УИХ-ын 2024 оны 35 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хөгжлийн 2025 оны жилийн төлөвлөгөө”-нд нийт 19.3 их наяд төгрөгийн санхүүжилттэй 328 төсөл, арга хэмжээ тусгагдсан байна. Эдгээрийг 4 тэргүүлэх чиглэл, 373 шалгуур үзүүлэлтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн аудитын тайлангийн голлох үр дүнг танилцуулъя.
Тэргүүлэх чиглэлүүдийг задлавал:
- Эдийн засгийн бодлого – 167 төсөл, 189 шалгуур үзүүлэлт
- Бүсчилсэн хөгжлийн бодлого – 53 төсөл, 58 шалгуур үзүүлэлт
- Хүний хөгжлийн бодлого – 58 төсөл, 72 шалгуур үзүүлэлт
- Хүний эрхэд суурилсан засаглал – 50 төсөл, 54 шалгуур үзүүлэлт
Нийт төлөвлөгөөний санхүүжилтийг дараах эх үүсвэрүүдээс бүрдүүлэхээр тооцсон байна:
- Улсын болон орон нутгийн төсөв – 5.3 их наяд төгрөг
- Гадаад зээл, тусламж – 4.1 их наяд төгрөг
- Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт – 4.1 их наяд төгрөг
- Төр, хувийн хэвшлийн түншлэл – 4.4 их наяд төгрөг
- Бусад эх үүсвэр – 1.3 их наяд төгрөг
Гэвч бодит байдал дээр төлөвлөлт, төсөв хоёрын уялдаа сул байгаа талаар аудитын дүгнэлт гарчээ. Тухайлбал, улсын төсвөөс санхүүжих ёстой 160 төсөл, арга хэмжээнээс зөвхөн 46.3 хувь нь 2025 оны төсөвт тусгагдсан бол 53.7 хувь нь огт тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, шаардлагатай санхүүжилтийн талаас илүү нь баталгаажаагүй гэсэн үг.
Мөн төлөвлөгөөнд туссан төслүүдийн 18 нь санхүүжилтийн дүнгүй, 102 төслөөс 22 нь ТЭЗҮ-гүй батлагдсан нь хэрэгжилтэд эрсдэл үүсгэсэн байна. Түүнчлэн, шалгуур үзүүлэлтүүдийн хувьд 64 тохиолдолд төлөвлөлтийн алдаа гарсан, суурь болон зорилтот түвшин бодит бус, хэмжих нэгж зөрүүтэй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.
Хуульд зааснаар Засгийн газар төлөвлөгөөг тавдугаар сарын 1-нээс өмнө өргөн барьж, УИХ зургадугаар сарын 1-нээс өмнө батлах ёстой ч энэ удаад дөрвөн сарын хоцрогдолтойгоор буюу аравдугаар сарын 18-нд батлагдсан нь төлөвлөлтийн чанарт нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.
САНХҮҮЖИЛТИЙН 62 ХУВЬ ОЛГОГДООГҮЙ: ХЭРЭГЖИЛТ 58.1 ХУВЬТАЙ
2025 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн дундаж үнэлгээ 58.1 хувь буюу “дунджаас доогуур” түвшинд гарсан байна. Үүнд нөлөөлсөн гол шалтгаан нь санхүүжилтийн дутагдал байв. Тодруулбал, нийт төлөвлөсөн 19.3 их наяд төгрөгөөс ердөө 7.3 их наяд төгрөг буюу 37.9 хувь нь бодитоор зарцуулагдсан бөгөөд үлдсэн 62.1 хувийн санхүүжилт огт хэрэгжээгүй байна.
Зарцуулагдсан хөрөнгийн бүтэц:
- Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт – 38.9 хувь
- Бусад эх үүсвэр – 21.9 хувь
- Улсын ба орон нутгийн төсөв – 19.8 хувь
- Гадаад зээл, тусламж – 19.5 хувь
Хэрэгжилт сул байхад нөлөөлсөн гол хүчин зүйлсийг аудитын тайланд дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд, санхүүжилт бүрэн шийдэгдээгүй, төлөвлөлтийн алдаа гарсан, худалдан авах ажиллагаа удааширсан, мөн хариуцагч байгууллагуудын зохион байгуулалт сул байсан зэрэг асуудлууд голлон нөлөөлсөн байна.
Ялангуяа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжихээр төлөвлөсөн 32 төслөөс 21 нь огт хэрэгжээгүй нь анхаарал татаж байна.
Эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэх зорилт тавьсан ч бодит гүйцэтгэл 6.8 хувьд хүрч, зорилтот түвшинд хүрээгүй байна. Нийт 189 шалгуур үзүүлэлтээс 65 хувь нь “үр дүнгүй” гэж үнэлэгджээ.
Мөн 328 төсөл, арга хэмжээний 111 нь зорилтот түвшинд хүрээгүй, цаашлаад 59 шалгуур үзүүлэлт огт хэрэгжээгүй буюу 0 хувийн гүйцэтгэлтэй гарсан нь төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй байгааг тодорхой харуулж байгаа юм.
3,605.46






















































Нэргүй 2026-03-27 202.55.188.114
бүгд малчдын халамж болоод архи уулгаад дууссан
Зайлаа 2026-03-27 202.9.46.75
Хасах хувьтай тоо гарна!!