niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 06:35 UTC Эх: https://news.mn/r/2857552/ 0242beda450745d5… ← niitlelch.mn руу буцах

Г.Занданшатарын танхим юу үлдээв!

Г.Занданшатарын танхим юу үлдээв!

Г.Занданшатарын танхим юу үлдээв!

Нам доторх зөрчил тэмцлээ төрийн хямрал болгож сунжруулахгүйн тулд Ерөнхий сайд Г.Занданшатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УИХ олонхиороо дэмжин баталснаар эрх баригч хүчин болох МАН дараагийн Засгийн газрын тэргүүнийг тодруулахаар Бага хурлаа энэ цаг мөчид хуралдуулж байна.

Хэдийгээр Г.Занданшатарын танхим богино хугацаанд засагласан ч эдийн засагт олон эерэг үр дүн гарсныг онцлох учиртай.

  • Нүүрсний экспорт 90 сая тоннд хүрч, нийт экспорт 15.8 тэрбум ам.долларт хүрсэн.
  • Төлбөрийн тэнцэл 600 сая ам.долларын алдагдалтай байсан бол 1 тэрбум ам.долларын ашигтай болсон.
  • Валютын нөөц түүхэн дээд хэмжээ буюу 7 тэрбум ам.долларт хүрч, 2.1 тэрбум ам.доллараар нэмэгдсэн.
  • Эдийн засгийн өсөлт 2.6-6.8 хувь болж нэмэгдсэнээс харж болно.

Импортоос асар их хамааралтай улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийг алдагдалгүй гаргана гэдэг бол Засгийн газрын бодлого зөв байсны нэг баталгаа юм. Товчхондоо Ерөнхий сайд болон Сангийн сайд нар гар нийлж ажиллаж чадсан гэсэн үг.

Одоо гол нь Засгийн газрын танхим шинэчлэн байгуулагдсанаар энэ бүх эдийн засгийн өсөлтийг хэрхэн сааруулахгүй цааш авч явах вэ, мөн монголчуудын олон жилийн турш шийдүүлж чадаагүй Оюутолгойн ордоос Монголын ард түмний хүртэх өгөөжийг 60-аас доошгүй хувьд хүргэх хэлэлцээг цааш үргэлжлүүлж, бодит үр дүнг гаргаж чадах танхим байгуулагдах нь чухал болж байна.

Учир нь, Г.Занданшатарын танхим байгуулагдсан цагаасаа “Оюутолгой” төслөөс Монгол Улсын хүртэх өгөөж 27 хувь байгааг 60-аас доошгүй хувьд хүргэх зорилго тавин, Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажилласан.  Төсөл анх хэрэгжсэн 2009 оноос эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд “Оюутолгой” төсөлд нийт 26 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэнээс 20 тэрбумыг нь зээлээр санхүүжүүлсэн гэж үздэг.

Энэ зээлийн 6.1 тэрбум ам.долларыг “Рио Тинто”-гоос авсан бөгөөд хүүгийн хуримтлал нь анхны зээлийн хэмжээг давж 12 тэрбум ам.долларт хүрсэн байдаг.

Тодруулбал, зээлийн хүүг 11.1 хувиар тооцож олгож ирсэн. Харин ажлын хэсэг энэ хүүг бараг хоёр дахин бага хүүгээр буюу 5-6 хувь болгон бууруулах, менежментийн төлбөрийг дор хаяж 50 хувиар бууруулах зэрэг 5 үндсэн шаардлагыг “Рио Тинто” компанид тавьж ирсэн юм. Энэ хүрээнд хэд, хэдэн удаагийн хэлэлцээр хийсэн бөгөөд хамгийн сүүлийнх нь 2026 оны гуравдугаар сарын 12-нд болсон. Энэ үеэр талууд Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг хийсэн юм.

Тодруулбал, төслийн ирээдүйн эерэг хүлээлт, Монгол Улсын зээлжих зэрэглэлийн өнөөгийн нөхцөл байдал, түүхий эдийн зах зээлийн төлөв, мөн төслийн хэрэгжилтийн үе шат зэрэг хүчин зүйлстэй уялдуулан зээлийн хүүг бууруулах боломжийг хэлэлцсэн тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээлж байв. Улмаар энэ сард дахин уулзаж, Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаарх хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон ч Ерөнхий сайдыг чөлөөлснөөр Засгийн газрыг шинээр байгуулахаас аргагүйд хүрсэн. Иймээс Засгийн газраас тавьж буй Оюутолгой төслийн Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх асуудлын эрчийг сулруулахгүйн тулд асуудлаа сайн мэдэх хүнээр ажлын хэсгээ ахлуулан үргэлжлүүлэх нь чухал болохыг эдийн засагчид сануулж байна.

Сүүлийн 15 жилд "Оюутолгой" төсөлд нийт 44.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь Монгол Улсын нийт хөрөнгө оруулалтын 21 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 35.1 хувийг эзэлсэн гэж тус компанийн зүгээс мэдээлдэг. Гэхдээ энэхүү хөрөнгө оруулалт нь өндөр хүүтэй зээлээс бүрдэж байгаа юм.

Тус төслөөс ханган нийлүүлэгч компаниудын орлогын эх үүсвэр мөн хамаардаг. “Монгол Улсын нийгэм, эдийн засагт “Оюутолгой” компанийн оруулж буй хувь нэмэр” судалгааны тайланд уул уурхайн төслийн нөлөөллийн бүсэд жижиг, дунд бизнесийн хөгжил эрчимжиж буйг тодотгосон нь бий. Тухайлбал, Ханбогд сум 2013 онд 1000 хүн тутамд 15 аж ахуйн нэгж байсан бол 2024 онд энэ үзүүлэлт 43 болж, 2.9 дахин өссөн. Энэ өсөлт зөвхөн макро эдийн засгаар хязгаарлагдахгүй, орон нутгийн амьжиргаа, бизнесийн орчинд шууд нөлөөлж байгааг харуулж буй.

Энэ жилээс тус компани 42 сая тонн хүдэр олборлож, боловсруулан, 390 мянган тонн зэс үйлдвэрлэхээр тооцоолсон Ингэснээр 5.5 тэрбум ам.долларын орлого олох төсөөлөл гаргаад байна. Гэвч энэ мөнгөн урсгал шууд Монголын талд ногдол ашиг болж ирэхгүй, эхний ээлжинд өрийн эргэн төлөлтөд зориулагдана. Учир нь, Монгол Улс дээрх хэлэлцээрийг урагшлуулж, гэрээндээ өөрчлөлт оруулах зэрэг дээр дурдсан таван үндсэн шаардлагыг шийдвэрлүүлэхгүй л бол үр дүн гарахааргүй байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

Avatar

дондог 2026-03-29 202.9.47.2

махны үнэ талийсан.

Avatar

муу архичин 2026-03-29 103.229.121.215

Занданшатар гэж шал эргүү с**, 8 сар л сайд хийлээ. чадваргүй хачин гар болоод л огцорч байна , угаасаа хувиа бодсон гачин гар гэсэнэн

Avatar

Нэргүй 2026-03-29 103.168.34.37

Хов хөөцөлдвөл сайд болдог л юм бна

Avatar

Нэргүй 2026-03-29 103.229.120.78

хөөрхий зандка ч лам олдохгүй бол буцахдаа чамайг залая гэдэг шиг тоглоомынх нь хүн байж дээ

Avatar

Иргэн 2026-03-29 202.70.34.115

Амьдрал үнэхээр сайжирсан мэт уншигдахаар мэдээ байна. Үнэн бол сайхан аа. Даанч үнэн биш гэдгийг өдөр тутамдаа гадаа гараад л харж болж байна. Татварын дарамт, НДШ-ийн дарамт, Төр хувийн бизнесээ дарангуйлсан нийгэм ёстой ФАК л гэе даа.

Avatar

Зочин 2026-03-29 103.229.122.68

Хүрэлсүхийн хүүхэлдэй. Улс төрч хүн ингэж амьдрахаас ичих хэрэгтэй. Учрал, Содбаатар ялгаагүй. Өөрсдөө амьдрах чадваргүй.

Avatar

Нэргүй 2026-03-29 202.126.89.74

Содбаатарыг огцруул !!!!!!

Avatar

Нэргүй 2026-03-29 202.126.89.74

Унасан Засгийн газраас нэгч хүнийг өндөр албан тушаалд тавьж бллохгүй штд.Тэд маш муухай ул мөр үллээсэн.Нийгэм тэр чигээрээ эёрэг сэтгэгдэлтэй бгаа шүү.!!! Ийм нөхцөод Учрал цоо шинэ цомхон бүтэц тэй ЗГ байгуулж шинэ сайд нарыг сонгон томилж ажиллулбал намынхаа нэр хүндийг эргүүлэн олж авч бас өөрийнхээ престижийг өсгөж чадах боломж бий!!! Тэхдээ сайд нарынхаа 50%-иас илүүгүйг УИХ дотроос бусдыг гаднаас тавих хэрэгтэй!!!

Avatar

Нэргүй 2026-03-29 202.126.90.25

Юуч үлдээгүй харин муу хүний заяа юм байлгүй оросын цагаач усан буриад хүүкийн бөгсийг сайн долоосны буянд гарч ирж байгаа юмуудаа

Avatar

Зочин 2026-03-29 202.126.89.207

ЗАНДАНШАТАР МАШ САЙН АЖИЛЛА АААН ХУУЛЬ ЗҮЙН САЙД ДАЖГҮЙ АЖИЛЛАСАН ГЭВЧ ХУЛГАЙЧУУД ЛУЙВАРЧИНГУУД БҮЛЭГЛЭН ДАЙРЧ ТАСЧИН ХАЯЛААДАА

Avatar

Нэргүй 2026-03-29 59.153.114.214

Оюутолгойн хөрөнгө оруулалт биш ээ сэтгүүлчийн оронцог минь. Өндөр хүүтэй зээл гэдгийг захын хүн ойлгодог болсон ш дээ. Гадны эрдэмтэд хүртэл санхүүгийн луйвар гэдгийг хэлээд бичээд байхад энэ маанаг одоо хүртэл ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ гээд бодож явдаг хөөрхий

Avatar

Согтуу толгой 2026-03-29 202.9.46.91

Хулгай, авилга, үнийн хөөрөгдөл, гэрэл цахилгаангүй харанхуй улс (яг Куба, Хойд СалОнгоц) үлдээвээ чааваас хөөрхий!!

Avatar

Нэргүй 2026-03-29 202.9.40.128

Занданшатар ажлаа сайн хийж байсан. АН-ынхан РиоТинтогийн зааварчлагаар УИХ-ыг бойкотолж Учралыг хүчээр Ерөнхий сайд болгож байна. Халхавч нь "Ялсан намын дарга заавал Ерөнхий сайд байх ёстой" гэж тэд эүтгэсэн. Гэтэл АН-ын дарга З.Энхболд, болон МАН-ын дарга М.Энхболд нар УИХ-ыг даргыг хийж л байсан. Тэр үед эд нар юу ч ярьдаггүй байсан мөртлөө одоо болохоор яриад байдаг.Лодойсамбуу, Баярмаа мэтийн сэтгүүлч мэргэжилтэй гишүүд яагаад дуугүй болчихсон бэ. Хамгийн түрүүнд засгийг огцруулна гэж я

Avatar

Иргэн 2026-03-29 103.57.92.123

Тэд чинь монголын төрийг тогтворгүй болгох, бүтээн байгуулалт бүрийг жадлан эсэргүүцэн зогсоож монгол төрийг хорлож ард түмнийг ядуу гуйлгачин байлгах даалгавартай юм биш үү. Цаана нь байх эзэд нь гадна дотноос кбайнга зааварчлага өгч байгаа. Энэ өргөн уудам газар нутаг, асар их байгалийн баялаг, мал сүрэгтэй эх орондоо 3 хан сая ард түмнийг ийм ядуу дорой аиьдруулж чадаж байгаа нь төриын бодлого бүрэн алдагдсаны үр дүн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж