niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 07:31 UTC Эх: https://news.mn/r/2856735/ aff2a0052f307f1c… ← niitlelch.mn руу буцах

"Усны компакт хөтөлбөрийн зорилго нь усны хомсдолоос сэргийлэх"

"Усны компакт хөтөлбөрийн зорилго нь усны хомсдолоос сэргийлэх"

"Усны компакт хөтөлбөрийн зорилго нь усны хомсдолоос сэргийлэх"

-АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь ядуурлыг бууруулж, эдийн засгийг өсгөх зорилгоор хөгжиж буй орнуудад буцалтгүй тусламж үзүүлдэг. Эдийн засгийн өсөлтөд урт хугацааны тогтвортой хөгжил хамгийн чухал. Үүнд байгаль орчин, ус, агаар, хөрсний эрүүл байдал нөлөөлдөг. Монгол Улсын хувьд эдийн засгаа зөвхөн уул уурхай, үйлдвэрлэлээр өсгөх нь хангалтгүй. Усны нөөцийн асуудал онцгой чухал бөгөөд 2021 оны байдлаар Монгол Улсын хүн амын 45 хувь нь Улаанбаатар хотод амьдарч, улсын нийт баялгийн 63 хувийг үйлдвэрлэдэг гэсэн тоо бий.

Иймээс нийслэлд усны хомсдол үүсвэл үйлдвэрлэл зогсож, хотын хөгжил саарах зэрэг сөрөг үр дагавар үүсэхээс гадна иргэдийн амьдрал, эдийн засаг, хүмүүнлэгийн байдалд эрсдэлтэй.

Энэхүү эрсдэлийг Дэлхийн банкны усны нөөцийн 2030 байгууллага, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын судлаач мэргэжилтнүүдийн 2016 оноос хойш хийсэн судалгаагаар “урьдчилан” харснаар АНУ-ын Засгийн газар буцалтгүй тусламжаа усны салбарт оруулахаар болсон. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх Усны Компакт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Компакт хөтөлбөр маань хоорондоо уялдаа бүхий гурван төслөөс бүрддэг.

-Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй гурван төсөл хэрэгжүүлж буй. Монгол Улсад анхны гэж хэлж болох ус гүн цэвэрлэх, бас хаягдал усыг дахин боловсруулах хоёр том үйлдвэр барьсан. Энэ хоёр үйлдвэрийг ажиллуулах хүний нөөц, хууль эрх зүйн орчин бэлэн үү?

-Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр том үйлдвэр барьсан. Эдгээр нь Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр болон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр юм. Аль аль нь Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн боловч ажиллах зарчим нь ялгаатай. Нэг нь усны нийлүүлэлтийг нэмэгдүүлж нөгөө нь усны хэрэглээг бууруулна. Нэгдүгээр төсөл буюу Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд ундны усны шинэ эх үүсвэр байгуулж байгаа юм.

Энэхүү эх үүсвэрт орчин үеийн технологи бүхий 30 гүний худаг гаргаж, тоноглож байна. Эх үүсвэрээс олборлосон усаа мөн л төслийн хүрээнд барьж байгуулж буй шугам хоолойгоор дамжуулан Сонгинохайрхан уулын зүүн бэлд байгуулсан Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр рүү татаж, орчин үеийн технологиор ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж, хотын хэрэгцээнд нийлүүлэх юм.  Ингэснээр хотын нийт ус хангамж нэмэгдэнэ.

Харин хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нь хотын усны эрэлтийг бууруулах замаар нийт ус хангамжийг дэмждэг. Тухайлбал, дулааны цахилгаан станцууд дахин боловсруулсан хаягдал усыг ашигласнаар тэр хэмжээний газрын гүний цэвэр усыг хэмнэж, гүний усны эрэлт багасна. Үр дүнд нь хотын нийт ус хангамж нэмэгдэж, усны тогтвортой байдлыг хангана. Эдгээр үйлдвэрүүд нь хатуу дэд бүтэц буюу “hardware” гэж тодорхойлж болох бол, Улаанбаатар хотын ус хангамжийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилготой Компактын гурав дахь төсөл нь зөөлөн дэд бүтэц буюу “software” юм. Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийг хэрэгжүүлснээр салбарын чадавхыг сайжруулах,  хүний нөөцийг сургах, үр ашиг, материаллаг баазыг нэмэгдүүлэх, оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, усны хэрэглээний талаарх олон нийтийн ойлголт, эерэг хандлагыг нэмэгдүүлэх зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулж, үр өгөөжөө урт удаан хугацаанд хадгалахад чиглүүлдэг юм. Компакт гэрээнд таван жилийн настай төсөл хөтөлбөр биш, үр өгөөжийг нь цаашид ч нийгэм, эдийн засагт удаан хугацаанд, тогтвортой нөлөөлөхийг чухалчилсан байдаг. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамжийн салбарын тогтвортой, найдвартай ажиллагааг урт хугацаанд хангах боломжтой болно.

-Хөтөлбөрийг яг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх хатуу нөхцөлтэй юм билээ. Энэ хугацаанд цар тахлаас эхлээд үер ус, олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөх зэрэг олон сорилт тулгарсан. Энэ бүхнийг хэрхэн давж гарсан бэ?

–Төслийг хэрэгжүүлэх шатанд бид маш олон саад бэрхшээлтэй тулгарсан. Covid-19 цар тахал, Орос-Украины дайн болон АНУ-ын дотоод асуудлууд, барилга баригдаж буй талбайд үер болсон зэрэг сорилтууд тохиолдсон. Гэсэн ч эдгээр бүх бэрхшээлийг давж, төслийг амжилттай хэрэгжүүлээд явж байна. Мянганы сорилтын корпорацын буцалтгүй тусламжаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх загвар өөрийн гэсэн онцлогтой байдаг. Хөтөлбөрийг яг таван жилд багтаан дуусгах хатуу нөхцөл заасан байдаг. Компактыг хэрэгжүүлэх явцад Монголын Мянганы сорилтын сангаас урьдчилан бэрхшээлийг харж, даван туулах, хариуцлагаа ухамсарлах, санаачилгыг гартаа авах зэрэг олон чадварыг шаардсан. Компактыг таван жилийн дотор, төсөвлөсөн санхүүжилтэд багтаан хэрэгжүүлэх нь зөвхөн хэрэгжүүлэгч тал болох Монгол Улсын Засгийн газар болон Монголын Мянганы сорилтын сангийн хариуцлага учраас Монголын Мянганы сорилтын сангийн хамт олон энэхүү үүргийг өдөр бүр санаж, хичээнгүйлэн ажилласан.

-Хөтөлбөр төлөвлөсөн хугацаандаа амжилттай хэрэгжиж дуусах гэж байгааг саяхан болсон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн нээлтийн үеэр ирсэн зочид онцолж байсан. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх гол үндэс суурь нь юу байсан бэ, таны бодлоор?

-Дээр дурдсанчлан, нэг талаас хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай засаглал, дүрэм журам, бизнесийн загвар нь Монголын Мянганы сорилтын санг бие даасан байдлаар, санаачилгатай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Нөгөө талаас, энэ боломжийг алдалгүй ашиглан, өөрсдийн сэтгэл, хөдөлмөрөөр усалсан манай хамт олны хүчин чармайлтыг чухалчлан харж байна. Монголчууд бие даан ийм хэмжээний, цар хүрээтэй төслийг хугацаанд нь, төсөвтөө багтаан амжилттай хэрэгжүүлж чаддагийг дахин харуулсан хамт олноороо бахархаж байна.

-Та хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагын мониторинг, үнэлгээг хийдэг гол хүн. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад мониторинг хийж байхдаа юуг чухалчилдаг вэ?

-Усны Компактын төслүүд ямар үр дүнд хүрч байна, зорилгодоо хүрсэн эсэхийг шалгахын тулд гүйцэтгэлийн үнэлгээ хийдэг. Энэ нь төсөл төлөвлөсөн ёсоороо хэрэгжсэн эсэх, зорилгодоо хүрсэн эсэхийг шалгадаг. Үнэлгээг хөндлөнгийн, ашиг сонирхлын зөрчилгүй байгууллага гүйцэтгэдэг. Манай  төслийн хувьд АНУ-ын "Social Impact" судалгааны байгууллага хийж байгаа. Мэдээллийг 2023 онд цуглуулсан. Дараагийн шатны мэдээллийг 2026 оны дөрөвдүгээр сараас 2028 он хүртэл цуглуулна. Ингэж өмнөх болон дараах үеийн мэдээллийг харьцуулж үр дүн, зорилгодоо хүрсэн эсэхийг тодорхойлдог. Мөн төсөл хэрэгжихявцыг Компакт гэрээний гуравдугаар хавсралтад заасан 54 шалгуур үзүүлэлтээр хянаж, тайланг санхүүжүүлэгч Мянганы сорилтын корпорацид улирал тутамд хүргэдэг. Хэрэв ямар нэгэн шалгуур биелээгүй бол санхүүжилт зогсоох эрсдэл гарна. Энгийнээр хэлбэл, төсөл төлөвлөсөн ёсоороо явагдаж, зорилгодоо хүрсэн эсэхийг гадны байгууллага үнэлдэг бөгөөд хэрэгжилтийг 54 үзүүлэлтээр хянаж, асуудал гарвал санхүүжилтэд нөлөөлнө.

-Ингэхэд төсөл хөтөлбөрийн үр өгөөжийн биелэлтийг ямар хугацаанд үнэлдэг юм бэ. Одоогийн байдлаар төслийн хэрэгжилтийн түвшин хэдэн хувьтай байна вэ?

-Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслийн онцлогоос хамаарч үйлдвэрүүд баригдаж дууссан, үйлдвэрлэл явагдаж, бүтээгдэхүүнээ гаргаад эхэлсний дараагаас дийлэнх шалгуур үзүүлэлт биелэгддэг. 2025 оны эцсийн байдлаар хөтөлбөрийн үйл ажиллагааны гүйцэтгэл 97 хувьтай, шалгуур үзүүлэлтийн биелэлт 80 хувьтай байна.

-Ер нь хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нөлөөллийг богино, дунд, урт хугацаанд хэрхэн хэмждэг вэ?

-Мянганы сорилтын корпорацын Компакт хөтөлбөрийг санхүүжүүлэхдээ үр дүнд чиглэсэн зарчмыг баримталдаг. Энэ утгаараа хөтөлбөрийн урт хугацааны үр дүнг тоогоор илэрхийлэх нэг арга нь хөрөнгө оруулалтын өгөөжийн хувь юм. Усны Компакт хөтөлбөрийн хувьд хөрөнгө оруулалтын өгөөжийг өгөөжийн дотоод норм аргачлалаар тооцоход 10,9 хувь гарч, Мянганы сорилтын корпорацын босго шалгуурыг давсан байна.

Энэ нь хөтөлбөр хэрэгжиж дууссанаас хойш 30 жилийн хугацаанд төслөөс Монгол Улсад орох өгөөж 10,9 хувь байна гэсэн үг юм. Түүнчлэн 30 жилийн дараа Улаанбаатар хотын 2 сая 427 мянган иргэн хөтөлбөрийн үр шимийг хүртэх тооцоололтой байна.

-Мониторингийн явцад илэрсэн нийтлэг эрсдэлүүд юу байсан бэ?

-Манай хөтөлбөрийн эцсийн зорилго нь Улаанбаатар хотыг усны хомсдолоос сэргийлэх юм. Одоогоор Улаанбаатар хотын усны эрэлт, хувийн худагтай айл өрх, ААН-ийн усны ашиглалт, олборлолтын нэгдсэн мэдээлэл байхгүй. Мөн мэдээллийн чанар хангалтгүй байдаг нь хотын нийт усны эрэлтийг нарийвчлан тодорхойлоход хүндрэл учруулдаг. Үүнээс шалтгаалан үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхэд хэчнээн хэмжээний усыг ашиглаж болох, мөн усны эрэлт, эсвэл үйлдвэрлэл төсөөлсөн хэмжээнд хүрээгүй бол ямар шалтгааны улмаас гэдгийг мэддэггүй. Бид 2023 онд хөндлөнгийн гэрээлэгчээр бус өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан мэдээллийн чанарын үнэлгээг хийлгэсэн. Мэргэжлийн, хөндлөнгийн байгууллагаар 2025 онд хийлгэсэн. Мэдээллийн чанарын үнэлгээнд тулгуурлан шалгуур үзүүлэлтэд шаардлагатай усны салбарын статистик мэдээллийг хэрхэн сайжруулах, мөн шаардлагатай тохиолдолд орлуулан тооцоолох аргачлалыг боловсруулах ажлыг үргэлжлүүлэн хийж байна.

-Усны компакт төлөвлөсөн хугацаандаа амжилттай хэрэгжиж дуусч байгаа нь Монгол Улсын хувьд том бахархал. Харин таны хувьд энэ хөтөлбөрт ажилласнаар хамгийн их бахархаж буй зүйл юу вэ?

-Хаягдал усыг дахин цэвэршүүлж, технологийн зорилгоор ашигладаг томоохон үйлдвэр Монгол Улсад өмнө нь байгаагүй.

2024 онд Ус сувгийн удирдах газар 94.5 сая шоо метр усыг Улаанбаатар хотын хүн ам болон аж ахуйн нэгжүүдэд нийлүүлсэн байдаг. Хөтөлбөр хэрэгжсэнээр Ус сувгийн удирдах газрын усны эх үүсвэрийн хүчин чадал 50 сая шоо метрээр нэмэгдэнэ. Энэ нь хотын одоогийн хэрэглээний 53 хувьтай тэнцэх хэмжээ юм. Мөн жилд 18 сая шоо метр гүний усыг хэмнэх боломжтой дахин ашиглах цэвэрлэсэн усыг ашиглах юм.

Эдгээр хүчин чармайлтын үр дүнд нийлээд 68 сая шоо метр усны хэрэглээг хангах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулсан нь ирээдүй хойч үе, үр хүүхдүүдийн усыг бэлдэж өгсөн хэрэг гэж үзэж болно. Энэ бүх ажил нь манай багийн хувьд, мөн нийтийн болон байгаль орчны сайн сайхны төлөөх томоохон амжилт юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-03-25 217.216.125.78

Яасан ч хэрэгжиж дуусдаггүй төсөл юм. Өчнөөн жил боллоо.

Avatar

Нэргүй 2026-03-25 66.181.161.24

Харин ч яг төлөвлөсөн хугацаандаа хэрэгжиж дуусч байгаа шүү. Батлагдсан төсөвтөө багтаагаад зогсохгүй, хэмнэсэн талаар нь бол өөрт чинь мэдээлэл бүр байхгүй бололтой, шүүмжлэх сэдэлтэй хүнд хэчнээн зөв зүйл ч буруу л харагддаг байх даа. Гунигтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж