний шунал хязгааргүй гэдгийг олон жишээн дээр харсан даа.

Avatar

Нэргүй 2026-04-01 59.153.86.156

за ингээд л үлээгээд ш****г шд, улаан н** ямар хүн байсан, нөгөө эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэг үг л бодогдож байх юм

Avatar

Нэргүй 2026-04-01 59.153.86.156

Женко шиг үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж