niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 06:31 UTC Эх: https://news.mn/r/2857926/ 44e09039cc0ad87e… ← niitlelch.mn руу буцах

Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ

Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ

Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд мотоцикл, суррон жолоодох эрхийг 18-аас дээш насныханд олгохоор зохицуулж, насанд хүрээгүй хүн суррон унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг. Тээврийн прокурорын газраас хийсэн судалгаагаар 2025 оны байдлаар улсын хэмжээнд сурроны хэрэглээтэй холбоотой 161 зам тээврийн осол гарснаас, 48 ослын улмаас суррон унаж явсан 32 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон нь өмнөх оноос 12 хувиар өссөн байна. Ослын улмаас 21 хүүхдэд хөнгөн, долоон хүүхдэд хүндэвтэр, дөрвөн хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирчээ. Насны байдлаар нь авч үзвэл  17 настай 16, 16 настай 7, 15 настай тав, 15-аас доош насны дөрвөн хүүхэд байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2025 оны аравдугаар сарын 15-ны өдрийн А/1453 дугаартай захирамжаар Улаанбаатар хотод 2025 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хоёр дугуйт тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон.

Тээврийн прокурорын газраас эцэг, эхчүүд, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч та бүхнийг өсвөр насны хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулж, учирч болох эрсдэлийн талаар ойлгуулж, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, осол аваараас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-03-31 192.82.66.41

Замын дагдаа ажлаа хиймээр байнаа

Avatar

Зочин 2026-03-31 150.228.177.173

Гамшиг! Орилж чарласан мотоциклийг хориглоно уу!

Avatar

Нэргүй 2026-03-31 103.57.94.11

etseg ehiig n shiitgedeg bochuul ayandaa bagasnoo nasand hureegui bol ugaasaa etseg eh n l davraaj baigaa

Avatar

z 2026-03-31 103.212.116.85

surron tsahilgaan skuuter dugui unaad hudulguund orj bga huuhduud etseg ehden helh muu ug algoo hoid eej asvn baidag yumuu esvel amidrah durgui huuhduud baidag yumuu medehgui yumdaa neg hun suuh zuil deer 2 3 huuhed suuh jishernii tgd avto zam dr hurdtsi uuriiguu eruul mender bodohgui bga humuus hudulguund orj bga joloochig bodohgui yvh yuch bish yumdas

Avatar

Хахаха 2026-03-31 202.9.46.90

Болж хувхай!!!

Avatar

Нэргүй 2026-03-31 66.181.190.25

Сургуулийн дүрэмт хувцастай хүүхдүүд их бариад явж бна лээ. Замын эргүүл гаргамаар юмаа.

Avatar

Нэргүй 2026-03-31 66.181.180.197

хилээр оруулахыг нь хориглох шаардлагатай

Avatar

Нэргүй 2026-03-31 103.212.117.162

Явган явах ч хэцүү болж бна.

Avatar

зочин 2026-03-31 66.181.191.100

ЯВГАН ЯВЖ БАЙГАА ХҮМҮҮС Ч ИХ ХОХИРЧ БАЙГАА БИЗ, сОЛИОТОЙ ЮМ ШИГ ЯВГАН ЯВАА ХҮМҮҮСИЙН ДУНДУУР СҮЛЖИН УЧИРГҮЙ ХУРДАЛЖ ДАВХИЖ БАЙГАА ХАРАГДДАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж