Саяхны өдрүүдэд Ардчилсан намын дотоод сонгууль орон даяар, бүх шатанд явагдсан нь улс төрийн хүрээнд анхаарал татсан нэг сэдэв боллоо. Аймаг, дүүргийн намын даргаар хэн, хэн тодорсон болон Үндэсний бодлогын гишүүд хэрхэн сонгогдсон гэх мэт пост, мэдээллүүд сошиал орчинд тавигдсаар байна.
Нөгөө талаар зарим дүүргүүд дээр Ардын намын оролцоотой царцааны нүүдэл сонгууль будилаантуулсан гэх шүүмжлэл хүчтэй өрнөж байна. Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар Баянзүрх дүүргийг онцолж, тус дүүргийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн, ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан өөрийн үеэл А.Ганбаатарыг Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга болгохоор дэмжиж, дотоод сонгуульд нь нөлөөлж байгаа талаар лайв дээрээ дурьдсан байдаг.
3 сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэгт явагдсан дотоод сонгууль ноцтой зөрчилтэй, будилаантай болсоноос үүдэн тус дүүргийн намын гишүүд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, “Ардчиллаа аваръя” нэртэй түр хороо байгуулсан байна. Сонгуулийг зохион байгуулалттай будилуулсаныг нотлох баримт, материалууд, холбогдох гомдлууд Ардчилсан намын Хяналтын дэд зөвлөлд хаяглагдан очжээ. Голлох асуудлуудаас тоймловол:
- Эмэгтэй нэр дэвшигчдийг саналын хуудасны “эмэгтэй” ангилалд бус, “чөлөөт” ангилалд оруулснаар “эмэгтэй” ангилалд нэг талын нэр дэвшигчид өрсөлдөгчгүй ялж, чөлөөт ангилалд нэг багийн нэр дэвшигчид өөр хоорондоо өрсөлдөх нөхцөл байдал үүссэн. 13 хороонд буюу нийт 52 нэр дэвшигчийг ийнхүү “хорлосон” байна. Мөн саналын хуудас ойлгомжгүй болсоноос үүдэн “хүчингүй” саналын хуудас тоймоо алджээ.
- Нэр дэвшигчдийг бүртгэж авахдаа төв намаас шаардаагүй, дүүргийн намын албан ёсны сувгаар мэдээлэгдээгүй материалыг шаардаж, материал бүрдүүлэлт хангалтгүй, зөрчилтэй гэх шалтгаанаар зарим нэр дэвшигчдийг хасчээ. Ардчилсан намын Хяналтын дэд зөвлөл нэр дэвшигчдийг үндэслэлгүй хассан талаар дүгнэлт гаргаж, бүртгэж авах чиглэл өгсөн боловч үл хайхарсан байна.
- Удаа дараалсан дүрмийн бус, зүй бус, хүч түрсэн үйл ажиллагааг эсэргүүцэж дотоод сонгууль зохион байгуулах зөвлөлийн 2 гишүүн саналын хуудсуудыг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, баталгаажуулахаас татгалзжээ. Ардчилсан намын дотоод зохион байгуулалтыг үндсэн дүрэмд нийцүүлэх журмын 4.7.1-д “Сонгуулийн саналын хуудас дээр НдДЗ-ийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, НдДЗ-ийн тэмдгийг дарж албажуулна” гэсэн заалт зөрчигдөж, нарийн бичгийн даргын гарын үсэггүй, төв намаас гаргасан загвараас өөр саналын хуудсаар сонгууль явагдсан байна. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр бус саналын хуудсаар санал хураалт явагджээ.
- Баянзүрх дүүргийн 43 хороонд явагдсан санал хураалтыг зохион байгуулах “Хороо хариуцсан салбар зөвлөл”-ийн 7 хүний бүрэлдэхүүн нь сонгуулийн өдөр санал хураалт эхэлсэн байхад тодорхой болоогүй, аливаа хүчин төгөлдөр албан бичгээр санал авах байруудад хүргэгдээгүй, үүнээс үүдэн нэр дэвшигчид болон ажиглагч нар салбар зөвлөлийн албан ёсны бүрэлдэхүүнийг нягтлан шалгах боломжгүй, ямар бүрэлдэхүүнээр энэхүү хариуцлагатай сонгуулийг зохион байгуулж байгаа нь ойлгомжгүй, хяналтгүй нөхцөл байдал үүссэн. Санал хураалтын цаг эхэлчихээд байхад саналын хуудсууд ирээгүй, зарим нэр дэвшигчид нь өөрөө саналын хуудсыг авчрах зэрэг зөрчлүүд гарсан байна.
- Ажиглагч нарын бүртгэлийг санал хураалтын өдрийн өмнөх шөнө эхлүүлж, санал хураалтын үйл ажиллагаа эхэлсэн хойно үнэмлэх олгох ажлыг явуулж, ажиглагч нар хяналт тавих, журмын дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон.
- Санал авах байрууд дээр талуудын хяналт алдагдсанаас үүдэн зохиомол саналын хуудсыг багц багцаар нь хайрцагт хийх зөрчил гарчээ. Зарим хороодын тухайд ирж бүртгүүлж саналаа өгсөн гишүүдийн тооноос 50-100 саналын хуудас илүү гарч ирсэн нь камерийн бичлэгээр баталгаажсан байна.
- Төв намаас баталсан “Баг хорооны үүрийн бүх гишүүдийн санал хураалт явуулах зохион байгуулалтын үйл ажиллагааны удирдамж” нь нарийвчилсан зохицуулалт байхгүйгээс санал өгөхөөр ирж байгаа намын гишүүдийн бүртгэл тулгалтыг будилуулах боломжтой, цоорхойтой (Иргэний үнэмлэх юмуу И-Монголиа дахь хаягаар нь тулгалт хийхгүй оруулж байсан учир өөр хаягтай, харъяаллын бус гишүүд, намын гишүүн бус иргэд санал өгөх боломжийг нээсэн), санал тоолох процесс нарийвчилсан зохицуулалтгүй, ажиглагч нарын хяналт тавих боломж, эрхийг нээлттэй тавьж өгөөгүй, хязгаарласан эсвэл ойлгомжгүй орхисноос үүдэн бүхэлдээ, бүх хороон дээр санал хураалт шударга, үнэн зөв явагдсан эсэхэд хяналт тавих боломжгүй болсон байна.
- Саналын эрхтэй гишүүдийг төв намын системээр тулган шалгаж, ирцийг бүртгэн саналын хуудас олгох ёстой байтал тэгж тулгаж, бүртгээгүй байна. Өөрөөр хэлбэл санал авах байрууд дээр төв намаас гаргасан саналын эрхтэй гишүүдийн албан ёсны жагсаалтыг (нэрсийн хавтгайг) ашиглаагүй гэдэг онц ноцтой зөрчил гарсан байж болзошгүй байна. Намын хуучин гишүүдийг “нэр нь ороогүй” гэж олноор нь буцааж, тэдний оронд хиймэл гишүүд буюу “царцаанууд” саналаа өгч, өнөөдрийг хүртэл намд итгэл үнэмшлээрээ явж ирсэн жирийн гишүүдийн саналыг үнэгүйдүүлж, гомдоожээ. “Ардын намын царцаанууд” буюу тус дүүрэгт эрх барьж буй МАН-ын хорооны засаг дарга, үүрийн дарга, хэсгийн ахлагч нарын хамаарал бүхий хүмүүс ирж саналаа өгч байсныг гишүүд гэрчилж байна.
- Санал өгсөн гишүүдэд бэхэн тэмдэглэгээ хийгээгүй нь журмын ноцтой зөрчилд тооцогдох бөгөөд, нэг хүн олон дахин санал өгөх боломж ийнхүү бүрдсэн байна.
Ахмад гишүүд болох Н.Батсүх, Т.Ганпүрэв, Б.Чинбаатар нар “30 гаруй жил ардчиллын үйл хэрэгт үнэнчээр зүтгэж, итгэл үнэмшлээ хатуу дагаж ирсэн энэ намын гишүүд сонгуульдаа оролцож чадахгүй, өөрсдийн сонголтоо хийж чадахгүй, Ардын намын хүмүүсээр дотоод сонгуулиа шийдүүлж байгаад туйлын гомдолтой байна. Монголын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн баталгаа бол ардчилал. Харин тэр ардчилал, эрх чөлөөнд аюул тулгарахад бат цайз, эцсийн найдвар нь Ардчилсан нам байж ирсэн. Гэтэл ийм булхай луйврын сонгуулийг хүлээн зөвшөөрч цааш явах аваас олон мянган гишүүд итгэл алдаж, энэ нам ардчилагчдын биш, авилгачдын, арга зальхай нөхдийн нам болж, зүрх зориг, эрч хүч, тэмцэгч чанар нь эгнэгт үгүй болно. Монголын ардчилал, эрх чөлөө аюулд орно” гэх зэргээр бухимдлаа илэрхийлж байлаа.
Баянзүрх дүүрэгт явагдсан дотоод сонгуулийн маргааныг Ардчилсан намын Хяналтын дэд зөвлөл хянан хэлэлцэхээр хурал зарлаад байгаа аж.

3,605.46






















































БАТЦОГТ 2026-03-26 203.91.115.51
Т. Батцогт гэж нөхөр УИХ гишүүн А. Ганбаатартай нийлж Нямбаатарын хэлдэгээр МАН д урваж Батамгалан гийн баахан царцааг Бздүүрэгт нүүлгэж авч ирж Бзд Ардчилсан Намыг самарч байна доо
Нэргүй 2026-03-26 103.212.116.135
Тулгат х***а байнга ялна гэж юу байхавдээ аливаа юм ээлжтэй
Нэргүй 2026-03-26 103.212.118.155
чи юу мэдэхэв…
Нэргүй 2026-03-26 103.212.118.155
нэргүй дүү нэрээ мэдээрээ
Нэргүй 2026-03-26 103.212.118.155
дүү нэрээ мэдээрэй!!!???!!@
Нэргүй 2026-03-26 103.229.120.23
Хувхай луйварчдаас болж сонгуулиа өгч чадаагүй, бидний өмнөөс таваг хоолны үнэтэй царцаанууд нь өгсөн бхдаа
Нэргүй 2026-03-26 202.126.89.67
Ардчилсан нэрний утга алдагдах нь ээ.
Нэргүй 2026-03-26 202.126.90.133
Аль болох толгой сайтай улс эх орноо гэсэн хүн сонгох нь чухал
Нэргүй 2026-03-26 202.179.26.227
Монгол улсад булгийн ус мэт ундрах мөнгө ихтэй Х.Баттулга гэгч хүн үнэхээр ард түмнээ тохуурхаж дууслаа даа.
Зочин 2026-03-26 202.21.108.16
Монгол улсын сонгууль гэдэг нь луйврын хэрэг байдаг. АН ч тэр ажилд гаршсан бүлэглэл шдээ. Энд гайхах юм огт алга.
Нэргүй 2026-03-26 124.158.104.14
Мэдээж Жонхуу оролцож луйвардах нь тодорхой байсан. Ядаж сонгуулиа луйваргүй хийчдэг болох юмсан. ОЭ – Жонхуу бүлэглэлийг улс төрөөс зайлуулах ёстой.
Зочин 2026-03-26 103.57.95.135
Тулгат ялагдлаа хүлээж сур. өнгөрсөн уих ын сонгуулиар ч тэр ялагдаа биз дээ. яагаад хамтарч ажиллаж болдоггүй юм болоо. нэг нам гэчихээд Тулгат шал өөр үзэл бримтлалаар амбицлаад яваад байх юмаа. удирдан зохион байгуулах чадвар туршлага муутай байж ирэх срнгуулиудаар энэ шинэчлэгдсэн бүрэлдэхүүн яаж ажиллахыг нь харвал яадын. 10 аад жилийн дараа шинэчлэл хийж байна. бугшсан буглаа идээнүүд харин ч удсан болохоороо ман тай нэгдсэн гэмээр сонгуульд ялагддаг шүү.
Нэргүй 2026-03-26 103.212.116.135
Бүх хүнд таалагддаг сонгууль гэж байдаггүй одоо хоорондоо хагарч муудалцах шаардлагагүй нийлээд нэгдээд гомдлоо хаяад цааш явж их хурал ерөнхийлөгч ийн сонгуульд аа ялах хэрэгтэй тамын тогооны ардчилчидаа