niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 07:33 UTC Source: https://news.mn/r/2856490/ cb5d9d17ff1486cb… ← back to niitlelch.mn

“Газрын тосны үнийн өсөлт Монголд том шок үзүүлэх магадлалтай”

“Газрын тосны үнийн өсөлт Монголд том шок үзүүлэх магадлалтай”

“Газрын тосны үнийн өсөлт Монголд том шок үзүүлэх магадлалтай”

Эдийн засагч Г.Батзоригтой дайны нөхцөл байдал газрын тос, шатахууны ханшид хэрхэн нөлөөлж буй талаар ярилцлаа.

-Ойрхи Дорнод болж буй дайны улмаас дэлхийн эдийн засагт улам ойлгомжгүй нөхцөл байдал үүсэж, ялангуяа газрын тосны салбарт томоохон доргио үүслээ. Дайн улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдалд хэрхэн яаж нөлөөлж эхэлсэн бэ?

-Өнөөдрийн хувьд АНУ дайны гол оролцогч нь байна. Тус улсын талаас сөргөлдөгч тал Иранд үзүүлэх шахалт эрчимжиж байгаа. Ираны талаас Ормузын хоолойг чөлөөлж, тавихгүй байгаа нь АНУ-д том шахалт болж байна. Нөхцөл байдал цааш үргэлжилсэн тохиолдолд дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар таамгийг эдийн засагчид дэвшүүлэн гаргаж байна. Энэ бол дэлхий дахинд анх удаа тохиож байгаа асуудал биш. Өмнө нь Ирак, Ираны дайнтай холбоотойгоор 1970-1980 онд энэ хямрал болж байсан. Тухайн үед Иран улс газрын тос үйлдвэрлэдэггүй байснаараа ялгаатай. Газрын тосны ханшийг дагаад АНУ бодлогын хүүгээ өсгөж байсан. АНУ-ын бодлогын хүүг дагаад ам.долларын ханш өссөнөөр зах зээл дээр эрсдэлтэйд тооцогдох хөрөнгө оруулалтууд бүгд унасан. АНУ-д инфляц өсөж, хямрал руу орж байсан. Түүхээс харвал, дайн удаан үргэлжилсэн тохиолдолд тэр нөхцөл байдал давтагдах шинжтэй. АНУ бодлогын хүүгээ өсгөх, дэлхийн улс орнуудад ам.доллар үнэд орох магадлалтай. Дэлхийн эдийн засагт газрын тосны үнээс улбаатай дарамт үүснэ. Инфляцын хамгийн суурь зардал өөрөө шатахуун түлш, нийлүүлэлтийн сүлжээ тээвэр, дулаан эрчим хүч байдаг. Суурь үнэ өссөнөөр дэлхий нийтэд инфляцын дарамт ирж, бодлогын хүү чангарна. Эргээд хувьцаа, койн гэх мэт эрсдэлтэй хөрөнгө оруулалтууд унана. Энэ зүй тогтол 1970-1980 онд байсан. Одоо ч нөхцөл байдал ижилхэн байгаа. Нөгөө талдаа Орос, Украины байдал тодорхойгүй хэвээр байна. Дээр нь Ойрхи Дорнодын дайн эхэлсэн зэрэг нь улс төрийн нөхцөл байдал өмнөхөөс ч илүү тодорхойгүй үе ирснийг харуулж байгаа.

-Монгол Улс шатахуун, түлшээ 100 хувь гадаадаас ам.доллароор худалдан авч байгаа. Одоогийн нөхцөл байдал Монголд хэрхэн нөлөөлөх бол?

-Дайныг шатахууны түлшээр хийж байгаа. Оросууд Украин дайны давуу тал олж аваад байгаа. Газрын тосны үнэ Оросын борлуулалтын орлогыг өсгөж байна. Тэр орлогоороо дайнаас санхүүжүүлнэ. Энэ нөхцөл байдлаас харвал, ОХУ-ын дарамт буурч байгаа. Монголтой хийсэн хэлэлцээрүүдээ сайжруулна гэвэл манайд үнэ өсөөд байх шаардлага алга. Гэхдээ оросууд дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлтийг ашиглаад, орлогоо нэмэгдүүлэх өндөр магадлалтай учраас Монголын үнийн өсөлт гарцаагүй ирнэ. Ялангуяа дизель түлшний өсөх нь КОВИД-19 цар тахлын үеийг давтах магадлалтай. Суурь үнэ өсөхөөр бизнесийн зардал нэмэгдэнэ. Эдийн засагт инфляцын асуудал үүсэж эхэлнэ.

Монгол Улс 100 хувь Оросоос шатахууны хамааралтай учраас үнийн өсөлт гол салбарт уул уурхайд цохилт болох магадлалтай. Алт гэхэд л дизель түлш нийт өртгийнх нь 50-60 хувь байдаг. Уул уурхайн салбарын өртөг нэмэгдэнэ. Монгол Улс эдийн засгийн гол цөм салбар болох уул уурхайд хамгийн нөлөөлөл орж ирнэ. Монгол Улс уул уурхайгаас л ам.доллар олж, хэрэглээний эдийн засгаа тэтгэдэг. Монгол инфляц өсөх, бизнесүүдийн суурь өртөг нэмэгдэх бодит эрсдэл харагдаж байгаа. Монголын эдийн засгийн өнөөдөр ч сайн биш байгаа.

Эдийн засаг тогтвортой таван хувийн өсөлт үзүүлж байгаа ч хүмүүсийн худалдан авах чадвар жилээс жилд муудсаар байгаа. Ер нь Монголын эдийн засаг өрийн асар том эргүүлгээр явж ирсэн нь батлагдсаар байгаа. Татвар нэмэгдээд, амьжиргаа сайжирдаггүй. Энэ нөхцөлд үнэ өсөх давхар шок болох магадлалтай.

-АНУ-ын бодлогын хүү өсөж, ам.долларын үнэ өсөхөөр Монгол шиг уул уурхай түшиглэсэн жижиг эдийн засагтай орнуудад хөрөнгө оруулалт буурах зэрэг том эрсдэл дагуулдаг. Энэ талын эрсдэл байна уу?

-Монголын эдийн засгийн голлох гурав буюу нүүрс, зэс, алт нийт орлогын 90 хувийг дангаараа бүрдүүлж байгаа. Нүүрсний үнэ унаж, дахин КОВИД-19 цар тахлын дараах үе шиг өндөр хэмжээнд хүрэхгүй гэж шинжээчид үзэж байгаа. Нүүрс тонн нь 70-80 ам.долларын ханш дээр тогтох таамаг байна. Алт, зэс дээр хүртэл эрсдэл харагдаж эхлээд байгаа. Ам.долларын ханш өнөөдөр шууд өсөхгүй. Макро эдийн засгийн суурь орчин алга байна. Гэхдээ ханш тогтвортой байна гэсэн баталгаа ч харагдахгүй байна. Ам.долларын ханш өндөр савлагаа үзүүлсэн тохиолдлуудыг харахаар гадаад зах зээл гэхээс илүүтэй Монголын дотоод орчноос хамаардаг. Жишээлбэл, 2016 онд гадаад валютын албан нөөц хоосорсон гэж зарлаад, ам.долларын ханшид өндөр хэлбэлзэл гарч, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орж байсан. Цар тахлын дараа их хэмжээний төгрөг хэвлэсний нөлөөлөл ханшин дээр илэрч байсан. Том өөрчлөлтүүдийн дараа төгрөгийн ханш суларсан гарч байсан. Өнөөдөр валютын нөөц тогтвортой, экспорт хэвийн байгаа нөхцөлд төгрөгийн ханш огцом  сулрах эрсдэл бага гэж харж байна.

-Шатахуун, түлшний аюулгүй байдал талаасаа нөөц сав байгуулах асуудал яригдаж байна. Дээр нь санхүүгийн арга хэрэгслүүд байдаг шүү дээ. Монгол Улсад аль арга нь зохимжтой вэ?

-Санхүүгийн хэрэгслүүдийг ирээдүйн үнэ өснө гэдэг таамаглалаар өнөөдөр хямд худалдан авдаг. Гэхдээ тэр арга хэрэгслүүд нь ам.долларын ханш тогтвортой байдаг улсуудад илүү тохиромжтой. Монгол Улсын хувьд ам.долларын ханш унана гэдэг хүлээлт хийж болохгүй. Хоёр талдаа ханш өсөж, буурч байдаг нөхцөлд санхүү хэрэгсэл ашигладаг. Дандаа ам.долларын ханш нь чангараад, төгрөг суларч байдаг нөхцөлд энэ нь зохимжгүй. Тэгэхээр бид одооноос хэрэглээгээ маш бодитоор тооцон, 1-2 жилийн аюулгүйн нөөцөө бэлдэх шаардлагатай. Засгийн газар үүнийг хувийн хэвшилтэйгээ зэрэгцэж суугаад хийхгүй бол өнгөрсөн жилүүдэд шатахуун ямар нэг байдлаар хомсдох тохиолдлууд гарсаар байгаа. Шалтгаан нь тодорхой байдаггүй. Шатахуун хомсдох тохиолдол байнга давтагдаад байна шүү дээ. Бүхэл бүтэн 2-3 жилийн хугацаанд зохицуулах боломж байсан. Одооноос ирэх хоёр жилийн шатахууны нөөц бүрдүүлэхэд анхаарахгүй бол үнийн өсөлтийг маш ихээр өдөөнө. Саяхан эрчим хүчний салбарт баахан сүртэй мэдэгдэл хийж байгаад шинэчлэл хийсэн чинь төрийн өмчит компаниуд нь “Ландкрузер” автомашин худалдан авах тендер зарласан. Харилцагч яг юунд мөнгөө өсгөж төлсөн нь ойлгомжгүй. Үнэ нэмсэн ч цахилгаан дулааны хязгаарлалтад орсон. Эцэстээ инфляц 8-9 хувийн өсөлт үзүүлэхэд цахилгааны үнийн нэмэгдэл 2-3 хувийг нь бүрдүүлсэн. Ард түмнийг худалдан авах чадвараар ингэж хорлосон байхгүй юу. Тэгэхээр шатахуун, эрчим хүч зэрэг суурь үнэ бүрдүүлдэг бүтээгдэхүүн дээр бид маш болгоомжтой, төлөвлөгөөтэй байх нь чухал болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

Avatar

Би бас та 2026-03-24 183.177.110.38

шатахуун байхгүй болохоор л монгол сөнөх нь гээд тархи угаалт эхэллээ одоо дайнаар далимдуулан МАН ныхан хармаагаа түнтийлгэх бүхийл аргыг хайхаас өөрөөр улс орноо бодохгүй л дээ

Avatar

Нэргүй 2026-03-24 66.181.164.23

МАН байгаа цагт Монгол нар үзэхгүй ээ, хар масс өвгөд эмгэд байхгүй болсоны дараа л МАН арчигдаж систем нурна. Дачинтамсагын ард МАН байж МАН ы томчууд хамаг ашиг шимийг нь авдаг шүү, Монголд нефтийн үйлдвэр баригдах нь МАН томчуул хэдхэн нефть импортлогчдод ямар ч ашиггүй

Avatar

Нэргүй 2026-03-24 66.181.177.135

Улс төрч хулгайчдын хулгайлсан мөнгөний маш өчүүхэнээр нь хэд хэдэн нефть брловсруулах үйлдвэр барьчих байсан даа

Avatar

Нэргүй 2026-03-24 202.21.126.106

kjkv oytt fvuffuoa dgahg; bkyuklxee; zjinu dyg ioo

Avatar

Нэргүй 2026-03-24 43.242.242.59

Үүн дээр нь дөрөөлж сөрөг хүчин баахан улс төрийн тоглолт хийж намынхаа рейтингээ өсгөхийг бодно. Улс тайван амгалан хэрүүл тэмцэлгүй л байвал иргэдэд ашигтай. хэрүүл тэмцэлтэй байх нь улс төрчид, улс төрийн намуудад ашигтай байдаг.

Avatar

Зочин 2026-03-24 59.153.113.201

Битгий ингэж инфляцийн хүлээлт үүсгээд бай.

Avatar

Эрднээ 2026-03-24 103.212.117.17

Телевиз, сайтынхан та нар энэ судлаач, гэж юу ч ч судалдаггүй хүмүүсээс битгий ярилцлага авч байгаач. Эд худлаа л ярина. Бүүр тэр ҮСХ гэж нэг эрх баригчидын хэл гэсэн тоог хэлдэш хүмүүс байна

Avatar

Нэргүй 2026-03-24 59.153.114.122

Көдөөна күмүүнэ!

Avatar

Нэргүй 2026-03-24 59.153.113.11

ямар их алдаатай бичдэг юм бэ. утга найруулга, техник алдаа их бна. редактор алга уу

Avatar

Ахмад тариаланч Ш.Раднаа: ЭДИЙН ЗАСАГЧИД ЗӨВХӨН ХЭДЭН ТООНД ЭРГЭЛДЭХ БИШ, НИЙГМИЙН ҮР ДАГАВАРЫГ ДАВХАР ТООЦОЖ БАЙВАЛ ОНОНО. 2026-03-24 103.229.121.85

Дизелийн түлшний үнэ нэмэгдэх нь газар тариаланд тун муу үр дагавартай. Өнгөрсөн онд импортын гурилын үнийг тэглэж төр засаг тариаланчдаа нэг сэгсэрсэн. Одоо дэлхийн зөрчил мөргөлдөөн дизелийн түлшний үнийг нэмэх нь.Уул уурхайн компаниуд үнэ нэмэгдэхэд нэг хэсэгтээ тэснэ. ТАРИАЛАНЧИД ТЭСЭХГҮЙ.ГАН ЗУДАД МАЛАА БАРСАН МАЛЧИД, ГАН ГАЧИГ, ҮНИЙН ДАРАМТАД НЭРВЭГДСЭН ТАРИАЛАНЧИД ХОТ БАРААДАЖ ТҮГЖРЭЛ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ХҮРЭЛЦЭЭГҮЙ БАЙДАЛД НЭРМЭЭС БОЛНО.

Avatar

Нэргүй 2026-03-24 202.55.188.84

монгол улс цэвэр орлогоо малчидад 100%халамж тэтгэвэр зээл болгоод тараадаг харин бусад салбар санхүүжилтгүй учраас зогсонги байдалд ордог махны үнэ өсөх нь халамж хэрээс хэтэрсний баталгаа байдаг мах 40000хүрч иргэд хохирно

Avatar

Зочин 2026-03-24 103.229.123.106

эдийн засагч даа сонсоод өгөөч улс төрч хулгайч нараа

Avatar

Нэргүй 2026-03-24 103.229.123.219

өчигдөр 10 хувиар буусан

Avatar

Зочин 2026-03-24 103.212.116.126

Шаиахуун импортоллдаг кампаниуд далимдуулаал үнээ нэмээд байдаг юмаа Засаг тэднийг хянаж чаддаггүй Засаг өөрөө хнөөцтэй байж зуд үер ус газар тариалангийн ажилд хомсдуулахгүй байхад анхаарах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-03-24 124.158.123.242

Засагийн томчуул шатахууны компаниудын ард нь байгаа… Тэднээс … авч байгаа…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж