niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 07:32 UTC Эх: https://news.mn/r/2856572/ eee1ad056e5801e2… ← niitlelch.mn руу буцах

Н.Номтойбаяр: Хянан шалгах түр хороо байгуулна

Н.Номтойбаяр: Хянан шалгах түр хороо байгуулна

Н.Номтойбаяр: Хянан шалгах түр хороо байгуулна

УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2026.3.24/ Хянан шалгах түр хороо байгуулах болсон талаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд би хэл ам үүсгэсэн хэргүүдийн хавтсыг нээж доторх мөн чанарыг иргэдэд нээлттэй дамжуулахгүй өнгөрсөн гэж хэлж байсан. Үүний нэг нь Гашуунсухайтын төмөр замтай холбоотой "Бодь" компани, Тавантолгой төмөр замтай холбоотой гэрээний асуудал байсан. Гэрээний үнийн дүн 1.5 тэрбум ам.доллар байсан бөгөөд өмнө нь гүйцэтгэж байсан "Самсунг LCT" компани Хөгжлийн банкнаас авсан 276 сая ам.долларын нийлбэр үнийн дүнгээрээ 1.3 тэрбум ам.доллар хүрсэн. Үүнийг өнөөгийн ханшид шилжүүлэхэд улсын төсвийн 13 орчим хувийг эзлэж байгаа нь маш өндөр үнийн дүн юм. Энэ асуудал яригдаж багагүй хугацаа өнгөрлөө.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нарын дунд үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлс дурдагдаж байна. Мөн ганц нэг нь хууль хяналтын байгууллагад холбогдох баримт материалыг шалгуулахаар өгч байна. Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдэгдэлд хариу болгож ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ хариу мэдээлэл өчигдөр хийсэн. Ер нь үнэн худал нь үл мэдэгдэх маш олон асуудал үүсчээ.

Бодит байдал дээр уг гэрээнд гарын үсэг зурсан хоёр талын төлөөлөл болох "Бодь Интернэшнл" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Амундра, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нар өдгөө хаана байгаа нь тодорхойгүй байна. 2022 оны арванхоёрдугаар сарын эхээр Засгийн газар болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар нүүрсний хулгайд холбогдсон 17 улстөрчийн нэрийг зарлахад Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр хамгийн түрүүнд дурдагдсан. Уг мэдэгдлийн дараа Х.Баттулга тэр даруй хилийн чанадыг зорьсон зэрэг анхаарал татах үйл явдлууд ар араасаа хөвөрсөн юм. Энэ бол үнэн.

Уг хэрэгт гар бие оролцсон нэгэн этгээд өөрийн аминд хүрэхийг завдсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг. Үүнээс харахад энэ асуудлын цаана ноцтой нөхцөл байдал нуугдаж байгаа нь тодорхой байна.

Өнгөрсөн хугацаанд нүүрсний хэргийн хүрээнд УИХ-аас зохион байгуулсан нээлттэй сонсголын үеэр олон баримт ил болсныг олон нийт санаж байгаа байх. Тухайлбал, таван цаг гаруй үргэлжилсэн хэлэлцүүлгийн дэлгэрэнгүй материалууд бий. Тухайн үед сонсголыг даргалсан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр холбогдох баримтуудыг шалгаж, зөрчил байгааг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл энэ асуудалд дорвитой арга хэмжээ авахгүй, хэрэг удааширсаар байна. Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор гүйцэтгэгч байгууллагуудын хүрээнд авлига, албан тушаалын хэрэг, өртөг хөөсрүүлэлт болон нүүрс борлуулалтын засаглалтай холбоотой ноцтой асуудлууд байгаа нь илэрхий харагдаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-03-24 82.149.82.10

Энэ Номтойбаяр улиг болсон. Тийм нэг өөрийгөө хамгийн ухаантай гээд бодцон тэнэн шиг

Avatar

Мак 2026-03-24 203.91.115.39

Мак компани жилдээ 5-6 сая тонн нүүрс экспортлож бг. Нэг тонныг нь 100$ бодоод үздээ. Ганцхан гэр бүл ингэж хагартлаа баяжаад бусдынхаа боломжийг хэдий болтол хулгайлах вээ

Avatar

зочин 2026-03-24 66.181.160.38

Хүний мөнгө тоолоол атаархаад л шаачхиймаа .. Улсад хэр их татвар төлж байгааг нь бас бодоорой.. Чи хэдийг төлж байгаавввв

Avatar

Нэргүй 2026-03-24 159.26.119.225

удаанжаргал амандра гэгч нөхдүүдийг олж ирж чадахгүй бол эзэд нь болох жэнко баясгалан 2 ыг шалгаач дээ.

Avatar

Хя хя хя хя 2026-03-24 202.9.46.51

Номгүйбаяр 2 хүн алсан а******н өөрөө нүүрс, алт, зэсийн орд газрынхаа дээрэмдэж баяжсан хөрөнгөө ард түмэнд хураалга. Дараа нь талбай дээр дүүжлүүл!

Avatar

Нэргүй 2026-03-24 103.229.120.122

Номтойбаяр баян байж яагаад төрийн албан хаагч болсон юм бэ? Монголын орон сууцныхан ба хаусныхан хүмүүс өөрсдийг нь дууриана гэж бодоод, албаар буруу юм хийдэг. Үүнийг томрох галзуу өвчин гэж нэрлэдэг буюу delusional superior mentality гэдэг юм. Номтойбаяр СЭМҮТ-д үзүүлэх болжээ

Avatar

Зочин 2026-03-24 66.181.177.159

Мөнх-Эрдэнэ Энхбаяр хоёр ажлаасаа түдгэлзээд шалгуул. Хэрэв хэрэгтэн байвал ийм хүмүүсээр ажил хариуцуулаад байж болохгүй.

Avatar

цөвүүн цагаа гэж?түрийний бөөс толгойд гэж... 2026-03-24 103.229.122.75

АТГ шаардлага гэж үзвэл бидний шаардсан шаардаагүй ажлаас нь түдгэдзүүлж байгаад шалнага аа. Данх тэргүүтэй хөлсний тролчидоор ажлаа заалгана гэж юу байхав дээ. Ухаандаа АТГ-т шахалт үззлэх гэх байгаа ухаатай юм байхдаа. Энэ нь өөрөө шүүн тэнгаах,шалгах ажилгаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бүдүүлэг шантааж ш дээ . Данхаас л ийм санаа гарна .Өөр эрүүл саруул боловсрой хүнээс гарах ухаан биш ээ

Avatar

ёстой л үнэн дээ 2026-03-24 103.229.122.75

Төрийн ажлыг гудамжны шантааж заахгүй ээ.дТэр дундаа хэн ч биш захын архичин согтуу элий балачуудаас цуглуулсан гарыг үсэг гэгчээр төрийн албан хаагчдыг халж сольдог юм биш ээ Данх аа.

Avatar

Нэргүй 2026-03-24 103.229.122.75

Нямтайширгуй бол ажилсаг хүн ч гэлээ өнөө л уул уурхай,нүүрсэн гар дүрсэн нөхдийн л нэг. Хүү нь үнэн мөнийг олно гэж юу байхав дээ . Номтойбаяр чи бусдыг эрх ашгийн асуудалтай гэж түр хороонд орох ёсгүй гэж ичихгүй том бүлтрээд ч яахав дээ .кк Ингэж ярьвал өөрөө хамгийн том эрх ашгийн асуудалтай ш дээ. Хамгийн гол нь хэний нэр хаягаар өөрийнхөө ашиг сонирхолыг булзааруулах,бүдэгрүүлэх зорилго энэ түр хороо байгуулах санааны ард яваа бол? эргэцүүлж бодоод хайх өнцөг шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж