Зүүн бүсийн аймгуудад жил бүрийн гуравдугаар сарын дунд үеэс ноолуурын борлуулалт жигдэрч эхэлдэг. Харин энэ жилийн хувьд цаг агаарын нөхцөл хүйтэн, зарим суманд цас ихтэй байгаагаас шалтгаалан ямааны самналт өмнөх жилүүдээс оройтож эхэлж байгаа аж.
Одоогийн байдлаар Хэнтий аймагт нэг кг ноолуурын ханш 180 мянган төгрөгөөс эхэлж байгаа бол Дорнод аймагт 185 мянган төгрөг хүрээд байна. Энэ нь өнгөрсөн хавартай харьцуулахад өссөн үзүүлэлт юм.
Тодруулбал, Дорнод аймагт 2025 оны хавар ноолуурын үнэ 165 мянган төгрөгт хүрч байсан бол энэ жил 15 мянгаар нэмэгджээ. Мөн нэг ямааг дунджаар 15 мянган төгрөгөөр самнаж байгаа бөгөөд эм ямаанаас дунджаар 400 грамм ноолуур гарч байна.
Дорнод аймгийн хэмжээнд 2025 оны эцсийн тооллогоор 662 мянга 449 толгой ямаа бүртгэгдсэн бөгөөд энэ жил нийт 231.8 тонн ноолуур бэлтгэн зах зээлд нийлүүлж, 34.7 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой гэж тооцоолжээ. Зүүн аймгуудын ноолуур нь эрт гардаг, нарийн ширхэгтэй, чанарын шаардлагад нийцдэг онцлогтой тул зах зээлд өндөр үнэлэгддэг. Энэ жилийн хувьд цаг агаарын нөлөөгөөр самналт оройтож байгаа ч үнэ ханш өссөн нь малчдын хувьд эерэг зүйл болж байна.
Ноолуурын үнийг тогтоох дуудлага худалдааг гуравдугаар сарын 29-ны өдөр Сүхбаатар аймагт зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ дуудлага худалдаагаар албан ёсны ноолуурын ханш тогтоох аж.
Манай улс 2025 онд 4000 тонн самнасан ноолуур экспортолсон нь 2024 оноос 5.7 дахин өссөн үзүүлэлт бөгөөд 335 сая ам.долларын орлого олсон билээ. Өнгөрсөн жилийн эдийн засгийн өсөлтийн 40 хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлэхэд ноос, ноолуурын экспорт чухал нөлөө үзүүлсэн юм.
3,605.46






















































Нэргүй 2026-03-27 66.181.178.50
Ноолуур бол тансаг хэрэглээ, дайн дажин болж бхад харин ч үнэтэй бгаад баярлах хэрэгтэй. Хүн хоол идэхгүй бж чадахгүй, ноолуур өмсөхгүй бж чаднаа
Зочин 2026-03-27 59.153.114.29
ноолуурын үнийг хэт хөөрөгдөж болохгүй, дэлхийн зах зээл дээр боловсруулсан ноолуурын үнэ өсөөгүй нөхцөлд түүхий эдийн үнийг дотооддоо хиймлээр өсгөвөл үйлдвэрлэгчид алдагдалд орж э/засагт муугаар нөлөөлнө, малчин ардын шуналыг хангана гэвэл хэзээ ч бүтэхгүй, ер нь алив шуналд хязгаар гэж үгүй болой
Нэргүй 2026-03-27 202.55.188.114
үнэн малчдаас болж байгаль орчинд сүйрч эдийн засаг өсөхгүй байна хамаг эдийн засгын боломжоо малчдыг архидуулахад зарцуулагдаж байна ноолуурын үнэ 50000байхад хангалттай
Нэргүй 2026-03-27 202.55.188.114
хогын ноолуурыг үнийг өсгөж болохгүй эдийн засагт гай болдог
Нэргүй 2026-03-27 103.57.92.232
битгий өг 650000 хүртэл дар