Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай өнөөдөр /2026.3.23/ шатахууны үнийн асуудалтай холбоотой цаг үеийн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сар бүрийн 4 болон 25-ны өдөр гол нийлүүлэгчдээс үнийн санал ирдэг. Уг үнийн санал ирсний дараа Үнийн зөвлөлийг хуралдуулахаар төлөвлөж байна. Сар бүрийн 25-ны өдөр манай гол нийлүүлэгч болох ОХУ-аас үнэ ирдэг. Ийнхүү санал болгосон үнэ ирсний дараа хуралддаг. Бид бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр худалдан авдаг. АИ-92 шатахууныг тодорхой хэмжээнд тогтворжуулах гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байна. Харин бусад бүтээгдэхүүний хувьд олон улсын зах зээлийн үнээр худалдан авч байна. Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор үнэд тодорхой хэмжээний өөрчлөлт орох нь ойлгомжтой болсон. Бид газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байх шаардлагатай. Монгол Улс бусад улс оронтой харьцуулахад газрын тосны бүтээгдэхүүнийг маш бага хэмжээгээр нөөцөлдөг. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд богино хугацаанд аж ахуйн нэгжүүдийг дэмжих шаардлагатай байна. Үүнд 20 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүдийн агуулах барих ажлыг эрчимжүүлж байна.
Энэ онд багтаан ойролцоогоор 150 мянган м.куб багтаамжтай агуулахыг нэмж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Үнийн зөвлөл 2026 оны гуравдугаар сарын 26-ны өдөр хуралдах болов уу гэж таамаглаж байна. Үнийн өөрчлөлт, зөрүү их байгаа тул үнийг бага хэмжээгээр нэмэх нь зүйтэй гэсэн саналыг аж ахуйн нэгжүүд гаргаж байна. Гэхдээ ирэх сард нийлүүлэх үнийн саналыг хараахан аваагүй байгаа учраас энэ асуудлыг түр хойшлуулсан. Дөрөвдүгээр сарын үнийн санал хараахан ирээгүй байгаа ч үнэ нэмэгдэх нь гарцаагүй. Аж ахуйн нэгжүүдийн зүгээс дунджаар 1000 төгрөгөөр нэмэх санал ирүүлсэн. Гаалийн албан татварыг 5 хувь хүртэл зохицуулах боломжийг Засгийн газрын холбогдох тогтоолд тусгасан. Гэвч энэ нь зөвхөн 5 хувийн зохицуулалтын тухай юм. Харин бодит байдал дээр дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ 60–70 хувь өссөн байна. Үнийн өсөлтийн нөлөөг иргэд болон аж ахуйн нэгжүүдэд аль болох бага мэдрүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
Шатахууны нөөцийн хувьд АИ-92 шатахуун 41 хоногийн, дизель түлш 21 хоногийн нөөцтэй байна. Тасалдал, хомсдол үүсэх эрсдэл одоогоор байхгүй" гэв.
3,605.46






















































Нэргүй 2026-03-23 138.252.29.3
татвар түр тэглэх, баялгийн сангийн хөрөнгийг тогтворжуулахад ашиглах
ИРГЭН 2026-03-23 103.212.119.117
ОХУ Бензины үнэ нэмэхгүй гэсэн, гэтэл манай шуналтай Монополиуд Литр тутамд 1000 төг гэнэ, Ер нь *Роснефтийг* оруулж ирэх нь зөв,
Ард гэдэг ШТС тай бол 2026-03-23 59.153.86.73
Иргэд өөрсдөө хэдэн төгрөг босгоод ШТС барийлдаа с**. хойноос авсан үнэн дээд 200т нэмээд зар.
Иргэн 2026-03-23 103.57.92.124
ОХУ-аас нэмнэ гээгүй байхад наад компанууд яасан гэж нэмдэг юм.
999 2026-03-23 103.57.95.140
нэмсэн юм аа буулгаж эхлээд сур
Нэргүй 2026-03-23 103.168.34.223
оросууд нэмэе гээгүй байхад дунд нь юу яриад байгаа юм бэ
Зочин 2026-03-23 66.181.178.250
1000 төг нэмэх хаанаас хэзээ ирсэн юм бэ. нэг болохоор аа нэгжээс ирсэн ч гэх .Худлаа манайхан өөрсдөө л нэмэх гээл тачаадан байж ядах юм. Орсоос нэмээгүй байхад. Шуналын дэвүүд юм аа
Нэргүй 2026-03-23 59.153.112.251
Приустэй оркуудаа..явган явцгаа!
Нэргүй 2026-03-23 66.181.187.60
Prius 95 heregledegui
Нэргүй 2026-03-23 145.14.135.84
ХАМРААСАА ЦААШ ЮМ ХАРДАГГҮЙ, ТЭНЭГ МӨРТЛӨӨ ЮМ УНШДАГГҮЙ ЮМНУУДЫГ ТЭНЭГ САЙДЫН ХАМТААР НЬ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШД. ИРАНТАЙ ДАЙН ХИЙХ ГЭЭД БАЙНА ГЭЭД БАРАГ 4-5 САР ЯРИЛАА. ЮУГАА ХИЙЖ БАЙСАН ЮМ. ТЭР ОРОСТОЙГОО БАРАГ 100 ЖИЛ БЕНЗИН, ТҮЛШ АВЧ БАЙНА. ТУСГАЙ ГЭРЭЭ, МЭРЭЭ ХИЙЖ БОЛДОГГҮЙ ХОРВОО ЮУ? ТЭР СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ ЭД НАР ЧИНЬ ХААНА БАЙГАА ЮМ. ХААНА БАЙНА? ЭЛДЭВ ДЭЛХИЙГЭЭР ТЭНЭЖ ЯВАХЫН ОРОНД ОРОСТОЙГОО УЧРАА ОЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА УУ. ОРОС РУУГАА ЯВЖ БАЙГАА Ч. БЕНЗИНИЙ ҮНЭ ӨСВӨЛ БҮХ ЮМНЫ ҮНЭ ӨСНӨ ДАГАА
Сандаг 2026-03-23 66.181.188.201
Ойрын 3 сард асуудалгүй. бид гэрээг баталгаажуулсан гээд л сүржигнээд байсан. Одоо тэгээд нэмэх болчихсон уу?
Нэргүй 2026-03-23 103.229.120.191
ЭНЭ МАЛ БИНЗИН 40-50%НЭМЭГДСЭН БАИХАД 60-70% ГЭЖ СОЛИОРЧ БАИНА ИМЭРХҮҮ МАЛНУДЫГ ОГЦРУЛАХ ХЭРЭГТЭИ
Нэргүй 2026-03-23 103.229.123.33
Энэ хамаагүй шд. 92 оо хийгээд л болоо шд
Иргэн 2026-03-23 66.181.187.83
Оросын нефть бензин авахгүй гээд хэдэн жил уриалж бархираад байсан нөхөд одоо яагаад таг чимээгүй болчихов. Дааганаас унаж үхдэггүй, даравгар амнаас болж үхдэг гэж мэдэх үү. Хоёрхон хөрштэйгөө эвтэй зөв харилцах нь юунаас ч чухал байхаа.
Монгол улсын иргэн 2026-03-23 202.9.47.72
УРЬД НЬ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭЭГҮЙ ҮЕД, ҮНЭ БУУРСАН ҮЕД Ч ОГТ ҮНЭЭ ХАСАЛГҮЙ ҮНДЭСЛЭЛГҮЙ НЭМЭЖ ИРСЭН! ОДОО ДАЛИМДУУЛЖ АШИГ ОЛОХ ЗОРИЛГООР АРД ИРГЭДИЙН АЖ АМЬДРАЛЫГ БОДОХГҮЙ НЭМЭХ САНААТАЙ!!! ЯАСАН ХАНАЖ ЦАДДАГГҮЙ НОВШЫН ТӨР ВЭ!!! АРД ТҮМНИЙ х****л ШИНГЭСЭН ОЛСОН ОРЛОГОНДОО ХАХАЦ ЦАЦАЖ ҮХЭЭСЭЙ НОВШНУУД!!!
Зочин 2026-03-23 66.181.184.86
kkk Ta хямд олоод ирвэл бид таниас авна шүү
Эрхчөлөө 2026-03-23 103.229.122.75
Монгол төр бензиний үнийн болон нөөцийн тухай шийдэмгий бодлогыг Украйны дайн эхлэхэд л
авч хэрэгжүүлж эхлэх байсан шүү
Нэргүй 2026-03-23 66.181.164.23
Нефтээ түүхийгээр нь урагшаа гаргахаа болиййёооо
иргэн 2026-03-23 66.181.171.252
Юу байгаа түүгээрээ гэж, цахилгаан машинд шилжье дээ, Нүүрсээрээ ЦС сайн бариарай, бензингүй болох байхаа, харин тоггүй бол хэцүү шүү.
Зочин 2026-03-23 103.212.116.126
Оростой тогтвортой үнийн гэрээтэй гээд байсан биш үү Манай аж ахуйн нэгжүүд аль бролохоор үнээ нэмэхийг бодноо Бүх талын бүрэн мэдээлэл өгөө яхжвийнханы лобби яриад байна
Нэргүй 2026-03-23 59.153.114.195
Хятад бүтэн жилийн Өмнөд Солонгос, Европын холбоо хагас жилийн нөөцтэй баыж Америкийн дайнаас нөөцөө нэмнэ гэж байхад манайх 20-40 хоногийн нөөцтэй айх аюулгүй гэж суух, оросууд бидний толгойг илсээр байгаад давраачиж.
Нэргүй 2026-03-23 43.242.242.59
Аж ахуй нэгжүүд үнэ нэмэхээ л бодно. Төр бензин зарах ажлаа өөр дээрээ авбал юмны үнэ өсөхгүй хямд үнээр зарна. Ашгийн төлөө явдаг аж ахуйн нэгжүүд тувт үнэ нэмэхийг бодож байгаа.Сайн хөршийн харилцаатай гэдгээрээ далимдуулж тогтвортой ажиллагааны гэрээг хагас жил, сараар хийх хэрэгтэй.хамгийн бага үнээр тохирох хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд бол өндөр үнээр авах дуртай. Тэгээд бидэнд бүр өндөр үнээр зардаг. Үүнийг зогсоох хэрэгтэй
Нэргүй 2026-03-23 203.98.76.30
ene neg erguu ats bnaa yuugaa ch medehgui mal