niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 06:30 UTC Эх: https://eguur.mn/704271/ 95f0692f99c8a32b… ← niitlelch.mn руу буцах
Улс төрийн мэдээ

Т.Доржханд: Надад Ерөнхийлөгчид нэр дэвших амбиц байхгүй. Өндөр боловсролтой, хэлний мэдлэгтэй хүнийг дэвшүүлнэ

ХҮН намын дарга Т.Доржханд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой агуулгаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "ХҮН намын хувьд "Ерөнхийлөгчөө захиалъя" гэдэг аяныг 2021 онд хийж, бүх ард түмнээс саналыг нь авч их санал авсан улстөрчдөд санал тавьж нэр дэвшүүлсэн. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль дээр ч энэ зарчмаа барnна. Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөсөн цагаас нам бус болчихдог биз дээ. Иймд аль нэгэн намын төлөөлөл байх боломжгүй. Гэтэл аль нэг намаас Ерөнхийлөгчөө дэвшүүлж, тангараг өргөмөгц "та нам бус шүү" гэдэг. Энэ бол зөрчил.

Хоёр толгойтой байдлаар сүүлийн 36 жил явж ирлээ. Үр дүнг нь бүгд харлаа. Нэг намын дотоод зөрчлөөс болоод Засгийн газар нь ээлж дараалж унаад, УИХ-ын дарга нь ч удаа дараа солигдлоо. Одоо бүр Ерөнхийлөгч нь уналаа шүү дээ. Маш их тогтворгүй байдлыг үүсгээд байна. Ерөнхийлөгч бол эв нэгдлийн бэлгэ тэмдэг байх ёстой. Улс төрийн намууд хоорондоо маргалдсан тохиолдолд нэг ширээнд суулгаад эвлүүлж байдаг хүн. Иргэдээ төлөөлдөг, олон улсад иргэдээ, улсаа төлөөлдөг. Энэ албан тушаалд боловсролтой, гадаад хэлний мэдлэгтэй хүнийг тавnмаар байна. Дээрээс нь энэ хүн анхнаасаа нам бус байж, хууль хүчний бүх эрх мэдлийг нь хураах хэрэгтэй. Өнөөдөр хэнийг Ерөнхийлөгч болгох нь чухал биш. Хоёр толгойг нэг болгох л хэрэгтэй байна. Гаднын улсад явж байхад "Танайд Ерөнхийлөгч чинь номер нэг үү, парламентын засаглалтай учир УИХ-ын дарга, гишүүд нь нэгт үү" гэж асуудаг. Гаднаа ч гэсэн ойлгомжгүй харагдаж байгааг үүгээр харж болно. Цаашаа засаглал маань энэ эрчээрээ хана мөргөж байна.

Одоо таван намаас бүрдсэн парламент ажиллаж байна. МАН дангаараа шийдвэр гаргаж чадахгүй. Ерөнхийлөгчгүй болчихсон. Иймд одоо аз жаргалтайгаар тогтолцоогоо нэг тал руу нь оруулах хэрэгтэй. Монгол төр цаашаа явна гэх юм бол Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгоод, шоронгийн түлхүүр атгадгийг нь болиулж шийдэх ёстой. Энэ момент дээрээ шийдэж чадахгүй бол чөтгөрийн тойрог руугаа дахиад орлоо.

Та бүхэн санаж байгаа бол Х.Баттулга Ерөнхийлөгч чуулганы танхимд орж ирэхэд ялаа нисэж байгааг сонсохоор чимээгүй, бүгд доошоо хараад суучихдаг байсан. Энэ байдал засахгүй бол үргэлжилнэ. Эр зоригтойгоор намууд зөвшилцөөд асуудлаа нэг талд нь гаргая. Ардчилсан засаглалаараа явъя гэвэл парламентын засаглалтай байх нь зөв. Эрх чөлөөгөө хумиад нэг хүний тогтолцоогоор, богино хугацаанд хөгжье гэвэл Ерөнхийлөгчийн засаглалыг сонгож болно. Гэхдээ үүнийг хувь хүний хувьд дэмжихгүй.

Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихгүй. Нам бус хүмүүсийг нэр дэвшүүлэх нь зөв гэх байр сууринаасаа ухрахгүй. Айж ичээд байх зүйлгүй. Дараагийн Ерөнхийлөгч зөвхөн өөрийгөө боддог, шуналтай, эрх мэдлийн амтанд төөрдөг, шоронгийн түлхүүр атгаж бүгдийг айлгадаггүй. Үүнийг хийхгүй гэдэг дээр ам өчгөө өгсөн, буурал, амьдралын хор нь гарчихсан хүн баймаар байна.

ХҮН намыг МАН-тай хамтарсан Засгийн газарт орсон. Цахилгааны үнийг нэмсэн зэргээр маш их шүүмжилдэг. Надад хулгай хийсэн, худлаа ярьсан түүх байхгүй. Намайг нэр дэвших вий л гэж ингэж харлуулдаг. Цахилгааны үнэ өсгөсөнөөрөө маш их хөрөнгө оруулалт орж ирсэн шүү.

Н.Энхбаярын үед АТГ гэж байгуулж байсан. Тэр үеэс хойш үг, үзэл бодлоо илэрхийлдэг улстөрчид байхгүй болсон. Би Х.Баттулга гэдэг хүнтэй зөндөө л үзэлцсэн. Намайг олон удаа шалгуулдаг байсан. Миний өмнө Ч.Хүрэлбаатар үзэлцдэг байсан юм билээ. Х.Баттулгын өмнө МАН-ынхан аймхай. АН бүр аймхай. Одоо жаахан эр зориг гаргая. Нэгэнт Ерөнхийлөгч буучихсан. Одоо нэмж дээрээс нь дэвслээд яах вэ. Мөн намын даргаа буухаар барьж иддэг муухай соёл байдаг юм билээ. Эр хүний хувиар хэлэхэд Л.Оюун-Эрдэнэ маш зөв идеологиор Засгийн газраа байгуулж, удирдаж байсан. Унагасан. Хэрэв тэр хүн энэ эрчээрээ хамтарсан Засгийн газраа авч явсан бол Монгол Улсад тогтвортой байдал үүсэж бүтээн байгуулалт хийгдэх байсан гэдэгт итгэдэг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
Insert