niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 07:03 UTC Эх: https://news.mn/r/2857113/ 7cc128ab613a3128… ← niitlelch.mn руу буцах

МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд оролцож байна

МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд оролцож байна

МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд оролцож байна

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааныг өнөөдөр /2026.03.26/ 14:00 цагт товлосон бөгөөд тус хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр хоёр дахь долоо хоногтоо хуралдаж чадахгүй гацаанд орсон. Иймд энэ асуудлыг хэлэлцэхээр УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдааныг зарласан юм. Тус бүлэг 68 гишүүнтэй, Засгийн газарт ИЗНН, ХҮН намууд хамтарч байгаа бөгөөд 12 гишүүнтэй. Нийлээд 80 гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хийх бүрэн боломжтой ч УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдсанаас ирц 50 хувьд хүрч чадахгүй байгаа юм. Иймд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцах юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг 42 гишүүнтэй.  Тус намын бүлэг УИХ-ыг МАН-ын дарга удирдах ёсгүй гэх шаардлага тавин, чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдсээр байгаа. Үндэсний эвслийн хувьд дөрвөн гишүүнтэй бөгөөд эрх баригч нам өөрсдөө ирцээ бүрдүүлээд явах ёстой гэдэг асуудлыг хөндөж буй.

Нэг ёсны УИХ-ын дарга Н.Учралын хувьд нэг бол МАН-ын даргын албаа сонгоод УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөх, эсхүл МАН-ын даргаасаа буугаад УИХ-ын даргаараа үлдэх. Хэрэв МАН-ын дарга байх сонголт дээрээ үлдэх бол Засгийн газраа удирддаг жишгээ дагах болж буй.  Энэ тохиолдолд Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөхөөс аргагүй нөхцөл байдалд орж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-03-26 66.181.180.123

Өнөөдөр Ерөнхийлөгчийн засаглал, Засгийн эрх мэдлийг гарт авсан МАН-ын бүлэглэл УИХ болон МАН-ыг бүрэн гартаа оруулах гэж улайрч байна. Үүнийг эсэргүүцэж буй Л.Оюунэрдэнэ, Амарбаясгалан нарын МАН-ын гишүүд, АН болон бусад бүлэглэл хүчнийг дэмжих нь Ард түмний ашиг сонирхолд нийцнэ. У.Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй Занданшатар ажлаа өгөөд зайлах хэрэгтэй…

Avatar

Үнэн үг 2026-03-26 103.229.122.75

тэнэг л байна даа.Боловсрол мэдлэгтэй туршлагатай,нас тогтсон хүнээ олж сонгосон улс л хөгждөг жишээ дэлхийгээр нэг байна бүр хажууханд 2 ,хөрш маань билээхэн байна ш дээ!!? Биеээ засаж бэлдээгүй боловсрол мэдлэгэ туршлага хуримтлуулахад цаг хугацаа хэрэгтэй.Аль ч талаараа шалгуур даахгүй
залуус эрх мэдлийн шуналын тулам болсон нөхөд төрийн толгойд жижигдээд байдагийг Данх нотлогдлоо .Мэдэхгүй чадахгүй болохоороо худлаа ярьж хэсэг аргацаах ч
худлаа яриад цэцэн мэргэн болдоггүй юм байна.

Avatar

Нэргүй 2026-03-26 172.56.2.240

Ингээд төрийн 3 өндөрлөгт суугаа З мануухайгаас арай гайгүй боловсролтой нь мулт үсрэв ээ !
Монголчууд боловсролгүй хүнд л их хайртай шүү !!!

Avatar

Нэргүй 2026-03-26 112.72.10.14

Гол эзэд Жанхуу,Ухна, Гахай гурав. Тэдний гар хөл бол поп хутга Энхбаяр, ОЭ, АБ нар. Санхүүжүүлэгч нь ЭМ си эс, Бодь гм хөвөрнө. Гол 3 эзнийг зарц нартай нь хамт, мөн санхүүүжүүлэгч нартай нь хамт шоронд хийж бүх хөрөнгийг нь хураа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж