Төрд бугшсан авлига хээл хахуультайгаа тэмцэхийн тулд МАН Засгийн газраа огцруулж, дахин шинэ танхим байгуулахаас аргагүй нөхцөлд орсон тухай дуулдаж байна. Энэ тохиолдолд эрх баригч хүчин Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар УИХ-ын дарга Н.Учралыг нэр дэвшүүлэх бололтой. Түүнийг өнгөрсөн өвөл МАН-ын даргаар томилогдох үед л Засгийн газраа авах ёстой гэх асуудал хөндөгдөж ирсэн. Гэвч тэрбээр МАН-ын Их хурал дээр Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Засгийн газраа тогтвортой ажиллуулна гэх амлалт өгсөн байдаг.
Харин УИХ-ын хаврын чуулганыг нээсэн мөчөөс УИХ дахь Ардчилсан намын бүлэг “УИХ-ыг намын дарга удирдах ёсгүй. Нэг бол УИХ-ын дарга Н.Учрал албаа өг, УИХ-ын даргаараа үлдэх бол МАН-ын даргын албаа өг” гэх шахалт шаардлага тавьж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүйгээ илэрхийлсэн.
УИХ дахь МАН-ын бүлэг 68 гишүүнтэй тул дангаараа чуулганы нэгдсэн хуралдааныг хийх бүрэн боломжтой ч хоёр хуваагдсан нь эцэстээ хууль тогтоох дээд байгууллагын ажил үргэлжлэх боломжгүйд хүрч, гацаанд оруулаад байна.
Сөрөг хүчний зүгээс Засгийн газарт хамтарч байгаа намын 12 гишүүнээ оролцуулаад эрх баригч хүчин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэдэг асуудлыг хөндөж буй ч тултал тал талдаа ажиллаад өнөөдрийн ирцийг 47 хувиас давуулж чадаагүй.
Эрх баригч хүчний хувьд нэг бүдэрхээр долоо бүдэрнэ гэгч нь болоод буй. Учир нь, бүлгийн 68 гишүүн нь хуваагдсаны дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд нь авлигын хэрэгт нэр холбогдсон нь олон нийтийн хувьд “Энэ Засгийн газарт итгэл үзүүлж болох юм уу” гэх асуудлыг ч хөндөх болсон. Хэд хоногийн өмнө Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг “Бодь групп”-ээс хоёр удаагийн үйлдлээр 1.3 сая ам.доллар бэлнээр авсан, гэрчтэй” хэмээн шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хэрэгт холбогдох мэдээллийг хүргүүлсэн юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дээрх мэдээллийг үгүйсгэсэн ч нүүрсний хулгайтай тэмцэх амлалт өгөн Хууль зүй дотоод хэргийн сайдын албанд очсон албан тушаалтан нь авлигын хэрэгт нэр холбогдсон нь ёс зүйгүй үйлдэл тул нэн даруй огцорч шалгуулах ёстой гэх шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ч тавьж эхэлсэн. Зөвхөн Б.Энхбаяр сайдаар тогтохгүй Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой асуудал мөн сөхөгдөж, төрийн чухал мэдээллийг устгасан гэх хэрэгт асуудалд холбогдсоноос эхлээд Засгийн газарт хариуцлага тооцохоос аргагүй нөхцөл байдал үүссэн тухай дуулдаж байна.
Улс төрийн хүрээнд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар нэр цэвэр биш бас л авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон тул зориудаар Засгийн газраар туг тахиж, хэргээ цайруулах оролдлогыг хийж байна гэх хардлага гарч буй ч УИХ-ын дарга Н.Учралыг спикерээс нь буулгах замаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг парламентаар батлуулахгүй байх алсын зорилго бас өвөртөлж байж мэднэ гэх хувилбар ч бас давхар хөндөгдөж байна.
УИХ-ын намрын чуулганаар УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдсанаас УИХ-ын даргаас Д.Амарбаясгаланг буулгасан бол энэ удаагийн хуваагдлаар Н.Учралыг сөрөг хүчний шахалт шаардлагаар УИХ-ын даргынх нь албан тушаалаас чөлөөлүүлж, улмаар Засгийн газрыг шинээр байгуулахаас аргагүй байдалд буланд шахаж эхэллээ.
УИХ-ын дарга Н.Учралын хувьд 2016 оны УИХ-ын сонгуулиас эхлэн парламентад гурав дараалан сонгогдсон. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Цахим хөгжил харилцаа холбооны сайд, Эдийн засаг хөгжлийн сайдын алба хашиж байсан юм. Нэгдүгээр хүний дэмжлэгтэйгээр МАН-ын дарга болж байсан бол энэ удаад улс төрд үүссэн онцгой нөхцөл байдлын улмаас УИХ-ын даргаас чөлөөлөгдөж, Засгийн газрыг удирдлагадаа авч мэдэх нь ээ.
Энэ цаг мөчид УИХ дахь МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргахаар ээлжит бусаар хуралдаж байгаа бол залгуулаад МАН-ын Удирдах зөвлөл хуралдана.
Г.ХОРОЛ
3,605.46






















































Эгэл 2026-03-26 103.57.92.56
Боловрол багатай, хэрцгий авиртай хүмүүсийг дээш нь битгий гаргаж сонгож бай,сонгосон та бүхэн өөрсдөө л зовно!.Дэлхийн жишээ ийм байна: Баттулга-дүрслэхийн дунд сургууль, Мадуро жолооны курс, путин-тагнуулийн курс ,лукашэнко- тракторын тмс гээд л явж өгнө.
Зочин 2026-03-26 162.229.191.188
Юун албан тушаал вэ. Монгол улс эдийн засаг, тусгаар тогтнолын хувьд аюулд ороод байна. Их хурлын үйл ажиллагааг хэвийн явуулж чадахгүй,шударга ёс дэндүү алдагдсан, хууль хэрэгждэггүй, өрнөөс өрний хооронд амьдардаг, дорвитой бүтээн байгуулалт хийж чаддаггүй, Оюутолгойн өрийг Эрдэнэтийн орлогоор төлдөг гээд зах зухаасаа л ийм байна. Шүүхээс үндэслэлгүй хөрөнгөжсөн Баярцогт eрөнхийлөгч болно гээд явж байна. Шударга ёс Монгол улсад ус агаар мэт хэрэгтэй байна. Зо
Нэргүй 2026-03-26 172.56.2.240
Өөртөө тус болсон хүнд өс хонзон санаж, хамт зүтгэж явсан нөхөрөө араас нь хутга ш*** зэрэг нь МАН-ын гишүүдийн шилдэг сайхан чанар нь юм л даа, бүх түү хийнхээ туршид ийм л явж ирсэн бузарууд !!!
МАН гишүүн 2026-03-26 103.229.123.73
Ингэх гээд л байсын.Учрал юун туханд хүрэхгүй нөхөрлөж нөмөрлөж явсан 2-гоо Түгжилдэж ах нартайгаа нийлсний Гай гарч бна даа.Чамайг өдий чинээ явахад ОЭ,АБ дэмжээгүй бол СХД-тээ годройтоод Улс төрөөс арчигдах явдлыг чинь энэ 2 СБД рүү шилжүүлж аварсны хариуд чи Түгжилдээд зогсохгүй Намаас ХӨӨХ санаачлагыг гарган улс даяар зарласан Хуншгүй Дүлзэн гэдгийг Намын бүх шатныхан мэдэж танисан.Одоо ганц гарц чинь Их хурлаа АБ,эсвэл ОЭ-д өгөөд хамтраад явах эсхүл хэд хэдэн удаа ЗГ-аа огцруулж намаа унага
Нэргүй 2026-03-26 172.56.2.240
Монголын улс төрөөр Хүүк тоглож гүйцлээ !!!
Боловсролгүй хүнд их эрх мэднл өгөх ч ийм л буруу юм бнаа !!!
Нэргүй 2026-03-26 103.212.116.135
За тэгвэл хүүкийн утсан хүүхэлдэй ерөнхий сайд болж хүүк ерөнхийлөгч ерөнхий сайд хоёрыг давхар хашиж давхар дээл өмсөж дарангуйлагч болох нь
Нэргүй 2026-03-26 103.229.120.122
Ардын нам сэтгэцийн өвчтэй Ардчилсан намынханд бууж өгөөд байхдаа яадаг юм бэ!
сонгогч 2026-03-26 202.9.47.2
" МОРЬ УНАСАН ТОЛГОЙГҮЙ" МОНГОЛ БОЛОВ…………………..
Зочин 2026-03-26 192.82.92.42
Намын дарга нь засгаа л аваачдээ! Улсаар тоглож дуусахнээ!!!
Зочин 2026-03-26 66.181.178.180
Учрал бол Хүрэлсүхийн хүүхэлдэй.
Del 2026-03-26 202.55.188.82
их хурал тараад зайлах хэрэгтэй байна даа
БАЯСАА ХҮҮ 2026-03-26 66.181.180.187
Гишүүдийн тооны олноор улс төрийн давуу байдал олдоггүйн тод жишээ. Занданшатар бол бодит байдал дээр 12 сард огцорчихсон хүн шүү дээ МАНгасууд бярдаад 4 сар зүтгүүллээ. Улс орон урагшаа сөөм ч урагшилсангүй, харин ч бүүр дордож шоронгийнхон телевизээр цэцэрхэх боллоо.
Буруу зүйл буруу л байдгийн жишээ боллоо доо УЛС ОРНЫ МИНЬ ХӨГЖИЛ ДЭВШИЛ ХАРАМСАЛТАЙ, ЗОГСЧИХЛОО.
Нэргүй 2026-03-26 59.153.114.122
Энэ дурак нь Монголд ганц байгаа гадны хөрөнгө оруулалттай Оюу толгойгоо алаад өгнөө гээд л архираад дайрдаг ганц ажилтай болсон!!!
Нэргүй 2026-03-26 103.57.94.120
АБ фракцад УИХ-ын дарга, Сангийн Яам болон тохиролцооны хэдэн яам өгч эвсэхгүй л бол хэзээ ч эвлэрэхгүй
Нэргүй 2026-03-26 202.126.89.110
Занданшатар ҮХЦ д нөлөөлж шийдвэр гаргуулсан до
mongol 2026-03-26 59.153.113.166
Ойлгомжтой, Учрал Ерөнхий сайд, Занданшатар УИХ-ын дарга болно, тэгээд дуусна энэ жүжиг
БАЯСАА ХҮҮ 2026-03-26 66.181.180.187
ХА ХА ХА УИХ-ЫН ГИШҮҮН БАЙЖ ДАРГА НЬ БОЛДИЙН ХӨӨШ, АНДУУРААД БНА.
Харин тийм 2026-03-26 202.9.46.75
Зандан чинь тойргоосоо ч гишүүн болж сонгогдож чадаагүй эргүү толгой шүү дээ.
Нэргүй 2026-03-26 172.56.2.240
Ийм тэнэг байж битгий коммент бич л дээ, хө ! УИХ-ын гишүүн хүн УИХ-ын дарга болохгүй ш дээ.
Нэргүй 2026-03-26 172.56.2.240
биш хүн
Нэргүй 2026-03-26 66.181.188.62
хэ юун ерөнхий сайд вэ энэ ураан ес болвол болговол хүүхэд Нохойн Доог тохуу болох биз арай арай цаашаа цаашаа оэ-н нөгөө тал нь монгол харамсана