Гуравдугаар сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхитай байх төлөвтэй байгаа ажээ. Энэ сарын 23-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Алтайн уулархаг нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, говь, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Увс нуурын хотгороор, 28-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон баруун аймгуудын хойд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, дөрөвдүгээр сарын 1-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхины хувьд энэ сарын 24, 30-нд Алтайн салбар уулсаар, 25, 28-нд нутгийн зарим газраар, 31-нд ихэнх нутгаар, дөрөвдүгээр сарын 1-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурах төлөвтэй байна.
3,605.46






















































Нэргүй 2026-03-23 202.9.41.52
их төлдг гь ихавж багатөлдгн бага авна гэж худлаа шааж их хулгайшааж чадсн ихтөлсн нэртэй хужааманжууд ихтэтгвриавж ажилх хийхгүй ихэнх ажлын байрын х***а манжужд хулгайлах шаацн хужааманжууд орн зхыгиынхулгайлаа шаацн төлгдхгүй бгаа шдэ.