niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 07:04 UTC Эх: https://news.mn/r/2856999/ ee4c565c4a61c713… ← niitlelch.mn руу буцах

Б.Ган-Очир нийслэлийн АН-ын даргад өрсөлдөгчгүй нэр дэвшлээ

Б.Ган-Очир нийслэлийн АН-ын даргад өрсөлдөгчгүй нэр дэвшлээ

Б.Ган-Очир нийслэлийн АН-ын даргад өрсөлдөгчгүй нэр дэвшлээ

Ардчилсан Нам 2026 оны хоёрдугаар сарын 1-нээс “Нээлттэй, цэгцтэй” үндэсний аяныг эхлүүлж, бүх шатны дотоод сонгуулиа зохион байгуулж байна. Намын үндсэн дүрэмд заасан цагалбарын дагуу Нийслэлийн Ардчилсан Намын даргад нэр дэвшигчдийг 2026 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэн, бүртгэлийг хаасан байна. Уг албан тушаалд УИХ-ын гишүүн Ө.Шижир, Ц.Баатархүү болон Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ш.Отгон-Өлзий нарын нэр яригдаж байсан ч бүртгэлийн хугацаа дуусахад Б.Ган-Очир өрсөлдөгчгүйгээр нэр дэвшилтээ бүртгүүлжээ. Б.Ган-Очир нь хууль зүйн ухааны доктор зэрэгтэй бөгөөд улс төрийн ажлын гараагаа Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр эхлүүлсэн. Тэрбээр одоогоор Оксфордын их сургуульд суралцан, судалгааны ажил эрхэлж байна. Нийслэлийн Ардчилсан Нам дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, шинээр сонгогдсон намын хорооны гишүүд болон даргыг албан ёсоор батламжлах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-03-26 162.229.191.188

Угаасаа дампуу нөхдүүд дээ. Эд нар төрд гараад юу хийж гийгүүлэх юм бэ. МАН тайгаа таарчихсан юмнууд. Бас Хүн намын хэдэн албан тушаал горилсон нөхдүүд байна. Бүгд чөтгөр лүүгээ тонил.

Avatar

Нэргүй 2026-03-26 103.168.34.68

ene gaigui l yaridag hun baina lee. medleg bas gaigui sanagdsan

Avatar

Баабар 2026-03-26 66.181.165.234

окспорд мокспорд хэрэггүй ээ худлаа хэлний курс. АН мөхөж яваа нам дөө.

Avatar

Нэргүй 2026-03-26 103.212.116.22

Ардчилсан нам олигтой хүнгүй болсон дан луйварчид

Avatar

Нэргүй 2026-03-26 103.212.116.22

Энэ ардчилсан намд өөдтэй хүн байхгүй ээ дан ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүс

Avatar

Нэргүй 2026-03-26 202.70.40.100

Өрсөлдөгчгүй гэдэг үг маш маапантай сонсогдож байна.

Avatar

Ким 2026-03-26 66.181.165.234

хуураарай 99.9

Avatar

Нэргүй 2026-03-26 103.57.94.120

Жонхуу хулгайчыг АН-д орж яасан идэж ханадаггүй лларын фсда вэ…

Avatar

зочин 2026-03-26 66.181.164.157

Баяр хүргье, Итгэж байна аа Б.Ган-Очирт амжилт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж