niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 07:04 UTC Эх: https://news.mn/r/2857042/ 7e315627a566c2e3… ← niitlelch.mn руу буцах

"Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар сайн дураараа чөлөөлөгдөж, шалгуул"

"Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар сайн дураараа чөлөөлөгдөж, шалгуул"

"Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар сайн дураараа чөлөөлөгдөж, шалгуул"

Ардчилсан намаас  өнөөдөр /2026.03.26/"4:11 мэдээллийн цаг" ээлжит хэвлэлийн бага хурлыг хийлээ.


Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:

-Аливаа асуудлыг хэвлэлээр шуугиад өнгөрөх нь үр дүнтэй биш. Тиймээс УИХ энэ асуудлыг татан авч, нээлттэй сонсголыг яаралтай зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Үүний үр дүнг баримт нотолгоотой олон нийтэд танилцуулах ёстой. Энэ мафийн нэг хэсэг болсон Хууль зүй, дотоод хэрэг/ХЗДХ/-ийн сайд Б.Энхбаяр яаралтай ажлаа өгч, шалгуулах ёстой. Яг одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг мөрдөн шалгах ёстой. Цагдаа, тагнуулын байгууллагыг удирдаж байгаа ХЗДХ-ийн сайд, дэд сайд нар нь энэ хэргийн оролцогчид. Нэн даруй ажлаасаа чөлөөлөгдөж хууль хяналтын байгууллагаар шалгуулж, үнэн зөвөө тогтоолгох ёстой. Энэ бол зүй ёсны шаардлага. Үүнийг УИХ-ын толгой дээр сууж байгаа, эрх баригч намын дарга санаачлан хийх нь зүйтэй. Ардчилсан намын бүлэг зарчмын байр сууриндаа хатуу зогсоно. Асуудал энэ чигээрээ үргэлжилбэл чөлөөлөх биш огцруулах үндэслэл рүү шаардлагаа үргэлжлүүлнэ.

УИХ-ын чуулган хоёр дахь долоо хоногтоо хуралдахгүй байна. Ардчилсан намын бүлэг 42 гишүүнтэй. МАН болоод тэдний хамтралд байгаа намуудын гишүүдийн тоо 80 буюу чуулган хуралдах бүрэн боломжтой. 80 гишүүнтэй МАН-ын хамтрал чуулганы хуралдаандаа оролцохгүй, ирц хүрэхгүй байна гэдэг нь “МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын индрээс буу” гэсэн АН-ын шаардлагыг зөв зүйтэй гэж УИХ-ын олонх үзэж байна гэсэн үг. МАН бидний шаардлагыг биелүүлэх ёстой. Бид Н.Учралыг өөрөө сайн дураараа ажлаас чөлөөлөгд гэсэн шаардлагыг тавьж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

–Миний зүгээс болон Ардчилсан намын гишүүдийн зүгээс УИХ-ын хянан шалгах нээлттэй сонсголыг хийх нь зүйтэй гэдэг санал санаачилгыг гаргаж байна. Хоёр өдрийн өмнөөс эхлээд бид гарын үсэг цуглуулсан. Ардчилсан намын гишүүд бид ажлаа ямар нэгэн тасалдалгүй хийж байгаа. Хэдийгээр чуулган, байнгын хорооны хуралдаанд суухгүй байгаа боловч энэ нь улс төрийн шалтгаантай гэдгийг ярьсан. Сэтгэл сэртхийлгэм тоо баримтуудыг төрийн өндөр албан тушаал хашиж байсан нөхдүүд ээлж дараалан ярих боллоо. Үүнд ард түмэн итгэл алдарч байна. Сүүлийн 10 жил МАН дангаараа засагласан нь ямар үр дүнд хүргэснийг бүгд мэдэж байгаа гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-03-26 59.153.113.207

Эхлээд Л.Оюун-Эрдэнийн АТГ өгсөн Б.Энхбаярын 1,3 сая доллар гардан авч буй бичлэгийг нийтэд тлевизээр гаргаачээ. Авилгачийг гардсан бичлэг улсын нууц биш биз дээ АН-ын мудакуудаа. Тэгсний дараа Б.Энхбаяраа идэхэд амттай бус уу, Батнайрамдалаа, Ариунзаяаа, япон Лувсанжамцаа, Сайнзоригоо. Б:Энхбаярын 1,3 сая доллар авч буйг хармаар бүр хорхой хүрээд бн. Та нарын тойруу замаар хамаалж буй Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, Амарбаясгалан нарыг бурхан өршөөг.

Avatar

Нэргүй 2026-03-26 66.181.190.131

энэ хууль зүйн сайд, дэд сайд нар ч нэр хүнд гэж шалбааг боллоо доо, хурдхан явуулбал таарна

Avatar

Нэргүй 2026-03-26 59.153.115.121

Ажлаасаа чөлөөлөгдөж байгаад шалгуулах нь зөв шүү,даргыгаа ажиллаж байхад цэргүүд нь шалгана гэж юу байсан юм,Зарим тэнэгүүд гөлөг төөрүүлэх гэж байгаа юм шиг битгий тэгвэл тэрийг шалга,тэд бас адилхан хулгайч ч гэх шиг эргүү юм битгий мөөрөлдөөд байгаарай тийм л сүрхий мэдэж байгаа юм бол тэр баримтаа зохих газарт нь өгөөд шалгуулаарай янз бүрийн арга заль гаргаж булихайгаасаа бултахгүй шүү

Avatar

И 2026-03-26 103.229.122.39

МАН сөнөж байнадаа

Avatar

Gafni maluuf 2026-03-26 66.181.187.89

rio tinto zahialga

Avatar

xamaar bainguin Xylgai? XOT yildegch. 2026-03-26 103.212.117.59

Nyraagch? Ezamshigch Gyitsetgwgch

Avatar

Nyraaj bugluj, zasaj baigaad,Uni zam gadni koloniXETgl? 2026-03-26 103.212.117.59

– ylcuin Xamgaalluin bysed nuluulux baidal.yabz.
xaac +zevtei ys, cuctem Motorni@ xaana bna.,
1) ys Xoligch emlguin urgutguL, Cavlasaniiii ys tseberlex
Baigyylamjx @¥ shyrgalt.
2) Lageruin gazryydr Amraltuin gazar, yildberuin xaygdal,
opon nytgyydaar amraltuin gazar boxirdolt uxeslee.
3) kartaar skaindaj Belen mungo ergyylj gadniCJNOCyo;
4) mash ix dyyriamal Emyyd opj irsen mungu yregsen
baidaltai
5)Xot tulublyltuin bodlogo, tseverlexbaigyylamj Telsen,
achaallaa daaxgyi, XYNDRELTEI,

Avatar

Зочин 2026-03-26 202.131.230.163

Хуралдаа суудаггүй ажлаа хийдэггүй АН-ын гишүүдийгхөдөөгийн уул талаар үлдэн хөөж тараа. Дахиад ордноор бүү оруул.

Avatar

бодит баримт 2026-03-26 103.229.122.75

Сайн дураараа түдгэлзээд шалгуулж болноо болно бололгүй яахав дээ. Гэхдээ ОЭ нэгэнтээ Энхбаярын хулгай худал бузар үйлдлийг н нотолчихсон 800 гаруй хуудас бүхий баримтыг АТГ-т өгчихлөө гэж өөрөө хэлсэн. Үнэн бол ш дээ. Үнэн байвал мэджж АТГ Энхбаярыг дуудаж мэдүүлэг авна,Энхбаярч мэдүүлэгээ өгч таарнаа. Нэгэнтй энд хүрчихсэн тул АТГ-аас ямар дүгнэлтийг хуулийн хүрээнд гаргахыг нь харан байж Энхбаяр сайн дураараа талбан тушаалаасаа татгалзах асуудлаа ярих биздээ..ОЭ асуудлаа АТГ-т өгөөггүй бол

Avatar

Нэргүй 2026-03-26 188.162.248.243

хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагчыг хэзээ намаасаа хоож гаргах бэ?С.Зориг агсаныг хэн захиалж алуулсан бэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ?????????????

Avatar

Нэргүй 2026-03-26 66.181.188.62

овоо доо ингээд сөрөг хүчин шүү юм бол суга нь биш юм бол амраг садан болчхоогүй бол дүрдээ хэт автсан хүмүүсээ явуулах дээр ажиллах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-03-26 66.181.177.198

Туйлын зөв шаардлага байна. Огцроод шалгуулах хэрэгтэй.

Avatar

ЗОЧИН 2026-03-26 203.91.115.50

МАН ААС ХӨӨГДСӨН АЛДАРТАЙ ХУЛГАЙЧУУД БҮГД АН Д ХАЙР ЗАРЛААД ЦАГИЙН САЛХИ ЭРГЭЖ БАЙГАА ЮМ БОЛОВ УУ.

Avatar

зочин 2026-03-26 66.181.189.63

АН-ынхны гол зорилго бол бусдыг, ялангуяа МАН-ын гол лидерүүдийг үндэслэлгүй гүтгэх, нэр төрийг харлуулах,ямар нэг хэрэг зөрчилд холбогдуулхан хилсдүүлэх, энгэснээр МАН-ын рейтинг унагаж, төрийн эрх луйвардах явдал юм, Заавал өргөдөл өгч, сайн дураар УИХ-ын гишүүнээс огцорч шалгуулах шаардлагагүй, Хууль хяналтын байгууллага шалгаад шаардлагатай гэж үзвэл УИХ-д асуудал оруулж шийдвэрлүүлэх хуулийн заалттай,Хуулиа мөрд Хуулиас гадуур буруу жишиг бүү тогтоо,

Avatar

Нэргүй 2026-03-26 192.82.64.217

ЧИ ТЭНЭГ ҮҮ. АН ЯМАР Ч ХАМААГҮЙ.АН ямар ч хамаагүй. Амарбаясгалан, Б.Энхбаяр, Занданшатар, Аюурсайхан, Оюун-Эрдэнэ гээд дандаа МАН-ын томчууд нь том том албан тушаалтай байсан нөхөд наад авилга, хулгай, дээрэмийг чинь яриад байна хөөе.
АН харлуулаад байгаа зүйлгүй. Наад МАН чинь тэр чигтээ /зөөлнөөр хэлбэл/ сонин сонин сэжигтэй нөхдөөр дүүрсэн байна. Бие биенийхээ хулгай дээрэм луйварыг яриад байна хөөе

Avatar

1456 2026-03-26 202.179.26.116

Оюунэрдэнэ, Амарбаясгалан, Нямбаатар, Сумьяабазар, Сайнзориг, Энхбаяр гээд цогцоор нь гишүүнээс татгалзуулаад шалгуулах асуудал тавиач. Дэс дарааллаар нь.

Avatar

зочин 2026-03-26 66.181.189.63

Ийм луйврыг хэрхэвч зөвшөөрч болохгүй,Хуулиа мөрд Хуулиас гадууд буруу жишиг тогтоож, хилсдэл үүсгэж хэрхэвч болохгүй, Ардчилагч гэх энэ бүлэг этгээд, хурал цуглаан, жагсаал,суулт өлсгөлөнгөөр хүч түрж,, бусдыг ялангуяа төр засагт дарамт үзүүлж,самуун үүсгэж сурсан бүлэг луйварчингууд шүү,

Avatar

Ха 2026-03-26 64.119.29.144

Эхлээд АН-ын хулгайчууд еерсдийгее шалгуулаад нэрээ цэвэрлэсэн нь дээр дээ. Тэгвэл ард тумэн Та бугдийг дэмжинэ. Эхлээд Цогтгэрэл Та еерее. Ямар замаар УИХ-д оров. Херенгее яаж босгов гээд асуудал зендее байгаа. Тэмцэгч л юм бол еерее цэвэр бай. Тэгээд бусдыг уриалан дууд. Енеедер тер засаг ажилааж байгаа, байсан нехдеед бугд л хулгайчууд гэдгийг эхлээд еерсдее ойлгосон нь дээр болов уу. Яагаад гэдгийг нь ухаантай хун ойлгож мэдэхэд их амархан.

Avatar

Нэргүй 2026-03-26 192.82.64.217

чи битгий "гөлөг төөрүүлэх" гэж байгаа юм шиг зүйл яриад бай. Чиний хэлсэнээр болоод Б.Энхбаяр, Оюун-Эрдэнэ, Аюурсайхан, Амарбаясгалан, Занданшатар нарыг шалгахгүй байх юм уу, Хэлсэн ярьсаныг нь мартах ёстой юм уу Заавал шалгах ёстой зүйл хэлээд яриад байна.

Avatar

ZOCHIN 2026-03-26 103.119.92.177

Сөрөг хүчин байж цаашдаа тууштай байж төрөө авч явж чадахуу гэдгийг харуулах цаг эднийг тартал нь үзэх хэрэгтэй

Avatar

ZOCHIи 2026-03-26 103.119.92.177

зөв ийм ноцтрй мэдээлэлийг хариуцлагатай хүмүүс нь мэдээлж байхад сөрөг хүчин хатуу шаардлага тавьж ажиллах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-03-26 66.181.160.50

бидон Ганбат согтуу толгой худалдаа шаагаад ард түмнийг доромжилж болно гэж бодоод бгаа юм уу тархи чинь хага шаана шүү

Avatar

Зочин 2026-03-26 59.153.112.117

Цогтгэрэл нар Оюунэрлэний гүтгэлгийгилэмэиж байна Баясгалан тодорхой ярьсан

Avatar

Нэргүй 2026-03-26 202.131.236.22

Хулгай нь баригдсан данх сандрахдаа гүтгэлэг тараахаар сайд нар огцроод байгуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж