niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 06:14 UTC Эх: https://news.mn/r/2858001/ 455f37185b8d0287… ← niitlelch.mn руу буцах

“Туулын хурдны зам хотын ундны усанд нөлөөлөхгүй”

“Туулын хурдны зам хотын ундны усанд нөлөөлөхгүй”

“Туулын хурдны зам хотын ундны усанд нөлөөлөхгүй”

Туулын хурдны зам төслийн талаар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайтай ярилцлаа.


-Түгжрэлийг бууруулахын тулд хурдны зам барьж болно, яагаад заавал Туул гол дээгүүр тавих ёстой юм бэ гэдэг асуудлыг иргэд хөндөж байна. Үүнд тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Нэгдүгээрт “гол дээр” хурдны зам тавина гэж ойлгож болохгүй. Голын хэсгийн зарим хэсэг л таарч байгаа. Энэ нь нэгдүгээр татам, хоёрдугаар татам, дэнж гэж байдаг. Голын хоёрдугаар татам болон дэнж хоёрыг зааглаж байгаа хурдны зам юм. Хурдны зам гэж тодорхойлж байгаа зүйл нь гэрлэн дохиотой уулзваргүй, шууд нэвтрэх боломжтой зам юм. Ингэж хурдны зам баригдсанаар Туул голыг эмжээрлэж, байшингуудаас тусгаарлана.

Туулын хурдны замын 2013 оны зураг төслөөс бага зэрэг өөрчлөлт оруулсан. Өөрчлөх болсон шалтгаан нь Туул гол руу маш их барилгажилт орсонтой холбоотой. Бидний сайн мэдэх “Хан Хиллс”, “Тэнгэр вилла" гэх мэт маш олон хотхон баригдсан.

Сүүлийн үед “Туулаа аваръя” уриатайгаар иргэд жагсаж байна. Тэд бол зүгээр нэг жагсагчид биш, харин тэнд амьдардаг болон тэнд бүтээн байгуулалт хийсэн хүмүүсийн хүүхдүүд юм. Би үүнийг баримттай хэлж байна. Туул голын хоёрдугаар татам, дэнж хоёрын дундуур энэ хурдны замыг барьснаар замаа давж Туулын бургас руу байшин барих боломжгүй болж байгаа юм. Үүнийг эерэг талаас нь харж болно. Яагаад голын дагуу вэ гэвэл татам, дэнж хоёрын дундуур шулуун чиглэлээр хурдны зам явах нь гол түгжрэлийг бууруулах магистрал зам болох юм. Үүнийг техник, эдийн засгийн талаас нь үнэлж үзэхэд байгаль орчинд сөрөг нөлөө багатай гэж дүгнэсэн. Мөн үе үеийн төлөөлөгчид 2008 оноос судалж, сүүлийн 18 жилийн хугацаанд мэргэжлийн архитектор, зам төлөвлөгч, хот төлөвлөгчид болон нийслэлийн удирдлагууд эдийн засаг, байгаль орчин, түгжрэлд үзүүлэх нөлөөллийг үнэлээд энэхүү хурдны замыг барьснаар түгжрэлд бодит нөлөө үзүүлэх төсөл гэдгийг тогтоосон.

-Тус төсөл 14, 15  жил яригдаж, судлагдсан ч бодит ажил болж хэрэгжээгүй шалтгаан нь юу вэ?

-Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ 2013 онд гарсан. Нарийвчилсан зураг төсөл 2016 онд батлагдсан. Үүнээс хойш дөрвөн удаагийн УИХ-ын тогтоол, Засгийн газрын таван удаагийн шийдвэр гарсан төсөл юм. Эхнийх нь 2013 онд, хоёр дахь нь 2021 оны “Шинэ сэргэлтийн бодлого”, дараа нь 2023 оны тавдугаар сард Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнд, мөн 2024 онд УИХ-ын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан.

Саяхан гэхэд Дэлхийн банкнаас хийсэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн судалгаа, мөн хотын хөдөлгөөний судалгаанд Туулын хурдны зам зайлшгүй байх ёстой гэж тусгасан.

Гэвч улстөржилтөөс шалтгаалан эсэргүүцэлтэй тулж, зогсоохоос аргагүйд хүрдэг тохиолдлууд олон бий.  Тухайлбал, та бид хоёрын ярьж байгаа энэ төслийг эсэргүүцээд одоо “Туул голоо аваръя” гээд хэсэг хүмүүс явж байна. Би заримыг нь мэднэ. Бүх зүйлийг шүүмжилдэг хүмүүс байдаг. Өнөөдөр Туулаа аваръя гэж байна, маргааш Тавантолгойг зогсооё гэнэ, метро барихыг болиулъя гэнэ, станц барьж болохгүй гэнэ, “Сэлбэ 20 минутын хот” бүтэхгүй, та нар наймаа хийж байна гэх мэтээр эсэргүүцдэг. Хотдоо сайхан амьдарч, хөгжүүлэх гэж оролдох бүрд дандаа эсэргүүцэлтэй нүүр тулдаг. Бид энэ өвлийг Улаанбаатар хотод ашиглалтад орсон шинэ эрчим хүчний төслүүдийн ачаар давж гарсан. Одоо Улаанбаатар хотод ДЦС-5-ын ажлыг эхлүүлээд явж байна.

-Туул хурдны замыг барихтай холбоотойгоор байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийсэн үү, энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Хамгийн нэгдүгээрт хэлэхэд энэ төсөл Улаанбаатар хотын ундны усанд нөлөөлөхгүй. Улаанбаатар хот жилд 66 сая м.куб усыг төвийн шугамаар буюу Ус сувгийн удирдах газар хангадаг. Айлууд болон ТЭЦ-ийн ус татаж байгаа нь нийлээд жилд 110 сая м.кубын хэрэглээтэй. Үүнийг хоногоор ярих юм бол ус сувгийн төвлөрсөн системээр хоногт 187 м.куб усыг иргэдэд өдөр бүр хангадаг. Энэ нь Ус сувгийн удирдах газар удирддаг бөгөөд нийт найман эх үүсвэр бүхий 217 худгаас 137 нь ажиллаж, 81 нь байнгын бэлтгэл бэлэн байдалд байдаг. Улаанбаатар хот усан дээр байрладаг. Туул гол Хан Хэнтийгээс ирээд наана талд Дунд гол, Сэлбэ гол гэх мэт олон гол нийлж урсаж байгаа. Мянганы сорилтын сангийн ус гүн цэвэршүүлэх эх үүсвэрийн байгууламж баригдаад тавдугаар сард ашиглалтад орно. Энэ нь хоногт 130 мянган кубыг нийлүүлэх хүчин чадалтай. Бид хязгаарлалтын тооцоог гаргаж, заримыг тэндээс авч болно.

Бид Туул голоос усаа авдаггүй. Ундны усанд нөлөөлөөд Улаанбаатар хотыг усгүй болгоно гэх мэт зүйл бол худал мэдээлэл. Бид Туул усан цогцолбор гэх гадаргуугаас ус авах төсөл хөтөлбөрийг эхлүүлээд явж байна.

ТЭЗҮ нь 90 орчим хувьтай байна. Үүнийг Энэтхэгийн компани хийж байгаа. Байгаль орчны нөлөөллийн хувьд дунд гэж гарсан. Үүнийг нуухгүй. Гэхдээ барилга угсралтын үед дунд, харин ашиглалтад орсны дараа бага гэсэн үнэлгээтэй гарсан. Энэ судалгаа бүх үзүүлэлт дээр тулгуурлаж хийгдсэн. Агаарын чанарт үзүүлэх нөлөө, газрын гадарга, хөрс, усан орчин, ургамал, амьтны аймагт үзүүлэх нийгмийн нөлөө, асфальтад үзүүлэх гэх мэт найман нөлөөллийг барилга угсралтын болон ашиглалтын үеэр судалсан. Хамгийн сөрөг нөлөөтэй нь ургамалд барилга угсралтын үед найман оноотой буюу сөрөг нөлөөтэй гэж гарсан. Харин ашиглалтын үед сөрөг нөлөө байхгүй, бага нөлөөтэй гэж гарсан.

Энэ төсөл маань хэрэгжүүлэх боломжтой гэсэн байгаль орчны үнэлгээний зөвлөмжтэй байгаа. Харин хэрэгжүүлэхдээ анхаарах зүйлсийн талаар зөвлөмж өгсөн.

Аймаг тус бүрээр нь институцийг тооцсон. Ийм дүгнэлт гарсан. Хуулиараа байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийсний дараа л ажил эхэлдэг. Бид тэр хууль журмын дагуу төслөө хэрэгжүүлж байгаа.

-Төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, дүгнэлтийг иргэдэд нээлттэйгээр үзэх боломж бий юу?

-Боломжтой. Энэ төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, дүгнэлтийг цахимд байршуулсан байгаа. Байгаль орчны вэб сайтаас “байгаль орчны нарийвчилсан үнэлгээ” гэж хайлт хийж харах боломжтой. Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр намайг нээлттэй байрлуулаагүй гэж гүтгэсэн. Тэгж хэлэхээр нь ороод үзэхэд байж байсан. Гэхдээ бүтнээр биш хэсэгчлэн байршуулсан учраас түүж хайх шаардлагатай.

-Усны газраас нээлттэй хэлэлцүүлгийн үеэр нарийвчилсан зураг танилцуулаагүй гэх асуудлыг ярьсан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ асуудал бол Улаанбаатарын иргэдийнхээ усыг хангаж байгаа асуудал. Монгол Улсын Усны газрын дарга З.Батбаяр гэдэг хүн байдаг. Тэр хүн бол усны мэргэжлийн хүн биш, хуульч хүн. Туул гол нь 882 км урсдаг. Нийт таван аймгийн 37 сум, долоон дүүргийг дайрч өнгөрдөг. Хамгийн дээд гүн нь 0.8 м, өргөн нь 75 м ийм гол. Нийслэлийн нутаг дэвсгэр дээр нийт 115 км дайран өнгөрдөг. Бид З.Батбаяр даргатай Туулын дайрч өнгөрч байгаа 115 км-т л хамаарч ажиллана. З.Батбаяр даргын хэлж байгаа Усны зөвлөл нь гол, усан дээр гүний ус руу нөлөөлөх, уснаас ус руу нөлөөлөх асуудал дээр л зөвлөмж өгч ажилладаг. Олон улсын жишгийн Барилгын тухай хуулиар гүүр, зам хоёр бол түүнд хамаардаггүй. Голыг гатлахын тулд гүүр хийдэг. Бидний хувьд гол дээр давхцаж байгаа хэсэг бий. Тэр хэсэгт 15 шон таарч байгаа. Энэ бол гүүрэн байгууламж юм. Хүн төрөлхтөн хот байгуулахдаа голоо дагаж, ус дагаж амьдардаг. Үүнд асуудал байхгүй.

Харин Туул голыг бохирдуулж байгаа асуудал бий. Ус бохирдуулж байгаа арьс ширний үйлдвэрүүд, 150 орчим аж ахуйн нэгж бохирдлоо шүүлтүүргүй гаргадаг. Манай цэвэрлэх байгууламж 1962 онд ашиглалтад орсон, одоо 64 жил болж хоцрогдсон. Ачааллын хувьд хэтэрсэн.

Улаанбаатар хотын Туул голын бохирдлыг хэмжихэд доод хэсэг нь маш бохирдолтой гэж дүгнэгдсэн, дээд хэсэг нь цэвэр ангилалд ордог. Туулын гол асуудал нь Улаанбаатар хотын аж ахуйн нэгжүүдийн бохирдол. Зарим хэсэгтээ 40 см хүртэл арьсны лаг, бохирын лаг үүссэн. Мянганы сорилтын сангийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орж, ус нийлүүлж эхэлснээр бохир хэсгийг үе шаттай цэвэрлэнэ.

Энэ асуудлаар нийслэлийнхэн ажиллаж, “Хатан Туул аа аваръя” гэдэг хөдөлгөөнийг санаачлан, ИТХ-аас төсөв суулгаж, үе шаттай ажиллаж байна.

Манай иргэний нийгмийн байгууллагууд Туул голоо хамгаалах ажлуудыг санаачлан хийж байсан. Гэтэл жагсаж байгаа хүмүүсийн дунд тэр байгууллагуудын нэг ч хүн байгаагүй. Тэнд NOWAR, “Огцрох амархан” жагсаалын хүмүүс л байсан. Ямар ч судалгаа, тооцоогүй. Үүнийг бид улс төржүүлэхгүй. З.Батбаяр даргын эхлүүлсэн төслийг зөв зүйтэй гэж үзээд үргэлжлүүлж явж байна.

-Мөн 2.3 их наяд төгрөгийн төсөвтэй холбоотойгоор нийгэмд хардлага үүсээд байна. Энэ төсвийг ямар тооцоолол, үндэслэлээр гаргасан бэ? Зарим иргэд энэ хөрөнгийг эрчим хүчний төсөлд зарцуулах нь илүү оновчтой гэж үзэж байгаа?

-Өнгөрсөн жил тендер зарлаж, гэрээ хийх үед 680 сая ам.доллараар тогтоосон. Бид ТЭЦ-5 төслийг 620 сая ам.доллараар эхлүүлсэн. Эмээлтэд 34 МВт-ын дулааны цахилгаан станц барьж байна. Хүннү хотод 90 МВт-ын өөрийн эх үүсвэр бүхий зай хураагуурын эх үүсвэр хийж байна. Гүний дулааны төсөл дээр тендер зарлаж, дэмжээд явж байна. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Багануурын батарей хуримтлуурын төслүүдийг хийсэн. Бид эрчим хүчний бүтээн байгуулалтуудыг хийсээр байна. Хамгийн идэвхтэй хэрэгжиж байгаа төсөл бол эрчим хүч, дулаан. Нөгөө талд түгжрэл улам хүндэрч байна. 2.3 их наяд төгрөг бол энэ төсөвт бага мөнгө. Дэлхийн дундажтай харьцуулахад бага. Үүнтэй харьцуулж болох жишээ нь Наадамчдын гүүр. Наадамчдын гүүр зургаан эгнээ, 400 гаруй метр урт, нийт өртөг нь 80 гаруй тэрбум. Олимпийн гүүр 460 м, 150 тэрбум. Хэрэв үүнийг 1 км-д шилжүүлбэл 300 тэрбум. Харин энэ Туулын хурдны замын гүүрний 1 км өртөг 70 тэрбум. Энэ бол дэлхийн жишгээс хямд. Дандаа худал, үнэтэй гэж ярьдаг.

-Түгжрэлийг хэдэн хувиар бууруулна гэж тооцож байгаа вэ?

-Түгжрэлийг бууруулах талаар хийсэн тооцооллоор нийт ачааллыг ойролцоогоор 34–35 хувиар бууруулах боломжтой гэж гарсан. Энэ нь хэд хэдэн симуляцийн үр дүн дээр үндэслэсэн бөгөөд уулзвар бүрийг камерын мэдээлэлд тулгуурлан нарийвчлан загварчилж, мэргэжлийн программ ашиглан тооцоолсон.

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар өдөрт 800 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, 2.4 сая орчим зорчилт хийгдэж байна. Туулын хурдны зам ашиглалтад орсноор өдөрт 190–197 мянган зорчигчийн урсгалыг өөр дээрээ татах боломжтой.

Ингэснээр хотын төвийн ачаалал мэдэгдэхүйц буурна. Мөн төлбөртэй замын хэлбэрээр жилд 72–100 сая ам.долларын орлого төвлөрүүлж, хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой гэж үзэж байна. Ийм төрлийн дэд бүтцийн төслүүд (хурдны зам, туннель, нисэх буудал) дэлхийд хамгийн өндөр өгөөжтэйд тооцогддог. Олон улсын жишээн дээр ч богино хугацаанд зардлаа нөхсөн тохиолдлууд бий.

Иргэдийн оролцооны хувьд, энэ төсөл нь гэнэт шийдэгдсэн зүйл биш. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд олон жилийн турш танилцуулагдаж, хэлэлцэгдэж ирсэн. Байгаль орчны үнэлгээ хийхдээ тухайн бүсийн иргэдээс санал авсан, мөн нийслэлийн төсөв хэлэлцэхэд ч олон мянган хүн оролцож, санал өгсөн байдаг.

Сүүлийн үед зарим эсэргүүцэл гарч байгаа ч энэ нь нийт иргэдийн байр суурийг бүрэн илэрхийлэхгүй. Томоохон төслүүд хэрэгжих бүрт янз бүрийн шүүмжлэл, эсэргүүцэл гардаг нь хэвийн үзэгдэл. Гол нь шийдвэрүүд судалгаа, тооцоолол, олон нийтийн оролцоонд тулгуурласан байх нь чухал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ТэнэглэлТэнэглэл
23
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

82 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-04-01 178.174.229.45

EE MUUBUHAN BYARUU MIN CHAMAIG UDAHGUI TUHUURUUD MAHIIG N NOHOID HAYAJ UGNUU AH N . DARAA TANAI GER BULIIG CHIN

Avatar

Иргэн 2026-04-01 202.126.89.33

Нарны зам, сансарын зам үйлвэрийн зам уулын зам гээд өчнөөн зам байна. Энэ бүх зам чинь нэг түвшинд очиж уулзахдаа түгжрээд байгааг давхар гүүрэн замууд тавьж байж бөглөрөл нь арилна. Шинэ зам тавьлаа гээд түгжрэл улам л ихэссэн.

Avatar

Зочин 2026-04-01 202.179.26.187

Далдыг хардаг далай лам уу айн! Нөлөөлөхөөр барахгүй сүйтгэнээ гэж хэн ч ойлгоно. Түгжрэл шийдэх арга биш мөнгө олох арга чинь бүтэхгүй шүү. зайлж үз

Avatar

Иргэн 2026-04-01 202.126.89.33

Хотын түгжрэлд олигтой нөлөөлөхгүй асар их өртөгтэй хоосон том зам барих гэж улайран дайрч байгаа нь төсвийн мөнгө идэх зорилготой гэж харагдаж байна. Тэгээд туул голын ай савд баахан бетонон суурь шааж байгал орчин бохирдуулахаас өөр ашиг муутай зүйл хэрэггүй. Зогсоо.

Avatar

Нэргүй 2026-04-01 202.179.24.28

Түгжрэл сааруулах, арилгах өөр өчнөөн арга байгаашдээ сайн бодсэтгэлээ чилээ олдоношдээ, гадны нөлөөнд ороод гаэц Туул гол дээр эргэлдээд байх юм.Туул гол усайханшдээ, урсаж л байгдээ!!!
Тогтмолын Мөнхсайханыг хотын дарга болгочих, тэр их зардал гаргахгүй зүгээр энгийн аргаар түгжрэлээс гаргаж чадна!!!!!!!

Avatar

ИРГЭН 2026-04-01 103.57.95.99

CHICH GESEN z**l DAVAADALAI

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Уул усаа хамгаалъя гэвэл эх ундрагынх ньойг түймэр, хүр хорхойноос хамгаалах хэрэгтэй. 2026-04-01 103.229.120.86

Монголчуудын гол усаа хамгаалах уламжлалт арга нь эх ундрагыг нь хамгаалах.Туулын гол эх ундрага болсон Хонгор, Ар Туулын гол, том цутгалан Галттай, Тэрэлж, бусад том, жижиг гол, горхийг хамгаална.Эх ундрага нь шилмүүст модтой уулын хавцал, нуур, торлого бүхий өргөн намаг. Гол аюул түймэр. Самарчид, бугын эвэр түүгчид, жимсчид, аялагчид түймэр тавьдаг. Шилмүүсний давирхай, хусны үйс, хуурай хөвд галыг өдөөнө. Туулын эргээс хэсэг бургас, улиангар аваад нөхөн сэргээлээ гээд ундрагад нь нөлөөгүй

Avatar

Зочин 2026-04-01 202.55.188.84

Ер нь бол ус унданд нөлөөлөх гэхээсээ асар үнэтэй мөртлөө ач холбогдол багатай энэ төсөл МАН ы хувьд дөхөад ирсэн сонгуульд хэрэглэх мөнгөө босгох гэсэн ээлжит хуйвалдаан гэж ойлгож байгаа. Ковидоор гадна дотны их хандив .мөн нэг хүнийг 8 саяар эмчилж байна гэсэн хэт өндөр мөнгөний ард сонгуулийн мөнгөө мөнгөө босгосон шд МАН. Яг тэр аргаараа одоо 32 хон км замыг аманд багтахгүй их тоо хэлж байгаад дундаас нь мөнгө хусах л гэж байна. ойлгоод өгөөч

Avatar

Зочин 2026-04-01 103.229.123.169

Хот хөгжих ёстой. Ажлаа сайн хийж байгаа. Ажил хийдэггүй амаараа худлаа ярьдаг хүмүүс дандаа ажил хийсэн бүтээсэн хүнийг харлуулах юмаа. Ер нь хийсэн ажлаар нь хүнийг дүгнэх нь зах зээлийн зарчим. Ард түмэн тэнэг биш шүү.

Avatar

Нэргүй 2026-04-01 66.181.161.112

1 км зам 70 тэрбум аар барих уу

Avatar

Нэргүй 2026-04-01 66.181.184.223

Сайн хийсэн ажил нэг ч бхгүй. Сэлбэ, Дунд голыг шавартай нь хутгаж хаясан. Замын хавтан, боржур нь ихэнх нь хагархай. Төсвийн мөнгийг л баахан цавчсан байх.

Avatar

Нэргүй 2026-04-01 66.181.184.223

Даргаа. Би таныг дэмжээд лайв хийсэн ш дээ. Тийм үү. Тэр Золоотой уулзаад контент хий.

Avatar

Нэргүй 2026-04-01 103.229.123.216

хот хөгжих хэрэгтэй замаа хий.

Avatar

Нэргүй 2026-04-01 66.181.184.223

Зам тавиад хөгжлөө юу. Уух усгүй болох гэж байж.

Avatar

Нэргүй 2026-04-01 66.181.184.223

Даргаа. Би таныг дэмжээд лайв хийсэн ш дээ. Тийм үү. Тэр Золоотой уулзаад контент хий.

Avatar

MCS Оджаргал 2026-04-01 202.9.46.90

Хохь чинь шүү, хальт цохиход цөм явав даа!!!

Avatar

Зочин 2026-04-01 66.181.179.164

Энэ хэруулч зайлаасай. Тэр сэлбэ голыг шавхай болгосон ажлаа дуусгаач харваас олигтой юм болоогуй та нар татвар тологчдийн монгоор туйлж байгаа шуу дээ

Avatar

Tsahilgaaan number 1 2026-04-01 66.181.185.81

Biden Tsahilgaanchin heregtei

Avatar

Ork 2026-04-01 66.181.185.81

Harvaaas avilgalch,,,,,nyambaatar ouyun erdene if abrahiin told hurelsuhdeee Zamia tusvuus hulgailj Betelgeuse deeee,,,,,,,nyambaatar Orkney

Avatar

Нэргүй 2026-04-01 202.126.90.62

Хотын Захиргаа бол УБ гэх Нийслэлийн Ус, Дулаан, Хог, Бохир, Нийтлэг Үйлчилгээ гэд үй түмэн нэргүй бохир заваан ажлуудыг залгуулсаар ирсэн. 1990 оноос хойш Хандивлагчидын тусаар Хот Нийтийн Аж ахуйг Шинэчилж тордолж ирсэн, Сүүлийн үед Төсөл хөтөлбөрүүд орж бнэ үүнийг нь Төрийн Томчуул точеклож улсаараа үхэлдэж бга нь.тоогүй.

Avatar

Дэмжүүштэй 2026-04-01 202.126.90.62

Нямбаатар дарга , түүний баг хамт олон УБ хотын үй түмэн нэртэй нэргүй ААН-н ажил базахын сацуу Бодлогын Чанартай Том Бодлого бодож Том Төсөл барьж авч бга нь Сайшаалтай бас Дэмжүүштэй.

Avatar

Нэргүй 2026-04-01 103.57.95.84

1. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ … дахин хийлгэх!
2. Төсвийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгө … зарцуулалтанд аудит оруулах!

Avatar

Шaa 2026-04-01 202.9.46.90

МСS-ийн тавиулуудад дахиад зодуулах нь л дээ, наад мөрөөдлийн жагсаалт болсон трамбай, туулын зам, ган татлагат цамхаган гүүр, Богд уулыг цоолох сонгуульд зориулсан шоугаа одоо боль боль.

Avatar

Монгол 2026-04-01 202.126.91.22

туул голын дагуу цэрэг цагдаа хэдэн 10 жил явган хүн ч оруулахгүй хамгаалж байсан, одоо ч амгаалж байгаа….. голын горьдлогыг эвдлэх болохоор, ундны усанд яахаараа нөлөөлдөггүй юм бэ?? тийм л юм бол яах гэж энэ голыг хэдэн 10 жил хамгаалж байсан юм бэ??? энэ муу х***а атганд орсон сдаакуждыг устгахгүй бол, яМонголыг дуусгана шүү….

Avatar

Rf 2026-04-01 66.181.161.116

Газар дээгүүр 20 -30 метрийн өндөр дээр явна гэдэг нь 9-11 давхар байшинтай адил өндөрт юм бн. Машин эвдэрч зогсвол будаа болох нь

Avatar

Нэргүй 2026-04-01 66.181.189.142

Энэ их мөнгөөр цах.станцууд хэд хэдээр нь барьчихвал зүгээрсэн. Өвөл болохоор тог,ус, дулаанаа таслаж ард ирдгэдээ хүнд байдалд оруулж байхаар.

Avatar

Xylgaich bainguin xylgaichaa zailyyl ; ? 2026-04-01 103.212.117.59

Xylgain BATAREINI mashin uytsan

Avatar

Нэргүй 2026-04-01 202.126.90.60

гоё хурдны зам хэрэгтэй байна

Avatar

Нэргүй 2026-04-01 66.181.184.223

Даргаа. Би таныг дэмжээд лайв хийсэн ш дээ. Тийм үү. Тэр Золоотой уулзаад контент хий.

Avatar

Нэргүй 2026-04-01 122.201.31.9

Гол ус ч яахав гүүр барилаа гээд ширгэчихгүйлдээ, харин хэрэглээ багатай юманд асар их хөрөнгө зарж х*******н өрийн хавханд улсаа оруулах гэж байгааг нь жигшиж байна лалруудаа

Avatar

сонгогч 2026-04-01 202.9.46.39

НИЙСЛЭЛ ХОТ НЬ ӨВӨЛДӨӨ ХӨЛДӨХ ШАХАЖ, ЭМНЭЛГҮҮПИЙН АППАРАТ НЬ ЭВДЭРХИЙ, ИРГЭД НЬ ХӨХХОТ РУУ ЦУВЖ, ИРГЭД НЬ ЭМНЭЛЭГТЭЭ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ ХЭДЭН САРААР ДУГААРЛАЖ БАЙХАД ХУРДНЫ ЗАМД 2,3 ИХНАЯДЫГ ҮРЭН ТАРАН ХИЙХ НЬ ЭРҮҮЛ УХААНТАЙН ШИНЖ ҮҮ?

Avatar

Засгийн Аж Ажлын ЗӨРҮҮ 2026-04-01 202.70.43.34

Ер нь өнгөрсөн 30 жил Нийслэлийг Засгийн Газар өөрөө л самарч ирлээ. Наад зах нь энэ 9-өөс дээш давхар Бетон ширэнгийн Зөвшөөрлийг Хот биш Засгийн Газар л өгч баталж ирсэн юм билээшдээ….Засаг өөрөө юм юманд хушуу хуруу хумсаа шигтгэх мөртлөө дараа нь хариуцлага хүлээдэггүй…Одоо Учрал нь “ Засаг юунд ч оролцохгүй” худлаа хуцах мөртлөө Нийслэлийн Орлогооо Төрийн ордон дотор барьж аваад гөвшиж байх шиг ХАХАХААХ

Avatar

Нэргүй 2026-04-01 202.70.43.34

Нийсэлд эрхийг нь өгөөд ажиллууллааа , Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиа мөрдөөчэээ Нямбаатар

Avatar

И 2026-04-01 103.229.122.39

Нарийн мэргэжлийн асуудлыг мэргэжлийн бус бол мэдэхгүйэ. Юун ч мэдэмхий юм, баахан мөнгө үндэслэлгүй хятад хүнд өгчихсөндөө бантаад усны инженер болчихсон бх шив. Яагаад ийм байгаль, улс орныхоо хөрөнгөнд дайсан болчихдог юм ? Чичрээд л дайраад байх юмаа !

Avatar

baaxanxybuin syrgyyl,daatsin xana nyraatsan galzyybishy 2026-04-01 103.212.117.59

-Texniclyeer, Camer, Phonoos sonsogchoos # chuluulux.-

Avatar

tal tald toosg zasdag Xylgaichyydtain gargaad,bainguin Xylgai,olon xavitagj 2026-04-01 103.212.117.59

XURDNI ZAMAAr XULGAiGAAN amjyyldag tyrshlagataif.
Tom xot ni bodlogoor xamgaalagcan baidagnb. / /
– OBSCo
– ynuinp tax% ## ###
– tysgai byc
a) U Xymyys Nyraasnaac dampyyrcan aimag baliarbolj.
b) (mashin toirch# opdog,) TRAMBAITAiUP XOT bn.drxn.

Avatar

Нэргүй 2026-04-01 103.229.123.242

усны мэрэгжилтнүүд болохгүй гээд байхад энэ болно гэдэг нь зөрүүд үү тэнэг үү

Avatar

Иргэн 2026-04-01 66.181.179.217

Хуучин нийгэмд эх орноосоо урвасан хүмүүст цаазын ял өгдөг байлаа

Avatar

Нэргүй 2026-04-01 66.181.161.66

за худлаа сэгсэр хэн хэнийг цаазалсан юм 70 худалч аа

Avatar

Нэргүй 2026-04-01 202.55.188.104

зайлаарай гөлөг минь

Avatar

Нэргүй 2026-04-01 122.201.31.43

Энэ хүн маань харахад их мэдлэгтэй бололтой юм аа

Avatar

Нэргүй 2026-04-01 66.181.182.137

Давдал гэж эргүү бух улс төр болон карманы сонирхолоор ирээдүйн хотыг бусниулагч

Avatar

Нэргүй 2026-04-01 202.126.90.62

3 Үсэгтэй Компаний захирал Төрийн ордонд хүн зодож танхайрсан нь 3 Үсэгт Компаний ҮНЭН ТӨРХ…..

Avatar

ATAARHAGCHID MAI SHUUUUU 2026-04-01 122.201.31.107

EHLUULSEN AJLAA HURDAN HIIJ DUUSGA.ATAARHAGCHDIIG BITII TOO ZALUU MEDN

Avatar

Иргэн 2026-04-01 103.57.94.194

МАН газрын мафи Мие Энхболд Туул голын эрэг дагуулаж бургас хядуулаж газар зарж хотхон, хаусны хороолол бариуулаагүй бол өдийд иргэд ингэж талцаж хэрэлдэх шаардлагагүй байсан!!! Зам тавих газаргүй болтол нь газрыг нь зарчихсан учираас Туулын эргээр л зам тавихаас өөр аргагүй болчихоод байгаад учир нь бн!!!

Avatar

ZOCHIN 2026-04-01 66.181.176.159

Яасан ч мундаг юм. Нөлөөллийн үнэлгээ хийгээгүй зургаа бүрэн гаргаагүй байж худлаа ярихаасаа ичдэггүй пм байх даа.

Avatar

ff 2026-04-01 66.181.178.55

bariulahgueee

Avatar

Нэргүй 2026-04-01 202.21.107.6

Галаргын ус гүний усыг бий болгодог байгалийн хуулийг сургуульд заалгаж өссөн. Ус бузарласан ард түмэн цөл л болдгийг дэлхийн жишгээс мэлэрч өтоөоөө.

Avatar

Нэргүй 2026-04-01 66.181.187.94

ажил эхлэх ёстой хий барь

Avatar

Нэргүй 2026-04-01 192.82.64.248

улаанбаатар хлтын иргэд хаачих гэж, 5000 төгрөг төлж тэр зам руу гарах вэ? хотын баруун зүүн 2 цэг рүү???

Avatar

Зочин 2026-04-01 202.131.230.163

Баяр хүргэе. Замаа бариарай. мөдхөн УБ хот 3,0 сая хүнтэй болно. Тэр үед энэ зам баригдахгүй бол жинхэнэ Зэлтэрийн гацаа болно. замд байгаа хувийн хаус, баирлгуудыг нурааж болно..

Avatar

хотын иргэн 2026-04-01 66.181.182.162

Замаа бариа, Байчуудын хаус хамгаалагч хэдэн золбингоос болж нийслэлийн хөгжил саатах учиргүй.

Avatar

Нэргүй 2026-04-01 103.145.234.19

Энэ залууг бол нэлээн үнэлж байгаа.Яасан ч олуулаа ноцдог юм.Эсэргүүцэж байгаанууд нь дараа нь гүүр барьсан ч чимээгүй болно,эс баригдсан ч чимэгүй болно.Яахав зарим нь мэдээлэл дутуу,зарим нь мулгуугаасаа болж эсэргүүцэж байгаа.Гол нь уриалан дуудагч хэсэг хүмүүст бол Нямкаг хусах нь л гол зорилго.Тэдэнд хаагуур ямар гүүр тавих нь нээх чухал биш.Үнэхээр усаа хайрлаж байгаа бол түм буман ярих асуудал байгаа.За тэгээд яасан ч бай болох юм болдгоороо л болно.Замгүй бол амьгүй шт одоогийн нийгэм.

Avatar

Нэргүй 2026-04-01 103.229.121.178

Энэ мэтийн орон нутагаас гаралтай оркууд хэзээч Улаанбаатар хот Хатан Туул Хан Ууланд хайртаа байгаагүй хувьдаа баяжиж байвал яаж ч сүйтгэж мөнгө угааж чадах орк

Avatar

Нэргүй 2026-04-01 66.181.178.50

Нийслэлийн иргэдийнхээ эсрэг үйлдэл гаргаж байгаа ийм Иргэдийн төлөөлөгчөөр өөр яах юм Ажлаас нь халж Байгаль орчны эсрэг Гэмт хэрэг үйлдсэн хэргээр Шоронд явуулах хэрэгтэй,

Avatar

Нэргүй 2026-04-01 202.70.34.72

Энэ голомтын БЭТ-ээ зайлуулаач ээ.

Avatar

Нэргүй 2026-04-01 66.181.187.76

Энэ хүн мөнгөний төлөө юу ч хийхэд бэлэн болжээ

Avatar

Нэргүй 2026-04-01 122.201.31.43

Мөнгө ч тодорхой ярилтгүй асуудал. Харин энэ ЗДГ ынхан яагаад ингэж Хятад талд их анхаардаг болчихов ?

Avatar

Нэргүй 2026-04-01 202.55.191.194

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМАА ЯАРАЛТАЙ БОСГОЖ БАГА ТОЙРУУ ИХ ТОЙРУУГААР ХУРДНЫ ЗАМТАЙ ХОЛБОЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ХОТООС БАРУУН, ЗҮҮН, УРД ЧИГЛЭЛД Л ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮД ГАРДАГ. ТИЙМ БОЛОХООР УРД ЧИГЛЭЛД ГАРАХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮД ХУРДНЫ ЗАМЫН БАРУУН ЧИГЛЭЛИЙН ДУУСАХ ХЭСГЭЭС УРАГШ ГАРГАДАГ БОЛЧУУЛ ТӨВӨӨР ЯВААД БАЙХГҮЙ

Avatar

Нэргүй 2026-04-01 202.21.102.222

Эднар зүгээр ахиухан мөнгө идэх замаа засах гэж улайрч байна

Avatar

Нэргүй 2026-04-01 202.126.89.80

Нямбаатарыг эсэргүүцэгчдийн шалтаг худлаа шүү. Туулыг барилгаар дүүргэх гэсэн олигархиуд болон шударга түүнээс залхсан этгээдүүдийн өширхөл мөөн

Avatar

Нэргүй 2026-04-01 66.181.179.126

Хамгийн тэнэг хулгайч нар л гүүр усанд нөлөөлнө гэж бодно. Эргүү малнууд. Музейн хуучин мөөгөнцөртэй барилгыг түүхийн дурсгал гээд нураалгахгүй байсан хулгайч нар олдоо үнэгүй үзэх гээд очерлож байгаа.

Avatar

Нэргүй 2026-04-01 59.153.86.156

харьцуулах юмаа мөн олов оо, тэр музей чинь ажиллахгүй олон жил болсон байсан учраас үзэх гэсэн хүмүүс зөндөө болсон байсан байлгүй. Музей гэдэг чинь үзмэртээ байдаг болохоос барилгадаа байдаг юм биш

Avatar

Зочин 2026-04-01 59.153.87.54

мэдээж нөлөөлөхгүй.

Avatar

зочин 2026-04-01 66.181.160.45

Ядуу улсад дэндүү үнэтэй зам байнаа Баян болсон хойноо барьна биз Тэгэж байтал Монгол кампанууд ч өндийгөөд ирнэ биз ..
Ядуугаа мэдэхгүй бас Хятад кампаныг мөнгөжүүлэх гээд байдаг нь л зэвүүн байна шүү .. Бас тэр хурдны зам барихаар түгжрэл буурна гэж худлаа шүү!!.. машин л ихэснэ шүү ..

Avatar

Нэргүй 2026-04-01 202.126.89.80

Нямка ийн ажлыг зориуд саатулах бусармаг үйлдэл зохион байгуулж байна бүлэг этгээд.

Avatar

NO 2026-04-01 180.149.112.130

Талбайгаа янзал !!! Чамд энэ хангалттай!

Avatar

Buun hahuuli 2026-04-01 66.181.185.81

Mash Ih avilgal absan daa,,,,,Ulsan mungo ,,,uildaggui ee gej ,,,,,uridchillgaa hahuuli abaad mungo in hatgaj bgaaa daa

Avatar

Нэргүй 2026-04-01 202.180.221.78

хурдны зам ундны усанд нөлөөлөхгүй нь үнэн. бас тэр байгаль орчинд нөлөөлөх байдлын тайлан гаргасан компани гэж дампуу компаниар юм хэлүүлээч

Avatar

Нэргүй 2026-04-01 43.231.115.215

өмнөх ажлаа дуусга Сэлбэ, Дундголыг сөнөөсөн.итгэл огт төрөхгүй байна

Avatar

Нэргүй 2026-04-01 43.242.242.59

Туулын далан дагуу л хурдны зам барих боломжтой байна. Улаанбаатар хотод өөр газраар зам тавих ямар ч боломжгүй байна. Зам байтугай байшин ч барих газаргүй байна. Бүтээн байгуулалт хийж л байвал сайн. Хурдны сайхан замаар явахыг хүсч байна. шүүмжилж байгаа хүмүүс нь явахгүй байж болно

Avatar

Зочин 2026-04-01 59.153.87.54

далан дагуу барьвал бүр илүү их бургас х***х байлаа. 60-90 м өргөн газар шороонд дарагдана

Avatar

Нэргүй 2026-04-01 59.153.86.156

чи ч 5000 төгрөг төлөөд тэр замаар яваад байх амьтан ч биш байхаа хэхэ

Avatar

Нэргүй 2026-04-01 59.153.86.156

зам барихыг эсэргүүцсэн хүн УБ-т байтугай Монголд ч цөөхөн байгаа шүү. Гол асуудал нь зам барих, бариулахгүйдээ биш хаана, хэдээр гэдэгтээ байгаа гэдэгийг эрүүл ухаантайнууд нь ойлгож байгаа шд

Avatar

NO 2026-04-01 180.149.112.130

Davaadalai gedeg batsaan iim yum yariaad end suuj baidag hun bish, ene hun turshlaga hurimtluulaad zugeer neg gazar ajilaa hiij baih yostoi hun, heterhii deeshee garaad heterhii evdersen baina lee.

Avatar

Zochin 2026-04-01 103.212.119.10

Ундны усанд нөлөөлөхгүй нь үнэн Гэхдээ шалгарсан компани нь туршлага чадал муутай нь илт харагдаж байна

Avatar

Нэргүй 2026-04-01 175.195.229.95

Байгаль орчин, эх дэлхий чухал, энэ замын үр өгөөжийн тооцоо дутуу, хуудуутай,
Улайраад байгаа нь гадны компанитай нийлж, Монгол улсыг цөлмөх хорон санаа

Avatar

Нэргүй 2026-04-01 202.55.188.39

зам бариад хөгжихгүй энэ бол баримт түгжрэлч буурахгүй энэ бол баримт харин өртэй үлдэнэ бол үнэн ердөө л энэ энэ төслөөс багадаа 500тэрбумын цавчаа ашиг авахаар л улайрч байгаа юм

Avatar

иргэн 2026-04-01 103.212.118.235

ХАЙРАН ЗАЛУУ ИНГЭЭД КАРЬЕР НЬ ДУУСАЖ ДЭЭ. ӨӨРӨӨ ХҮНИЙ БААСТАЙ б**с ДОЛООСОН ХОХИНО БОЛОХООС.

Avatar

Нэргүй 2026-04-01 59.153.112.133

Зүгээр замаа барь, Тэр нөхдүүдийг бүү тоо

Avatar

Нэргүй 2026-04-01 66.181.180.159

Зам барих нь зөв зөв.

Avatar

oogii 2026-04-01 103.57.92.76

ЗАМАА ХУРДАН БАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж