niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 07:03 UTC Эх: https://news.mn/r/2857105/ f42e384f22f71215… ← niitlelch.mn руу буцах

УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй

УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй

УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.03.26/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад эхлэх байсан ч 12 цаг 50 минутад гишүүдийн ирц 45.2 хувьтай байлаа. Иймд УИХ-ын дарга  Н.Учрал нэгдсэн хуралдааныг хойшлуулсныг мэдэгдэн, үг хэлэв.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны ирц 45.2 хувьтай буюу 126 гишүүнээс 57 гишүүн хүрэлцэн ирсэн байна. Цаг 12 цаг 50 минут болж байна. 10.00 цагаас хойш Улсын Их Хурлын гишүүдийг чуулганы нэгдсэн хуралдаандаа оролцохыг хүлээлээ.

Дэлхийн цаг төрийн байдал хурцдаж, дайн мөргөлдөөн дэгдэж, олон улс орон энергийн эх үүсвэр түлш, шатахууны хомсдолд орж, хэмнэлтийн горимд шилжээд байна. Монгол Улсад хаврын тариалалтын өмнө бүх юмны үнэд нөлөөлдөг түлш, шатахууны үнэ өслөө. Эдийн засгийн байдал нэн эгзэгтэй байна. Дэлхийн улс орнууд яг ийм цаг үед үндэстнийхээ сөрөн тэсвэрлэх чадвараа бэхжүүлэх бодлого, хямралын үеийн менежментийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Гадаадын банк оруулан ирж зээлийн хүү буулгах, иргэдэдээ итгэж найман нэрийн дэлгүүр, дугуй засвараас эхлээд бизнес эрхлэгчдийг хүнд суртлаас шат шатанд нь чөлөөлөх, зөвшөөрлийн дарамтыг буулгах, татварын ачаа дарамтыг 2.7 их наяд төгрөгөөр хөнгөлөх, авлигачдын хөрөнгийг хураах гэх мэт хуулийн төслүүд шийдлээ хүлээж байна.

Харамсалтай нь УИХ-ын хаврын ээлжит чуулган эхэлснээс хойш арван өдөрт нэг ч шийдвэр гаргаж, нэг ч хууль хэлэлцсэнгүй. Хурал хаях, бойкот хийх, улс төр хийх сөрөг хүчний эрхийг би хүндэтгэж байна. Улс төр биш, ажлаа хий, асуудлаа шийд гэж амьдрал, ард түмэн биднээс шаардаж байна. Дөрөвхөн сарын өмнө сонгож дэмжсэн атлаа, нэг намын дарга УИХ-ын дарга байж болохгүй гэдэг хууль бус шаардлагыг тавьж байна. Ирцээ бүрдүүлж, хууль хэлэлцэн баталсан бол хууль ёсны үйл явц болох байлаа гэдгийг сөрөг хүчинд сануулъя.

Хууль тогтоох байгууллага өөрөө хууль дээдлэх зарчмыг ягштал баримтлан ажиллах ёстой. Энэ нь парламентын гацаа биш, амьдралын гацаа болж байна.

Төр, УИХ-ын тасралтгүй, тогтвортой үйл ажиллагааг тасалдуулж байгаа тул УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаа зохион байгуулж, улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай байна. Бүлгийн дарга Ж.Батжаргал бүлгийнхээ хуралдаанаа хийж, улс төрийн шийдвэрээ гарга гэдгийг сануулж байна.

Бидэнд сандал суудал биш, шийдэл хэрэгтэй байна. МАН-ын төр, АН-ын төр гэж байхгүй. МАН-ын Монгол Улс, АН-ын Монгол Улс гэж байхгүй.

Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй. Албан тушаал үнэтэй биш, ачаагаа үүрч чадах, хариуцлага илүү үнэ цэнтэйг бид мартах учиргүй. Бидэнд гацаа биш, гарц шийдэл хэрэгтэй. Санжаасүрэнгийн Зориг агсны хэлсэнчлэн “Эн тэргүүнд улс орон, ард түмэн, удаад нь улс төрийн нам, адаг сүүлд нь хувийн сонирхлоо тавих, эрх ашгийн эрэмбэ дарааг УИХ-ын гишүүд, төр, түмний төлөөлөл болон ажиллаж байгаа Та бүхэн хэзээд мартах учиргүй” гэдгийг хэлье.

Төр төвшин, түмэн олон амгалан байх болтугай. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсныг мэдэгдье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-03-26 103.145.234.36

АН бол Монгол улсын хөгжлийн гацаа, гай, бүх хууль бус үйл ажиллагаа АН-аас эхлэлтэй. АН-ынханд Монгол улсын эдийн засаг огт хамаагүй. Эрх мэдэлд шунасан АН-ынхан улс төрийн тогтворгүй байдал эдийн засгийг нурааж ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэдгийг сайн мэдэж байгаа ч хийдэг ажил нь улс орныг тогтворгүй байдалд оруулахад чиглэдэг.

Avatar

Нэргүй 2026-03-26 59.153.114.122

Хэнтийн Ням-Осорын хүү ухаан тийм ч сайнгүй залуу юм уу даа??

Avatar

Нэргүй 2026-03-26 59.153.113.207

Учралыг УИХ-ын даргаас хусаад, Б.Энхбаярыг шоронд хадаад, хилс хэргээр хэлмэгдэж буй Л.Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан, Женько нарыгаа авраач.

Avatar

Нэргүй 2026-03-26 59.153.115.121

Ер нь бол хуулинд ийм юм байхгүй гээд төрийн том албан тушаалтнууд хуулийн цоорхойг ашиглаж болохгүй хориотой гэж том хуульчид хэлдэг юм байна лээ тэгэхээр их хурлын дарга намын дарга байж болохгүй гэсэн юм хуулинд байхгүй гээд хуулийн энэ цоорхойг ашиглаж болохгүй

Avatar

Нэргүй 2026-03-26 59.153.114.122

Ялсан намын дарга Засгаа толгойлох нь хүссэн эс хүссэн ч заавал хийдэг ажил шүү дээ!! Манай дуракууд хууль хийхдээ "байж болно" гээд өөх ч биш, мах ч биш бантан зуурч хаясаны хар гай!!! Одоо өөрсдийн хийсэн бантанд зууралдаад сууж бна.

Avatar

Нэргүй 2026-03-26 59.153.115.121

Сандал суудлаа бодоогүй л юм бол наад тогтолцооныхоо буруу угсарсан системээ л засчихаад их хурлаа хийгээд асуудлаа шийдээч дээ амархан л байна ш дээ,буруугаа бусад руу чихэж суухаар өөрсдөө алдаагаа засаач дээ,энэ төрийн бүх зовлон чинь та бүхэн МАН болчихоод байгааг ойлгож байна уу үгүй юу

Avatar

И 2026-03-26 103.229.122.39

Учралыг олигархууд тоглоомын дарга болгож аваад дураара дургиж байнадаа. Бацаан өөрийгөө том дарга гээд ойлгочихсон, хөөрхий, тоглоом болж дууслаа !

Avatar

74 2026-03-26 103.212.117.59

#;

Avatar

Нэргүй 2026-03-26 202.126.89.110

МАН хагаралтай бна.

Avatar

Нэргүй 2026-03-26 203.98.77.101

НЭГ Л ТОЛГОЙ ХОЛБОСОН ПОПОРСОН ГАРУУД

Avatar

Зочин 2026-03-26 66.181.181.211

Өөрийн нам доторх сөрөг хүчнээ дар. Хуралд ирдэггүй МАН-ын гишүүдээ УИХ-ас хөө. Шудрага, зарчим ч яриа, үг хэллэгийг олон жил МАН-ын дарга нараас сонссон. Ярихдаа уран, хийдэг худлаа нөхөд шүү МАН-ынхан

Avatar

Нэргүй 2026-03-26 202.126.89.208

Өөрсдөө ирцээ бүрдүүлээч сөрөг хүчин ажлаа хийж байна арван жил засаг барихдаа юу хийж байсан юм одоо нэг ард түмнээ бодож байна гэдэг үгэнд чинь итгэхгүй

Avatar

Мөнх 2026-03-26 66.181.189.113

Учрал аа!!! Хэлж байгаа үгэндээ өөрөө итгэлтэй бгаа бол их хурлын даргаа болихоос өөр арга байхгүй дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж