Монголд ам ажил хоёр алд дэлэм зөрсөн олон жишээ бий. Тэдгээрийн хамгийн муу жишээ болох “Урт цагаан” үйлчилгээний төвийн дахин төлөвлөлтийг сануулах үүднээс үүнийг бичлээ.
Газар чөлөөлөхдөө л нийслэлчүүдийн анхаарлын төвд байсан уг дахин төлөвлөлт олон нийтэд гологдсон 44 тэрбум төгрөгийн төсөл гэдгээрээ алдартай. Анх 20 сая төгрөг байсан дахин төлөвлөх зураг төсөл хэрхэн 44 тэрбумын мөнгө угаалт болж хувирсныг эргэн сануулъя.
55 МЯНГАН ИРГЭНИЙ САНАЛ АВСАН 20 САЯЫН ТӨСӨЛ
Мэргэжлийн байгууллагаас нураах талаар олон удаагийн зөвлөмж өгсөн гэдэг үндэслэлэээр 2020 онд хотын захиргаанаас "Урт цагаан"-ыг дахин төлөвлөх зураг төслийн уралдааныг сүртэйн аргагүй зарлаж байлаа. Уралдаанд 28 баг оролцож, тэргүүн байрт "Эм Жи Эл И Эн Си" компанийн ирүүлсэн дараах загвар шалгарснаар Улаанбаатар хотын түүхийн өв болсон барилга дахин төрхөө олохоор болсон. Тухайн үед гаднаа машингүй гудамж байхаар төлөвлөжээ. Нийт 55 мянган иргэн дэмжиж санал өгсөн дахин төлөвлөлтийн уг загварыг 20 сая төгрөгөөр шагнасан байдаг. Шагнал гардуулах ёслол 2020 оны тавдугаар сарын 25-нд болсон. Энэ нь хотын удирдлагуудын иргэдээ сонсдог гэх пиар кампанит ажлын нэг хэсэг байлаа.

3419-ХӨН ИРГЭНИЙ САНАЛААР 44 ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ АВТО ЗОГСООЛ БОСГОВ
Гэвч 2023 онд нийслэлд амьдарч буй 2 сая орчим хүнийг төлөөлөн 3419-хөн иргэн санал өгснөөр одоогийн цэцэрлэгт хүрээлэн нэртэй авто зогсоол, жижигхэн худалдааны төв боссон. 2023 оны арваннэгдүээр сарын 10-нд танилцуулсан санал асуулгын дүнгээр нийт 3564 хүн оролцсоноос 3419 буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн гэдэг. Үлдсэн 145 хүн буюу дөрвөн хувь нь дахин төлөвлөж барилга барих санал өгсөн талаар мэдээлэл гарч байв. Дахин төлөвлөж, хотын төвд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил 2024 оноос хойш сунжирсаар энэ онд хүлээлгэж өгсөн. Нийслэлчүүдийг хэрэгжсэн хугацаа, зарцуулсан мөнгөн дүн нь аль аль талаасаа залхаасан юм.
“Бодь групп”-ийн охин компани “Бодь пропетрийз” ХХК ингэж 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэн нэртэй 109 автомашины далд зогсоол, хэдхэн лангуутай гурван давхар үйлчилгээний барилгыг 44 тэрбумаар байгуулсан. Тендер шалгаруулалт, худалдан авалт нь урьд хэрэгжсэн төслүүдийн адил ойлгомжгүй. Нэг л өдөр “Бодь пропетрийз” ХХК тодроод гараад ирсэн. Дахин төлөвлөлт хийх хугацаанд “Бодь групп” ХХК болон хотын захиргааны зүгээс нийслэлийн зүрхэн хэсэгт дэлхийд байхгүй цэцэрлэгт хүрээлэн байгуулах мэтээр сурталчилсаар байлаа.

44 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТЫГ ИЛ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Энэ төслийг анх эхлэхэд олон нийт төдийлөн шүүмжлээгүй. Гэвч ашиглалтад орсных нь дараагаас аудитын шалгалт оруулж, үр дүнг нь ил тод тайлагнахыг шаардсаар байгаа юм. Ерөнхийдөө 44 тэрбум төгрөгийн шамшигдуулалт, мөнгө угаалт хэмээгдэж буй уг авто зогсоолын ашиглалт тодорхойгүйн дээр өнгө үзэмж, хийц маш тааруу. Хэн ч харсан зарцуулсан өртгөөсөө хямдхан гүйцэтгэлтэй барилга, авто зогсоолыг байгуулах хугацаанд тасралгүй олон нийтийн дэмжлэг авах тархи угаалт хийсний гэрч бөгөөд хохирогч нь нийслэлчүүд болж үлдсэн.
Түүнээс өмнөх түүх сөхөхөд, нийслэлийн ИТХ-ын 2015 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 28/13 дугаар тогтоолоор батлагдсан "Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник, эдийн засгийн үндэслэл" хот төлөвлөлтийн баримт бичигт “Урт цагаан”-ы барилгыг “тусгай хамгаалалтанд авах барилга байгууламж”-ийн жагсаалтад багтааж байжээ. Улмаар хамгаалалтад авах, шинээр сайжруулахдаа өнгө төрхийг хэвээр хадгалах зэргээр хэрхэн ашиглахыг зааж өгсөн байдаг.
Дээр дурдсан шалтгаануудаар нийслэлийн, ялангуяа “Урт цагаан” ойр орчим өссөн иргэд Улаанбаатар хотын санах ой болсон барилгыг нурааж, устгахыг эсэргүүцэж байсан билээ.
3,605.46






















































Нэргүй 2026-03-26 122.201.31.43
Бат үүлийн усан оргилуур+ Самарсайхны усан оргилуур+ Нямбаатарын уртаас урт цагаан….
Урт цагаан 2026-03-26 59.153.114.141
Энийг сайн шалгах ёстой хүн ичиж үхмээр юм барьсан
зочин 2026-03-26 103.26.195.147
Амарсайханы усан оргилуур…
Соёлоо . 2026-03-26 202.55.188.91
ГАШУУН ҮНЭН ИРГЭД 4 ДАВХАР БАЙШИН БАРЬ ГЭЖ ОГТ ХЭЛЭЭГҮЙ !!! . ДООРОО ГАРАЖТАЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАРЬ ГЭЖ Л ХЭЛСЭН БДАГ
ГЭВЧ ТЭР НЬ НЭГ САЙНДАА 10 ТЭРБУМ ОРШИМ БАЙХ ЁСТОЙ !
ГЭВЧ ЗОРИУДААР ТӨСӨВӨӨ ӨСГӨХИЙН ТУЛД
ХУДЛАА БАРИЛГА БАРЬЖ ЭХЭЛСЭН 😡😡😡😡
Батаа 2026-03-26 66.181.161.75
Хамгийн их дэмжигч нямбаатарын мөнгө угаалт бхаа. ичээч бузруудаа.
Иргэн 2026-03-26 66.181.185.80
Энэ төсөл 44 тэрбумаар зогсохгүй байхаа. Хуучин урт цагаанд ажиллаж байсан хүмүүст зориулж 32 тойрогт дахиж барилга барихад 20 тэрбум зарцуулж бгаа гэж сонссон. Нийслэл их л мөнгөтэй бна. Уг нь гэр хорооллоо хөгжүүлэхэд зарцуулсан бол
Иргэн 2026-03-26 66.181.185.80
Иргэд цэцэрлэгт хүрээлэн гэсэн санал өгсөн байхад ..:
Нэргүй 2026-03-26 122.201.31.230
шалга энэ нарийн зохион байгуулалттай хийсэн мбнгөт2гаалт шүү ийм хөгийн 2эцэрлгт хүрээлэнигэх гэж нэртэй газар байхуу
Иргэн 2026-03-26 66.181.180.196
Нямбаатар новшийн мөнгө угаалтын нэг тод жишээ хаана мод цэвэр агаар бна тэнд нь очоод хор уршиг байгуулж хийж явдаг арчаагүй хужаагын шээс муу н**ш урьдынхаас нь дордуулсан царайг нь хараад байгаарай
Нэргүй 2026-03-26 202.126.89.149
өмхий бузрууд
Алхах дуртай нэгэн 2026-03-26 202.126.89.203
Бүгдийг нь нурааж өргөн цэлгэр сайхан л болгосон байна лээшд.
Ахмад настан 2026-03-26 103.212.116.157
Манай барилгачид цаасан дээр сайхан зураг макeт үзүүлээд барихаараа дутуу хийдэг орон сууцны хотхонууд бүгд адилхан мод ногоон зүлэггүй засмал замгүй ус нь зэвтэй гаднах фасад нь амархан шатдаг хөөс будаг тэгсэн хир үнэ нь тэнгэрт хадсан агаажуулалтаа сайн хийж чаддаггүй айлын тамхи, баас үнэртэх жишээний сэтгэлгүй барилга барьдаг ашиг л олж байвал иргэдийн тав тух огтоос хамаагүй
Нэргүй 2026-03-26 122.201.31.43
Тэгж гоё зурж байж яам агентлагууд нь шийддэг гэсээн
Иргэн 2026-03-26 122.201.31.8
Сайхан л болсон ш дээ
иргэн 2026-03-26 119.40.98.74
энэ их сайхан бүтээн байгуулалт болсон.160 машины газар доогуурхи граж,инженерийн шугам сүлжээний хонгилын систем иж бүрэн сайхан бүтээн байгуулалт болсон баярлалаа.
Нэргүй 2026-03-26 103.9.90.101
санал өгсөн 3419 хүнийг гэрчээр асууж, санал асуулга явуулсан албан тушаалтныг байцааж, бодь группийг шүүхэд өгч улсад учруулсан хохирлыг гаргуулах хэрэгтэй. Сонгон шалгаруулалтад хэчнээн гоё гоё төсөл байлаа. уржигдар хажуугаар нь явахад үнэхээр гомдмоор байсан шүү. төмөр нь зэвэрчихсэн, хиртчихсэн, муруйчихсан хэдэн халтар турба л байсан
Zochin 2026-03-26 202.126.88.145
Урт цагаан ямар хогийн газар байлаа. тэр чигтээ жорлон болсон байсан харин ч сайхан болгосон байналээ. тохижуулах талаар олон зураг гарсан байсан. Нэгийг нь л сонгоо биздээ. мөнгө цаасаа ч бодсон л байх.
Nergvi 2026-03-26 103.212.117.81
arai yumaa neree shalgaj hyanadag gazar baihgvi yu
Нэргүй 2026-03-26 103.229.123.127
Сэлэм жанжин энэ Бэрх тосгоноос авчирсан дүү нараа одоо татаж аваа. Нэг нь ч яахав өөрөө өөртөө занга тавиад эргүү МАНгараараа дуудуулаад уначихлаа. МУ-ын төсөв 26 тэрбум амд. Тэрэнтээ тэнцэх хэмжээний нүүрсний мөнгийг угааж идэж уусан гэж Аюурзана ярилаа. Үнэн байхоо… Хэрвээ үнэн бол яс цоожинд хийж аваад 9 эрүү түлгаж үнэнийг олох хэрэгтэй бна. 44 тэрбумын урт цагаан бол зүгээр л самар юм бна. Яг яс юман дээр 15 тэрбумаар хийсэн юм шиг. Голомтын Хялар боссыг бас шалгахад гэмгүй.
О 2026-03-26 202.126.89.94
Бэрх тосгон руу хөөж явуулаач ээ.Тэндээ пээдийдэг юм байгаа биз.Ямар ч мэргэжил, мэдлэггүй, хулгайч хүмүүсийг гаргавал ямар байдгийг жинхэнэ үзүүлж байна
Нэргүй 2026-03-26 66.181.191.135
Мөн Аудит хийлгэнэ дээ бас
Нэргүй 2026-03-26 178.174.229.45
NYAMBAATAR BOL. UB HOTIIG USTGAJ. YGYI HIIH ZORILGOOR. HENTIIGEES IRSEN ALBIN CHUTGUR BILEEE
болд 2026-03-26 43.228.128.82
За тэр зогсоол бол арай шүү. Орохдоо зөвхөн Тэди орох хойшоо явдаг урсгалаар орно. Ядаж бхад тэр нь нэг чигийнх. Тийм учраас бараг машин бхгүй хоосон.
Иргэн 2026-03-26 122.201.31.60
ийм жишээ зөндөө байгаа. хайран тхтварын. мөнгө.төв талбай дээрхи усаа зөөдөг усан оргилуур ч бас бөөн мөнгө угаалт.
Нэргүй 2026-03-26 43.228.130.118
нямбаатар л***р зайлаа, энэ пээдгэр хөгшин баньдийг шалгуулцгаая, туулын хурдны зам ч гэх шиг, энэ намчин гөлөг сэлбийн даланг ч дуусгач чадахгүй хуцаж байж ацаараа туулын хурдны зам
Нэргүй 2026-03-26 202.126.89.211
Газар доорх байгууламж маш үнэтэй босно шүү дээ. Хөрсний ус гараад маш их ажиллагаатай байсан гэдгийг ажиллаж байсан хүмүүс нь яриад л байсан даа.
ИЧ 2026-03-26 64.119.29.2
L.Oyun-Erdene, Kh.Nyambaatar nariin uyeluud uursduduu zoriulan niisleliin tusviig zohioj Bodi-toi gereelj baijee
Нэргүй 2026-03-26 202.179.26.227
Өөдтэйхэн шиг тэгшилж ч чадаагүй хачин муухай зам, талбай гээд байх юмгүй одоо эхнээсээ уаад эвдэрч бу сандал гэх хачин хэдэн юм, бут ццлгаад, урдуур нь 70- аад см өндөртэй хайстай үнэхээр гэтэмшигийн ажил хийсэн. Тэр 3 давхар гээд байгаа нь зүүн хойд буланд багаахан талбайд байрлах жижиг барилга. Одоо ч ашиглалтад ороогүй байна. Замын хэсэг нь одоо эвдэрч эхэлсэн. үнэхээр хулхи. Ийм байж болдог юм уу.
Ийм эргүү юмнууд хот төлөвлөж, тохижуулна гэж байхгүй ээ! Хайран мөнгө!!!!! 2026-03-26 202.55.186.137
Энэ ёстой элэг авна аа. Хайран төсвийн мөнгө.. Очоод үзээрэй. Далиу муруй ямар ч утга авцалдаагүй тахир заманцар. 1 х***а стайлын байшинцар. Яаая гээд байгаам бээ ??? Ядаж тэр явган хүний замыг шулуун тавиад дунд нь урин дулааны цагт хамтлаг, уран бүтээлчид ганц нэг гитар тоглох, зураачид зураг зурах талбай засчихгүй… талбайн дунд хэсэгт жоохон зай гаргаад, жижкэн ч болтугай усан оргилуур хийчихгүй.. ядаж тойроод хүн амитан суух, нарлах, хэдэн урт сандлууд хийчихгүй.. Хүүхэд тоглох, хүн суух ч
Нэргүй 2026-03-26 66.181.179.238
БАРС ЗАХЫН ХОИНО БАС ТАРХИ МӨНГӨ УГААЛТ 1000 МАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАИГА 200 МАШИНЫ ЗОГСООЛ БАИХАД ХАНГАЛТТАИ
Нэргүй 2026-03-26 202.55.188.102
арын модтой гудамж яасан бэ
Иргэн 2026-03-26 66.181.184.198
Байшин барьсанаас ийм нь дээрдээ. Доороо зогсоолтой
Нэргүй 2026-03-26 103.212.162.143
зогсоолыг тэгж л шийдэх хэрэгтэй, гэхдээ жаахан үнэ дээрээ анхаараарай ккк
Нэргүй 2026-03-26 103.212.162.143
гоё л болсон билээ хангалттай зогсоолтой, харуул ах нар маш гоё харьцаатай. надад лав таалагдсан
Нэргүй 2026-03-26 103.212.118.200
44 terbum iin zogsool gej baix uu…chi tsug ideltsee yu.tegeed goe ba uu.
ay lalaa aprikaa 2026-03-26 59.153.113.209
aziin aprikchuul bananii halis bandagniihaa orond shaagaad barildaj bwl barah tumee
Нэргүй 2026-03-26 66.181.183.115
News.mn гэж хэдэн тэнэг сэтгүүлчтэй газар байх юм. Бичдэг юм мөнгө өгсөн хүний хэлсэн үгийг бичдэг, толгойн ажилладаггүй хүнийг ажилд авдаг.
Нэргүй 2026-03-26 66.181.180.170
Нөгөө л Голомтын Баясгалан гэдэг хүн гэсэн биз дээ!! Хэцүү юм даа! энэ хүний үйлийн үр юм даа
Нэргүй 2026-03-26 202.55.188.116
44 terbumiig ni shalgaachee
Өвгөн Балдан 2026-03-26 59.153.115.236
Хөгжил шүү дээ хөгжил. Хуучны түүхэн барилга байгууламж л гэх юм. Ямар эртний Ром Римийн хүний нүд хужирлахаар уран баримал, загвар хийцтэй хад чулуун барилга байшин ч биш. Үнэндээ Урт цагааны барилга бол нурж унах шахсан, чийг бам үнэртсэн таазнаас нь шороо гоожсан, дээгүүр нь бут сөөг, хогийн ургамал сарайчихсан барилга л байсан шүү дээ. Ер нь бол түүх хадгалах уу гэвэл тодорхой хэмжээний түүх хадгалалгүй яахав. Гэхдээ л гоё харагддагүй байсан шүү дээ. Авто зогсоол болгосон нь зөв.
Нэргүй 2026-03-26 192.82.64.217
одоо барьсан урт цагаан гэх барилга нь өмнөх барилгынхаа 4/1 орчим байх. Тэнд нь хүмүүс орох гээд бөөн алаан, өмнөх олон олон амьдралаа болгоод байсан хүмүүс хаана орох нь бүү мэд.
Зочин 2026-03-26 202.131.246.245
Баахан хулгайч нарын цавчаа. Бодь гэдэг газрыг хар жагсаалтад оруулъя. Төрийн худалдан авалт тендерт оруулахаа больё. Нэг ч үйлдвэрлэл бхгүй компаниар яадаг юм.
Зохиолч Л. Пүрэвдорж 2026-03-26 66.181.176.220
Авилгын систем тэгнэ л шүү дээ.
Zuv Mongol 2026-03-26 202.126.91.252
..xafin ch mashini zogsool ixtei saixan buteen baiguulzlt bolson xarin ymar tusuvtei yaaj bosson sonin baa
Нэргүй 2026-03-26 59.153.115.121
За ёстой битгий попроод байгаарай хүг новшиндоо дарагдсан нурах шахсан нэг муу дөрвөлжин амбаар л байсан ш дээ түүнд ядаж архитектурын өчүүхэн ч олигтой элемент байгаагүй түрээслэгчид гэдэг хэдэн хүний л холбоотой хүмүүс эсэргүүцэж байснаас нэг их ардууд эсэргүүцээд байсан юм байхгүй шүү,гадуур нь гадны хүн дагуулж явахаас хүртэл ичдэг байсан шүү,битгий худал юм бичээд байгаарай
мэдрэлээ 2026-03-26 192.82.91.179
наад тархиа ашиглаж чаддаг юм уу? дахиад унш даа.
Нэргүй 2026-03-26 202.170.68.162
Ногоон байгууламж байхгүй, аажуу тайван суух ч 1 ч сүүдрэвчгүй, цул цемент.
2001 ond 2026-03-26 59.153.113.209
ereend yawj bhd enenees iluu bsn odoo sansariin oron boloo biz
Нядалгаа 2026-03-26 66.181.182.50
Барсын арын цэцэрлэгт хэсэг байхгүй болсоон бас
Нэргүй 2026-03-26 202.126.89.211
тэр чинь Төмөр замын мэдлийн газар өөрсдөө доороо зогсоол дээр нь цэцэрлэгт хүрээлэнгээ хийнэ гэсэн