niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 06:17 UTC Эх: https://eguur.mn/665088/ c5e64b6ca1075579… ← niitlelch.mn руу буцах
НийгмийнНийгэм мэдээ

Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар аймгийн гурван суманд түймэр гарч, бүрэн унтраажээ

Өнөөдөр улсын хэмжээнд дөрвөн хээрийн түймрийн дуудлага мэдээлэл ирсний гурвыг нь онцгой байдлын алба хаагчид бүрэн унтраажээ. Үүнд:

  • Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан II багийн "Шар хадны энгэр" гэдэг газар 13:35 цагт гарсан хээрийн түймрийг 15:10 цагт цурамд оруулж, 16:00 цагт бүрэн унтраалаа.
  • Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ I багийн “Багын Бригад" гэдэг газар 14:20 цагт гарсан хээрийн түймрийг 17:00 цагт бүрэн унтраалаа.
  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Наран I багийн "Дунийн бүрд" гэдэг газар 15:30 цагт гарсан хээрийн түймрийг 16:35 цагт унтраажээ.

Харин Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт III баг "Ар худаг" гэдэг газар хээрийн түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид ажиллаж, 15:30 цагт цурамд оруулаад байгаа аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
Insert