niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 07:32 UTC Эх: https://news.mn/r/2856624/ 3e5d6c34e8dec082… ← niitlelch.mn руу буцах

Нохой, муураа тэжээх боломжгүй бол түр асрах байранд шилжүүлэх боломжтой

Нохой, муураа тэжээх боломжгүй бол түр асрах байранд шилжүүлэх боломжтой

Нохой, муураа тэжээх боломжгүй бол түр асрах байранд шилжүүлэх боломжтой

Иргэд нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, үрчлүүлэх боломжтой


Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд өнгөрсөн оны зургадугаар сард эзэнгүй нохой муурыг асран хамгаалах байрыг ашиглалтад оруулсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар тус байранд 120 гаруй нохой, 20 орчим муур байгаа аж. Нийт амьтдыг эмчийн үзлэгт хамруулсан бөгөөд 62 нохой, муурыг үржил хаах мэс ажилбарт хамруулсан гэж нийслэлээс мэдээлэв. Хэрэв иргэд нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, үрчлүүлэх боломжтой аж.

Гэр хорооллын айл өрхүүд хашаандаа тэжээж буй нохой, муураа үржил хаах мэс ажилбарт оруулдаггүйгээс үүдэн нохой, муурын тоо жилээс жилд өсөж байна. Тодруулбал, нохой, муур жилд 1-4 удаа үржилд ордог бөгөөд энэ хэмжээгээр үржилд орсоор байвал нэг хос нохой, муур зургаан жилийн дотор 67 мянга болтлоо өсөх боломжтой гэсэн судалгаа байдаг байна. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор 2024 онд 2800 айл өрх, 2025 онд 1305 айл өрхийн газрыг чөлөөлсөн бол энэ онд 8000 гаруй айл өрхийн газрыг чөлөөлнө. Эдгээр айл өрх нь нүүхдээ тэжээвэр амьтдаа хаяж явдаг зэрэг шалтгаанаас болж эзэнгүй нохой, муурын тоо жилээс жилд өсөх шалтгаан болж буй. Нийслэлийн Статистикийн газрын мэдээлж буйгаар Улаанбаатар хотод эзэнтэй 41 мянга гаруй нохой, 3700 орчим муур байна гэсэн судалгаа байдаг. Харин эзэнгүй 160 гаруй мянган нохой, муур байдаг аж. Харин иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд зуслангийн бүс дэх эзэнгүй зэрлэг нохдыг мэргэжлийн анчидтай хамтран цөөлөхөөс өөр аргагүй байхгүй гэдгийг албаныхан хэлж байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

Avatar

Иргэн 2026-03-24 103.212.119.30

Түр асрах байр гэдэг чинь үнэн үү? Жинхэнэ бодит байдал дээр сэтгэл эмзэглэм зүйлүүд сонсогддог. Нохой Муурыг Хүмүүс бид л хайрлаж хамгаалж хүндэтгэж ухамсарлах үүрэг хариуцлагатай байх учиртай юм шүү дээ.

Avatar

Нэргүй 2026-03-24 202.55.188.102

нохой мууртай айлуудыг баян өлгий рүү шууд хөө нутаг заа тэндээ нохойтойгоо янаглаад амьдраг

Avatar

Нэргүй 2026-03-24 202.21.108.17

нохой мууртай нөхцөгсөдөөс маш татвар аваачээ нохой муурын үүрэнд амьдардаг гаж донтонгуудыг хашраах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж