Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны шийдвэр танилцуулах нэрийдлээр өчигдөр /2026.3.25/ өөрийгөө өмөөрч, хэвлэлд бүтэн илтгэл тавив. Учир нь хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Хууль зүйн сайд Б.Энхбаяр болон Д.Мөнх-Эрдэнэ нартай холбоотой баримтуудыг илчилсэн. Энэ нь цагдаагийн алба хаагчдын цалингийн үлдэгдэл болох 5 тэрбум төгрөгийг “Эм Жи Эл Корпораци” ХХК буюу Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжавын эзэмшлийн компанийн данс руу шилжүүлсэн гэх мэдээлэл байв.
Гэвч уг мэдээллийг шилэн данснаас устгасан нь тодорхой болсон. Баримт шалгагчид үүнийг нь олон нийтийн сүлжээнд илчилж орхисон. Харин Д.Мөнх-Эрдэнэ үүнийг тайлбарлахдаа, “Шилэн данстай холбоотой асуудлыг холбогдох байгууллага буюу Сангийн яамнаас асуух хэрэгтэй. Сангийн яам үүнийг хариуцдаг хууль, журамтай” гэсэн үгээр товч хариулж, асуудлаас зугтав.
Гэтэл Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай Дэд сайдын мэдэгдлийг эрс няцаасан. Тэрбээр “Шилэн дансны мэдээллийг устгах эрхийг хэнд ч олгоогүй. Шилэн дансны тухай хуулийн 7.1-д тодорхой заасан. Данс хариуцсан байгууллага нь мэдээллээ оруулах, шинэчлэх, хөтлөх үүрэгтэй. Хууль зүйн яаманд шилэн данс хариуцсан ажилтан байдаг. Тэр хүн л мэдээллийг оруулж, хөтөлдөг. Харин оруулсан мэдээллийг устгах боломжгүй” хэмээн тайлбар өгчээ.
Энэ асуудлын дараа өөр нэгэн сонирхолтой үйл явдал болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шилэн дансанд өмнө нь устгагдсан байсан гэх 7 тэрбум төгрөгийн зарлагыг буцаан нөхөж бүртгэсэн зэргээр шилэн дансны хөтлөлтийг албан тушаалтнууд хүсэл сонирхолдоо хэрхэн нийцүүлдэг талаар мэдээллүүд хөврөх болов. Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой үйл явдал үүний тод жишээ болж байна.
Засгийн газар дэд сайдтай болж, толгойгоо данхайлгах үед нь улс төрийн хүрээнд "Ерөнхий сайд Г.Занданшатарын толгойг цусдах дэд сайд нар томилогдлоо" гэх үгийг хаягласан нь олон. Энэ ч яриа биеллээ олж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Мөнх-Эрдэнэ, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав нарын зэс цухуйж, огцрох болзлоо хангаад байна.
3,605.46






















































Даваа 2026-03-26 66.181.190.131
эргээд баригдах зүйл дээр худлаа хэлж түмний шившиг болох гэж, төрд байх ёсгүй нөхөр байна
Нэргүй 2026-03-26 103.168.34.49
Yostoi yaj ch magadgui hudlaa gar daa, hotod ajillaj bsan bizde? uulzval zam gargah tal deer irgedtei uulzaj bsniig ni sanaj bna, helsen ugendee hurdeggui novshiin bandi
У. ням 2026-03-26 202.131.233.11
Энэ дэд сайд гэж яамдуудын хэвлэлийн төлөөлөгч нарыг болиулаач
Нэргүй 2026-03-26 66.181.177.130
Гол хэргийн эзэн тэр ХХААЯ-ны дэд саад Нямжав гээд боловсролгүй, ажлын туршлагагүй Содбаатарын уяач шахуу гарын найруулсан улсаас их хэмжээний мөнгө хуссан төлөвлөгөө нь томчуудын зодооноор гарч ирж байна. Яагаад шүүх тэгж үнэлж гаргасан яаж хэн тэр үнэлгээг гаргасныг шалгах хэрэгтэй. Хэний татаасаар саад болсныг шалгаж эргүүлэн тат, хамжигчдыг бас хариуцлага үүрүүл. Улсаас хулгай хийдэг хүмүүс төрд дэвшээд том хулгай хийхээр зүтгэж байна даа
Нэргүй 2026-03-26 66.181.177.113
SAWI80955877
Нэргүй 2026-03-26 66.181.177.113
BOOB XXNOO BOOW DOLOOJ ALNI SEXSEER ANUSDAAD VANXANI BIEE UNELLEED80955877
Бат 2026-03-26 202.126.90.57
Энхбаяр Мөнх-Эрдэнэ 2 ийг яагаад огцруулахгүй байгаа юм болоо Энэ Занданшатар өөрөө ноотой бна
Иргэн 2026-03-26 172.218.0.211
Данх новшийнхоо мэхэнд дахиад итгээд хууртаж байгаа үхрүүдээ наад Мөнхэрдэнэ чинь данх шиг хулгай хийж буянаа бузарлах хүн биш ээ. Данхыг хурдан барьж хорихгүй бол хар пиараар мэргэшиж үхрүүдийг хүссэн цагтаа мөөрүүлээд дадчихсан хүн хэцүү шүү. Монголыг сарниулж самарч чадна шүү
Нэргүй 2026-03-26 103.212.116.144
Дэмбрэлцэрэн гэж хувалз энэ гөлөгөө хулгай луйварт сайн сургасан бна шүү үхэж дал орморууд
Зочин 2026-03-26 66.181.190.239
Бас нэг цэлцийсэн хулгайч бий болжээ.