Улс төр улайсч, түймэр дэгдэхэд ойрхон байна. Эрх баригч намд бүтэн нэртэй, бүлээн зүстэй хүн үлдээгүйг биенийхээ хулгай луйврыг илчилж байгаагаас харж болно. Харин энэ дунд Засгийн газрын тэргүүн нэр бүхий хоёр сайдаа ирэх Пүрэв гаригт томилж, тангаргийг нь өргүүлж чадах уу гэдэг анхаарал татсан сэдэв болов. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл энэ долоо хоногт хэлэлцэх асуудлыг батлахдаа гуравдугаар сарын 26-нд товлосон чуулганаар сайд нарыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Ерөнхий сайд Г.Занданшатар сайд нараасаа хоёрыг нь хариуцлага алдсан үндэслэлээр чөлөөлөхөөр болсон.
Тэдний оронд Боловсролын сайдад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг, Эрчим хүчний сайдад УИХ-ын гишүүн Б.Найдалааг нэр дэвшүүлсэн.
Боловсролын сайдад нэр дэвшигч нь өмнө нь тус салбарыг удирдаж байсан тул туршлага бүрэн бий гэж харж болно. Харин УИХ-ын гишүүн Б.Найдалаагийн хувьд эрчим хүчний салбар хол. Гэсэн ч ХҮН намд зориулсан квотыг бүрэн дүүрэн ашиглаж, ажиллах шаардлага тулгарч байна. Ажлаа авахаас нь урьтаад эрчим хүчний салбарынхан ажил хаяхаа мэдэгдсэн. Иймээс амаргүй салбар хүлээн авах нь тодорхой болж буй. Гол нь тэднийг тангараг өргүүлэх боломжийг хууль тогтоогчид гаргах уу гэдэг тодорхойгүй хэвээр байна.
УИХ-д 68 суудалтай МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт чуулганыг хуралдуулж чадаагүй шалтаг шалтгааныг сөрөг хүчин рүүгээ чихэж суугаа бол УИХ-д 42 суудалтай Ардчилсан намын бүлэг “Эрх баригчид өөрсдөө ирцээ бүрдүүлээд асуудлаа хэлэлцэх бүрэн боломжтой” гэж гэдийсэн хэвээр буй.
Засгийн газарт хамтардаг ХҮН, ИЗНН-ын хувьд чуулганы хуралдаанд оролцоод явах бүрэн боломжтой бол Үндэсний эвсэл “эрх баригчид ирцээ бүрдүүлсэн цагт орно” гэж хэдэрлэх болсон.
Эрх баригчид Засгийн газраа бүтэн болгоё, шүд сугалах аргыг ашиглаж, сайд нарыг нь ажилд оруулъя гэвэл дангаараа УИХ-ын чуулганы ирцийг бүрдүүлэх шаардлага тулгарч буй.
Энэ өдрүүдэд МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Хятадад айлчилж байгаа тул эзгүй байна. Спикертэй хамт Засгийн газрын хэд, хэдэн сайд мордсон. Тодруулбал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарын 10 орчим гишүүн Хятадад ажиллаж байна.
Харин энэ завсар том хэрэг мандсан нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нартай холбогдоно. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь "Бодь Интернэшнл" ХК-ийн захирал Д.Баясгалангаас хоёр хүний хамт байлцаж байгаад 500,000 ам.долларыг нэг удаа, 800,000 ам.долларыг дахин нэг удаа буюу нийтдээ 1.3 сая ам.долларыг бэлнээр авсныг надад гэрчүүд холбогдох баримттайгаар хэлсэн. Би гэрчүүдийн нэр болон мэдээллийг Авлигатай тэмцэх газарт өглөө.
“Тавантолгой Төмөр” зам төрийн өмчит компанийн ТУЗ-ийн дарга Мэргэн гэдэг хүний шийдвэрээр 110 сая ам.доллар “Эрдэнэс Монгол”-оос “Тавантолгой төмөр зам” руу шилжүүлсэн. Улмаар “Тавантолгой төмөр зам” өөрийн Голомт банк дахь 8145100943 данснаас “Бодь интернэшнл” компанийн Голомт банк дахь 8154100935 данс руу 110 сая доллароо валют арилжаа гэдэг утгатай хийсэн. Энэ мөнгөө орой нь бэлнээр гаргаж авч хуваагаад, хүүхдийн парк, нэр бүхий саун, зочид буудал, төрийн тусгай хамгаалалттай газарт хүргэж дээрх 110 сая долларыг улстөрчдөд тарааж өгсөн.
Энэ авлигын үр дүнд “Бодь”-ийн 600 сая ам.долларын оффтейк гэрээ 1.3 тэрбум ам доллар болж өссөн. Энэ мөнгөнөөс УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан 1 сая доллар авсан.
Гэрээ хийсний дараа яг энэ схемээр нүүрс гарсан тонн тутамд нь улстөрчид тодорхой мөнгөн дүнгээр үргэлжлүүлэн хувь авсан. Хувь нь багадаа 80-100 сая доллар байх магадлалтай. Энэ байдал нь сүүлдээ зөвхөн "Бодь" нүүрс гаргана, бусад нь дараа гэдэг байдал руу орсон” гэх ноцтой мэдээллийг хийсэн. Мөн "Б.Энхбаяр хуучин нисдэг тэргийг Р.Болд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал тэргүүтэй нөхдүүдтэй хамтарч дундаас нь мөнгө унагааж, шинээр баримт бүрдүүлэн худалдаж авсан. Дээрээс нь цагдаагийн алба хаагчдын цалингийн үлдэгдэл мөнгийг Б.Нямжав гэдэг хүнд шилжүүлсэн. Б.Нямжав нь уяач, Я.Содбаатар даргын хамгийн ойрын найз. Тав орчим тэрбум төгрөгийг аваад тараасан баримт бий" гэв.
Хэрэгт нэр холбогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар дээрх мэдээллийг гүтгэлэг хэмээн мэдэгдэж няцаалт хийсэн ч хуулийн байгууллага шалгана. Хуулийн илд нь болж ажиллах амлалт өгсөн Хууль зүй, дотоод хэргийн сайд нартай холбоотой асуудлыг гүтгэлэг байгаасай гэж олон хүн амьсгаа даран хүлээж буй ч А.Амундра нүүр номоороо дамжуулан жиргэснээр "Л.Оюун-Эрдэнийн ярьсан бүхэн үнэн, харин Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарын няцаалт худал болохыг илчлээд байна.
Иргэд нь сая төгрөгийн цалин авахын төлөө цаг наргүй ажиллаж мачийж байхад сайд, дарга нар нь долларыг сая, саяар нь халаасалж, хороолол, хотхон хүртэл барьж, хөлжсөн нь үнэн бол энэ төр авлигад бүрэн идэгджээ гэж хэлэхэд хүргэж буй. Ийм нөхцөлд Ерөнхий сайд Хууль зүй дотоод хэргийн сайд нараа огцруулахаас аргагүй. Хамгаалбал Ерөнхий сайдад өөрт нь халтай.
Иймээс хоёр сайдыг шинээр томилох асуудал дээр дахин Хууль зүй, дотоод хэргийн сайдыг, дэд сайдтай огцруулах асуудал нэмэгдэх үү. УИХ-ын чуулган энэ долоо хоногт төлөвлөснийхөө дагуу хуралдаж, Засгийн газрыг бүтэн болгож чадах уу, эсвэл танхимыг огцруулах асуудал тавигдах уу гээд бужигнах шинжтэй байна.
Г.ХОРОЛ
3,605.46






















































Нэргүй 2026-03-24 122.201.31.70
ТАНГАРГЫНХАА УТГЫГ ОЙЛГОДОГГҮЙ ЮМ БИШҮҮ.
Нэргүй 2026-03-24 66.181.177.130
Найдлаа гэж эрчим хүчний салбар мэдэхгүй 220, 380В-тоо мэдэхгүй, ажил эхэлбэл дуусгаж чадахгүй нөхрөөр юугаа хийхэв дээ
тэрний оронд Чойжоо нь хамаагүй дэр дээ. Энх-Амгалан болж байноо урьд нь хийж байсан одоо хийх ажилтай зорилготой байгаа дэмжнээ
Иргэн 2026-03-24 66.181.186.11
МАН мафиууд тангараг энэ тэр гэж онгиоотож байхаар болимоор юм даа!!! ккк Улс орноо тонон дээрэмдэж баяжина гэж танграг өргөдөг нам Дэлхийн дээр МАН л байдаг байх шүү!!
сонгогч 2026-03-24 202.9.47.51
Оюун-эрдэнэ улаан уайм ингэж худал ярихгүй нь ойлгомтой… ерөөсөө дээр байгаа нөхдүүд цагаандаа гарчихсан юм байна шүү….хууль тэдэнд үйлчлэхгүй….ийм хэрэг бусад оронд гарсан бол тэд аль эрт шоронд сууж баймаар…гэтэл Монголд эсрэгээрээ бидний толгой дээр бааж , шээгээд, биднийгээ басмжлан доромжлоод хөх инээд нь хүрээд жаргаж байдаг….тэгхээр яах ёстой вэ ? СОНГОГЧИД ОО…???
Иргэн 2026-03-24 202.9.40.73
110 сая доллараас өшөө хэн хэн авснын ОЮУН ЭРДЭНЭ МЭДЭЖ БАЙГАА НЬ ТОДОРХОЙ БНА. БАС ИЛЧЛЭЛДЭЭ.
Иргэн 2026-03-24 202.9.40.73
АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР,ПРОКУРОР ҮНЭХЭЭР УДААН МУУ АЖИЛЛАЖ БНА. УС,ТОСООР НЬ ХУРДХАН ШИГ ЯЛГААД,ШУУРХАЙ БАЙЖ БОЛДОГГҮЙ Л ЮМ БХ ДАА
Нэргүй 2026-03-24 59.153.115.121
Энэ бол маш ноцтой мэдээлэл бөгөөд маш яаралтай хатуу арга хэмжээ авахгүй бол үндэсний аюулгүй байдалд аюул учирч байна гэсэн үг өөрөөр хэлбэл авилгал аваад юугаач худалдаж магадгүй өндөр албан тушаалтнууд олноороо дээр суугаад монголын ард иргэд,монгол улсад маш их хохирол учруулаад цаашид улс орны тусгаар тогтнолд ч нөлөөлж болзошгүй байдал үүсэхийг үгүйсгэхгүй
Зочин 2026-03-24 192.82.92.42
Боловсролыг самарсан этгээдийг буцааж тавих гэж юу байдаг бнаа!!! Тер нь данхар хэвээр, эдийн засгийн хэдэн тооцооноос цаашгуй засгийг огцруулвал таарна!
Нэргүй 2026-03-24 59.153.115.121
энэ үнэн байх магадлал 90 гаран хувьтай гэж бодож байна манай ноёдууд авилгалд туйлын дуртай тийм болохоор эрхи мэдэл нь байгаад боломж нь гарангуут шууд л хулгай хийх болно энэ нь бараг уламжилж ирсэн гэхэд болно харин манай хууль хяналтын байгууллагуудад зориг зүрихтэй эх оронч бас улс орноо энэ балиар авилгалын сүлжээнээс салгаж чадах шударга хүн байна уу гэдэг л чухал бн,өөрсдийгөө өмгөөлж хамгаалахын тулд авилгачид байж болох бүх л муу аргаа хэрэглэх байх шүү
Зочин 2026-03-24 103.229.121.27
Их хурал гишүүдийн ирц бүрдэхгүөөрснөө й байгаа нь нөгөө кноп дарах 1 тэрбумын үнэтэй гэдэг шиг, МАН аас мөнгө өгөхийг хүлээгээд гэдийгээд суучихсан гишүүд ч байгаа байх. Ер нь ингэж ард түмний дургүйцлийг хүргэж үймээн самуун болгож байснаас Их хурал, засаг өөрснөө огцорч ю, авилга хулгайд холбогдоогүй Цэвэр улс төрчдийг гаргачихвал. Батмөнх дарга бид болохоо больжээ гээд , Оготны хамраас цус гаргалгүй бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байсан туршлага бий дээ. Харин дарагийн удирдагчдыг зөв сонгох
Нэргүй 2026-03-24 202.70.43.34
Ардын ЗАСАГ Сандал суудлыхаа учрыг олж ядан, Худалч Хулгайчаа дуудалцан ЗҮГЭЭР СУУСААР хайран ч цаг….Ингэсээр Монгол нь Хэзээ ч ХӨгждөггүй Африкийн улсуудын араас орсон нь өдрөөс өдөрт харагддаг боллоо хөөрхий…Энэ Засгийн хийж чаддаг нь Хэдэн болосн мега төслүүддээ Чихээсний Хүмүүсээ , Чихээсний Компаниудаа ажиллуулж шударга бусаар өөрсдөө мөнгөжихөөс өөр юуу ч алгаа
Ялаагаа а**х гээд байшингаа шатааж бна шүү ! 2026-03-24 172.58.244.152
Энэ бүх бантан хутгуурын ард нь Хүүк л бгаа ш дээ !
Түүний тэжээсэн бяруу Данх нь тэрэг эвдэж бнаа !!!
Авлигаа ихээхэн яриад эхлэхээр яах ч аргагүй л МАН-аа шатаах шатандаа хүрч бна доо !
Нэргүй 2026-03-24 202.126.88.104
үхсн ацны чн саад маад 100 ямаа хоёр зуун ухна болоо шаацн.
youtube 2026-03-24 66.181.177.128
How RalLph Lauren turns used clothes into high end fasion
aldangi garlaa 2026-03-24 66.181.177.128
– RaLph