Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газраас санаачлан Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран Завхан, Архангай аймагт анх уаа эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийг нэгтгэсэн аймгийн хэмжээний нэгдсэн хурлыг зохион байгуулав.
Уг хурал нь хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, хүмүүжил төлөвшилд нөлөөлөх асуудлаар эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, санал бодлоо солилцох, харилцан суралцах боломжийг бүрдүүлэх замаар тэдний оролцоо, чадавхыг бэхжүүлэхийг зорилготой юм. Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, ерөнхий боловсролын сургуулиудын хүүхэд хамгааллын баг, сумын хамтарсан баг, байгууллагын эцэг эхийн зөвлөл гээд хүүхдийн сайн сайхны төлөө орон нутаг бүх салбараараа нэгдэж ажиллах үүрэгтэй. Энэхүү эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигид болон холбогдох байгууллагуудын хурлыг аймгийн удирдлагууд тухайн аймгийнхаа Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүний хувиар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон Цагдаагийн газар, Боловсролын газартайгаа хамтран бүх сум, багийнхаа эцэг, эхчүүдэд хүргэж, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах юм. Цаашид Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас “Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн нэгдсэн хурал”-ыг бүх аймгуудад зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

3,605.46






















































Иргэн 2026-03-23 202.55.186.137
Энэ авгай гараг андуураад сулиараад байсан уу гүй юу?? Өөрөө хүүхэд, гэр бүл хариуцсан агентлагийн дарга гэдгээ мартцийм байх даа..кккк
Нэргүй 2026-03-23 66.181.191.135
Дандаа л асуудал гарсан хойно нь ажил хийсэн болж харагдах гэж