niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 07:02 UTC Эх: https://news.mn/r/2857194/ 8be6b24245c1f980… ← niitlelch.mn руу буцах

Цурам хийгээгүй улс төр

Цурам хийгээгүй улс төр

Цурам хийгээгүй улс төр

Улстөрчид урьд шөнө цурам хийлгүй хонолоо. Засгийн газраа шинээр байгуулах уу, эсхүл чих халууцуулж байгаа сайд нараа явуулж, ард олны хилэнг зөөллөх үү гэдэг шийдэлд хүрэхийг хичээж тал, талд уулзалт хийв.

Улс төрийн хүрээнд өрнөсөн яриа хэлэлцээрээр бол Д.Амарбаясгалан нарын зүгээс Засгийн газрыг тогтвортой ажиллуулсан нөхцөлд хоёр ч сайдыг өөрсдийн фракциас санал болгон томилуулах хүсэлт тавьсан тухай дуулдаж буй бол хоёр дахь хувилбар нь УИХ-ын даргад өөрсдийн хүнээ нэр дэвшүүлэх санал гаргасан гэх мэдээлэл ч байгаа юм.

Уг нь Ерөнхий сайд Г.Занданшатар Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн  нар өөрсдийнх нь хүсэлтээр чөлөөлөхөөр болж шийдвэрээ гарган орны сайд нарыг ч тодруулсан. Эл асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж танилцуулан, тангаргийг нь өргүүлэх ёстой ч хоёр дахь долоо хоногтоо УИХ-ын үйл ажиллагаа ирц бүрдэхгүйгээс гацсан.

Энэ хооронд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь “Бодь групп”-ээс 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан дуулиан дэгдэж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болсон нь Засгийн газрын хамгийн эмзэг цэг нь болж, огцорч ч болзошгүй хэмжээнд асуудлыг дэвэргээд буй. Мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нь мэдээлэл устгасан асуудалд нэр холбогдсон нь сөрөг хүчний шүүмжлэлтэй тулж Хууль зүйн хоёр ч сайддаа хариуцлага тооцох ёстойг сануулсан ширүүхэн өдрүүдийг ардаа хийж байна.

Улс төрд үүссэн гацаа саадыг шийдвэрлэх зорилгоор УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдааныг өчигдөр зарлан хуралдуулсан ч шийдвэрт хүрч чадаагүй.

Харин дээрх хуралдааны дараа Ерөнхий сайд Г.Занданшатартай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт тэргүүтнүүд танхимынхаа хэмжээнд уулзсан бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нар уулзсан гэх мэдээллийг хэвлэлүүд цацсан. Дээрх уулзалтаар юу ярьсан нь тодорхойгүй ч Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрыг огцруулах шийдвэрийг УИХ-аас гаргадаггүй л юм бол өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргахгүй, ямар нэг тохироо хийхгүй гэдгээ нүүр номоороо дамжуулан мэдэгдсэн юм.

Харин дараагийн Ерөнхий сайдаар нэрлэгдээд байгаа УИХ-ын дарга Н.Учралын хувьд “Сөрөг хүчин болох Ардчилсан намтай би тохиролцоо хийхгүй. МАН-ын бүлгийн 67 гишүүн бүгд намайг УИХ-ыг удирдахыг дэмжиж гарын үсэг зурвал би чуулганаа удирдана. Нэг л гишүүн татгалзвал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдахгүй” гэх байр суурийг бүлгийн хуралдаанд оролцохдоо хэлсэн нь бий. Энэ нь Засгийн газраа удирдана л гэсэн агуулга сонсогдож буй. Мөн бүлгийн гишүүдээс нь “Намын дарга нь Ерөнхий сайд болдог жишгээ дагах ёстой. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуультай, дараагийн жил нь УИХ-ын сонгуультай. Дээрх сонгуульд амжилтгүй оролцвол хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй болно. Иймээс эртхэн намын дарга Засгийн газраа тэргүүлж, хариуцлагаа үүрээд явах ёстой” гэх асуудал хөндсөн байдаг. Бүлгийн хуралд 50 гаруй гишүүн оролцсон ч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй. Иймээс Удирдах зөвлөл рүү асуудлыг оруулж, хагалуулах, Удирдах зөвлөлөөс гарах шийдвэрээ дагахаар болоод байна.

Үүнтэй зэрэгцэж УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн нь УИХ-ын дарга болчих санаархал өвөртлөн уулзалт бүрээс гарах үр дүн, тохиролцооны талаар мэдээлэл хүлээж шөнийн турш нойр хугасласан бол мөн нэг хэсэг нь Засгийн газар тогтвортой ажиллахыг хүсэх нь ч бий.

Түүнчлэн сайдын суудал суларвал түүнийг нь үргэлжлүүлж албыг нь авч явах амбицтай гишүүд ч олон болохын зэрэгцээ шинэ Засгийн газар байгуулагдвал танхимд багтах сонирхолтой гишүүд ч бий болоод байна. Засгийн газар шинээр байгуулагдсан тохиолдолд Ерөнхий сайд нь тодорхой, МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учралыг нэр дэвшүүлнэ.

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана. Тус хуралдаанаар тодорхой шийдвэр гаргана.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-03-27 146.19.156.34

Амарбаясгаланг чинь нүүрсний хулгайч гээд намаас нь хөөгөөд байгаагүй билүү? Тэгээд нам бус Ерөнхийлөгч нь яагаад Амарбаясгаланд 2 сайдын суудал өгнө гээд уулзаж учраад байгаа юм бэ?

Avatar

Нэргүй 2026-03-27 202.126.89.125

хөөеэ улс орны их бүтээн байгуулалт эхлэх гээд байна. Наад эрх мэдэл албан тушаалын зодооноо түр зогсоомоордоо. Ядаж өвөл гэж нэг улирал бийдээ…

Avatar

Нэргүй 2026-03-27 122.201.31.205

хор найруулдаг Хоролмаа мэтгүүлч

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа 2026-03-27 66.181.176.35

Намын санхүүжилтийг ил тод болгож, хатуу хяналт тавиагүй ЦАГТ НҮҮРС ГЭХ МЭТ ТӨРИЙН ӨМЧИЙН АШИГЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ НАМЖИХГҮЙ. ЖАРАН ТЭРБУМЫН АСУУДАЛ НАМЫН САНЖҮҮЛЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ БАЙ САН. нҮҮРС МӨН АДИЛ. ОДОО АМАРБАЯСГАЛАН ҮҮНИЙГ ХЭЛВЭЛ НАМАА ХӨӨДӨХ ГЭЭД, ХЭЛЭХГҮЙ БОЛ ӨӨРӨӨ АСУУДАЛД ОРОХ ГЭЭД ХЭЦҮҮ БАЙГАА ЮМ
БИШ ҮҮ??

Avatar

Нэргүй 2026-03-27 66.181.176.35

МАН доторх хэрүүлийн эхийг Занданшатар өөрөө тавьсан.Намын бага хурлын гишүүдийнхээ саналаар ялагдчихаад намын даргаа их хурлаараа шийднэ гээд мурьсан. Үүнээс үүдээд нөгөө тал нь гомдоод одоо хүртэл хэрүүл тасрахгүй байна. Их хурлаараа даргаа шийдэх байсан юм бол яах гэж бага хурлаараа зөвшөөрч санал хураалгасан юм. Хулгайчид уурхайгаа эргүүлж авах гэж байна гэж худлаа ярихаа боль.Учрал даргадаа ЕС-аа өг.Нэр хүндгүй болсон сайд нараа солиод зүтгээд үз.

Avatar

Нэргүй 2026-03-27 103.229.120.122

Улстөрчдийг тоох хүн байхгүй болсон. Бизнесменүүдийн бузар булайг бичээч ээ!

Avatar

Нэргүй 2026-03-27 103.212.117.149

Сонгуульд ялсан намын дарга чинь намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраа толгойлж ажиллах нь зайлшгүй шаардлага, зүй тогтол!! Гэтэл намын дарга нь Засгаа толгойлохгүй зугтаат сууж байгаад ирэх сонгуульд ямар нүүрээр орох юм бэ? Мөрийн хөтөлбөр биелээгүйн хариуцлагыг Занданшатар руу чихлээ гээд аврагдахгүй шдээ!! Яагаад ийм энгийн логикийг ойлгохгүй байна вэ? Тийм тэнэг маанаг юм уу, эсвэл зориуд ингээд байгаа юм уу???

Avatar

Нэргүй 2026-03-27 103.212.117.149

Хэрэв Учрал Засаг толгойлох хэмжээнд хүрээгүй бол намын даргаа өөр хүнд бушуу өг л дөө! Дараагийн сонгууль хаяанд тулаад ирлээ шдээ!!

Avatar

Нэргүй 2026-03-27 59.153.113.136

Хэзээ намын мөрийн хөтөлбөрөөр авсан амлалтаа биелүүлсэн эсэхээр сонгуульд санал өгч байсан юм монголчууд. Татвар нэмэхгүй гээд л 2016 оноос хойш л МАН мөрийн хөтөлбөртөө оруулсан гэтэл татвар асар их нэмэгдсэн дахиад л хэн ч хариуцлага хүлээлгүй дахиад маныг гаргасан. Үлгэр ярихаа боль шалтаг тавихаа боль

Avatar

Зочин 2026-03-27 103.229.122.32

Учрал ерөнхий сайд боллоо гэхэд Занданшатарын хэмжээний мэдлэг, чадвар, туршлага, сэтгэл байхгүй Арай ч ОЭ- ийн өрөөсөн дугуй шиг биш ч энэ албан тушаалд жулдна. Ерөнхий сайд сайн байж л улс урагшилна, одоохондоо Зандангаас өөр хүн байхгүй . Намынхаа хэдэн гишүүдийг дарга нь байж цуглуулж ирцээ бүрдүүлээд хуралдуулж чадахгүй бол намын даргаа өгсөн нь дээр, тэгээд ч хулгайч луйварчдаасаа салж чадахгүй чичигнээд хадгалаад байгаа хүнээс энэ нам юу хүлээдэг юм. Буцаагаад байранд тавих хэрэгтэй

Avatar

ИРГЭН 2026-03-27 66.181.167.254

идсэн ууснаа, хулгайлсан луйвардсанаа яриж хэрэлдэж алалцах нь улс төр юм уу ?

Avatar

Нэргүй 2026-03-27 66.181.184.26

Улс орны энэ тогтворгүй байдал ганцхан Хүрэлсүх гэдэг хулгайчтай л холбоотой.

Avatar

зочин 2026-03-27 66.181.160.38

МАН ыг хориглох Ерөнхийлөгчийн зарилаг хүчинтэй хэвээрээ биздээ ?..

Avatar

Нэргүй 2026-03-27 122.201.31.205

ха ха хүчингүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж