"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшин, парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганмааг танилцуулж байна.
АНУ-ын Харвардын их сургуульд судлаач, багшаар ажиллах үед нь УИХ-ын 2024 оны сонгуульд жагсаалтаар нэр дэвших урилга ирж, парламентын гишүүн болсон улстөрч бол Д.Ганмаа юм. Тэрбээр Харвардын их сургуулийн Анагаах ухааны их сургуульд 20 дахь жилдээ багшилж байв. Гадаадад байгаа монголчуудын төлөөлөл болж, жагсаалтаар нэр дэвших хүсэлт ирүүлсэн тул хүлээн авсан.
Сүүлийн 20 жил тасралтгүй АНУ-д ажиллаж амьдарсан ч түүний хувьд Монголын эрүүл мэндийн салбарт хийсэн судалгаа, хэрэгжүүлсэн ажлууд олон бий.
Жишээ татвал, 2004 онд Д амин дэмийг зөвхөн нялх балчир насныхан хэрэглэх ёстой гэх хэвшмэл ойлголттой байсан тэр үед сургуулийн насныхан дунд энэ төрлийн судалгааг хийж, “Үдийн цай” хөтөлбөрт Д амин дэмээр баяжуулсан сүү оруулбал хүүхдийн өсөлтөд хөгжилт, дархлааг дэмжих боломжтойг зөвлөж байв.
Мөн Харвардын сургалтуудыг Монголын эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжүүлэх санаачлага гаргаж, Ти2Ти хөтөлбөр, дараа нь Ти2Си, мөн Харвардын лидершип хөтөлбөр хэрэгжих үндэс суурийг тавьсан гавьяатай. Дээрх хөтөлбөрүүдийн талаар Д.Ганмаа гишүүн “Миний зүгээс Харвардын сургалтуудыг Монголд оруулж ирж байсан. Эдгээр сургалтыг зохион байгуулахад дөрвөн сайдын нүүрийг үзэж, ямар их ажил болж байсан гэж санана. Азийн хөгжлийн банкнаас бид санхүүжилтийг нь авсан. Анагаахын шинжлэх ухааны их сургуультай гарын үсэг зурж байж сургалтаа эхлэх болоход, тухайн үеийн дарга нь хаяад, Япон явчихсан түүх хүртэл бий. Тэр үед Харвардын сургалт хариуцсан декан надад “Д.Ганмаа ахиж надтай Харвардын сургалт хийнэ гэж битгий яриарай” гэж хэлсэн. Харин одоо энэ сургалт ямар гоё явж байна вэ? Олон хүүхэд, залуус хэчнээн мундаг болж, бэлтгэгдэж байгааг хараад их бахархал төрдөг” гэсэн нь бий.
Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх хүрээнд салбарынх нь сайд Ж.Чинбүрэнтэй тулсан тохиолдол ч бишгүй. Мөн эрүүл мэндийн салбарт засаглалыг тодорхой болгох шаардлага байгааг сануулдаг.
Эмч мэргэжилтэй тэрбээр ажлын гараагаа Улсын цэргийн төв эмнэлэгт мэдрэлийн эмгэг судлалын их эмчээр эхлүүлж байв. Анагаахын их сургуульд суралцаж байх үед нь Америкаас цэргийн эмч нар ирэх үед тэрбээр орчуулга хийж, орон нутгаар явж хүмүүсийг их үзэх болсноор цэргийн эмч болохоор зориг шулуудсан . Зорьсондоо ч хүрч, Улсын цэргийн эмнэлгээс ажлын гараагаа эхэлжээ. Дараа нь Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шалгалт өгөн тэнцсэнээр Японд суралцах боломжтой болж, хилийн дээс алхан таван жил суралцсанаар докторын зэрэг хамгаалжээ. Япон улсад судалгаа хийх үед АНУ-д очиж лекц унших завшаан тохиож, улмаар Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуульд судлаачаар ажиллах боломж гарснаар 20 жилийн ажил амьдралаа зориулжээ. Харвардын лидершип хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэс суурь эндээс эхтэй гэж хэлж болно.
Түүний ээж Д. Төмөр насаараа III эмнэлэгт их эмчээр ажилласан бол аав Даваасамбуу нь Цэргийн эмнэлэгт эмч, сэхээн амьдруулах тасгийн дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга зэрэг албыг хашжээ.
УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших үеэрээ Авлигатай тэмцэх газарт гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн нийт орлого 674 сая төгрөг, 1.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 120 сая төгрөгөөр үнэлэгдэх тээврийн хэрэгсэлтэй, 300 саяар үнэлэгдэх малтай, 250 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 708 сая төгрөгийн хадгаламжтай, 500 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн юм.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар тусгай дунд сургууль
- Анагаах Ухааны Их Сургууль, Хүний их эмч
- АНУ, Хавайн Aрмийн төв эмнэлэг, мэдрэлийн эмгэг судлалын сургалт
- Япон Улсын Яманаши Анагаах Ухааны Их сургууль, Анагаах ухааны доктор
- АНУ, Харвардын Их сургууль, Нийгмийн эрүүл мэнд докторын дараах сургалт
- АНУ, Харвардын Их сургуулийн Рэдклиффийн ахисан түвшний судалгааны хүрээлэн
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- Улсын цэргийн төв эмнэлэгт мэдрэлийн эмгэг судлалын их эмч
- Япон Улс, Яманаши Анагаах Ухааны Их сургуульд судлаач
- АНУ, Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн Их сургуульд судлаач
- АНУ, Харвардын Анагаах Ухааны Их сургуульд багш
- Харвардын эрдэм шинжилгээ, судалгааны нэгж байгууллагыг санаачлагч, үүсгэн байгуулагч
- АНУ, Харвардын Анагаах Ухааны Их сургууль, Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн Их сургуулийн Дэд профессор, Бригам ба эмэгтэйчүүдийн эмнэлэгт судлаач
- АНУ, Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн Их сургууль, Хоол шим тэжээл ба эрүүл мэндийн зөвлөх хорооны гишүүн
- АНУ, Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн Их сургуулийн дeканы дэргэдэх зөвлөх хорооны гишүүн
- АНУ, Харвардын Анагаах Ухааны Их сургууль, Олон улсын клиникийн судлаачдын сургалтын хөтөлбөрийн багш
- Харвардын Анагаах Ухааны Их сургууль, T2T хичээлийн эрхлэгч
- Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн мастерын хөтөлбөрийн элсэлтийн хорооны гишүүн
- АНУ, Харвардын Анагаах Ухааны Их сургууль, Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн Их сургуулийн Профессор, Бригам ба эмэгтэйчүүдийн эмнэлэгт Тэргүүлэх судлаач
- Монгол Улсын Их Хурлын гишүүн
ГАДААД ХЭЛ
- Англи, Орос, Япон
Г.ХОРОЛ
3,605.46

















































ZOCHINэнэ хүнийг эрүүл мэндийн сайд болгоёо 2026-03-31 103.119.92.177
Энэ хүнийг эрүүл мэндийн сайд болгоёо Учралаа ёэвэнгийн хоёр тал шиг Чинбүрэн,Мөнхсайхан хоёрыг ээлжилдэгээ больчихоо
Нэргүй 2026-03-31 103.212.117.162
Монголд юм хийж өөрчлөх хэцүү дээ. Эрхэм гишүүн мэдэрч байгаа байх даа. Ялангуяа Эрүүл мэндийн салбарт. 3 хан сая хүний эрүүл мэндиын асуудал ш дээ уг нь.
Тулга 2026-03-31 81.105.104.157
Америкийн иргэншилтэй хүн Монгол улсын их хуралд сууж байгаа шүү..Том асуудал
Хүүхэд тамлагч 2026-03-31 45.80.158.249
Монгол хүүхдүүд дээр эмийн туршилт хийж тамалж байсан хүн дээ. Даравч далдайна, булавч бултайна шүү, Ганмаа!
зочин 2026-03-31 66.181.191.100
Мундаг эмэгтэй байна, Баруунд энгэж тодорч дэвшиж ажиллахад хэцүү, Хүн бүрийн чаддаг зүйл биш, Үнэхээр тодорч гарсан хүчирхэг эмэгтэй байна Ийм л хүмүүс монголын төрд хэрэгтэй, Манай АН-ын ихэнх нь луйварчингууд ,Үндэслэлгүй зүйлээр бусдыг гүтгэнэ Нэр төрийг нь гутааж харлуулна, Үүндээ мэрэгшсэн араатнууд,
Нэргүй 2026-03-31 122.201.31.115
iim yumnudl huhdee oriin mergjler gej bgd mngliin emch hog bolsnshu,neg ch oligtoi yum bhgui,mes zasliinh tsltvhgui neej haabs,uhehguinl said uldrj bga,,jinhene emch olon jiliinl daral jinhrne rmchtri bh
Нэргүй 2026-03-31 59.153.85.206
Их хуралд байгаа цөөн хэдэн боловсролтой, эрүүл ухаантай хүмүүсийн нэг дээ.
сонгогч 2026-03-31 202.9.46.15
Ганмаа гишүүн ээ….анхааралаа хандуулна уу…Монгол улсын үндсэн хуульд заасан ХҮНИЙ АМЬД ЯВАХ №1 ЭРХ ноцтой зөрчигдөж, иргэд эмнэлэгт хэвтэж чадахгүй хэдэн сараар ор хүлээж, зарим нь бурханы оронд заларч байгааг нэн тэргүүнд засах ёстой . эмнэлгэийн квот гэгчийг бүр мөсөн устгахад та хувь нэмрээ оруулаарай. Наадуул чинь чихгүй толгой шиг байна шүү..
ЗОЧИН 2026-03-31 59.153.113.34
ӨНДӨР МЭРГЭЖИЛ БОЛОВСРОЛ ЭЗЭМШСЭН МУНДАГ ЭМЭГТЭЙ БАЙНАА, ААВ, ЭЭЖ НЬ Ч ГЭСЭН НАСААРАА ЭМЧЭЭР АЖИЛЛАСАН УДАМ ДАГАСАН ЭМЧ МЭРГЭЖИЛТЭЙ, ЗӨВ ХҮМҮҮЖИЛТЭЙ, БОЛОВСРОЛТОЙ НЬ ТААТАЙ САНАГДЛАА, АМЖИЛТ ХҮСЬЕ. ЯМАР НЭГЭН ДАРГА, САЙДЫН ХҮҮХЭД БИШ, ӨНГӨ МӨНГӨНИЙ ХОЙНООС ЯВААГҮЙ, ЯГ Л ЭМЧ СЭХЭЭТЭН ГЭР БҮЛЭЭС ГАРАЛТАЙ, ӨӨРИЙН ЧАДЛААР ХАРВАРД БОЛОН ЯПОНД МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИЖ АМЖИЛТТАЙ АЖИЛЛАЖ БАЙЖ БОР ЗҮРХЭЭРЭЭ АМЖИЛТАНД ХҮРСЭН МУНДАГ БҮСГҮЙ ЮМАА, МАН НЬ ЭВДЧИХГҮЙ БОЛ ГЭХЭЭС БИШ
Нэргүй 2026-03-31 103.212.116.135
Бас нэг Харвардын коммунист уу түрүүчийн хулгайчид чинь улс самарчхаад явлаа лайтай төгс хулгайч коммунист бэлддэг сургууль вэ
Нэргүй 2026-03-31 188.162.248.251
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!????!!!!!???!!!!??!!!!??!!
зочин 2026-03-31 103.168.34.21
Малаас татвар авах цаг болсныг ойлгож байгаа , татварын мэргэжилтнүүд байгаа юм болов уу?
Ха 2026-03-31 124.158.106.73
Эцэг эх нь малчин хумуус биш байх юм. Хаанаас ийм их малтай болдог бна аа. Монголд бараг амьдраагуй шуу дээ. Гадныхныг ирэхээр нь дагааж харайж байгаад яваад егдег нутаггуй юмнуудын нэг л бололтой.
Зочин 2026-03-31 192.82.92.42
Японы доктор ч дээ. Эрдэмтний манлайллын узуулэх л хэрэгтэйдээ. Эруул мэндийн салбар гамшиг болчихоод бна!
зочин 2026-03-31 66.181.191.100
Монголыг сүйрүүлж буй этгээдүүд бол АН-ын бүлэг хулгайчид, Улс орон эвлэлдэн нэгдэх бүр манддаг, эвдэрч хэмхэрч,хэрэлдэж дайсагнах бүр сүйрч мөхдбг, Манайд үүнийг хэн үүсгэж байна Үймээн самуун хэн дэгдээж байнө ,Засгийн газрыг байнга унагаж тогтворгүй байдал хэн буй болгож байна, Барууны тавиул ,щуналаа дийлэхээ байсан ардчилагч гэх энэ бүлэг луйварчид
Нэргүй 2026-03-31 66.181.189.89
монгол үхрийн сүүнд байх ёстой шим тэжээл фермент уураг бүх юм нь байна гээд байсан яасан. ану сүү шиг элдэв задаргаанд орчихсон сүү мэт ану-н сүүг д витаминжуулах аянаа энд хийгээд унасыму. ингэж өөрөө өөртэйгээ зөрчилдөх гэж.
Нэргүй 2026-03-31 66.181.189.89
ямарч олон том том нэршилүүд вэ. анагаахын орчуулага хийж сурсан бол их юм. өөрөө бараг тэр чигтээ плацебо хүүхэн бнаа
Нэргүй 2026-03-31 66.181.189.89
о -н гай. их хуралд суух шаардлагагүй хэрэггүй суух дургүй хүмүүсийг урилгаар урьж суулгаж нтр.
Нэргүй 2026-03-31 66.181.189.89
энэ авгайгаас болоод баахан плацебо эмнүүд орж ирдэг болсноор иргэд гадгаш гарч эмчлүүлэх болжээ
Нэргүй 2026-03-31 71.241.255.99
Энэ мэтийн балай авгай нар тэр эмчийн ажлаа л саын хийх хэрэгтэй ш дээ , үлиыгээ хийж хууль боловсруулах, бодлого тодорхойлох газар суунам бэээ ??
Нэргүй 2026-03-31 66.181.189.89
оюук л чяцаг солонгруулж үзэж байхгүй юу