niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 08:01 UTC Source: https://news.mn/r/2856137/ f5bb7186908ff8f7… ← back to niitlelch.mn

Төлбөрийн тэнцэл 53.2 сая долларын ашигтай гарав

Төлбөрийн тэнцэл 53.2 сая долларын ашигтай гарав

Төлбөрийн тэнцэл 53.2 сая долларын ашигтай гарав

Дэлхийн геополитикийн орчинд урьдчилан тааварлахын аргагүй нөхцөл байдал үргэлжилж байна. Үүний улмаас түүхий эдийн үнийн хэлбэлзэл, худалдааны бодлогын уялдаагүй байдлыг бий болгож, Монгол Улс шиг түүхий эдээс хамааралтай жижиг эдийн засагт прагматик, тооцоотой бодлого баримтлах шаардлагатай байгааг судлаачид хэлж байна. Засгийн газраас ч энэ асуудалд ихээхэн анхаарч ажиллаж байгаа талаар мэдээлсэн. Хэдийгээр олон улсад нөхцөл байдал амаргүй байгаа ч Монгол Улс дотоодын эдийн засгаа тогтвортой байлгахад ихээхэн анхаарч, хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар өгсөн байна.

Хэдийгээр олон улсын нөхцөл байдал тогтворгүй байгаа ч Монгол Улсын эдийн засагт хэд хэдэн ахиц дэвшил, эерэг тоон үзүүлэлтүүд гарч эхэллээ. Тодруулбал, Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2024 оны эхний есөн сард 250.8 сая ам.долларын алдагдалтай байсан бол 2025 оны эхний есөн сард 53.2 сая ам.долларын ашигтай гарчээ.

Үүнээс гадна гадаад валютын нөөц түүхэндээ анх удаа долоон тэрбум ам.долларт хүрч, экспортын орлого 10.7 тэрбум ам.долларт хүрэн хоёр дахин өссөн нь төгрөгийн ханшийг тогтворжуулахад эерэг нөлөө үзүүлж байна.

Мөн 2026 оны хоёрдугаар сард Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2025 оны макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг танилцуулахдаа “ДНБ өсч, экспорт нэмэгдэж, гадаад валютын нөөц тэлж, төсвийн сахилга бат сайжирсан нь тогтвортой бодлогын бодит үр дүн байлаа. Инфляц тогтворжиж, хөрөнгө оруулалтын орчин сайжирч, хувийн хэвшлийн идэвх нэмэгдсэн нь эдийн засгийн суурь бат бөх байгааг харуулж байна" гэдгийг яриандаа онцолж байсан юм.

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос 2025 оны нийгэм, эдийн засгийн нэгтгэсэн тоон үзүүлэлтүүдээр эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарсан. Үүний 40 хувь буюу 2.9 хувь нь хөдөө аж ахуйн өсөлт эзэлж байгаа бол уул уурхайн салбарын өсөлт дунд Оюутолгойн өсөлт 1.1 хувийг эзэлж байна. Энэ хоёр нь эдийн засгийн өсөлтийн гол хөшүүрэг болж байна.

Үүнээс гадна Монгол Улсын эдийн засгийн бодит тоо, биет гүйцэтгэл бүх салбарт өссөн байна. Жишээлбэл, аялал жуулчлалын салбарын орлого оны эцсийн гүйцэтгэлээр 700 сая ам.долларт хүрлээ. Гадаад жуулчдын тоо 847.2 мянгад хүрч, ОХУ-аас хамгийн олон жуулчин ирсэн бөгөөд өнгөрсөн оныхоос 25 хувийн өсөлттэй гарсан сайн мэдээтэй. Энэ мэт Монгол Улс дан ганц хөрш орнуудаа хараад суух бус дотооддоо эдийн засгаа тэлж, аж ахуйн нэгжээ дэмжиж, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх зохицуулалтыг Засгийн газраас хэрэгжүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтөө хадгалж чадах юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-03-22 66.181.185.81

энэ хэдийн цаасан дээр л бүх хөгжил дэмжилгүй явах юм даа.эерэг үзүүлэлтүүд. бодит байдал дээр таг.

Avatar

зочин 2026-03-22 31.17.204.82

Эхлээд төлбөрийн тэнцлээ зөв гаргаж сурцгаая аа
Гаднаас авсан зээл, хөрөнгө оруулалтын орлогод аваад ашигтай гэж би яриад сурсан. Өөрөө хэлбэл санхүүгийн данс гэдэг нь ашиг алдагдлыг юугаар нөхөж буй харуулдаг байх Урсгал данс болон хөрөнгийн дансны алдагдлыг зээлээр, гадны хөрөнгө оруулалтаар нөхөдгөө ашиг гээд манай Монголбанк, Сангийн яам маань гаргаад байна. Нэгдсэн ойлголтод хүрмээр ээ

Avatar

Нэргүй 2026-03-22 103.168.34.68

odoo tegeed oroo daraach dee. unendee tiim noots baihgui bizdee. zugeer end tendhiin urt hugatsaatai huugui shahuu oriin bichiguud l baigaa biz.

Avatar

trbt 2026-03-22 103.212.116.115

Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэхгүй бол цаашдаа эрсдэл ихтэй хэвээр байна энэ талаар бодит алхам хийх цаг болсон гэж бодож байна

Avatar

Нэргүй 2026-03-22 91.239.53.123

aan

Avatar

Нэргүй 2026-03-22 103.212.116.115

Bi ene medeegeer bayarlah uu esvel itgehgui baih uu gedgee medehgui baina dandaa l iim saihan toonuud garna gehdee bidnii amidral deeshlehgui baigaad l baidag ene yu gesen ug ve

Avatar

toyj 2026-03-22 103.212.116.115

Ene buh toonii tsaana bodit amidral deer mash ih yalgaa baina bid nar tsalin nemegdeegui baij yumnii une l usood baidag teheer ene ashig gej yriad baigaa ni henii ashig yum be gej asuumaар baina

Avatar

thrt 2026-03-22 103.212.116.115

Төлбөрийн тэнцэл ашигтай гарсан гэдэг сайн мэдээ боловч ард иргэдийн амьдралд ямар өөрчлөлт авчирч байгаа нь тодорхой биш үнэ ханш өсөөд байхад ийм тоо сонсоод баярлахад хэцүү байна

Avatar

fsdfd 2026-03-22 103.212.116.115

Bi bodohdoo ene bol tur zasgaas surtalchilgaa hiij baigaa zuil baih magadlal undur uneheer ashigtai bolson yum bol ajilgui humuus bagasaj amidral deeshleh yostoi shuu dee harin odoo bol tiim bish l baina

Avatar

Bga 2026-03-22 103.212.116.115

Энэ тоонуудыг харахаар сайхан л сонсогдож байна гэхдээ жирийн иргэд бидний амьдрал дээр бараг мэдэгдэхгүй байгаа нь үнэн шүү үнэхээр эдийн засгийн өсөлт байна уу гэдгийг дэлгүүр орхоор л ойлгож байна

Avatar

Нэргүй 2026-03-22 103.212.116.115

Ene medee sonshohoor neg talaasaa sain yum shig sanagdaad baigaa ch bidnii amidral deer yamar nuluu ni medegdeh bol gej bodoj baina uneheer ene ashig ni irgeded hureh uu esvel dahiad tsaanaaa alga boloh uu gej ergelzej baina

Avatar

Нэргүй 2026-03-22 172.58.244.152

Нүүрсний 40 их наядаа төлүүлээч ээ !!!

Avatar

Нэргүй 2026-03-22 66.181.161.188

Kuuuuuukaaariiikvvvvv ingeh bolomjtoi gejvv dee

Avatar

Нэргүй 2026-03-22 66.181.161.188

Монгол уосын эдийн засаг өсөөд байгаа ингэсэн үү дээ. Хаана бна, Хаана бна тэр эдийн засгийн өсөлт

Avatar

Нэргүй 2026-03-22 66.181.161.188

Heregjsen zuil vv bodit amidral deer

Avatar

Нэргүй 2026-03-22 66.181.161.188

Алсын хараа нь л байх даа

Avatar

Нэргүй 2026-03-22 202.9.40.185

хулла шаагаад мнголооробитүүхужааманжууднамтөрхужааманжууд дүуйрцн хаа сайгүйхужааманжууд ихэнхнь хужааманжууд гятадхүнийбөдгс хүнд гэж гятхд манж нам төрд нэг суучхаар салддгүыгэж аймр юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж